2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00662

 

 

 

 

 

 

 

2025 01 27

192/ШШ2025/00662

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, ******* ******* *******, ******* ******* гудамж, 307 дугаар байр, 401 тоот хаягт оршин суух, ******* овогт Батхүүгийн ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгч  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан тойруу 27-1, Зайсан центр, 503 тоот өөрийн өмчлөлийн талбайг түрээслүүлэхээр ХХК-тай 2018 оны 4 дүгээр сараас эхлэн гэрээ байгуулж, хамтарч ажиллаж ирсэн. Бид жил бүр гэрээг сунгаж байгуулж ирсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын Түрээсийн гэрээ байгуулснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө огт төлөөгүйгээс гадна цахилгааны төлбөр төлөлгүй гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөнтэй холбоотойгоор нийт 40,647,295 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн түрээсийн талбайг чөлөөлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/Ш32024/24608 дугаар захирамжаар хариуцагч ХХК нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт бүртгэлгүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон буюу оршин байгаа хаяг тодорхойгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ийнхүү хариуцагч ХХК-ийн хаяг тодорхойгүй байгаа учраас түүний гүйцэтгэх удирдлага буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлага үүсэж байна. Тиймээс иргэний нэхэмжлэлийн хариуцвал зохих этгээд болох ХХК, түүний гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, бид өөрсдөө олж мэдэх боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу ХХК /РД: /-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох (РД: , утасны дугаар: 99118561, 96962332, 90939093, 77417741 )-г эрэн сурвалжлуулж өгнө үү. гэв.

 

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2024/24608 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээ.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2024/24608 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээ зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарыг хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан  ХХК /РД: /, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /РД: / нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан  ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД