2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01778

 

2025     03        *******                 *******2/ШШ2025/01778

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:РЮ73*******0179/,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 01-р сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ.

Нэхэмжлэгч С.*******ы хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие С.******* нь өөрийн өмчлөлийн - улсын дугаартай FAW маркийн автомашинаа жолооч Б.*******аар жолоодуулан Улаанбаатар- Эрээн хот хооронд ачаа зөөлгөхөөр тохилцон гэрээ байгуулсан. Нэг удаагийн тээвэр хийхэд 700,000 төгрөг буюу нийт 9 удаагийн тээврийг 6,000,000 төгрөг байхаар тохиролцож 2024 оны *******-р сарын 02-ны өдөр гэрээ хийж түүний Хаан банкны тоот дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ хийснээс хойш 4 удаагийн тээвэрт явснаас нэг удаагийн тээврийн хөлс болох 700,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 03-ны өдөр сүүлийн тээвэртээ явснаас хойш шуух дээр асуудалтай байгаа ажлаа зохицуулаад тээвэртээ явъя нэмж 2,000,000 төгрөг өгөх боломж байна уу гэхээр нь гэрээнийхээ дагуу ажлаа хийгээд дуусгачих тэгэхээр болъё гэсэн. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр н.Санчирмаа нь манай нөхрийн хөдөлмөрийг арай хямдхан үнэлээд байгаа юм биш үү, та нарт хийж өгөх ажил дууссан дахиж тээвэрт явж чадахгүй гээд Фэйсбүүk дээр миний зургийг постолж нэр төрд халдсан баахан худал мэдээлэл тараасан. Түүнээс хойш дахин хэрүүл хийж харилцаагүй. Нийт 9 удаагийн тээврийн 6,000,000 төгрөгөөс 3 удаагийн тээврийн 2,*******0,000 төгрөг хасахаар 3,900,000 төгрөг үлдэж байгаа юм. Одоо өөрт учирсан хохирлоо нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр хариуцагчийн хаяг байхгүй, тодорхойгүй байгаа юм. Иймд хариуцагч Б.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхой бус байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иймд Б.*******ыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг нь тогтоож өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.С.*******, Б.******* нь 2024 оны *******-р сарын 02-ны өдөр Тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулсан,

3.2.С.******* нь Б.*******ын Хаан банкны тоот дансанд 2014 оны -р сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн,

3.3.Шүүхийн журмаар 2025 оны 01-р сарын *******-ны өдрийн *******2/ШЗ2025/*******262 дугаар захирамжаар банк ХК-аас Б.*******ын оршин суух хаягийн мэдээллийг гаргуулахад 2025 оны 02-р сарын *******-ны өдрийн 29/1521 тоот Б.******* нь Баянзүрх дүүрэг, -р хороо, Улаанхуаран гудамж, -р байр, тоот хаягт оршин суудаг гэх албан бичиг ирүүлсэн.

-Шүүхээс уг хаягаар Б.*******ыг шүүхэд дуудан ирүүлэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Баянзүрх дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадалгаагаар Б.*******ын хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байна.

3.4.Нэхэмжлэгч С.******* нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул Б.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.

7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын ******* /РД:УУ890552/-ыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт ын ******* /РД:УУ890552/-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.

2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын ******* /РД:УУ890552/-ыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёдугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН