| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00074/И |
| Дугаар | 305/ШШ2025/00141 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 305/ШШ2025/00141
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: ********** хот, ******** дүүрэг, *****-р хороо, ************** байранд үйл ажиллагаа явуулдаг ********* банк ХК-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн ****** тоотод оршин суух, Х овогт М-н М-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,719,745.39(арван сая долоон зуун арван есөн мянга долоон зуун дөчин тав зууны гучин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ...Зээлдэгч М овогтой М нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ****** банк-тай ЗГ-R001493699 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21(хорин нэг) хувийн хүүтэй, 30(гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч М овогтой М нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 151(нэг зуун тавин нэг) хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,719,745.39(арван сая долоон зуун арван есөн мянга долоон зуун дөчин таван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч М овогтой М-н ***** банктай байгуулсан ЗГ-R001493699 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,719,745.39 (арван сая долоон зуун арван есөн мянга долоон зуун дөчин таван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ****** банканд олгуулж өгнө үү.. гэжээ.
2. Хариуцагч М.М-н тайлбарын агуулга ...Би ***** банкнаас авсан 10,000,000(арван сая) төгрөгийн зээлийг авсан нь үнэн. 9,695,277(есөн сая зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун далан долоо) төгрөгийн зээлийг төлөөгүй байгаа нь үнэн. Уг зээлийг 3 сарын хугацаанд 4 хувааж төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч М.М нь нэхэмжлэгч ****** банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 10,719,745.39(арван сая долоон зуун арван есөн мянга долоон зуун дөчин тав зууны гучин ес) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,466(нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөгөөс 93,233(ерэн гурван мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 93,233(ерэн гурван мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг, хариуцагчаас 93,233(ерэн гурван мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтанд нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М нь нэхэмжлэгч ***** банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 10,719,745.39(арван сая долоон зуун арван есөн мянга долоон зуун дөчин тав зууны гучин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,466(нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөгөөс 93,233(ерэн гурван мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 93,233(ерэн гурван мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг, хариуцагчаас 93,233(ерэн гурван мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА