| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0648/З |
| Дугаар | 128/ШШ2025/0058 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О*******” ХХК, РД:*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б*******,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын хоорондын “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаартай албан шаардлага, мөн өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б*******, хариуцагч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нараас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаар албан шаардлагыг “О*******” ХХК-д хүргүүлсэн
1.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 тоот дүгнэлтийн 1 дэх заалтаар “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Ү-22, Ү-220, Ү-2206, Ү-2, Ү-, Ү-220611, Ү-22061, Ү-22, Ү-22, Ү-22 дугаар бүртгэлүүдийг хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23, 24 дүгээр албан шаардлагын биелэлт хэрэгжих хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж, 2 дах заалтаар “Энэхүү дүгнэлтийн 1 дэх заалттай холбогдуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Нийслэлийн Хан-Уул дүүргийн хороо, Ү /17042/, Ч , байрны О******* ХХК-ийн захиалгатай С хотхоны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг түдгэлзүүлэх” гэж шийдвэрлэсэн.
1.3. “О*******” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “О*******” ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Албан шаардлага ба түүний улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчдын дээрх албан шаардлагад “Төсөл хэрэгжүүлэгч ОXC компани нь холбогдох хууль журамд заасны дагуу хоёр талт болон гурван талт гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх” гэсэн шаардлагыг манай компанид тавьсан. Мөн тус албан шаардлагыг биелүүлэхгүй бол улсын бүртгэлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох талаар анхааруулж бичсэн байна. Албан шаардлагын талаар бидэнд утсаар тайлбарлаж хэлэхдээ “албан шаардлагыг биелүүлэхгүй бол танай хүсэлтийн дагуу хийгдсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгох арга хэмжээ авна. Энэ талаар албан шаардлагад “улсын бүртгэлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх болно” хэмээн тусгасан” гэж тайлбарласан. Иймд Хяналтын улсын ахлах байцаагчдын маргаан бүхий дээрх албан шаардлагаар бид тодорхой үүрэг хүлээж, үүнийг биелүүлэхгүй бол улсын бүртгэл хүчингүй болох, зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх үр дагавар үүсэх болоод байна. Иймд бид тус албан шаардлагаар үүрэг болгоод буй хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байх эрхээ хамгаалуулах үүднээс болон ирээдүйд улсын бүртгэл хүчингүй болох эсвэл зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс сэргийлж буюу зөрчигдөж болзошгүй эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс мөн адил нэхэмжлэл гаргав.
Маргаан бүхий захиргааны акт буюу албан шаардлага нь хууль бус болох тухай: Бидний зүгээс дээрх албан шаардлагыг дараах байдлаар хууль бус болсон гэж үзэж байна.
1. Албан шаардлагад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 дэх заалтыг үндэслэсэн байна. Хуулийн 18.7 дахь заалтад “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина” гэж заасан. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид нь зөвхөн улсын бүртгэлийн үйл ажиллагаа, шийдвэртээ хяналт тавьж, энэ хүрээнд л албан шаардлага гаргах бүрэн эрхтэй юм. Гэтэл тэд тус бүрэн эрхээ хэтрүүлж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулагдаж буй харилцаа болох дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд оролцож, энэ хүрээнд албан шаардлага бичив. Тодруулбал, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа компани нь төсөлд хамрагдсан иргэн, байрны өмчлөгчтэй хоёрт талт гэрээ байгуулах, гурван талт гэрээ байгуулах нь тус хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа билээ. Гэтэл тэд энэ харилцаа руу хөндлөнгөөс оролцож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн заалт, тус хуулийн дагуу батлагдсан журмын заалтыг албан шаардлагадаа иш татаж, эцэст нь тус хуульд заасан гэрээг байгуулахыг бидэнд үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл, тэд улсын бүртгэлийн шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхээс хальж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулагдаж буй харилцаа руу орж, өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүллээ. Ингэснээр дээрх албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх шинжийг бүрэн хангаж байна.
2. Албан шаардлагад манай компанийг хоёр талт болон гурван талт гэрээг байгуулахыг шаардсан. Мөн хуульд заасан эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэхийг биднээс шаардсан. Гэвч хэнтэй, ямар байдлаар тус гэрээг байгуулахыг шаардаж буй нь тодорхой бус. Мөн ямар баримтыг дутуу гаргасан гэж үзэж буй нь тодорхой бус байсан. Өөрөөр хэлбэл, албан шаардлагын утга, агуулга, шаардаж буй зүйлс нь тодорхой бус байсан. Үүнтэй холбоотой бид үүнийг биелүүлэх боломжгүй байсан. Тийм учраас бид тус албан шаардлагыг хүлээн авмагц албан шаардлагаа тодруулж өгөхийг хүсэж, бичгээр хүсэлт гаргасан. Тодруулбал, хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, Г.Э******* нарт гаргасан хүсэлтдээ “Та бүхний дээрх албан шаардлага нь тодорхой бус, бүрэн ойлгогдохгүй байх тул тодруулга авахыг хүсэж байна. Иймд манай компанийг хэнтэй хоёр талт гэрээ, хэнтэй гурван талт гэрээ байгуулахыг шаардаж буйгаа тодруулж өгнө үү. Мөн “эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүл” гэсэн боловч ямар баримтыг дутуу гаргасан гэж үзсэн эсэх, ямар баримтыг үнэн зөв гаргаагүй гэж үзсэн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, биднээс нэмэлтээр ямар баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг шаардаж байгааг тодруулж өгнө үү. Та бүхэн дээрх албан шаардлагын дагуу биднээс шаардаж буй баримт, үйлдлийг тодруулж өгсөн нөхцөлд бид тус албан шаардлагын дагуу арга хэмжээ авах боломжтой болохоор байна. Иймд албан шаардлагыг биелүүлэх хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө бидэнд бичгээр тайлбар, тодруулга өгөхийг хүсье” гэж хандсан юм. Гэвч тэд бидний тус хүсэлтэд хариу өгсөнгүй.
3. Албан шаардлагад “Энэхүү албан шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг хуульд нийцүүлж шийдвэрлэх 2 болно” гэж заасан байна. Гэвч ямар улсын бүртгэлийг хэрхэн шийдвэрлэх талаараа заагаагүй. Өөрөөр хэлбэл, албан шаардлагын энэхүү хэсэг нь мөн адил ойлгомжгүй, тодорхой бус байгаа. Бид Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагчдад өгсөн тайлбартаа “ямар бүртгэлийг хүчингүй болгох гэж байгаа юм. Үүнийг тодруулж өгнө үү. Тэгж байж бид тодорхой тайлбар гаргах, баримт хүргүүлэх боломжтой болно” гэж тусгасан. Мөн тухайн улсын бүртгэл хийгдсэн этгээдүүдээс тайлбар авах, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах учиртай болохыг ч тайлбарласан. Гэтэл тэд ямар улсын бүртгэлийн талаар шийдвэр гаргах гэж байгаагаа хэлээгүй, тодруулж өгөөгүйгээс гадна улсын бүртгэлд эрх нь бүртгэгдсэн хэн нэгнээс тайлбар аваагүй байна.
4. Албан шаардлагын агуулга, утга ийнхүү дээрх байдлаар тодорхой бус байгаа нь түүнийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Мөн хуулийн 47.1.1-т утга агуулгын илэрхий алдаатай акт нь илт хууль бус болох талаар заасан. Иймд дээрх захиргааны акт нь хууль бус юм.
5. Дээрх албан шаардлагыг иргэн Б.Сгаас гаргасан гомдлын дагуу гаргасан талаар тусгасан байна. Иймд түүнтэй хоёр талт болон гурван талт гэрээ байгуулахыг шаардаж байж магадгүй юм. Хэрэв тийм бол хяналтын улсын ахлах байцаагчид хуулиар олгогдсон бүрэн эрхээ урвуулан ашиглаж, иргэн Б.Сд хууль бусаар давуу байдал олгож буй хэрэг юм. Учир нь, дээр бичсэнчлэн Улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэлийн байцаагчдад Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулагдах харилцаанд оролцох, энэ хүрээнд албан шаардлага гаргах, тус хуулийн биелэлтийг хангуулах эрх хэмжээ олгогдоогүй. Гэтэл яагаад иргэн Б.Стай гэрээ байгуулахыг биднээс шаардана гэж. Түүнчлэн, иргэн Б.Стай гурван талт гэрээ байгуулах эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0758 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0743 дугаартай магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ иргэн Б.Сн “Гурван талт гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атал яагаад Улсын бүртгэлийн хяналтын байцаагчид нь биднээс “Б.Стай гурван талт гэрээ байгуул” гэж шаардана гэж. Тэд шүүх юм уу? Эсвэл шүүхийн шийдвэрээс илүү хүчин чадалтай шийдвэр гаргадаг хүмүүс юм уу? Энэ бол иргэн Б.Сд хууль бусаар давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй зүйл гэж бид үзэж байна. Харин иргэн Б.Стай хоёр талт гэрээ байгуулах асуудлын хувьд дан биднээс шалтгаалсан зүйл биш. Бид иргэн Б.Стай тус гэрээний талаар уулзаж ярилцсан боловч тохироонд хүрч чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээний агуулгын талаар бид тохирч чадахгүй байгаа. Ийм атал Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид Б.Стай хоёр талт гэрээ байгуулахыг биднээс шаардах нь хууль бус зүйл болох нь илт ойлгомжтой юм.
Иймд дээрх байдлаар албан шаардлага нь хууль бус гэж үзэж байна. Тодруулахад, албан шаардлага нь хэдийгээр илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байгаа боловч бид хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай: Бид дээрх албан шаардлагыг хүлээж аваад 30 хоногт багтаан Улсын бүртгэлийн ерөнхий г*******, түүний даргад гомдол гаргасан. Тэд бидний гомдлыг хүлээж аваагүй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хариу өгөх тухай” 6/7427 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Үүгээр хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдсан юм. Бид тус гомдлын хариуг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авсан. Ийнхүү гомдлын хариуг хүлээж авсан үеэс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-т заасан 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав. Иймд хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй болно. Иймд маргаан бүхий захиргааны акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.
Маргаан бүхий Улсын байцаагчийн дүгнэлтийн тухай: Улсын байцаагчдын дээрх дүгнэлтийн 1 дэх заалтаар хяналтын Улсын ахлах байцаагчдын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23, 24 дугаартай албан шаардлагын биелэлт хэрэгжих хүртэлх хугацаанд тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. Мөн үүнтэй холбоотой манай компанийн дахин төлөвлөлтийн төслийн дагуу барьсан байр болох Хан-Уул дүүргийн 19-хороо, Ү, Ч , дүгээр байрнуудын захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн барьсан байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахгүй түдгэлзүүлсэн байна. Үүний улмаас бид захиалагчдын өмнө Орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Улсын байцаагчийн дүгнэлт хууль бус болох тухай: Бидний зүгээс дээрх дүгнэлтийг дараах байдлаар тус тус хууль бус болсон гэж үзэж байна. Улсын байцаагчийн дүгнэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 дэх заалтыг үндэслэл болгосон. Хуулийн тус заалтад хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, бүртгэл түдгэлзүүлэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхийн Улсын байцаагч хэрэгжүүлэх талаар заасан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэл хийгдсэн бол тухайн бүртгэлийг түдгэлзүүлэх талаар хуулийн тус хэсэгт заасан байна. Улсын байцаагчийн дүгнэлтэд улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчигдсөн гэх нөхцөл байдлын талаар дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: дүгнэлтийн 5 дахь хуудас, төгсгөл хэсэгт “Дээр дурдсан хуулийн заалтуудыг баримтлан Нийслэлийн Хан- Уул дүүргийн 3 дугаар хороо, , А дугаар байр хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ нураагдан устсан, эрхийн улсын бүртгэл хаагдаагүй байхад дахин төлөвлөлтөөр шинээр бариадсан барилгыг бүртгэсэн... 10 бүртгэлийг, мөн уг хаягт байрших үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэв” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтөд хамрагдсан А дугаар байр нурж устсан байхад түүний бүртгэлийг хаахгүйгээр улсын бүртгэл хийснийг хууль бус хэмээн үзсэн байна.
Гэтэл энэ нь дараах байдлаар үндэслэлгүй, хууль бус юм. Улсын байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан, иш татсан хуулийн заалтууд нь үл хөдлөх эд хөрөнгө устсан нөхцөлд түүний улсын бүртгэлийг хаах тухай хуулийн зохицуулалтууд юм. Иймд дахин төлөвлөлтөд хамрагдсан А дугаар байр нурж, устсан байх тул түүний улсын бүртгэлийг бүхэлдээ хаах учиртай. Гэтэл тус байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчид хаахгүй яваад байгаа нь хуулийн зөрчил юм. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий г*******, түүний улсын байцаагчид нь хуулийн зөрчлийг арилгах хүрээнд А дугаар байрны улсын бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хаах үндэслэлтэй. Гэтэл дахин төлөвлөлтийн дагуу баригдсан шинэ байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахгүй, түдгэлзүүлж байгаа нь логикгүй, үндэслэлгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл, А дугаар байрны бүртгэл хаагдах ёстой байтал түүнийг хаах, түүний бүртгэлийг түдгэлзүүлэхийн оронд шинэ байрны улсын бүртгэлийг түдгэлзүүлж байгаа нь логикгүй юм. Үүний улмаас дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан олон айлууд, олон тооны байр захиалагчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй, хүүхдээ харьяалах сургуульдаа бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал ч үүсээд байгаа билээ.
Дахин төлөвлөлтийн дагуу шинээр баригдаж байгаа байрны хувьд өмнөх нурж устсан байрны бүртгэлийг хааж байж, шинэ байрны улсын бүртгэлийг хийнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Учир нь, дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нурж устсан хуучин байр болон шинээр баригдсан байрууд нь өөр, хоёр байр билээ. Орон сууцны тухай хуулийн 151.6-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч, ашиглах эрх дуусгавар болно” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай” А/660 дугаартай захирамжийн 1.3 дахь заалтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх А дугаартай байрыг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” А/737 дугаартай захирамжаар дахин төлөвлөлтийн дээрх төслийг хэрэгжүүлэх эрхийг “О*******” компанид олгосон байдаг. Үүний дагуу “О*******” компани нь дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд А дугаар байрыг нурааж, шинээр барилга барьсан. Иймд Орон сууцны тухай хуулийн дээрх заалтын дагуу дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, нурсан А дугаар байрыг орон сууцны мэдээллийн нэгдсэн сангаас хасаж, улсын бүртгэлийг хаах учиртай юм.
Улсын байцаагчийн дүгнэлтийн 6 дахь тал, эхний догол мөр бүхий хэсэгт Улсын байцаагчдын албан шаардлагын биелэлт хангагдсан нөхцөлд Улсын байцаагчийн дүгнэлтийн үйлчлэл дуусгавар болох талаар заасан байна. Улсын байцаагчийн албан шаардлагын утга, агуулга нь өөрөө ойлгомжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, биднээс юу хүсээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Тийм учраас бид тус албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байгаа. Улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээж авмагц бид улсын байцаагчдад бичгээр хандсан. Тус албан бичигтээ “Та бүхний дээрх Албан... шаардлага нь тодорхой бус, бүрэн ойлгогдохгүй байх тул тодруулга авахыг хүсэж байна. Иймд манай компанийг хэнтэй хоёр талт гэрээ, хэнтэй гурван талт гэрээ байгуулахыг шаардаж буйгаа тодруулж өгнө үү. Мөн “эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүл” гэсэн боловч ямар баримтыг дутуу гаргасан гэж үзсэн эсэх, ямар баримтыг үнэн зөв гаргаагүй гэж үзсэн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, биднээс нэмэлтээр ямар баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гарааж өгөхийг шаардаж байгааг тодруулж өгнө үү. Та бүхэн дээрх албан шаардлагын дагуу биднээс шаардаж буй баримт, үйлдлийг тодруулж өгсөн нөхцөлд бид тус албан шаардлагын дагуу арга хэмжээ авах боломжтой болохоор байна. Иймд албан шаардлагыг биелүүлэх хугацаа болох 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө бидэнд бичгээр тайлбар, тодруулга өгөхийг хүсье” гэж хүссэн. Гэвч Улсын байцаагчид нь бидний тус албан бичигт хариу өгөөгүй. Үүгээр Улсын байцаагчийн албан шаардлага нь утга агуулгын хувьд тодорхой бус хэвээр үлдсэн.
Улсын байцаагчдын албан шаардлагад А дугаар байр буюу нурж устсан байрны улсын бүртгэлийг хаах шаардлагатай талаар тусгасан байдаг. Гэтэл Улсын бүртгэлийг хаах чиг үүрэг бүхий байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага өөрөө юм. Иймд биднээс үл шалтгаалах, үл хамаарах асуудлаар бидний барьсан байрны улсын бүртгэлийг түдгэлзүүлээд байгаа нь хууль бус юм. Улсын байцаагчид нь маргаан бүхий албан шаардлага болон дүгнэлтийг иргэн Б.Сн гомдлын дагуу гаргасан байдаг. Иргэн Б.Сн зүгээс “О******* компани надтай гэрээ байгуулах учиртай” гэж гомдол гаргасан. Гэвч иргэн Б.С нь манай компанитай төсөл хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн эсэх талаарх маргааныг иргэн болон захиргааны хэргийн шүүх тус тус шийдвэрлэсэн байдаг. Иргэн Б.Сн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг талаар бид анх гаргасан нэхэмжлэлдээ дурдаж, тайлбарласан. Нэмэлтээр тодруулахад, иргэн Б.Сгаас манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн байдаг талаар дурдаж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14187 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17383 дугаартай захирамжаар тус тус иргэн Б.Сн “О*******” компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ иргэн Б.С нь А дугаартай байрны өмчлөгч биш тул “О*******” компанитай гэрээ байгуулахыг шаардах эрхгүй гэх дүгнэлтийг шүүх хийсэн байдаг байна. Иймд шүүгчийн тус хоёр захирамжийг нотлох баримтаар цуглуулах хэрэгтэй.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 дэх заалт нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай ойлголт билээ. Гэтэл Улсын байцаагчийн дүгнэлтийн 2 дахь заалтаар улсын бүртгэл хийгдээгүй байгаа эд хөрөнгүүдийн хувьд түдгэлзүүлэх арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэл хийгдээгүй, улсын бүртгэл байхгүй зүйлд улсын бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Бид өөрсдийн барьсан байрны хувьд анх удаа улсын бүртгэл хийлгэх гэж байгаа. Тус харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлээр зохицуулсан. Тэнд анх удаа улсын бүртгэл хийхийн тулд өмнөх нурсан байрны улсын бүртгэл хаагдах шаардлага тавиагүй. Бүртгэл хийхэд бүрдүүлэх бичиг баримтууд дунд энэ талаар баримт өгөх талаар ч заагаагүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хулийн 29 дүгээр зүйлд улсын бүртгэл хийхээс татгалзах үндэслэлүүдийг заасан. Хуулийн тус хэсэгт өмнөх нурсан байрны бүртгэл хаагдаагүй бол шинэ байрны хувьд улсын бүртгэл хийхээс татгалзах талаар ч заагаагүй. Иймд Улсын байцаагчдын дүгнэлтэд “А дугаар байрны улсын бүртгэл хаагдаагүй байхад шинэ байрны талаар улсын бүртгэл хийсэн нь хууль бус” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр бидэнд хүргүүлсэн. Тодруулбал, манай компани 2024 оны 7 дугаар сарын 23-ны албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий г*******т хүргүүлж, Улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбарыг өгөхийг хүссэн. Тус албан бичгийн хариу болгож, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дээрх албан бичгээр бидэнд улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбарыг ирүүлсэн юм. Үүгээр бид Улсын байцаагчийн дүгнэлттэй танилцаж, эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэв. Иймд бидний энэхүү ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт, бид албан шаардлага, Улсын бүртгэлийн ерөнхий г*******, түүний улсын хяналтын байцаагч нарын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гарсан, улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал руу орж, тухайн харилцааг зохицуулах гэж оролдсон гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлж байгаа вэ гэвэл хяналтын чиг үүргийн үндсэнд гарсан акт. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина” гэж заасан. Иймд бүртгэлийн үйл ажиллагаанд, түүний хууль тогтоомжид хяналт тавих учиртай. Гэтэл улсын байцаагчдын зүгээс бүрэн эрхээ хэтрүүлж, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулагдаж буй харилцаа болох дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд оролцож, энэ хүрээнд албан шаардлага бичсэн гэж үзэж байгаа.
... Актыг гаргах захиргааны процессын ажиллагаа, шийдвэр гаргах процессын ажиллагааг эхлүүлэх болсон үндэслэл нь мөн иргэн Б.Сгаас гаргасан Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль, дахин төлөвлөлтийн харилцаанд хууль зөрчигдөж байна гэдэг агуулга бүхий гомдол байсан. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Сгаас би дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан, Хан-Уул дүүргийн А дугаар байранд 2 байр өмчилдөг, гэтэл намайг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулахгүй орхигдуулж байна, надтай гурван талт гэрээ байгуулаагүй байтал улсын бүртгэлийг бүртгэж аваад байна гэдэг агуулгаар гомдол гаргасан. Иймд Б.Сн гомдол мөн дахин төлөвлөлттэй холбоотой гомдол байсан, улсын бүртгэлийн байгууллага түүний дагуу шийдвэр гаргасан.
Улсын байцаагчдын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай албан шаардлагын шаардах нь хэсгийн 1 дэх заалт нь танайх төсөл хэрэгжүүлэгч “О*******” ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг үндэслэж гарсан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан журмын дагуу дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдагч иргэнтэй хоёр талт гэрээ байгуул, Засаг дарга болон дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдагч иргэнийг нийлүүлээд гурван талт гэрээ байгуул, тэр баримтаа өгсний дараа улсын бүртгэлтэй холбоотой баримтаа бүрэн зөв өгсөн гэж үзэх юм байна гээд байгаа. Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтийн харилцаанд оролцоод иргэдтэй хоёр талт гэрээ байгуулах ёстой юу, гурван талт гэрээ байгуулах ёстой юу гэдэг агуулга руу ороод байгаа. Энэ нь өөрийнх нь чиг үүрэгт үл хамаарах асуудал гэж үзэж байгаа. Энэ хүрээнд хэнтэй хоёр талт, гурван талт гэрээ байгуул гэж үзээд байгаа вэ гэдэг асуудал тодорхой бус байна. Бид дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хангалттай ажиллаад дахин төлөвлөлтийн төслийг амжилттай дуусгасан, хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гурван талт гэрээг дүгнэсэн протокол” байгаа. Энэхүү протоколд гэрээний нэр дээр гурван талт гэрээ, эрх олгогч нь Нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч нь “О*******” ХХК, сууц өмчлөгч дээр нийтийн зориулалттай орон сууцны А дугаар байрны нийт 17 өрх, гүйцэтгэл хэсэгт хангагдсан гэж байгаа, гэрээний биелэлт, тайлбар, шийдвэрлэлт хэсэгт мөн хангагдсан байна гэдэг агуулгаар дүгнэсэн байгаа. Энэ үед Б.С, Р.Г 2 шүүхийн маргаантай байсан. Бид шүүхийн шийдвэрийн дагуу Р.Гад байрыг нь өгөөд маргаангүй болсон. ... Б.С биднээс хоёр талт гэрээ байгуулъя гэж шаардах эрхгүй гэдэг нь үүгээр бүрэн тогтоогдож байгаа. Иймд Б.Стай хоёр талт, гурван талт гэрээ байгуул гэвэл шүүхийн шийдвэрийг давсан хэрэг болно.
... Захиргааны акт нь ойлгомжгүй, тодорхой бус байгаа, учир нь уг актын шаардах нь гэх хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгнө үү гэж шаардсан, гэтэл энэ нь юу гэсэн үг вэ гэдэг нь ойлгомжгүй, тухайн үед ч ойлгомжгүй байсан, одоо ч ойлгомжгүй нөхцөл байдалтай байгаа. ... Албан шаардлагаар биелүүлэх хугацаа нь албан шаардлагын 2 дахь заалтад зааснаар 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэсэн байсан. 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор бид албан шаардлагыг биелүүлэх ёстой учраас энэ хугацаанаас өмнө тодруулга өгөөч гэсэн, гэтэл албан бичгийн хариу ирээгүй. Хариуцагч энэхүү албан бичгийн хариуг өгсөн гэдэг байдлаар шүүхэд нотлох баримт ирүүлсэн. Ингэхдээ тухайн албан бичгийг явуулсан хаяг нь буруу байсан. Монгол шуудан ХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18/532 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг шүүхэд ирүүлсэн.
04 дүгээр сарын 25-ны өдрийн “С*******” гэж байгаа “О*******” биш. “С*******” ХХК-ийн ийм хаягаар илгээсэн бүртгэлийн дугаартай илгээмжийг илгээгчид буцааж 05 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн гэж байгаа. Гэтэл энэ хаяг нь “О*******” ХХК-ийн хаяг биш, бид хэзээ ч энэ хаяг дээр байгаагүй, энэ компанийн нэр нь “С*******” гэсэн байхыг бодоход өөр компанийн байх, магадгүй бидэнд ирүүлсэн гэж байгаа хаягийг хожим зохиож хийгээд явуулсан болгож харагдахын тулд байхгүй хаяг бичээд хийсэн байхыг үгүйсгэхгүй. ... Албан шаардлагын 3-т “Албан шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг бид хуульд нийцүүлж шийдвэрлэх болно” гэж заасан. Энэхүү заалт нь яг юу гэсэн үг вэ гэдгийг ойлгохгүй байгаа. Бид улсын бүртгэлийн байгууллагад Б.Сн гомдлыг аваад манайд хандахдаа бид ямар тайлбар өгсөн бэ гэвэл ямар бүртгэлийг хүчингүй болгох гэж байгаа вэ?
... Захиргааны актын улмаас нэхэмжлэгчээс хоёр талт, гурван талт гэрээ байгуулахыг шаардаж, магадгүй Б.Стай хоёр талт, гурван талт гэрээ байгуулахыг шаардаж байна. Бид Б.Стай гэрээ байгуулаад, байр өгөх ёстой болж байгаа, гэтэл бидэнд Б.Сд байр өгөх үүрэг байхгүй. Бидний эд хөрөнгийн эрхийг зөрчиж байна, хэн нэгэнд зайлшгүй байр өг гэж шүүхийн шийдвэрээс давж шаардаж байгаа нь эрхийг хөндөж байгаа.
Хоёрдугаарт, бид улсын бүртгэлээ хийлгэж чадахгүй байгаа. Учир нь албан шаардлага гарахад дагалдуулаад 1497 дугаартай дараагийн маргаан бүхий захиргааны актыг гаргаад улсын бүртгэлийн үйл ажиллагааг тэр чигт нь түдгэлзүүлсэн. ... Үүнд нэг талдаа “О*******” ХХК хохирч байгаа, “О*******” ХХК-иас байр авсан дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаад, өмнөх байраа нураалгаад шинээр байранд орсон хүмүүс, мөн шинээр захиалга авсан хүмүүс, үйлчилгээний талбай худалдаж авсан хүмүүс бүгд буюу 16 давхар барилга тэр чигтээ улсын бүртгэлгүй өмчлөх эрхийг баталгаажуулж чадаагүй. ... Мөн улсын бүртгэлийг хаалга гэж шаардаад байгаа боловч улсын бүртгэлийг хаах нь бидний үүрэг биш, улсын бүртгэлийн байгууллагын өөрийнх нь хийх чиг үүрэг. ... Улсын бүртгэл гэдэг нь байгаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэх асуудал. Нэг асуудал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өмчлөгчийн хүсэлтийг үндэслэж хаана гэсэн байдаг. Б.С гэж хүн би байр авах ёстой гэж маргаад байгаа учраас хаалгая гэдэг хүсэлтээ өгөхгүй, улсын бүртгэлийн байгууллага нь энэ хүн хүсэлтээ өгч байж бид хаана гээд байдаг. Гэтэл үүнд Б.С өмчлөгч биш юм байна гээд шүүх дүгнэчихсэн байгаа учраас Б.Сн хүсэлтийг хүлээн авах шаардлага байхгүй. Хуулийн шаардлага нь юу вэ гэвэл устсан эд хөрөнгө байвал бүртгэл нь мөн байхгүй болох ёстой гэж байгаа учраас хэн хүсэлт гаргах нь чухал зүйл биш гэж үзэж байгаа.
Улсын байцаагчийн албан шаардлагын 15.4-т “Улсын байцаагчийн албан шаардлага нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгогдсон нэгдсэн дугаартай байна, албан шаардлага түүнд хавсаргасан баримт бичгийг хянан шалгах зөрчлийг нэгдсэн санд хөтөлнө гэж заасан. Мэдээллийн санд бүртгэж байж явах ёстой, бусад заалтад мөн тэрхүү санд бүртгэнэ гэдэг зүйлүүд байдаг. Улсын байцаагчийн албан шаардлагын 17-д мөн улсын байцаагчийн актыг бүртгүүлэх зүйлүүд байгаа. Үүнд бүртгэгдсэн эсэх талаар бид нотлох баримт авъя гэхэд үүнд бүртгэгдээгүй, бид өөрсдөө гаргаад бүртгүүлдэг, бүртгэчихсэн үг юм гэдэг агуулгаар тайлбар өгсөн.
Мөн захиргааны актуудыг гаргах агуулгаар бидэнд сонсох ажиллагаа хийгээгүй. Б.С гомдол гаргасан, үүнд тайлбар авч сонсох ажиллагаа хийсэн. Бид Б.Сн гомдол үндэслэлгүй гэдэг талаар тайлбар өгсөн. Гэтэл Б.С яг энэхүү албан шаардлагыг гарга гэж хүсээгүй, харин Улсын бүртгэлийн ерөнхий г******* нэгэнт бүртгэгдсэн байгаа байрнуудын бүртгэлийг түдгэлзүүлэх, барилгыг тэр чигт нь бүртгэж авахгүй байх гэдэг акт гаргах гэж байна, энэ талаар тайлбараа өг гэдэг байдлаар сонсох ажиллагаа хийсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж бид үзэж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалт гүйцэтгэх ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай албан шаардлага гарсан учраас зөрчлийг таслан зогсоох хүрээнд улсын бүртгэлийг түдгэлзүүлж байна гэсэн барилгын бүртгэлийг зогсоосон байгаа. ... 1497 дугаартай дүгнэлтэд 23 дугаартай албан шаардлага биелэгдэх хүртэл хугацаанд гэсэн байгаа учраас уг дүгнэлт нь 23 дугаартай албан шаардлагыг дагалдаж гарч байгаа акт юм. Хэрэв 23 дугаартай захиргааны актыг хүчингүй болговол 1497 дугаартай дүгнэлт эрх зүйн хувьд үйлчлэлгүй болно.
... Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бид хуулийн заалтуудаа дурдсан. Одоо агуулга нь ойлгомжгүй, чиг үүрэгт хамаарахгүй, албан шаардлагад дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1 гэж дурдсан байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1-д заасныг хэрэглэх үндэслэл бий болоогүй байсан гэж үзэж байгаа, учир нь бид хууль тогтоомж зөрчөөгүй. ... Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтын хүрээнд “О*******” ХХК-д албан шаардлага өгөх үндэслэлгүй байсан. Үүний хүрээнд хэн нэгэнд албан шаардлага өгдөг юм бол Б.С байгаа. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтыг зөв тайлбарлавал албан шаардлагын дүгнэлт үндэслэлгүй, хууль зөрчсөн этгээд нь бид биш. Бүртгэлийн чиг үүргээс халиад дахин төлөвлөлтийн төсөл рүү оролцсон учраас чиг үүрэгт нь хамаарахгүй асуудлыг шийдсэн зүйл байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно гэдэг хүрээнд ажиллагаа дутуу хийсэн. Б.Сг өмчлөгч биш гээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн, гэтэл үүнийг гаргуулж аваагүй, Б.С мэдээж өөрт нь ашиггүй учраас өгөхгүй, үүнийг ойлгож байна. Гэтэл та үүнийг тодруулах байсан ёстой байсан. Б.Сн асуудлыг шүүх шийдчихсэн байна, одоо зөрчил арилсан уу гэхэд би тэгвэл шүүхээс бичиг авч болно гээд байдаг. Тэгвэл тухайн үед авахгүй яасан юм бэ? Одоо шүүхээс лавлагаа авсан ч яадаг юм гэж хэлээд, тухайн үед аваагүй нь та ёстой ажлаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэдгийг харуулж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3 дахь заалтуудын дагуу захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Дүгнэлтийн хувьд албан шаардлагыг хэрэгжүүлсэн тохиолдолд дүгнэлт угаасаа хүчингүй болно. Дүгнэлт нь бүх бүртгэлүүдийг түдгэлзүүлж шийдсэн учраас албан шаардлагыг хүчингүй болгож байгаа нөхцөлд дүгнэлт угаасаа дагаж хүчингүй болно. Иймд дүгнэлтийн хувьд саяын тайлбартай ижил байна гэж үзэж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд, “...Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэжээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:” гэж, 10.6.1 дэх заалтад “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг” гэж, 10.6.8 дахь заалтад “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж заасан.
Гэтэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Хан-Уул дүүргийн хороо, Ү /17042/, Ч , байрны О******* ХХК-ийн захиалгатай С хотхоны 2 хавтас бүхий иргэн Т.Бгийн бүртгүүлэхээр ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт, түүнд хавсаргасан О******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ЭУБ-08 маягтын хавсралт болох дахин төлөвлөлтийн А дугаар байрны оршин суугчдын жагсаалтад нэр бүхий 6 өмчлөгчтэй хоёр талт болон гурван талт гэрээ байгуулсан талаарх мэдээлэл бичигдээгүй байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зүйлийн 19.4 дэх хэсэгт "Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:” гэж, мөн зүйлийн 19.4.3 дахь заалтад “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасан бөгөөд дээрх баримт бичиг нь албан шаардлагад дурдсан холбогдох хууль тогтоомжтой зөрчилтэй байгаа талаар хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай албан шаардлагад дурдсан.
Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгээр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгээр тус тус зохицуулсан.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын байцаагч /цаашид “улсын “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид хуулна гэж, мөн зүйлийн 18.7-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хянаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд байна:” гэж, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж, 18.9-д “Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн нотлох баримтыг хуульд нийцүүлэх зорилгоор хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай албан шаардлагыг үйлдэж, О******* ХХК-д хүргүүлсэн.
Иймд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд, “... хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, Г.Э******* нарт гаргасан хүсэлтэд хариу өгсөнгүй, тэд ямар улсын бүртгэлийн талаар шийдвэр гаргах гэж байгаагаа хэлээгүй, тодруулж өгөөгүйгээс гадна бүртгэлд эрх нь бүртгэгдсэн хэн нэгнээс тайлбар аваагүй байна...” гэжээ. Иргэн Б.Сгийн гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан хяналт шалгалтын ажиллагаа хийхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Хан-Уул дүүргийн хороо, Ү /17042/, Ч байрны 10 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийг дахин төлөвлөлтөд орж нураагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хороолол, А дугаар байр хаягт байршилтай 7 эрхийн улсын бүртгэл хаагдаагүй байхад бүртгэсэн нь тогтоогдсон тул улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцүүлэх зорилгоор хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 1497 дугаар дүгнэлтээр дээрх 10 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг болон бүртгэгдэх эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд өмчлөгч нарт мэдэгдсэн болно. О******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цгээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн О*******/24/04-28 дугаартай хүсэлтийг хүлээн авч, албан шаардлагад дурдсан асуудлын талаарх тодруулгыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/5467 дугаар албан бичгээр хариу өгсөн ба энэхүү албан бичгийг тус байгууллагын бичиг хэргийн журмын дагуу шуудангаар О******* ХХК-д хүргүүлсэн.
Иймд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэхийг О******* ХХК-иас шаардсан хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар албан шаардлага нь хуульд нийцсэн байх тул О******* ХХК-ийн захирал А.Цгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий акт болох хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар" 23 дугаартай албан шаардлага, мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай" 1497 дугаартай дүгнэлт нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд заасан 2 өөр төрлийн баримт бичиг буюу 2 өөр захиргааны акт юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 дугаар дүгнэлттэй холбоотой гомдол өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, ерөнхий байцаагчид иргэн, хуулийн этгээдээс ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 92-95 дугаар зүйлд заасан захиргааны актын талаарх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ тус г*******т О******* ХХК-иас ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/168 дугаартай хүсэлт, хариу хүргүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийг хавсаргасан талаар дурджээ.
О******* ХХК-ийн дээрх албан бичигт хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаар дүгнэлтийг ирүүлэхийг хүссэн байх ба дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар дурдаагүй байна. Хүсэлтийн дагуу тус газрын Тамгын газрын даргын албан бичгийн хавсралтаар дүгнэлтийг хуулбарлан зохих хаягаар хүргүүлсэн байх ба энэхүү үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 92 дүгээр зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3.2. Хариуцагч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын г*******т иргэн Б.Сгаас гомдол ирүүлсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хяналт шалгалтын газрын байцаагч нар хяналт шалгалтын ажиллагаа хийсэн. Хяналт шалгалтын ажиллагаа хийхдээ зөвхөн иргэн Б.Сн гомдлын хүрээнд бус, Хан-Уул дүүргийн хороо, , гэсэн энэ хоёр объектын үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэлтэй холбоотойгоор бүхэлд нь хамруулж хяналт шалгалтын ажиллагааг хийсэн. Түүнээс зөвхөн гомдол гаргагч Б.Сд давуу байдал олгохоор, эсхүл Б.Сн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хяналт шалгалтын ажиллагааг хийгээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина” гэж заасан. Иймд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолоор батлагдсан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан зохих журмуудын биелэлт, хуулийн дагуу хэрэгжиж байна уу гэдэг үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажиллагаа хийгээд, шалгалтын хүрээнд маргаан бүхий захиргааны акт болох албан шаардлага, дүгнэлтийг хяналтын улсын байцаагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасны дагуу гаргасан. Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үед нийт 7 эрхийн улсын бүртгэл бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл, нурсан Арьс ширний үийн 20 дугаар байрнаас үл хөдлөх эд хөрөнгө хаагдаагүй байсан. Үүний дараа нурж устсан барилгад шинээр баригдсан “О*******” ХХК-ийн захиалгаар баригдсан , гэдэг объектоос 10 бүртгэлийг шинээр салгаад бүртгэчихсэн байсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү албан шаардлагыг яагаад бичээд, яагаад хуулийн этгээдэд гаргасан бэ гэвэл Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан заалтуудыг баримталсан, иргэн болон хуулийн этгээдийг улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс албан шаардлагаа гаргасан. Ямар шаардлага тавиад, “О*******” ХХК юуг биелүүлэх ёстой вэ гэвэл А.Б******* өмгөөлөгчийн хэлж байгаагаар Б.Стай гэрээ хийснээр хангагдах асуудал биш, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд эд хөрөнгийн эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх зохицуулалтууд байгаа. Энэхүү хоёр объектыг шинээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан байдаг. Анх Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэн Т.Бгаас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг уг хоёр объектыг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд анхны барилгын зөвшөөрөл, газрын эрхийн зөвшөөрөл, техникийн нөхцөл, байр зүйн зураг гэх мэт хуульд заасан бүх нотлох баримтыг ирүүлсэн байгаа. Үүнд авагдсан баримт нь хууль зөрчсөн учраас үүнийг байцаагч тогтоосон.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж заасан байгаа. Үүний жагсаалт, ирүүлсэн баримтад “О*******” ХХК-иас үйлдэж ирүүлсэн жагсаалтад албан шаардлагад дурдсан хэд хэдэн иргэдтэй хийсэн нэрсийн жагсаалт болон гэрээ хэлцэл нь авагдаагүй байсан. Хуулийн шаардлагыг биелүүлнэ үү, дүгнэлт биелүүлсний дараах хүртэл хугацаагаар улсын бүртгэлийн зөрчил, эрсдэл үүсэхээс байцаагч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд байцаагчийн дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн асуудал байгаа.
Яг юу хэрэгжүүлэх ёстой, юу дутуу гаргасан талаар тодорхойгүй байсан гээд А.Б******* өмгөөлөгч удаа дараа хэллээ. Энэ талаар өмнө бичгээр гаргасан тайлбар болон нотлох баримтуудаар хавсаргачихсан байгаа, хариу өгсөн тайлбар захиргааны процессын дагуу албан бичгээр шуудангаар хүргүүлсэн байгаа. Байцаагчийн хувьд ямар нэгэн байдлаар зориуд компанийн нэр, хаягийг буруу бичиж үйлдсэн асуудал байхгүй. Хэрэв тэгж үзэж байгаа бол хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг асуудлаар Хууль, хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт хангачих, үүнд Б.Сн өмчилсөн хоёр эрхийн улсын бүртгэл байгаа. Маргаан бүхий захиргааны акт гарахад 7 эрхийн улсын бүртгэл хаагдаагүй гээд байсан, өнөөдрийн түвшинд 5 эрхийн улсын бүртгэл хаагдаагүй байгаа. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үүнтэй холбогдуулаад 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 24 дугаартай албан шаардлага ижил агуулгатай хүргүүлсэн, үүнд санаачилгаар улсын бүртгэгч, бүртгэлийн хэлтэс ажиллаад хаах арга хэмжээгээ авна уу гэсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс тодорхой арга хэмжээ зохион байгуулаад, өмчлөхтэй холбогдуулан Хууль, хяналтын байгууллагад заасны дагуу тусгай тэмдэглэл хийгдсэн байгууллагад албан бичиг өгч харилцан мэдээлэл солилцсоны үндсэнд энэхүү хоёр бүртгэлийг хаасан. Өнөөдрийн байдлаар иргэн Б.Сн өмчлөлийн 2 эд хөрөнгө байгаа, мөн иргэн Г.Мгийн өмчлөлийн 3 эд хөрөнгө гээд нийт 5 эд хөрөнгө хаагдаагүй байгаа. Яагаад хаагдаагүй, албан шаардлага тавиад, дүгнэлт гаргаад, асуудал үүсгээд байна вэ гэвэл хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагыг байцаагч нарын зүгээс тавиад байгаа.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана:” гэж заасан. Энэхүү заалтын хэд хэдэн нөхцөл байдал хангагдахгүй байгаа. Өмчлөгч улсын бүртгэлд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөх эрх бүхий этгээд нь нэгдүгээрт мэдүүлэг гаргах ёстой, хоёрдугаарт тогтоосон нөхцөл байдлыг үндэслээд байцаагч эрхийн улсын бүртгэлийг хаахын тулд эрхийн улсын бүртгэлийн дугаар, өмчлөгчид олгосон өмчлөх эрхийн гэрчилгээний дугаарыг тус тус дүгнэлтээр хуульд заасны дагуу хүчингүй болгох процесс хийгдэх ёстой, гуравдугаарт даргын шийдвэр гарна. Үүний дагуу хаагдсаны дараа шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь улсын бүртгэлд бүртгэгдэх процесс ажиллагаа явагдах ёстой. Энэхүү процесс алдагдаад байна. Цаашлаад Засгийн газрын хөтөлбөрт орсон дэд бүтцүүд их байгаа, хаагдаагүй байхад дараагийн бүртгэлүүд нь бүртгэгдээд байхаар хуульд заасан нөхцөлүүд зөрчигдөөд байна гэдэг үүднээс сэргийлэх, хуульд нийцэх үүднээс дүгнэлтээ гаргасан.
Одоогийн хаагдаагүй байгаа 5 үл хөдлөх хөрөнгийн 2 нь Б.Сн байгаа, үүнд прокурорын зөвшөөрлөөр тусгай тэмдэглэл бүртгэгдчихсэн, нотлох баримтууд хувийн хэрэгт авагдсан байх. Г.Мгийн 3 бүртгэлд 2 тусгай тэмдэглэл бүртгэгдсэн, нэг нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар, нөгөө бүртгэл нь прокурорын зөвшөөрлөөр тавигдсан нөхцөл байдалтай байгаа.
Энэхүү дүгнэлт А.Б******* өмгөөлөгчийн хэлдгээр ижил асуудлыг шийдвэрлэсэн, асуудлыг шийдвэрлэх хүрээнд зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс шинээр бүртгэгдсэн 10 үл хөдлөх эд хөрөнгийг цаашид барьцаанд тавих, өмчлөх эрхийг шилжүүлэх, улмаар хохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс нэгдүгээрт түдгэлзүүлсэн, хоёрдугаарт хаагдаагүй 5 бүртгэл байхад шинээр бүртгэлүүд бүртгэхээр бүртгэлийн зөрчил, маргаан үүсэх үүднээс хуульд нийцүүлсэн баримт бичгээ бүрдүүлсэн тохиолдолд түдгэлзүүлсэн актын үйлчлэл нь дуусгавар болоод , гэсэн 2 объект улсын бүртгэлд бүртгэгдээд явах нөхцөл байдал бий болоод байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, тогтоомжийг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй гээд байгаа. Энэ асуудлын тухайд маргаан бүхий акт болох 1497 дугаартай дүгнэлтийн тодорхойлох хэсгийн 7 дугаар заалтад А.Б******* өмгөөлөгчтэй хийсэн сонсох ажиллагааны талаар дэлгэрэнгүй дурдсан байсан, өмчлөгч нарт сонсох ажиллагаа хийсэн, ХШ9 гэсэн маягтууд шалгалтын баримтад авагдсан байгаа, шүүхэд хүргүүлсэн гэж бодож байна.
Мөн эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэдэг асуудлын тухайд 18 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн биелэлт хангагдаж байгаа эсэх, үүнийг зөрчсөн үү, энэ заалтын дагуу бүртгэлийн үйл ажиллагаа хийгдсэн эсэхэд байцаагч үнэлэлт, дүгнэлт өгсөн. Орон сууцны тухай хууль болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг яагаад маргаан бүхий актад авсан бэ гэвэл үүнийг зохицуулж байгаа харилцаа нь буцаад улсын бүртгэлийн байгууллагад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлж, улсын бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхэд зайлшгүй хамаарал бүхий заалтууд байгаа учраас хууль тогтоомжийн дагуу бүх нотлох баримтууд бүрдсэний дараа улсын бүртгэлд бүртгэснээр үнэн зөв байх зарчимд хангагдана гэж үзэж байгаа. Тэрхүү гаргасан захиргааны актуудыг хяналтын улсын ахлах байцаагч нар хууль тогтоомжийн хүрээнд хуульд нийцүүлж гаргасан ажиллагаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “О*******” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаартай албан шаардлага, мөн өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар, хуулийн этгээдийн зүгээс хэрэгжүүлэх боломжгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй захиргааны акт гаргаж биелүүлэхийг шаардаж байгаа нь хууль бус” гэх зэрэг агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нараас,
- 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай албан шаардлагын 1 дэх заалтаар “Төсөл хэрэгжүүлэгч О******* ХХК нь холбогдох хууль журамд заасны дагуу хоёр талт болон гурван талт гэрээг байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх” гэж, 2 дахь заалтаар “Албан шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тус г*******т 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх” гэж,
- 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1497 дугаартай дүгнэлтийн 1 дэх заалтаар “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Ү-22, Ү-220, Ү-2206, Ү-2, Ү-, Ү-220611, Ү-22061, Ү-22, Ү-22, Ү-22 дугаар бүртгэлүүдийг хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23, 24 дүгээр албан шаардлагын биелэлт хэрэгжих хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж, 2 дах заалтаар “Энэхүү дүгнэлтийн 1 дэх заалттай холбогдуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Нийслэлийн Хан-Уул дүүргийн хороо, Ү /17042/, Ч , байрны О******* ХХК-ийн захиалгатай С хотхоны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг түдгэлзүүлэх” гэж шийдвэрлэсэн байна.
4. Б.Сгаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын г*******т гаргасан “... хууль бусаар хийгдсэн дээрх бүртгэлүүдийг түдгэлзүүлж, цаашид бүртгэл хийгдэхийг зогсоож, сонсох ажиллагааг яаралтай эхлүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий албан шаардлага, дүгнэлтийг гаргасан тухайдаа хариуцагч маргаагүй.
5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” нь улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарч байна.
6. Улсын бүртгэлийн даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 1.1-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасны дагуу улсын бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд энэ журмыг баримтлах”-аар, 14.1-д “...эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтоох”-д дүгнэлт үйлдэхээр, 15.1-д “Улсын байцаагчийн албан шаардлагыг шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах тохиолдол”-д акт үйлдэхээр тус тус зохицуулжээ.
7. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, хариуцагч хяналтын улсын байцаагч нь эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих эрх хэмжээтэй, хяналт шалгалтын явцад илэрсэн алдаа дутагдал, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, дүгнэлт гаргах эрх хэмжээтэй байх тул нэхэмжлэгч талын “... захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/737 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, А дугаар барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн, хороо, Ү, Ч гудамж, , барилгуудыг барьж ашиглалтад оруулсан байх ба маргаан бүхий актууд эдгээр , тоот хаягт байрлах орон сууцны барилгыг өмчлөгч нарт салгаж бүртгэх үйл ажиллагааг Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор гарсан байна.
9. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон А байрыг нурааж, дахин барилгажуулах ажлын хүрээнд баригдсан ... , байрны өмчлөгчдийн эрхийг салгаж бүртгэж эхлэх үед А дугаар байрны 3 тоот хаягт байршилтай, Д.О, И.Ц нарын өмчлөлийн Ү-22******* дугаар, 2, 9а, 10 тоот хаягт байршилтай, Г.Мгийн өмчлөлийн Ү-220,Ү-22, Ү-22060 дугаар, *******, ******* тоот хаягт байршилтай, Б.Сгийн өмчлөлийн Ү-220, Ү-220 дугаар, 16 тоот хаягт байршилтай, С.Э нарын өмчлөлийн Ү-220******* дугаар бүртгэлүүд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэл хаагдаагүй байсан нь хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад тогтоогдсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.О, И.Ц, С.Э нарын эрхийн улсын бүртгэлүүд хаагдсан, Б.С, Г.М нарын эрхийн улсын бүртгэл хаагдаагүй байгаа тухайд хэргийн оролцогчид мөн маргаагүй.
10. Энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ”, 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт”-ыг мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргах”-аар, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ыг 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтлах”-аар заасан зохицуулалтууд хангагдаагүй байсан гэж үзэхээр байх тул хариуцагч улсын байцаагчаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар албан шаардлага бичсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
11. Учир нь тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож, уг төслийг хэрэгжүүлсэн тул төсөлд хамрагдсан захиалагч иргэдэд хамаарал бүхий баримтуудыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүрэн гүйцэт гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагчаас энэ үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж маргаан бүхий актыг гаргасан гэхээр байх тул маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч талын “шинээр баригдсан барилга нь а дугаар байрны суурин дээр баригдаагүй, яг тэр г******* биш, яг тэр байр биш” гэх тайлбараар 23 дугаартай албан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй.
12. Харин шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0758 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч Б.Сн гаргасан “Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо /хуучнаар 3 дугаар хороо/, Ч гудамж, А дугаар байрны *******, ******* тоот Ү220, Ү220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Б.С, О******* ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.С болон О******* ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, “Хан-Уул дүүрэг, хуучнаар 3 дугаар хороонд, хороолол, А дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрны ******* орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай” “О*******” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2023/0743 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон.
13. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс иргэн Б.Стай 2 талт гэрээ байгуулах эсэх нь иргэний эрх зүйн харилцаа байхад хариуцагчаас маргаан бүхий 23 дугаар албан шаардлагад “Төсөл хэрэгжүүлэгч О******* ХХК нь холбогдох хууль журамд заасны дагуу хоёр болон гурван талт гэрээ байгуулж” гэсэн нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааралгүй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... гэрээ байгуулахын шаардсан нь хууль бус” гэх тайлбар үндэслэлтэй тайлбар үндэслэлтэй.,
14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “а дугаар байр бүхэлдээ нураагдсан, эд хөрөнгө байхгүй болсон байхад эрхийн улсын бүртгэлийг хаах нь захиргааны байгууллагын үүрэг” гэх агуулгаар маргах боловч маргааны тохиолдолд нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14.1-д “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана:”, 14.1.5-д “захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан” гэж заасан зохицуулалтад хамаарна, 14.1.6-д “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан” гэсэн тохиолдолд хамаарахгүй.
15. Дээр дурьдсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан тохиолдолд хаах тухай хуулийн зохицуулалтаас үзвэл, захиалгаар баригдсан орон сууцны хувьд жагсаалтаар бүртгэгдэх эрх бүртгэгдэж дууссаны дараа өмнөх бүртгэлийг хаах талаарх дүгнэлт, шийдвэр гаргахаар байхад хариуцагч нь өмнөх бүртгэл хаагдаагүй гэсэн үндэслэлээр жагсаалтаар бүртгэгдэх эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн буруу гэж үзэхээр байна.
16. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн, хороо, Ү, Ч гудамж, , барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг нурааж, дахин барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд баригдсан байх тул тухайн барилга дахь үл хөдлөх эд хөрөнгүүд төсөл хэрэгжүүлэгчээс гаргаж өгсөн жагсаалтын дагуу бүртгэгдэж дууссаны дараа өмнө бүртгэл буюу а дугаар байрны өмчлөгч нарын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хаах зохицуулалттай байна.
17. Иймд улсын байцаагчийн дээрх дүгнэлтээс хамааран , дугаар байруудад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан, захиалсан иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэгдэх эрх бүхэлдээ түдгэлзсэн байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
18. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2022/17383 дугаар захирамжаар Б.Сгаас О******* ХХК, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Флора тауэр барилгаас 1 дүгээр давхарт 69 мкв талбай гаргуулах тухай” нэхэмжлэлийг , мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2022/14187 дугаар захирамжаар Б.Сгаас О******* ХХК, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Флора тауэр барилгаас 1 дүгээр давхарт, үйлчилгээний 120 мкв талбай олгох нөхцөлтэйгөөр “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-г байгуулахыг хариуцагч нарт даалгах, гэрээний агуу Флора тауэр барилгын 1 давхарт, үйлчилгээний 139 мкв талбай гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
19. Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, хороолол, А дугаар байрны *******, ******* тоот хаягт байршилтай, Ү-220, Ү-220 дугаар бүртгэл Б.Сгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.
20. Энэ тохиолдолд хариуцагчаас Б.Сгийн гомдлыг хүлээн авч, хяналт шалгалтын ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч талын “өмчлөгч бус этгээдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн, утга агуулгын хувьд ойлгомжгүй захиргааны акт гаргаж биелүүлэхийг шаардаж байгаа нь хууль бус” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.6.8-д заасныг тус тус баримтлан “О*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******, Ж.Ч нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 23 дугаартай албан шаардлагын 1 дэх заалтын “хоёр талт болон гурван талт гэрээ байгуулж” гэснийг, мөн өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1497 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ