| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2025/00124/И |
| Дугаар | 192/ШШ2025/02028 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02028
| 2025 он 03 с ар ******* өдөр | *******92/ШШ2025/0202 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороолол, *******-р байр, *******-**************4 тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мөнхзаяагийн хаягийг олж тогтоосон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мөнхзаяа нь Баянзүрх дүүрэг, -р хороо ******* 3-р гудамж, тоот хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мөнхзаяа нь Баянзүрх дүүрэг, -р хороо ******* 3-р гудамж, тоот хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,*******00 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мөнхзаягийн оршин суух хаяг дахин тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН