| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/01560/И |
| Дугаар | 192/ШШ2025/01740 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01740
2025 0 10 192/ШШ2025/01*******40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******-р хэсэг, ******* таун, *******, 22******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 02-р сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: "******* Ажан Партс" ХХК нь " " ХХК-д холбогдуулан 2024 оны ******* дугээр сарын 20-ны өдөр талуудын хооронд амаар байгуулагдсан Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,445,150 иргэний анхан шатны шүүхэд гаргасан. Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 19*******/*******2025/04191 дугаар бүхий шуугчийн захирамж гарсан. Тус захирамжаар хариуцагч нь Чингэлтэй дүүрэг -р хороо, 2- байр, 0 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаят бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт, тус хаягт ийм компани байхгүй гэсэн шуудангийн магадалгаа ирсэн тул Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд "******* Ажан Партс" ХХК нь " " ХХК-иас талуудын хооронд амаар байгуулагдсан Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,445,150 төгрөгийг гаргуулан авч учирсан хохирлоо Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн журмаар шаардахын тулд " " ХХК /РД: 541*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.Хүсэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иймд ХХК-ийн оршин байх хаягийг олж тогтоохоор эрэн сурвалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
.1.******* ******* ******* ХХК нь ХХК-аас 10,445,150 төгрөг гаргуулахаар 2025 оны 01-р сарын 2-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан,
.2. ХХК нь Чингэлтэй дүүрэг, 0-р хороо, 2- тоот хаягт бүртгэлтэй боловч оршин байдаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02-р сарын 06-ны өдрийн 19*******/ШЗ2025/04191 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
..Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
*******.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:541*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155. дахь хэсэгт заасныг баримтлан ХХК /РД:541*******/-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:541*******/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН