| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/01005/И |
| Дугаар | 192/ШШ2025/02033 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02033
| 2025 он ******* са ы 1******* өдөр |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:УШ9*******071*******6/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Бага наран 3*******-р гудамж, -а тоот хаягт оршин суух, д овогт ийн /РД:/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, -р хороо, Энхтайваны өргөн чөлөө, тауэр, 3 тоот хаягт байрлах, финанс сервис ББСБ ХХК /РД:512*******6*******4/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд ,399,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.******* нь финанс сервис ББСБ ХХК, Ц. нарт холбогдуулан гэм хорын хохиролд ,399,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага ,399,000 төгрөгийн 265,000 төгрөг болон хариуцагч финанс сервис ББСБ ХХК-аас татгалзаж, хариуцагч Ц. нь үлдэх ,*******4,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б.******* нь финанс сервис ББСБ ХХК, Ц. нарт холбогдуулан гэм хорын хохиролд ,399,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага ,399,000 төгрөгийн 265,000 төгрөг болон хариуцагч финанс сервис ББСБ ХХК-аас татгалзаж, хариуцагч Ц. нь үлдэх ,*******4,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага ,399,000 төгрөгийн 265,000 төгрөг болон хариуцагч финанс сервис ББСБ ХХК-аас татгалзаж, хариуцагч Ц. нь үлдэх ,*******4,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,020 төгрөгийн тал хувь 120,0 төгрөгийг улсын төсвийн данснаас, 120,0 төгрөгийг хариуцагч Ц.өөс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН