2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/00457

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/00457

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, **********хаягт байрлах, *********ХК /РД:********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********** тоот хаягт оршин суух, ******** овогт **********ийн ********* /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********** тоот хаягт оршин суух ******** овогт *********гийн ********** /РД:**********/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,214,997.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.*********, Д.********** нар нь 2017.08.08-ны өдөр *********ХК-ийн Сонгинохайрхан тооцооны төвтэй ЗГ/201743179934 тоот зээлийн гэрээ болон БГХ201743179934 тоот барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Д.*********, Д.********** нар нь 2017.10.03-ны өдөр *********ХК-ийн Сонгинохайрхан өнөр тооцооны төвтэй ЗГ/201743245681 тоот зээлийн гэрээ болон БГХ201743245681 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 4,783,357.91 төгрөг дээр 5,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалуулсан. Нийт 9,783,357.91 төгрөг. Зээлдэгч Д.*********, Д.********** нар нь 2018.02.12-ны өдөр *********ХК-ийн Сонгинохайрхан өнөр тооцооны төвтэй 317201843419206 тоот зээлийн гэрээ болон БГХ201843419206 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 9,007,574.55 төгрөг дээр 5,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар нэмж зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалуулсан. Нийт 14,007,574.55 төгрөг, Зээлдэгч Д.*********, Д.********** нар нь 2018.12.14-ний өдөр *********ХК-ийн Сонгинохайрхан өнөр тооцооны төвтэй ЗГ/201844172665 тоот зээлийн гэрээ болон ЗГХ201844172665 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 10,940,992.29 төгрөг дээр 3,700,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалуулсан. Нийт 14,640,992.29 төгрөг, Зээлдэгч нар нь зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024.12.05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 13,350,668 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,316,674 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,238 төгрөг, нийт 18,687,579 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнүүдийн ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн у-нгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн, Хариуцагч Д.*********, Д.********** нарт холбогдуулан ЗГ/201743179934 тоот, ЗГ 201743245681 тоот, ЗГ/201843419206 тоот, ЗГ/201844172665 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024.12.05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,596,332.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,621,220.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 913,444.82 төгрөг, нотариатын зардал 84,000 төгрөг буюу Нийт 16,214,997.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Хаан банкны нэхэмжлэлтэй Д.*********, Д.********** нарт холбогдох 16,214,997.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,364,997.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********ХК нь хариуцагч Д.*********, Д.********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,214,997.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*********, Д.********** нар нь нэхэмжлэлийн шаардлага 16,214,997.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,350,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,364,997.87 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7877 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *********ХК-ийн нэхэмжлэлтэй Д.*********, Д.********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,214,997.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*********, Д.********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,214,997.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,350,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,364,997.87 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,035.99 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Д.*********, Д.********** нараас 119,517 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 119,517.99 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ