2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00722

 

 

2025 01 28 192/ШШ2025/00722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*** тоот хаягт оршин суух, ***-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл *** аймгийн 8 дугаар цэцэрлэгт талбайн цэвэрлэгч, 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ***аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1993 оны 08 сараас 1995 оны 06 сар хүртэл Ховд аймгийн Биеийн тамир спорт хорооны харъяа чийрэгжүүлэлтийн төвд талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн, 1992 онд ажиллаж байсан ***аймгийн 8 дугаар цэцэрлэгчийн эрхлэгч тушаал гараар бичсэн. ***аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан тушаалууд тодорхойгүй, мөн ***аймгийн Биеийн тамир спорт хорооны харъяа чийрэгжүүлэлтийн төвд ажиллаж байсан баримт олдоогүй учраас Ховд аймагт ажиллаж байсан 2 жил 9 сар хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ***аймгийн 8 дугаар цэцэрлэгт талбайн цэвэрлэгч, 1993 оны 01 сарын 30-ны өдрөөс 1993 оны 07-р сарын 31-ний өдрийг хүртэл ***аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар, 1993 оны 08 сараас 1995 оны 06 сар хүртэл Биеийн тамир, спорт хорооны харъяа чийрэгжүүлэлтийн төвд талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан 2 жил 9 сарын хугацааг тус тус тогтоож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1785 дугаар тодорхойлолт, ***аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 628 дугаар албан бичиг, Цэцэрлэгчийн эрхлэгчийн 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот тушаал, хавсралт 01-ийн хамт, 8-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалын хуулбар, Ховд аймгийн нэгдсэн больвицын ерөнхий эмчийн 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаар тушаалын хуулбар, Ховд аймгийн нэгдсэн больвицын ерөнхий эмчийн 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар, ***ийн 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаалын хуулбар, ***ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

***-ыг 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэгт талбайн цэвэрлэгч, 1993 оны 01 сарын 30-ны өдрөөс 1993 оны 07-р сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар, 1993 оны 08 сараас 1995 оны 06 сар хүртэл Биеийн тамир, спорт хорооны харъяа чийрэгжүүлэлтийн төвд талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь 8-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 09-р сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалд 3.00-ийн цэвэрлэгчийн орон тоог цомхотгож, ***ийг IX/15-наас эхэлж талбайн цэвэрлэгчээр авч ажиллуулсугай. гэх бичилт, Цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалд *** сумын засаг даргын 1993-01-20-ны өдрийн 07 тоот захирамжийг үндэслэн 1-р хавсралтад заасан орон тоогоор халагдсан хүмүүсийг 1993-01-20-ны өдрөөс эхлэн тус тусын албан тушаалын ажлаас нь чөлөөлсүгэй..., ...*** 1290... гэх бичилт, *** эмчийн 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тушаалд ..***... гэх бичилт, *** эмчийн 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаалд ...дотрын асрагч ***... гэх бичилт зэргээр нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***-ыг 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэгт талбайн цэвэрлэгч, 1993 оны 01 сарын 30-ны өдрөөс 1993 оны 07-р сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар, 1993 оны 08 сараас 1995 оны 06 сар хүртэл Биеийн тамир, спорт хорооны харъяа чийрэгжүүлэлтийн төвд талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэлийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***ыг 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэгт талбайн цэвэрлэгч, 1993 оны 01 сарын 30-ны өдрөөс 1993 оны 07-р сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар, 1993 оны 08 сараас 1995 оны 06 сар хүртэл Биеийн тамир, спорт хорооны харъяа чийрэгжүүлэлтийн төвд талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ