| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/08410/И |
| Дугаар | 192/ШШ2025/01422 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01422
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б******* газрын нэхэмжлэлтэй, Г******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 734 415 540,50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 734 415 540 төгрөгийн 132 712 902 төгрөгөөс татгалзаж, үлдэх 601 702 099 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, уг 601 702 099 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 59 291 140 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 25 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 25 000 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 25 000 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 40 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 77 410 959 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 583 230 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН