2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/00456

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/00456

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуун мод сум, ********** Төв аймаг салбар хаягт байрлах, ******** ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1***********тоот хаягт оршин суух, ********овогт **********ын ********* /РД:********/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1***********тоот хаягт оршин суух ******** овогт **********ийн *********** /РД:***********/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,086,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...********ны зээлдэгч Э.*********, хамтран зээлдэгч Ц.*********** нар нь ********ны Дэлгэрхаан тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 19,900,000 төгрөгийг сарын 1,4%-ийн хүүтэй, жилийн 16,8%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 311200074036 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд цалин, 5 ханатай гэр, гэрийн хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч Э.*********, хамтран зээлдэгч Ц.*********** нартай холбогдох арга хэмжээ авч удаа дараа зээлээ төлөх талаар сануулж, зээлээ төлөхгүй бол зээлийн материалыг шүүхэд шилжүүлэх талаар удаа дараа сануулсаар ирсэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөлт хийдэггүй хугацаа хэтэрч муу ангилалтай зээл болсон тул ********наас авсан зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулан авах, нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Э.*********, хамтран зээлдэгч Ц.*********** нараас 2024 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,454,386 төгрөг, үндсэн хүүний өр 7,627,905 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,268 төгрөг нийт зээлийн үлдэгдэл 23,086,559 төгрөг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Э.*********, Ц.*********** нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... ********ны нэхэмжлэлтэй Э.*********, Ц.*********** нарт холбогдох 23,086,559 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг Э.*********, Ц.*********** нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** ХК нь хариуцагч Э.*********, Ц.*********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,086,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*********, Ц.*********** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд ******** ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*********, Ц.*********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,086,559 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.*********, Ц.*********** нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******** ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*********, Ц.*********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,086,559 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,383 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 136,691.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот дансаас 136,691.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ