| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/08352/И |
| Дугаар | 192/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/00086
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 192/ШШ2025/00086 |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,,,т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13.967.919,17 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13.967.919,17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.790 төгрөгнөөс 113.895 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 113.895 төгрөг, хариуцагч ээс 113.895 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН