2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ж******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Авто зогсоол, агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Б******* нь хариуцагч Ж******* ХХК-д холбогдуулан авто зогсоол, агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1.Иргэн Х.Б******* миний бие 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ж******* ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар авто зогсоол худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* орон сууцны зоорийн давхрын авто зогсоолын хэсгээс авто машин зогсох хэсгийн ******* зогсоол, агуулахын өрөөг нийт 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар №B1/******* гэрээ байгуулан харилцан тохиролцож төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэрээ байгуулсанаас хойш 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан. Уг гражийг 2013 оны 9 сард ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан боловч хариуцагч байгууллага маань Төрийн банкнаас барилгын ажил явуулах зорилгоор зээл авч зээлээ төлж чадаагүй учир авто зогсоолын өмчлөх гэрчилгээгээ өөрийн нэр дээр тогтоолгож гэрчилгээ аваагүй болно. Төрийн банк Ж******* ХХК-тай харилцан тохиролцсон учир Х.Б******* намайг Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зоорийн давхрын авто машин зогсох хэсгийн ******* зогсоол, хойд талын агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Х.Б******* миний бие 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ж******* ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар авто зогсоол худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* нутаг дэвсгэрт ******* орон сууцны зоорийн давхрын авто зогсоолын хэсгээс авто машин зогсоох хэсгийн ******* зогсоол, агуулахын өрөөг нийт 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар №В1/******* гэрээ байгуулан харилцан тохиролцож төлбөрийг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш 2013 оны 7 дугаар 18-ны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг гарашийг 2013 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар гэрээндээ тусгасан боловч хариуцагч байгууллагын үйл ажиллагаа доголдож барилгын ажил явуулах зорилгоор авсан зээлийг төлөхөд хүндрэл үүссэн учраас авто зогсоол, агуулахын өрөөний өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргаж өгөх боломжгүй байсан юм байна. Одоо асуудлаа шийдвэрлэж, үйл ажиллагаа хэвийн болсон гэж байгаа тул Х.Б******* намайг Хан-Уул дүүрэг, ******* нутаг дэвсгэрт байрлах ******* зоорийн давхрын авто машин зогсох хэсгийн ******* зогсоол, хойд талын агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Бид 2012 оны 10 дугаар сарын 18-нд гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч ннь гэрээний үүргээ биелүүлж автозогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн автозогсоолын хойд талын агуулахын өрөөний төлбөр нь төлөгдсөн талаар маргахгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хан-Уул дүүрэг, ******* нутаг дэвсгэрт байрлах ******* зоорийн давхрын авто машин зогсох хэсгийн ******* автозогсоол, хойд талын агуулахын өрөөний өмчлөгч нь мэдээж төлбөрөө төлсөн этгээд болох З.Б*******ийнх мөн бөгөөд түүнд гэрчилгээг гаргаж өгөх гэсэн боловч манай компани Төрийн банкны зээлийн үлдэгдэлтэй байгаа учраас нийт 72 айл барьцаанд байсан. Бид түүнээс хойш 20, 30-аад айлын үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэсэгчлэн чөлөөлүүлж байгаа. Үүнд нэхэмжлэгчийн автозогсоол, агуулахын өрөө нь хамаарч байгаа юм гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ /хэргийн 2-4, р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, хариу тайлбар, план зураг /хэргийн 10-14, 25-27-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь худалдан авсан ******* автозогсоол, хойд талын агуулахын өрөөний үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч хариуцагч Ж******* ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй эрх зөрчиж байх тул авто зогсоол, агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Ж******* ХХК нь авто зогсоол, агуулахын өрөөний үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчид авто зогсоол, агуулахын өрөөг хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, Төрийн банк ХК-ийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ байгаа, ойлголцохгүй нөхцөл байдал үүссэн учраас улсын бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх боломжгүй байсан, одоо зээлээ төлж, үл хадлах эд хөрөнгүүдийг хэсэгчлэн чөлөөлж байгаа учраас өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Х.Б******* нь хариуцагч Ж******* ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №В1/******* Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч Х.Б******* нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* орон сууцны зоорийн давхарын ******* автозогсоол, хойд талын агуулахын өрөөг нийт 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч Ж******* ХХК нь автозогсоолыг 2013 оны 9 сард захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

4.2.Зохигч талууд зоорийн давхарын зогсох хэсгийн ******* автозогсоолд хойд талын агуулахын өрөө нь байрладаг болох нь барилгын бүдүүвч зургаар нотлогдоно гэж тайлбарласан, мөн агуулахын өрөөний үнэ нь төлөгдсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно.

 

5.Талуудын маргааны зүйл нь автозогсоол, агуулахын өрөөг өмчлөлд шилжүүлэх талаар байна, автозогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулсан, авто зогсоол, агуулахын өрөөний үнэ бүрэн төлөгдсөн, авто зогсоол, агуулахын өрөөг хүлээн авсан, эзэмшиж ашиглаж байгаа талаар маргаагүй.

 

6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Б******* нь 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №В1/******* Авто зогсоол захиалгаар бариулах гэрээг хариуцагч Ж******* ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* орон сууцны зоорийн давхрын ******* автозогсоол, агуулахын өрөөний төлбөр болох 20 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрээний 2.1-д төлбөрийг бүрэн төлсөн гэж зааснаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж автозогсоол, агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №В1/******* Авто зогсоол захиалгаар бариулах гэрээний зүйл болох автозогсоол, агуулахын өрөөг нэхэмжлэгч хүлээн авсан, уг автозогсоол, агуулахын өрөөг нь гэрээ байгуулахад ашиглалтад ороогүй байсан талаар зохигч талууд маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.3-д ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байна.

6.2.Гэрээний зүйл болох автозогсоол, агуулахын өрөө нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид автозогсоол, агуулахын өрөөг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж******* ХХК нь хөлсийг нь төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд автозогсоол болон агуулахын өрөөг шилжүүлэх үүрэгтэй болно.

 

6.3.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автозогсоол, агуулахын өрөөг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

6.4.Талуудын хооронд байгуулагдсан Автозогсоол захиалгаар бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гүйцэтгэгч нь ******* гаражийг 2013 оны 09 сард хүлээлгэн өгнө. Гүйцэтгэгч нь гараж захиалагчид өмчлөх эрхийн бичгийг өгнө харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

7.Хариуцагч Ж******* ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг автомашин зогсох хэсгийн ******* автозогсоол, агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бүрэн төлөгдсөн гэж тайлбарласан, мөн зохигч талууд хэн аль нь Төрийн банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй болно.

 

8.Иймд нэхэмжлэгч Х.Б*******ийг Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* орон сууцны зоорийн давхрын зогсох хэсгийн ******* автозогсоол, хойд талын агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б*******т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч З овогт Хгийн Б*******ийг Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* орон сууцны зоорийн давхрын зогсох хэсгийн ******* автозогсоол, хойд талын агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН