2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00689

 

 

 

 

 

 

 

2025 01 28

192/ШШ2025/00689

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* ******* ******* гудамж, ******* дугаар байр, 19 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ХН77122205/-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, эхнэр нар нь А.******* надаас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хийморь сүхбаатар мах импекс компанид 20,000,000 төгрөгийн барьцаанд эмээлийг аваад уг 20,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгч дуусгана гэж авч яваад одоог хүртэл сураг чимээгүй алга болсон тул эрэн сурвалжилж миний хохирлыг барагдуулж өгнө үү. Хариуцагч нар нь Хан-Уул дүүрэг, Сонсголон 2 дугаар хороо, Буянт ухаа 34а байр, 33 тоот хаягт оршин суудаг байсан ч хаягтаа байхгүй байгаа тул *******, нарыг эрэн сурвалжилж өгнө үү. Мөн *******, нартай холбоотой холбогдох баримтаа миний бие гаргаж өгөх боломжтой... гэв.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: А.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Лхагвадорж, нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Ж.Лхагвадорж, нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна гэж үзэв.

 

4. Түүнчлэн, нэхэмжлэгч А.*******ын зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, нарын холбогдох мэдээллийг гаргаж өгөх боломжтой талаараа тайлбарласан.

 

5. Иймээс хариуцагч Ж.Лхагвадорж, нарыг хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Лхагвадорж, нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Лхагвадорж, нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД