2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00144

 

 

 

 

 

 

 

 

 

                      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.К-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч О******* ургийн овогт Б******* Н******* /РД:*******/ нь Х.К ХУ Баянмонгол тооцооны товоос 2017-12-01-ний өдөр №31201743311590 тоот Зээлийн гэрээ болон №БГХЗГ-201743311590 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 1,000,000 /нэг сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч О******* ургийн овогт Б******* Н******* /РД: *******/ нь Хаан банкны ХУ Баянмонгол тооцооны төвөөс 2018-02-14-ний өдөр №ЗГ/201843423588 тоот Зээлийн гэрээ болон №БГХ201843423588 тоот Барьцааны гэрээ /Хэрэглээний зээл, малчны зээл/ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 831,000 /найман зуун гучин нэгэн мянга/ төгрөг дээр 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох орлогыг барьцаалуулсан. /НИЙТ 1,331,000 төгрөг/ Зээлдэгч О******* ургийн овогт Б******* Н******* /РД. *******/ нь Х.К ХУ Баянмонгол тооцооны товоос 2018-04-06-ны өдөр №3Г20185114040601 тоот Зээлийн гэрээ болон №БГХ20185114040601 тоот Барьцааны гэрээ / Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 1,107,257.68 /нэг сая нэг зуун долоон мянга хоёр зуун тавин долоо зууны жаран найм/ төгрөг дээр 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох орлогыг барьцаалуулсан. /НИЙТ 2,007,257.68 төгрөг/ Зээлдэгч О******* ургийн овогт Б******* Н******* /РД: *******/ нь Х.К ХУ Баянмонгол тооцооны төвөөс 2018-07-02-ны өдөр №ЗГ/201843689742 тоот Зээлийн гэрээ болон №БГХ201843689742 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 1,528,000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөг дээр 5,000,000 /таван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох орлогыг барьцаалуулсан. /НИЙТ 6,528,000 төгрөг/ Зээлдэгч О******* ургийн овогт Б******* Н******* /РД: *******/ нь Хаан банкны ХУ Баянмонгол тооцооны төвөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/201843847072 тоот Зээлийн гэрээ болон №БГХ201843847072 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан үлдэгдэл болох Лог зуун тавин мянга/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 46 000 хугацаатайгаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох орлогыг барьцаалуулсан. НИЙТ 6,440,000 төгрөг /Зээлдэгч О******* ургийн овогт Б******* Н******* /РД: *******/ нь Хаан банкны ХУ Баянмонгол тооцооны төвөөс 2018-12-11-ний өдөр №3г/201844157312 тоот Зээлийн Гэрээ болон №БГХ201844157312 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 6,125,000 /зургаан сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг дээр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох орлогыг барьцаалуулсан. /НИЙТ 7,625,000 төгрөг/ Зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 2,693,976 төгрөг, зээлийн хүүд 1,899,914 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 895 төгрөг, нийт 4,594,785 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Зээлдэгч Б.Н******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу С.Д тоот хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 181/132024/22136 дугаартай захирамжаар Б.Н******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тэдгээрийн оршин суугаа болон байгаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О******* ургийн овогт Б******* Н******* /РД:*******/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.К нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н******* нь С.д тоотод оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2024/22136 дугаар  шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд Б.Н******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар О*******  овогт Б******* Н******* /РД:*******/-ыг  эрэн сурвалжилсугай.

 

2. Б.Н******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

 

      ШҮҮГЧ                                          Ц.ОЮУНБИЛЭГ