Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2025/00140

 
     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын **** багийн *********** үйл ажиллагаа явуулдаг ********** ХХК-д холбогдох

Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 7,905,804.63(долоон сая есөн зуун таван мянга найман зуун дөрөв зууны жаран гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ********** ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь заалтуудыг зөрчиж, нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа ярьж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн мэдэгдэл хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. 2022 оноос хойш оршин суугаа хаяг нь тодорхойгүй болсноос нийгмийн даатгалын байцаагчаас хуулийн дагуу арга хэмжээ авах боломжгүй болсон. *********** ХХК-аас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 7,905,804.63(долоон сая есөн зуун таван мянга найман зуун дөрөв зууны жаран гурав) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх гэжээ.

2. Хариуцагч ********* ХХК-н төлөөлөгч Б.М-н тайлбарын агуулга ...Миний бие Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдье.

Тайлбар: Манай байгууллага дээр үүссэн нэхэмжлэл нь ковид-19 цар тахлын үед үүссэн. Тухайн үед улс даяар хөл хорио тогтоож манай байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ковид-19 цар тахлын хөл хорио нь манай улсад 2 жил үргэлжилснийг хэн бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбоотой бусад хүмүүстэй л адил дампуурсан. Тэр үед нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь битгий хэл өдөр хоногийг арай хийн даван туулсан. Тэр үед олон хүнээс зээл авч бас банк бус апликейшний зээлээр ар гэрээ арай хийн болгож байсан. Тэр үед үүссэн өр, эдийн засгийн хямралаас одоо хүртэл бүрэн гарч чадаагүй байна.

Хүсэлт: Миний бие нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шууд төлөх боломжгүй байгаа. Ковид-19 цар тахлын үед үүссэн өрнүүдээ одоо болтол төлж дуусгаагүй төлсөөр байгаа. Би өрх толгойлсон эцэг хүн, том охин 13 настай М.Н, бага охин 12 настай М.М хоёрын хамт амьдардаг. 2 хүүхдээ өдөр бүр Чингэлтэйн эцсээс 16 дугаар сургууль хүртэл зөөдөг, хажуугаар нь таксинд явах, цагийн ажил хийх зэрэг олдсон ажлаа хийж, амьдрал ахуй, өр зээлээ төлж амьдардаг. Миний энэ санхүүгийн хүндэрсэн нөхцөл байдлыг ойлгож та бүхэн хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.

Огноо

Өмнөх үлдэгдэл

Төлөх дүн

Үлдэгдэл

1

2025.03.28

7,905,805

329,409

7,576,396

2

2025.04.28

7,576,396

329,409

7,246,987

3

2025.05.28

7,246,987

329,409

6,917,578

4

2025.06.28

6,917,578

329,409

6,588,169

5

2025.07.28

6,588,169

329,409

6,258,760

6

2025.08.28

6,258,760

329,409

5,929,351

7

2025.09.28

5,929,351

329,409

5,599,942

8

2025.10.28

5,599,942

329,409

5,270,533

9

2025.11.28

5,270,533

329,409

4,941,124

10

2025.12.28

4,941,124

329,409

4,611,715

11

2026.01.28

4,611,715

329,409

4,282,306

12

2026.02.28

4,282,306

329,409

3,952,897

13

2026.03.28

3,952,897

329,409

3,623,488

14

2026.04.28

3,623,488

329,409

3,294,079

15

2026.05.28

3,294,079

329,409

2,964,670

16

2026.06.28

2,964,670

329,409

2,635,261

17

2026.07.28

2,635,261

329,409

2,305,852

18

2026.08.28

2,305,852

329,409

1,976,443

19

2026.09.28

1,976,443

329,409

1,647,034

20

2026.10.28

1,647,034

329,409

1,317,625

21

2026.11.28

1,317,625

329,409

988,216

22

2026.12.28

988,216

329,409

658,807

23

2027.01.28

658,807

329,409

329,398

24

2027.02.28

329,398

329,398

0

Дээрх хүснэгтэд өөрийн төлж чадах бодит боломжоо санал болгож байна. Та бүхэн миний энэ хүсэлтийг хүлээн авахыг хичээнгүйлэн хүсэж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагчийн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 7,905,804.63(долоон сая есөн зуун таван мянга найман зуун дөрөв зууны жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын *********** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт "...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна..." гэж хуульчилжээ.

Иймээс нэхэмжлэлийн үнийн дүн 7,905,804.63(долоон сая есөн зуун таван мянга найман зуун дөрөв зууны жаран гурав) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 141,411(нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун арван нэг) төгрөгийн тал хувь 70,705.5(далан мянга долоон зуун тав арваны тав) төгрөгийг хариуцагч ********** ХХК-с гаргуулж, улсын орлого болгох нь дээрх зохицуулалттай нийцнэ гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********** ХХК-н төлөөлөгч Б.М нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын зээлийн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 7,905,804.63(долоон сая есөн зуун таван мянга найман зуун дөрөв зууны жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газар нь ********** ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 7,905,804.63(долоон сая есөн зуун таван мянга найман зуун дөрөв зууны жаран гурав) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 141,411(нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун арван нэг) төгрөгийн тал хувь 70,705.5(далан мянга долоон зуун тав арваны тав) төгрөгийг хариуцагч ************ ХХК-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА