Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/954

 

Ж.Т, С.М, Б.Г нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Ж.Төмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Ж.Тэгшмандал,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Б.Лхагвасүрэн, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Т, С.М, Б.Г нарт холбогдох эрүүгийн 230200097 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж.Т, 

2. Б.Г, 

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 43 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн;

3. С.М,

Б.Г нь 2022 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны гадна С.Мд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 150.000 төгрөгөөр худалдсан,

С.М нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны гадна Б.Гаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар буюу 150.000 төгрөгөөр худалдаж олж авсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны гадна Ж.Тд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 85.000 төгрөгөөр худалдсан,

Ж.Т насанд хүрээгүй байхдаа 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны гадна С.Мас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар буюу 85.000 төгрөгөөр худалдан олж авсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 10 шар гэх газар өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 20.5544 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Г, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 

            Ж.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдсан”, шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.М нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Тд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасган 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.Г нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэргийн газрын үзлэг, хүний биед үзлэг хийж биологийн дээж авах ажиллагаа хийх үед авагдсан видео бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай 22,8 грамм жинтэй ургамал мэт зүйл, зиплок уутанд хийсэн АХ6206567 дугаарын серитэй Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, цаас, притка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.М, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хэрэгт холбогдох үедээ “Баянгол Ресорт” ХХК-нд бармен ажилтай, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 40 тоотод оршин суудаг ба урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Би хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын явцад болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргаж оролцсон боловч энэ бүхний эцэст өөртөө дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ хэрэгт холбогдож өөрийгөө хохироосондоо маш их гэмшиж байна. Иймд миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.М-н өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд С.М нь хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөөгүй бол шийтгэх тогтоолтой танилцаад хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь зөвшөөрч маргахгүй байгаа. С.Мөнхтулгын хэрэгт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа холбогдсон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан. С.М нь байнга биш тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар бага, оршин суух тодорхой хаяг, “Баянгол ресорт” ХХК-нд эрхэлсэн тодорхой ажилтай байсан хувийн байдлаас гадна өөрийн холбогдсон хэрэгтээ гэмшин гэм буруугаа, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч өөрт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээж аль болох нийгэмдээ эргэн ирж ажиллаж, амьдрах хүсэл зорилготой байгаа зэргээс үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын С.Мд холбогдох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.” гэв.  

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас хойш хэргийг шалгах процесс ажиллагааны хувьд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог. Тиймдээ ч миний үйлчлүүлэгч хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулалгүйгээр, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэж үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн байдаг. Мөн миний үйлчлүүлэгчийн биед шинжилгээ хийхэд мансууруулах төрлийн зүйлс хэрэглээгүй байсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хэрэглээгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь миний үйлчлүүлэгчийг хөнгөрүүлэх олон зүйлс тус хэргийн материалд авагдсан байдаг. Шүүх тус нөхцөл байдлыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн зорилго “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино”, тус хуулийн 1.3-т Шударга ёсны зарчим “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж ял оногдуулах үндсэн суурь зарчмаа Эрүүгийн хуульд тусгаж өгсөн байдаг бөгөөд тус агуулгаас улбаалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д Эрүүгийн хариуцлагын зорилго “... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тодорхойлсон байдаг бөгөөд өөрөөр хэлбэл ял шийтгэл оногдуулахдаа нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцоолж ял шийтгэл оногдуулах хэрэгцээтэй. Гэвч шүүх миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн хүрээнд бус нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулах нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Гэвч миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нийгэмд сөрөг үр дагавар шууд үүсгэх нөхцөл байдлыг үүсгээгүй. Үүнд, миний үйлчлүүлэгч буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч шүүх худалдсан өвсний грамм хамаарч болно гэж нөхцөл байдлыг хэт өндрөөр дүгнэж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д заасан зорилгод үл нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-д “өөрийгөө илчилсэн, ...” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх тогтоогдоогүй гэж тайлбарласан нь хууль зүйн хувьд дүн шинжилгээ хийхдээ бодит фактад бус хийсвэрээр тогтоож, тайлбарласан гэж үзэж байна. Үйлчлүүлэгчид холбогдсон хэргийн үйлдэл холбогдлыг бол хүлээн зөвшөөрч оролцсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулах боломжтой атал шүүх хэрэглээгүй, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” ялыг ашиглаагүй зэргээс үзвэл шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх үндэслэлүүдээр хорих ялыг хөнгөрүүлэн шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна. Эцэст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “...тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж тусгасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан, үйлдсэн үйлдлээ гэмшин ухаарч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал зэрэг өмнө нь дурдсан нөхцөлүүдийг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар тусгасан зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлийн дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү.”  гэв.

Шүүгдэгч С.М өмгөөлөгч Б.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд худалдаалах зорилго байсан эсэх талаар маргаж оролцсон. Харин миний үйлчлүүлэгч С.М нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлж ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдууллаа гэсэн боловч өмгөөлөгч нарын зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналын үндэслэлийг шийтгэх тогтоолдоо дурдаж өгөөгүй. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Т өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн зорилго, зарчим, бусад нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлсэн хүнд хэрэглэх хуулийн зохицуулалттай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл нь өөрөө нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Түүнчлэн, энэ төрлийн гэмт хэрэг нь заавал хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримт, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны гадна С.Мд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 150.000 төгрөгөөр худалдсан,

С.М нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны гадна Б.Гаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар буюу 150.000 төгрөгөөр худалдаж олж авсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны гадна Ж.Тд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 85.000 төгрөгөөр худалдсан,

Ж.Т нь насанд хүрээгүй байхдаа 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны гадна С.Мас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар буюу 85.000 төгрөгөөр худалдан олж авсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 10 шар гэх газар өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 20.5544 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Насанд хүрээгүй гэрч М.Т: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б бид 2 очсон чинь М, Ж.Т нар цугтаа энгийн хувцастай цагдаа нарт баригдсан байсан юм. Ж.Тд өвс байсан. Тэр өвсийг нь С.М гэх ах зарсан гэж сонссон.” /1хх 60-61/,

насанд хүрээгүй гэрч Г.М: “...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад найз Ж.Ттэй уурхайчдын байранд таараад юм ярьж байхад Ж.Т урьд ярьж байсан өвсөө гаргаж ирээд бид 2 хэрэглэхээр болоод “Шинэ Налайх” хотхоны гадна нөгөө өвснөөс нь хэрэглэж үзсэн. Ж.Т интернэтээс харсан гээд ундааны лаазан саван дээр тавьж байгаад доороос нь галаар төөнүүлж гарсан утааг нь сорж уушиглаж хэрэглэсэн. ...Цагдаад баригдах үед С.М ах Ж.Тд өвс гэх зүйлийг зарсан гэж сонссон. Ж.Т өөрөө С.М ахаас авсан гэж ярьж байсан. Яг хэдэн төгрөгөөр хэзээ авсныг нь мэдэхгүй байна.” /1хх 70-71/,

гэрч М.Ж: “...би Ж.Тийг хар тамхи хэрэглэж байна гэж хардаж сэрдэж байгаагүй. Харин хэрэгт холбогдсон талаар нь мэдээд хүүтэйгээ ярилцахад байрныхаа хажуу талын орцны таньдаг, өөрөөс нь насаар ах хүүхдээс мансууруулах бодисыг сонирхож хэрэглэж үзэхээр авсан гэдэг талаараа хэлсэн.” /1хх 80/,

гэрч А.У: “...Би Хаан банкны 5779151877 дугаарын дансыг одоогоос 2-3 жилийн өмнөөс хүү Ж.Тд ашиглуулахаар өөрийн нэр дээр нээж өгч байсан. Учир нь, манай хүү насанд хүрээгүй данс нээлгэх эрхгүй байсан учраас нээж, мэдээллийг нь давхар хянадаг байхаар өгч байсан. Дээрх дансыг манай хүү Ж.Т анх нээсэн цагаас нь хойш хэрэглэж байгаа. Манай хүү цагдаад баригдаад өвс гэх зүйлийг авахдаа С.М гэх хүүхэд рүү 85000 төгрөг шилжүүлсэн гэхээр нь дансны хуулгыг нь авч, хамт шалгаж үзэхэд дээрх данс руу 85000 төгрөг хийсэн байсан.” /1хх 82/,

яллагдагчаар Ж.Тий: “...Би тэр ургамлыг өөрийн гадуур хувцасныхаа дотор талын энгэрийн халаасанд хийсэн байж байгаад баригдсан юм. Би тэр “өвс” гэх нэршилтэй зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр С.М гээд дээд ангийн ахаас уурхайчдын байрны 6 давхрын урд талаас очиж авсан юм. Би тухайн үед өвс гэх зүйлийг сонирхоогүй, мэдээ ч үгүй байхад над руу ... өвс гэх мансуурдаг зүйл байна, авах уу гээд надаас асуугаад байдаг байсан. Би эхэндээ авахгүй гэдэг байсан. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр надаас асуухаар нь хэдээр зарах юм гэж асуухад 85.000 төгрөг гэж хэлсэн. Би тухайн үед авахаар болоод өөрийн ашигладаг ээжийн нэр дээр байх 5779151877 гэсэн данснаас С.М гэсэн Хас банкны данс руу 85.000 төгрөг шилжүүлээд орой нь Уурхайчдын байрны 6 давхрын гадна С.М ахтай уулзаад цагаан өнгийн гялгар ууттай өвс авсан. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уурхайчдын гэх 6 давхар байрны гадна очиж авахад С.М ах ганцаараа ирж өвс өгсөн. Би өөртөө хадгалж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз болох Мөнх-Очирт хэлээд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны орой “Шинэ налайх” гэх байрны гадаа хэрэглэсэн. Тэгээд маргааш нь цагдаа нарт баригдсан.” /2хх 47-49/,

яллагдагчаар Б.Гын: “...Би 2022 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд самарт явсан юм. ...уулнаас буухад нутгийн гэмээр зүс мэдэх залуу замын хажууд ийм юм ургадаг гээд надад зааж өгсөн. Би уг өвснөөс жоохныг түүгээд ажлын хувцасны халаасандаа хийсэн байсан. Би уг өвсийг түүхдээ гялгар уутанд хүнд харагдахгүйгээр нууцаар ганцаараа түүж авсан юм. Би гэртээ ирээд самарт өмсөж явсан хувцас хунараа тайлаад орхисон. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байхад С.М гэх дүү над руу чат бичээд өвс байгаа юу ахаа, байвал олоод өгөөч гэхээр нь би эргээд холбогдоно гэж хэлээд, орой ажлаа тараад гэртээ хариад байж байхад над руу ахиад С.М залгаад ахаа нөгөөх чинь юу болсон бэ гэхээр нь би нөгөө хувцасны халаасанд мартсан өвсөө санаад гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй С.М гэрийн гадаа ирчихлээ гэж хэлэхээр нь би гэрээсээ гарахдаа нөгөө гялгар ууттай өвсөө аваад байрны гадаа гарсан чинь С.М ганцаараа зогсож байсан. Би С.Мтай уулзаад шууд энэ нэг мартагдсан өвс байна, надаа угаасаа хэрэггүй гээд гялгар ууттай нь өгсөн чинь С.М түмний кола ундаа, тамхи хоёр өгөөд ах дансаа гэхээр нь би мөнгө төгрөг хэрэггүй яах юм бэ, наад чинь угаасаа надад хэрэггүй гэж хэлээд гэр рүүгээ орох гэтэл чатаар дансаа явуулчих гээд байхаар нь дансаа өгсөн чинь миний дансанд 80.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Би тухайн өвсийг хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист ордог гэдгийг нь мэдэж байсан.” /2хх 65-66/,

яллагдагчаар С.М: “...би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр байж байгаад гэртээ ирсэн. Гэртээ орохоос өмнө байрны гадаа Ж.Т гэх байрны дүүтэй таараад цуг гадуур юм яриад явж байсан. Тэгтэл Б.Г гэх зүс мэдэх ах чат бичээд ороод ирсэн. Тэр чат нь өвс байна, авах уу гэсэн утгатай байсан. Би тэр чатыг Ж.Тд харуулаад ийм юм яриад байх юм гээд хоорондоо ярилцаж байхад Ж.Т надад 80.000 төгрөг байна, танд хэдэн төгрөг байгаа юм гэж ярилцаж байгаад би нөгөө Б.Г ахтай чатлаад 150.000 төгрөгөөр нөгөө өвснөөс нь авахаар болсон. Ж.Т миний Хас банкны 5002210908 гэсэн данс руу 85.000 төгрөг шилжүүлсэн. Налайх дүүргийн 2 дугаар хорооны 33 дугаар байрны гадаа ирээд хэлээрэй гэхээр нь ганцаараа байрны гадаа очсон. Би Б.Г ахын дансыг аваад дансанд нь 80.000 төгрөг шилжүүлээд бэлэн 70.000 төгрөг, ундааны хамт өгсөн. Би уг байрнаас гараад өөрийн байрны гадаа очоод Ж.Ттэй уулзаад нөгөө гялгар ууттай өвсөө 2 хувааж аваад салцгаасан...” /2хх 74-75/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 713 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “Г-19 Налайх 2 хороо, 10 шарын орчим 22,8 грамм өвс, х/ч Х.Сайнжаргал 2023.01.29” гэж хаягласан цайвар ууттай өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. 3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг.” /1хх 118-120/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 714 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Т УД09220330 2023.01.29” гэж хаягласан дээжид тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтдаг.” /1хх 123-124/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1508 дугаартай: “1.2.3 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “С.М 2023.03.20” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй” /1хх 146-147/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1973 дугаартай: “1.2.3.4 “Б.Г УШ9507735 2023.4.20” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” /1хх 162-163/ гэх дүгнэлтүүд,

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 114-115/, шүүгдэгч Ж.Тий биед 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-10/, хүний /Ж.Т/ биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-12/, хүний /С.М/ биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл /1хх 105/, хүний /шүүгдэгч Б.Г/ биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /1хх 36/, шүүгдэгч Ж.Тий насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх 73-74/, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 94-102/, Хаан банкин дахь иргэн А.Уранчимэгийн 5779151877 дугаар дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 235-244/, Хас банкин дахь иргэн С.М 5002210908 дугаар дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 245-250, 2хх 1-7/, Хаан банкин дахь иргэн Б.Гын 5749603592 дугаар дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 14-16/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Тийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Б.Гыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдсан, шүүгдэгч С.М мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Шүүгдэгч Ж.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Г, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлийн дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус  хуульчилсан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч С.М, Б.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа хэдий ч шүүхээс тэдгээрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч С.М, Б.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч С.М, Б.Г нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Шүүгдэгч С.М өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг “шүүгдэгч хэлэлцүүлэхээс татгалзах тухай” хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлснээр гомдлоосоо татгалзсан гэж үзэх үндэслэл бий болсон тул гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.Г нарын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ