2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01491

 

2*******5 оны ******* сары 20 өдөр 192/ШШ2*******5/01491

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-А-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлд 2*******5 оны *******-р сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие 1990 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 05-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын -р тусгай дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэж байгаа. Дээрх хугацаанд ажиллаж байсан тушаалын лавлагааг авах гэсэн боловч сургууль шатсан учир баримт байхгүй болсон. Миний бүхий л баримт тус сургуулийн архивд хадгалагдаж байсан. 1990 оны 11-р сард ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт байгаа. Сургуулиас гарсан тушаал нь өөр сургуулийн захирлын тушаал гээд зөрчигдөөд байна гэсэн. Миний ажиллаж байсан сургууль бие даасан албан ёсны сургууль биш, ангиуд байсан. Сургуулийн захирал тэтгэвэрт гарч, оронд нь захирал хийх хүн байхгүй гээд н.******* эгч түр зуур ажиллаж байгаад, хүүхэд асрах чөлөө авсан. 6-р сургуульд харьяалагдаж байсан бөгөөд тус сургуулийн захирал хариуцаж байсан.Тухайн сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль байсан. Би 1-6 дугаар ангид багшилж байсан. Ажлаас гарсан тушаал зөрөөд байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын -р тусгай дунд сургуульд 1990 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 05-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Гэрч Б.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Ш.******* нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын -р тусгай дунд сургуульд 1990 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 05-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар ажиллаж орсон нь үнэн гэжээ.

3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Үүнд: Иймд намайг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын -р тусгай дунд сургуульд 1990 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 05-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Ш.******* нь ******* оны -р сарын -ны өдөр төрсөн, эмэгтэй, 57 настай,

3.2.Ш.*******ийн №184903 дугаар Хөдөлмөрийн дэвтрээр,

-Хөдөлмөрийн дэвтрийн ... 1990 оны 11-р сарын 01-ний өдөр бага ангийн багшаар авч ажилуулав гэх бичвэрээр,

- ... 1995 оны 05-р сарын 25-ны өдөр бага ангийн багшийн ажлаас чөлөөлөв гэх бичвэрээр,

3.3.Дархан хотын Ерөнхий боловсролын -р дунд сургуулийн захирлын 1990 оны 11-р сарын 01-ний өдрийн №21 тоот ... Ш.*******ийг бага ангийн багшаар ажиллуулсугай гэх тушаалаар,

3.4.Дархан-Уул аймгийн 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1995 оны 05-р сарын 25-ний өдрийн №05 тоот ... Ш.*******ийг ажлаас чөлөөлсүгэй гэх тушаалаар,

3.5.Гэрч Б.*******ийн №213820 дугаар Хөдөлмөрийн дэвтэр, тодорхойлолт, мэдүүлгээр

3.6.Дархан-Уул аймгийн төрийн архивын 2*******0 оны *******-р сарын 13-ны өдрийн №18 тоот тодорхойлолтоор,

3.7.Дархан хотын 10 жилийн сургуулийн захирлын 1987 оны 04-р сарын 20-ны өдрийн №31 тоот тушаалаар,

3.8.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******0 оны *******-р сарын -ны өдрийн 181/ШШ2*******0/00444 дугаар шийдвэрээр,

3.9.Дархан хотын хөнгөвчилсөн сургалттай 8 жилийн -р сургуулийн захирлын 1993 оны 05-р сарын 14-ний өдрийн №19 тоот тушаалаар,

3.10.Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2*******5 оны *******-р сарын -ны өдрийн №34/55 дугаар албан бичиг зэргээр тус тус

-хүсэлт гаргагч Ш.******* нь 1990 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 05-р сарын *******-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын -р тусгай дунд сургуульд, Дархан хотын тусгай сургалттай 8 жилийн дунд сугргуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

-135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан.

5.Иймд ******* овогт *******ийн *******ийг 1990 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 05-р сарын *******-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын -р тусгай дунд сургуульд, Дархан хотын тусгай сургалттай 8 жилийн дунд сугргуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоов.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг 1990 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 05-р сарын *******-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын -р тусгай дунд сургуульд, Дархан хотын тусгай сургалттай 8 жилийн дунд сугргуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН