2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00969

 
*******
*******

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

2025 02 04 192/ШШ2025/00969

**************

 

**************

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

**************

 

**************

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

**************

Нэхэмжлэгч: ****ийн нэхэмжлэлтэй,

**************

 

**************

Хариуцагч: ***-д холбогдох,

**************

 

**************

Нэхэмжлэлийн шаардлага: 43 180 276 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

**************

 

**************

Шүүх хуралдааны оролцогчид:

**************

 

**************

Нэхэмжлэгч ***,

**************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

**************

Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

**************

 

**************

ТОДОРХОЙЛОХ нь:

**************

1. Нэхэмжлэгч*** нь ***д холбогдуулан 43 180 276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** нь 2021 оны 06-р сарын 29-ны өдөр 10,000,000/ арван сая төгрөг/-ийг 7/долоо/ сарын хугацаатай, сарын 10/арав/ хувийн хүүтэй барьцаагүй, найзаараа дамжуулан гуйсаар миний үнэт эдлэлийг ломбардад тавиулж зээлсэн. Энэ гэрээний хугацаа 2022 оны 01-р сарын 29-ны өдөр дууссан. Энэ хугацаанд зээлээ төлөөлгүй гэрээг сунган байгуулж 2022 оны 01-р сарын 29-ны өдөр сунгах хүсэлт гаргаж үндсэн гэрээний нөхцөлөөр 2022 оны 01-р сарын 29-ны өдрөөс 2023 оны 01-р сарын 29-ны өдрийг хүртэл 12 / арван хоёр/ сараар сунгуулсан. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүүг бүрэн төлөөгүй дахин 2023 оны 01-р сарын 29- ны өдрөөс 2023 оны 12-р сарын 29-ны өдрийг хүртэл 11/ арван нэг/ сараар сунгуулсан. Энэ хугацаанд төлнө гэсээр дахин 2024 оны 01-р сарын 07-ны төлнө гэж баталгаа бичиж өгсөн ч хугацаандаа төлөөгүй. Энэ хугацаанд хүүнээс 2021 оны 08-р сарын 04-нд 1,000,000/ нэг сая төгрөг, Ломбардын хүү нэхэгдээд байсан учир би хүүг төлье гэж хэлээд 2023.02.20-нд 352,724 төгрөг, 2023 оны 05-р сарын 30-нд 467,000 төгрөг тус тус төлсөн. Удахгүй ажил эхлэхээр төлөөд дуусгая гэж хэлсэн боловч огт төлөөгүй. Энэ хугацаанд хүүнээс нийт 1,819,724 / нэг сая найман зуун арван есөн мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөг төлсөн. Энэ хугацаанд сар бүр ломбардын хүү нэхэгдэх болгонд худаг ухдаг ажил улирал нь ирж байна удахгүй төлнө гэдэг. Нэг бол ажил хийсэн мөнгөө авч чадахгүй байна ямар ч байсан аргалж бай удахгүй төлнө гэдэг байсан. Би ломбардад тавсан юмаа алдахгүйн тулд өнөөдрийг хүртэл 36 сар ломбардад хүү төлж сунгуулж байна. Энэ хугацаанд нийт 14,400,000 / арван дөрвөн сая дөрвөн зуун мянга / төгрөг төлсөн байна. Иймд ***аас үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн гэрээний 30 сарын хугацаанд төлсөн 1,819,724 төгрөгийг хасаж зээлийн хүү 28,180,276 төгрөг хугацаа хэтрүүлсэн алданги тооцоход үндсэн зээлийн 50% хэтэрч байгаа тул 5,000,000 төгрөгөөр тооцож, нийт 43,180,276/дөчин гурван сая нэг зуун наян мянга хоёр зуун далан зургаан мянга / төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

**************

2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: *** миний бие Мөнхзаяагаас 10,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй төлсөн нь үнэн бөгөөд эхний 1 жил хүүгийн төлбөрт 10,000,000 орчим сая төгрөг төлсөн бөгөөд хуулийн дагуу үндсэн мөнгөнөөс 50 хувь илүү хүү төлөхгүйгээр тус төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Нийт үндсэн төлбөр хүү нийлээд /15,000,000/ төгрөг дотор төлөхөд татгалзах зүйлгүй болно. гэжээ.

**************

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21/02 дугаар зээлийн гэрээ, ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22/05 дугаар зээлийн гэрээний сунгалт, 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23/04 дүгээр зээлийн гэрээний сунгалт, 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ***ын гар бичвэр, ***ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2111030475 дугаар барьцаат зээлийн гэрээ, ***банкны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, ***банкны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, *** банкны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.

**************

Хариуцагч талаас ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хариу тайлбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

**************

ҮНДЭСЛЭХ нь:

**************

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,180,276 төгрөг гаргуулахаар шаарджээ.

**************

2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

**************

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:

**************

3.1. Зохигчид 2021 оны 06 сарын 29-ний өдөр 21/02 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохиролцсон байна (хэргийн 5 дахь тал).

**************

3.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 29-ний өдөр, 2021 оны 07 сарын 07-ны өдөр нийлбэр дүнгээр 10,000,000 төгрөгийг хариуцагч ***ын ***дугаартай ***банкны дансанд шилжүүлсэн (хэргийн 44-46 дахь тал).

**************

3.3. Зохигчид 2022 оны 01 сарын 29-ний өдөр 22/05 дугаартай Зээлийн гэрээний сунгалт үйлдэж, зээлийн гэрээг 2022 оны 01 сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэй байх нөхцөлөөр сунгажээ (хэргийн 7 дахь тал).

**************

3.4. Зохигчид 2023 оны 01 сарын 29-ний өдөр 22/04 дугаартай Зээлийн гэрээний сунгалт үйлдэж, зээлийн гэрээг 2023 оны 01 сарын 29-ний өдрөөс 2023 оны 12 сарын 29-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэй байх нөхцөлөөр сунгажээ (хэргийн 7 дахь тал).

**************

3.5. Хариуцагч 2024 оны 01 сарын 07-нд хүлээн авсан 10,000,000 төгрөгийг алданги болон хүүгийн хамт төлөхөөр зөвшөөрч, 2024 оны 01 сарын 15-20-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 06 сард төлж барагдуулахаар бичиг үйлдэж хүлээлгэн өгсөн байна (хэргийн 10 дахь тал).

**************

4. Иргэний хуулийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Нэхэмжлэгч нь нэг удаагийн шинжтэй зээл олгосон, зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй иргэн байх бөгөөд хариуцагчид 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, хуульд нийцсэн.

**************

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 352,724 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 467,000 төгрөг нийт 1,819,724 төгрөгийг эргэн төлсөн байна (шүүх хуралдааны тэмдэглэлийн дахь тал). Зээлийн гэрээнд зээлийн төлбөр төлөх дарааллыг тохиролцоогүй байх бөгөөд хариуцагчаас төлсөн төлбөрийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т нийцнэ. Иймд хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч зээлийн үлдэгдэл төлбөрт 8,180,276 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

**************

6. Иргэний хуулийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 29-ний өдрөөс зээлийн гэрээний хугацааг сунгаснаар 2023 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл нийт 31 сарын хугацаанд сарын 10 хувийн хүүтэйгээр зээл олгосон гэж тайлбарлан Зээлийн гэрээний 1 дэхь заалтыг үндэслэл болгож байна. Шүүхээс хүү тохиролцсон Зээлийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр гэж үзэв. Харин хүүгийн хугацааг хариуцагчаас зээлийн төлбөрийг төлж эхэлсэн хугацаа болох 2021 оны 08 сарын 04-ний өдрөөс эхлэн 21 сарын хугацаанд буюу хариуцагчийн сүүлийн төлөлт хийсэн 2023 оны 06 хүртэл тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн төлөлт хийсэн хугацаанд хүү давхар тооцох үндэслэлгүй тул зээлийн үлдэгдэл төлбөрөөс 21 сарын хугацаанд хүүг тооцож, 17,178,579 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ (8,180,276*10/100*21=17,178,579).

**************

7. Түүнчлэн Зээлийн гэрээний 1.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авна гэж заажээ. Зээлийн гэрээний 1.7 дахь заалт нь Иргэний хуулийн 232.1 хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх хуулийн зохицуулалттай нийцэж байна.

**************

8. Алдангийг үүрэг гүйцэтгэж дуусах ёстой байсан Зээлийн гэрээний сунгалтад заасан 2023 оны 12 сарын 29-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 215 хоногт бодох ба ийнхүү тооцож үзэхэд 10,750,000 төгрөг гарч, үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байна. Иргэний хуулийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиар алдангийг тооцсон байх тул шүүхээс шийдвэрлэсэн дүн болох 8,180,276 төгрөгийн 50 хувиар бодож, хариуцагчаас 4,090,138 төгрөгийг алдангид гаргуулахаар шийдвэрлэлээ.

**************

9. Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу мэдэгдсэн байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

**************

10. Нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8,180,276 төгрөг, төгрөг, зээлийн хүүд 17,178,579 төгрөг, алдангид 4,090,138 төгрөг нийт 29,448,993 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул энэ хэсгээр нэхэмжлэлийн хангаж, үлдэх 13,731,283 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

**************

11. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

**************

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

**************

ТОГТООХ нь:

**************

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт 29,448,993 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, үлдэх 13,731,283 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

**************

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

**************

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

**************

 

**************

 

**************

 

**************

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

*******
*******