| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02155/И |
| Дугаар | 192/ШШ2025/00544 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00544
2025 оны 01 сарын 22 өдөр Дугаар 192/ШШ2025/00544 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, *******, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* гудамж, ресиденс, 1003 тоот хаягт байрлах ХХК /РД:/ ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, , , байр, хаягт оршин суух ******* овогт ийн /РД:/,
Хариуцагч: ******* дүүрэг, , , хаягт байрлах ХХК /РД:/,
Хариуцагч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ын хотхон хаягт оршин суух Харнууд овогтгийн /РД:/ т холбогдох
Хүү багасгуулж, 30 435 100 төгрөг гаргуулж, 30 435 000 төгрөг гаргуулах, татвар 1 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч А.гийн нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 53 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Хариуцагч А.,
Хариуцагч А.гийн өмгөөлөгч Т.,
Хариуцагч Ю.,
Хариуцагч Ю.ын өмгөөлөгч Д.,
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Шүүх хуралдааны ийн бичгийн дарга Ч. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, ХХК нь А.д холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн 80 000 000 төгрөгийн зээлийн 3 сарын хүү 24 000 0000 төгрөгийг багасгуулах, Ю.аас ХХК-ийн зээлэнд төлсөн 30 435 000 төгрөгийг гаргуулах, ХХК-иас 1 600 000 төгрөгийг ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Иргэн овогтой нь ХХК-д бартераар орж ирэх байрнаас худалдан авахаар хэлцэл хийж, 330 000 000 төгрөгөөр үнэлэн дүүргийн , гудамж, хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгон, шилжүүлсэн. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Ю. нь зээлийн барьцаанд тавьсан байсан ба 30 435 000 төгрөгийг М.гийн Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд иргэн зээл хаав утгатай төлж, зээлээс чөлөөлөн авсан. Манай компани бартерын үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаанд гуравдагч этгээдэд зарж борлуулах зорилгоор 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ХХК-ийн захирал Д.******* нь иргэн Ю.аас 1 жилийн хугацаатай, худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, түрээслүүлэх, зээлийн гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах зэрэг Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан бүрэн эрх бүхий итгэмжлэлийг нотариатын байгууллагаар батлуулан авсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг ХХК нь ХХК-иас зээлээр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар, мөн төлбөрийг төлөх хүртэл дээрх үл хөдлөх хөрөнгийг ХХК нь зээлийн барьцаанд тавьж ашиглахаар 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулан авсан. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ХХК-ийн захирал М. нь иргэн овогтой гаас 80 000 000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, зээлийн барьцаанд дээрх дүүргийн , мэдээллийн сан нэмэх зам гудамж, хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгйг барьцаалахаар тохирсон байсан. Барьцааны эд зүйлийг зээлдүүлэгч А. барьцаалахдаа 80 000 000 төгрөгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өөрийн нэр дээр шилжүүлэн авч, барьцаалсан юм. Ингэхдээ тухайн үед үл хөдлөх хөрөнгө иргэн Ю.ын нэр дээр байсан ба итгэмжлэл бүхий иргэн Д.******* үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд Д.******* үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд Д.*******гийн дансанд зээлдүүлэгч А. 80 000 000 төгрөг шилжүүлснээс 8 000 000 төгрөгийг А. эхний сарын хүүндээ урьдчилан буцааж авсан байх ба үлдсэн 72 сая төгрөгийг М. шилжүүлсэн авсан. Ингээд ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр байна, газар нь эрхийн зөрчилтэй байна гэх үндэслэлээр 2022 оны 7 сарын 20-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан. Үүнээс үүдэн М.гийн Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас Ю.ын зээлийг хаасан 30 435 000 төгрөгийг ХХК-д бараа материалын төлбөрт өгөх 41 982 000 төгрөгөөс хасч тооцсон. Ингээд ХХК нь ХХК-д барааны үлдэгдэл төлбөр 11 547 000 төгрөг дээр Д.*******гаас дамжуулан А.гаас авсан зээл болох 80 000 000 төгрөг, нийт 91 547 000 төгрөгийн өглөгтэй болсон ба үүндээ тооцон 2023 оны 3 сард бараа материал өгч өглөгөө хаасан. ХХК нь ХХК-иас ямарваа нэг хүү, алданги авах эрхгүй учир А.гаас авсан зээлийг 80 000 000 төгрөгөөр тооцож авлагаа хаасан юм. Нэгэнт ХХК нь А.гийн зээлийг төлөхөөргүй болсон учир ХХК нь 37 500 000 төгрөгийг А.д өнөөдрийн байдлаар төлөөд байна. Мөн түүнчлэн Ю.ын нэр дээр байсан дүүргийн , гудамж, хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн зөрчилтэй байсан. 2023 оны 4 сард дүүргийн газрын албанаас газрын эрх цуцлах талаар удаа дараа мэдэгдэл ирүүлж байсан болон гэсэн дугаартай гэх хүн дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцооны асуудал дуусаагүй, буцааж авахаар маргаантай байгаа гэж мэдэгдсэн. Мөн энэхүү эд хөрөнгө нь зах зээлийн ханш нь хэт өндөр 200 сая хүрэхээргүй байх тул манай зүгээс зээлэнд төлсөн 30 435 000 төгрөгийг Ю.аас гаргуулан дээрх эд хөрөнгийг буцааж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Нэгэнт ХХК-ийн захирал М.гийн данснаас Ю.ын зээлэнд төлөгдсөн 30 435 000 төгрөгийг ХХК-ийн тооцооноос хассан учир манай компани төлсөн гэж үзэн, нэхэмжлэх эрхтэй гэжээ.
2. Хариуцагч Ю. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь 2022 оны 7 дугаар сард хотхонд барьж байсан байрнаас 3 өрөө байрыг 330 000 000 төгрөгөөр худалдана гээд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг иргэн Ю. надтай хийж, орон сууцны үнэ 360 018 000 төгрөгийн нийт үнийн дүнд дүүргийн , гудамж, хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 330 000 000 төгрөгөөр тооцож авахаар тохирсон. Уг гэрээний дагуу захиалагч бид цогцолбор хотхоны барилгыг бариулж буй эрх бүхий хүмүүстэй очиж уулзаж, асуухад *******, нь тухайн байгууллагатай ямар ч гэрээ байгуулаагүй атлаа иргэн намайг хууран мэхэлж гэрээ хийсэн байсан. Энэ гэрээг хийх үедээ Д.******* миний үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэлийг надаар хийлгүүлсэн. Энэ итгэмжлэлээ ашиглаж иргэн Д.д зээлийн барьцаанд иргэн миний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 80 000 000 төгрөгийг зээлсэн байсан. Д.******* нь анхнаасаа намайг хууран мэхэлж гэрээ хийсэн ба энэхүү гэрээг үндэслэн 30 435 000 төгрөгийг чөлөөлсөн боловч одоо миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалж иргэн Д.гаас зээл авсан болох нь нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой харагдаж байна. Энэ зээл нь бүрэн төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл ББСБ-ын зээлээс чөлөөлөгдсөн миний үл хөдлөх хөрөнгө дахин барьцаанд тавигдсан ба барьцаанаас хэдийд чөлөөлөгдөх нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар Д.******* надаас үл хөдлөх хөрөнгийг худалдаж авна гэсэн тул зээл чөлөөлсөн мөнгийг надаас эргүүлэн нэхэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд миний бие Д.*******гийн нэхэмжилж буй 30 435 000 төгрөгийг төлөх шаардлагагүй. Д.******* анхнаасаа намайг хууран мэхэлж, үл хөдлөх хөрөнгийг ашиглах зорилготой байсан байна. Иймд иргэн Ю. намайг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлага болох 30 435 000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч иргэн А.тай байгуулагдсан 80 000 000 төгрөгийн үнэ бүхий, 3 сарын хугацаатай, зээлийн гэрээний хүүг бууруулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг ХХК нь А.тай байгуулаагүй. ХХК болон Ю. ын хоорондох үйл баримтыг А. мэдэхгүй. Д.******* гэх хүнтэй өөрийн хүсэл зоригийн дагуу хүү тохирч зээлийн гэрээг байгуулсан.Хүсэл зоригийн дагуу зээлийн барьцааг миний нэр дээр шилжүүлж, мөнгө төлж дууссаны дараа шилжүүлэх тухай тохиролцсон. ХХК нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн гэрээг харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзээд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон шийдвэр магадлал гарсан. Хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн төлбөрийн тухайд сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хүүг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу хүүд 24 000 000 төгрөгийг А.д төлчихсөн буюу зээлийн төлбөрт 26 500 000 төгрөг төлснөөс 24 000 00 төгрөгөө суутгаж авсан. Энэ талаарх баримтыг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эх хувиар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг ХХК нь авч хэрэглэсэн гээд мөнгөө өгөхөөс татгалздаг бөгөөд энэ нь дүүргийн шүүх дээр яригдсан. Д.******* болон А. ын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд өөрийнх хүсэл зоригийн дагуу тогтоосон хүү юм. Гэрээ 3 сарын хугацаатай байсан бөгөөд 2022.07.25-наас 2022.0825 хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөр 8 000 000 төгрөгийг Д.*******гаас А.д шилжүүлсэн боловч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дутуу мөнгө шилжүүлсэн гэж гүтгэж маргасан. Д.******* өөрөө хүүтэй мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн. Хүүгээ өөрөө тогтоосон. Хавтаст хэрэгт А. Д.******* ын гэрээний хүү илт өндөр болохыг дурдсан нотлох баримт байхгүй. Иймд хүүг буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Анх нэгдүгээр хорооллын газрыг худалдсан. Гэрээ хийхэд зээлийн барьцаанд байгаа хүү 30 000 000 төгрөгийг төлж өгсөн. Манайхаас газрын асуудлыг судлахад маргаантай газар байсан тул худалдан авах гэрээнээс татгалзах талаар мэдэгдээд ХХК-д өгөх байсан төлбөрөөсөө зээлийн барьцаанаас чөлөөлсөн мөнгөн төлбөрийг суутгасан. Худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний татварт төлсөн 1 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5. Хариуцагч А. нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан 53 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: А. би иргэн Д.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 07 сарын 22-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай түүнд зээлдүүлэхээр болсон. Д.******* энэхүү зээлийн төлбөрийн баталгаа болгож иргэн овогтой ын өмчлөлийн -ийн , гудамж, хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон -ийн , ийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг миний өмчлөлд түр шилжүүлж, харин Д.******* зээлсэн 80 000 000 төгрөг, түүний хүүгийн төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа А. би энэхүү хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхээр болсон. Мөн хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдэхээр 80 000 000 төгрөгийг Д.*******гийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Ийнхүү Д.******* дээрх тохиролцооныхоо дагуу 2022 оны 07 сарын 22-ны өдөр "өөрийн эзэмшлийн 144 м2 үл хөдлөх, 66 м2 газрын хамт 80 000 000 төгрөгийн барьцаанд нэр шилжүүлж зээлэв. Сарын 10% хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэв.... эхний сарын хүү болох 80 000 000 сая төгрөгийг урьдчилан төлсөн. Зээлийг төлж, тооцоо дууссаны дараа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авна" гэсэн бичиг бичиж, хоёулаа гарын үсэг зурсан. Тохиролцооны дагуу 2022 оны 07 сарын 22-ны өдөр Д.******* нь нотариатч дээр Ю.ын өөрт нь бичгээр олгосон итгэмжлэлийг үндэслэн "-ийн , гудамж, хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ болон -ийн , ийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий 66 мкв газрыг үнэ төлбөргүй, эрх шилжүүлэх гэрээг А. надтай тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн шүүхээс хүчин төгөлдөр болохыг тогтоосон болно. 2022 оны 07 сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх А. миний нэр дээр бүртгэгдсэн. Харин дүүргийн газар зохион байгуулалтын албанаас "гэмт хэрэг зөрчил маш их гардаг, сургуулийн орчинд дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаагаас гомдол их гарч байгаа" гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг шилжүүлээгүй тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. А. би энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тохиролцсон ёсоор зээлийн үүргийн баталгаа болгосон хөрөнгө шилжин бүртгэгдсэн. 2022 оны 07 сарын 25-ны өдөр 80 000 000 төгрөгийг нь зээлдэгч Д.*******гийн Капитрон банкны дугаарын төгрөгийн дансанд шилжүүлсэн. Харин Д.*******гаас миний Хаан банкны дугаарын дансанд 2022.07.25- 2022.08.25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүний төлбөр 8 000 000 төгрөгийг урьдчилан төлсөн. Үүнээс хойш 2023.03.30-ны өдөр 5,000,000, 2023.04.17-ны өдөр 5,000,000, 2023.05.10-ны өдөр 5,000,000, 2023.05.23-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 2022.07.25-ны одөр шилжүүлсэн мөнгөтэй нийлээд 28 000 000 төгрөгнөөс 24 сая төгрөгийг нь хүүний төлбөрт тооцон авсан бөгөөд илүү 4 сая төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж зээлийн үлдэгдэл 76 000 000 болсон. Үүнээс хойш Д.******* нь мөн компаниараа дамжуулж 2023.06.27-ны өдөр 5000,000, 2023.08.08-ны өдөр 500.000 2023.08.16-ны өдөр 5000,000, 2024.01.31-ний өдөр 2000,000, 2024.03.11-ны өдөр 5,000,000, 2024.04.18-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 22,500, 000 төгрөгийг төлсөн байна. Одоо Д.******* нь 2022.07.22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 53,500,000 төгрөгийг төлөх дутуу байгаа ч А. надад хамааралгүй хувийн дотоод зохион байгуулалтынхаа асуудлаар худал зүйлс ярьж, элдэв нэхэмжлэл гаргасаар мөнгөө төлөхгүй намайг хохироож байна. Улмаар Д.******* одоогоор 2022.07.22-ны өдрийн зээлийн гэрээний, хүүг багасгаж өгөөч гэх нэхэмжлэлийг гаргасан байна. Харин би нэхэжлэгч Д.*******д холбогдуулж 2022.07.22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 53,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс иргэн Д.*******гаас Иргэний хуулийн А. би281-р зүйлийн 281.1-т ....ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, ча, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус хүлээнэ гэж заасныг удирдлага болгон 2022.07.22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 53,500,000 төгрөгийг гаргуулж, А. надад олгуулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч А.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 80 000 000 төгрөгийг авсан дээр талууд маргаангүй. 8 000 000 төгрөгийн хүүг урьдчилж авсан. Хүү нь илтэд өндөр байгаа учраас хуульд нийцэхгүй байна гэж маргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүгээ урьдчилж төлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
7. Нэхэмжлэгчээс: 2024.03.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2024.03.22-ны өдрийн 24/18 дугаар ХХК-ийн итгэмжлэл, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.07.20-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.11.24-ний өдрийн ХХК-ийн 001/21 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М.гийн Худалдаа хөгжлийн банк дахь дугаар дансны хуулга, Д.*******гийн Капитрон банк дахь харилцах дансны хуулга, 2022.07.22-ны өдрийн 0695 дугаар итгэмжлэл, 2022.12.15-ны өдрийн Орон сууц захилгын гэрээ, 2024.10.22-ны өдрийн 1509 дүгээр итгэмжлэл, 2024.12.03-ны өдрийн 24/43 дугаар ХХК-ийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /4-21, 50-55, 106, 113 тал/
8. Хариуцагч Ю.аас: 2024.06.17-ны өдрийн 17 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 39 тал/
9. Хариуцагч А.гаас: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/00693 дугаар шийдвэр, А.гийн Хаан банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.07.25-ны өдрийн 10 000 000 төгрөгийг шилжүүлгийн баримт, 2022.07.22-ны өдрийн 2029 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, 2022.07.22-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Ю.ын гараар үйлдсэн тодорхойлолт гэх баримт, 2024.07.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 61-81, 87/
10. Хариуцагч ХХК-иас: 2024.04.12-ны өдрийн 001/70 дугаар итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 28 тал/
11. Хавтаст хэргийн 18, 21, 50-55, 74, 81 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ХХК, Д.******* нь хариуцагч Ю.т холбогдуулан түүний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг 30 435 000 төгрөгийн барьцаанаас чөлөөлсөн гэх үндэслэлээр тухайн төлбөрийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: дүүргийн , , хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 202 120 000 төгрөөөр худалдах худалдан авахаар хариуцагч Ю.тай аман хэлцлийн хэлбэрээр тохиролцож, төлбөрт дүүргийн хороо, хотхоны 65.2 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг арилжааны гэрээний дагуу Ж.ын өмнө Ю.ын гүйцэтгэвэл зохих өр төлбөрт тооцон түүний зөвшөөрлөөр Ж.т шилжүүлэхээр тохиролцож, Ж.тай орон сууц захилагын гэрээг байгуулсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг эхлээд 330 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч хожим Ж.т төлсөн төлбөрийн хэмжээгээр буюу 202 120 000 төгрөгөөр тохиролцсон тул зээлийн барьцаанаас чөлөөлсөн 30 450 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж,
2.1 Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.д холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 80 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар тутам 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээний хүүгийн хэмжээ нь зээлдэгчид илтэд хохиролтой буюу өндөр хэмжээтэй тогттогдсон. Зах зээл дээр зээлийн гэрээний хүү 3 хувь орчим байгаа нь нийтэд илэрхий үйл баримт тул хүүг багасгуулахаар шаардах эрхтэй гэж,
2.2 Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 1 600 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, тус компаний хүсэлтээр Ю.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулж А.тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг ХХК-д хүлээлгэн өгсөн. Ингэхдээ зээлдүүлэгчийн шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба бидний зүгээс үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татварт 1 600 000 төгрөгийг төлсөн атал хариуцагч ХХК гэрээнээс татгалзсан. Иймд хариуцагч ХХК-ний өмнөөс татварт төлсөн 1 600 000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус тодорхойлж байна.
3. Хариуцагч Ю. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний өмчлөлийн дүүргийн , , хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 330 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Төлбөрийн зарим хэсэг буюу 202 120 000 төгрөгийг орон сууц арилжааны гэрээний хэлбэрээр төлөхөөр тохиролцсон. Иймд 30 450 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Маргаан бүхий зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн зээлийн гэрээний хүү зээлдэгчид хохиролтой, илтэд өндөр болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
5. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсоны дараа газрын эрх нь маргаантай байж болзошгүй байсан тул худалдан авах саналаасаа татгалзсан. 80 000 000 төгрөгийн зээл авсан боловч тухайн зээлийг ХХК-д төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
6. Хариуцагч А. нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 07 сарын 22-ны өдөр 80 000 000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай түүнд зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн төлбөрийн баталгаа болгож Ю.ын өмчлөлийн дүүргийн , , хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, улсын бүртгэлийн, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 66 м.кв газрыг миний өмчлөлд түр шилжүүлэхээр, Д.******* зээлийн төлбөр 80 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлж дууссаны дараа барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон. 2022.07.25-ны өдөр 80 000 000 төгрөгийг зээлдэгч Д.*******гийн Капитрон банкны дугаарын төгрөгийн дансанд шилжүүлэхэд Д.******* 2022.07.25- 2022.08.25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 8 000 000 төгрөгийг урьдчилан төлсөн. Ү үнээс хойш 2023.03.30-ны өдөр 5 000 000, 2023.04.17-ны өдөр 5 000 000, 2023.05.10-ны өдөр 5 000 000, 2023.05.23-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 2022.07.25-ны өдөр 8 000 0000 төгрөг, 2023.06.27-ны өдөр 5 000 000, 2023.08.08-ны өдөр 500 000, 2023.08.16-ны өдөр 5 000 000, 2024.01.31-ний өдөр 2 000,000, 2024.03.11-ны өдөр 5 000 000, 2024.04.18-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 50 500 000 төгрөгийг төлсөн. Үүнээс 24 000 000 сая төгрөгийн зээлийн хүүг хасвал 53 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
7. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь хуульд нийцэхгүй буюу зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон. Зах зээл дэх зээлийн хүүгийн хэмжээ 3 орчим хувь байгаа болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгчийн журамд тусгагдсан. Иймд хүүгийн хэмжээг зөвшөөрөхгүй тул сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
8. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ХХК, ХХК Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, дүүрэг, , , хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт зээлээр худалдах, үл хөдлөх хөрөнгийн үнэ 330 000 000 төгрөг байхаар, гэрээний хугацаа 2022.12.31-ний өдрийг хүртэл байхаар тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 13 тал/
8.2 2022.07.22-ны өдөр М.гийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот данс руу тоот данснаас EB-иргэн зээл хаав гүйлгээний утгатайгаар 5 000 000, 5 000 000, 5 000 000, 5 000 000, 5 000 000, 5 000 000, 435 000 төгрөгөөр тус тус гүйлгээ хийсэн, /хх 17 тал/
8.3 2022.07.22-ны өдөр Ю., А. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 0 дугаар гэрчилгээний дугаартай, дүүрэг, , Мэдээллийн санд нэмэх хаяг гудамж, хаягт байрлах 114 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /хх 75 тал/
8.4 2022.07.22-ны өдөр Ю., А. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, дүүрэг, ,ийн хойно байрлах 66 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /78-80 тал/
8.5 А. өөрийн Хаан банк дахь тоот данснаас Д.*******гийн Капитрон банк дахь тоот данс руу 2022.07.25-ны өдөр 5 000 000 төгрөгөөр 14 удаа, 10 000 000 төгрөгөөр 1 удаагийн зарлагын гүйлгээ хийсэн, /хх 72 тал/
8.6 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2024/00693 дугаар шүүхийн шийдвэрээр, хариуцагч А.д холбогдуулан гаргасан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.тай байгуулсан дүүргийн , гудамж, хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн А.тай байгуулан дүүргийн , 36 дугаар сургуулийн хойно, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн А.тай байгуулсан 80 000 000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 61-69 тал/
9. Зохигч, тэдгээрийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө газрын хамт худалдах худалдан авах тухай аман хэлцэл байгуулагдсан эсэх, үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан эсэх, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, тэдгээрийн хооронд үүссэн харилцаа зэрэгт маргаангүй, харин Д.*******, Ю. ын хооронд үүссэн арилжааны гэрээний үнийг 330 000 000 төгрөг эсхүл 202 120 000 төгрөгөөр тогтоосон эсэх, Д.*******, А. ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү зээлдэгчид илтэд хохиролтойгоор өндөр тогтоогдсон эсэхэд маргаантай.
10. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, 275 дугаар зүйлийн 275.1-д Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж тус тус заасан байна.
Хэргийн баримт, талуудын тайлбараар ХХК, Ю. ын хооронд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүргийн , мэдээллийн санд нэмэх гудамж, хаягт байршилтай, 114 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдах худалдан авах тухай аман хэлцэл байгуулагдаж, төлбөрийг арилжааны гэрээний дагуу болон үлдэх зөрүүг төлөхөөр тохиролцож, Ю.аас уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг Д.*******д итгэмжлэлийн үндсэн дээр олгосон, үүний дараа ХХК нь Ю.ын зөвшөөрлийн дагуу 202 120 000 төгрөгийн өртөг бүхий дүүргийн 1 дүгээр хороо, Middle river apartment хотхоны Б блокын барилгаас 65.2 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ж.ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, Ж.тай орон сууц захиалгын ЗГ-MR-22/11 дугаар гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч ХХК нь дээр дурдсан 65.2 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалгын гэрээний үнийн дүнтэй дүйцүүлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт үнэлэхээр тохиролцсон тул уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн 30 450 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж, хариуцагч Ю. нь 330 000 000 төгрөгөөр гэрээний үнийг тохиролцсон гэж маргасан.
Хэргийн баримтаар талууд арилжааны гэрээг аман хэлцлийн хэлбэрээр байгуулахдаа үнийг дүнг хэдэн төгрөг байхаар тогтоосон болох нь нотлогдоогүй.
Иймд хэрэгт авагдсан 2024.02.01-ний өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2024/00693 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...манай компани 2022.07.03-ны өдөр иргэн Ю.тай орон сууц захилагаар бариулах гэрээ байгуулан ******* дүүргийн 4 дүгээр хороо, ны хотхоны Б блокын 3 давхрын 62.02 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 360 018 000 төгрөгөөр худалдахаар тохирч, Ю. нь 330 000 000 төгрөгт дүүргийн , мэдээллийн санд нэмэх гудамж, 198 оот хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй 114 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгон шилжүүлсэн... гэж дурдсаныг харгалзан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 330 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэх хариуцагч Ю.ын татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн 30 450 000 төгрөг нь арилжааны гэрээний зөрүү төлбөрт хамаарна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
12. Д.*******, А. ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 хувийн хүү зээлдэгчид илт хохиролтой гэх шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, ча, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.******* зах зээл дэх зээлийн гэрээний хүү дунджаар 3 орчим хувь байгаа бөгөөд энэ нь Монгол банкны Ерөнхийлөгчийн журам зэрэг нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдох тул зээлийн хүүг багасгуулах хүсэлтэй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар 2024.02.01-ний өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2024/00693 дугаар шийдвэрээр тогтоосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна.
Харин зээлийн хүү зах зээлд 3 орчим хувиар тогтоогдож байгаа гэх тайлбарын тухайд, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь байхаар тогтоосон бөгөөд тухайн баримт нийтэд илэрхий баримт байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэгүй.мн гэх зарын сайтанд тавигдсан зээл чөлөөлнө гэх зарын дагуу А.тай холбогдсон гэх тайлбарыг хариуцагч А. үгүйсгээгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч Д.*******гийн зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбар, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь байхаар тогтоосон зэргийг харгалзан үзээд Д.*******, А. зээлийн хүүгийн хэмжээг сар тутам 10 хувь байхаар тохиролцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзээд зээлийн хүүг 6 хувь хүртэл бууруулахаар шийдвэрлэв.
Гэхдээ дээрх шаардлага нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой үүрэг гүйцэтгэгчийн татгалзлын үндэслэлд хамаарахаар байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
13. ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан татварт төлсөн 1 600 000 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах боловч маргаан бүхий 1 600 000 төгрөгийг хэн хэзээ төлсөн нь хэргийн баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага бичгийн баримтаар нотлогдохгүй гэх үндэслэлээр тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
14. Зээлийн гэрээний үүрэгт Д.*******гаас 53 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.гийн сөрөг шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, ча, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Талуудын тайлбараар, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч А. 2022.07.22-ны өдөр 80 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар тутам 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд бариулах зорилгоор Ю.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүргийн , мэдээллийн санд нэмэх гудамж, хаягт байршилтай, 114 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдах худалдан авах болон газрын эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр А.гийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч гэрээний үүрэгт 46 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.
Талудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах тул хариуцагч А. гэрээний үүргийг нэхэмжлэгч Д.*******гаас шаардах эрхтэй.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Д.*******гийн зээлийн хүүг бууруулах тухай татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж, хүүг 6 хувиар тогтоохоор шийдвэрлэсэн учир үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 1 сарын 6 хувь 24 400 000 төгрөг, нийт 94 400 000 төгрөг байхаас зээлдэгчийн төлсөн гэх 46 500 000 төгрөгийг хасч үлдэх 47 900 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******гаас гаргуулан хариуцагч А.д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хариуцагч Ю., ХХК т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч ын тухайн шаардлагуудад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг /310 125+40 550/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.д холбогдох шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэсэн учир тухайн шаарддлагад төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.*******д буцаан олгож, хариуцагч А.гийн сөрөг шаардлагын хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр нэхэмжлэгч Д.*******д хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус баримтлан хариуцагч Ю.аас 30 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХК, Д.******* ын нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ХХК-иас 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.гийн сөрөг шаардлагын заримыг буюу нэхэмжлэгч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 47 900 000 төгрөг гаргуулан хариуцагч А.д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 675 /310 125+40 550/ төгрөгийг, хариуцагч А.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******гаас 397 450 төгрөг гаргуулан хариуцагч А.д, улсын орлогоос 277 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ