| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00096/И |
| Дугаар | 305/ШШ2025/00150 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 305/ШШ2025/00150
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн **** сумын ******* багийн ******* тоотод оршин суух Ц овогт З-н Б-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч Г.А, Ш.Гэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: З-н Б миний бие 1964 оны 12 дугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн ******** сумд төрсөн. Одоо 60 настай, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг дахь *********** Сургуульд эх барих, бага эмчээр элсэн суралцаж 1985 оны 06 дугаар сарын 26-ны өдөр сургуулиа төгссөн. 1985 оны 06 дугаар сард цэрэгт татагдаж , 1988 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл*********** сумын Хүн Эмнэлэгт ******* багийн бага эмчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ****** сумын Хүн эмнэлэгт ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн болох тушаал, мөн 1993 оны цалингийн түүвэр лавлагаа дутуу, Говь-Алтай аймгийн болон ********* сумын Эрүүл мэндийн Төвийн архивт байхгүй, гарч ирэхгүй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн дэвтэр/З.Б/
- Говь-Алтай аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт З.Б-н 1988-1994 оны цалингийн цэс
- Хөдөлмөрийн дэвтэр/З.Б/-н тушаал хэсэгтэй хуулбар
-Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар
-Говь-Алтай аймгийн ******** сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийн хуулбар
- Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийн хуулбар
-Говь-Алтай аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 дугаартай тушаалын хуулбар
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
5. Шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг:
- Гэрч Г.А-н ... Би 1987 онд анагаахын дунд сургууль төгсөөд тус сумд эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан. Энд ажиллаж байх хугацаандаа Б-тай хамт ажиллаж байсан ... Намайг ажиллаж байх хугацаанд ********* багийн эмчээр ажиллаж байсан ... 1993 онд өөр тийшээ явсан зүйл байхгүй, цуг ажиллаж байсан ... гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэрч Ш.Г-н ... З.Б нь 1988-1994 оны хооронд ******** багийн эмчээр ажилладаг байсан ... Би эмнэлэгт эх баригч сувилагч тэгээд сүүлдээ сувилагч, нярав хавсраад хийж байсан. Б-тай хамт ажилладаг байсан ... Гурван багийн эмч байдаг байсан. Нэгдүгээр баг, хоёрдугаар баг, гуравдугаар баг гээд 3 баг байсан. Нэгдүгээр багийн эмчээр ажилладаг байсан. 1993 оны цалингийн цэс дээр багийн гурван эмчийн нэр байгаа гэсэн. Тэгээд цалинг нь бичээгүй байна гээд байгаа юм ... Багийн эмч нар шилжиж байсан гэж байна. Яг хэдэн онд шилжсэнийг нь мэдэхгүй байгаа юм. Тэгээд шилжсэн юм болов уу л гэж би дотроо бодоод байгаа. Түүнээс бол 1993 онд энэ хүн ********* сумдаа багийн эмчээр ажиллаж байсан ... гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.Б нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч З.Б нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан болох нь:
2.1. Говь-Алтай аймгийн А******** сургуулиас 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З-д олгосон ... Говь-Алтай аймгийн ******** сумын эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот тушаалаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ***** сумын ******* багийн бага эмчээр томилов ... гэсэн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр.
2.2. Говь-Алтай аймгийн ********* сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай тус сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан З-н Б-н нь 1988 оны 08-12 дугаар сарууд, 1989 оны 01-12 дугаар саруудад, 1990 оны 01-12 дугаар саруудад, 1991 оны 01-12 дугаар саруудад, 1992 оны 01-12 дугаар саруудад, 1994 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон архивын лавлагаа.
2.3. Говь-Алтай аймгийн *********** сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан З.Б-н 1988-1992, 1993 оны цалин хөлсний цэс.
2.5. Гэрч Г.А-н ... Би 1987 онд анагаахын дунд сургууль төгсөөд тус сумд эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан. Энд ажиллаж байх хугацаандаа Б-тай хамт ажиллаж байсан ... Намайг ажиллаж байх хугацаанд Ихэс багийн эмчээр ажиллаж байсан ... 1993 онд өөр тийшээ явсан зүйл байхгүй, цуг ажиллаж байсан ... гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэрч Ш.Г-н ... З.Б нь 1988-1994 оны хооронд ******* багийн эмчээр ажилладаг байсан ... Би эмнэлэгт эх баригч сувилагч тэгээд сүүлдээ сувилагч, нярав хавсраад хийж байсан. Б-тай хамт ажилладаг байсан ... Гурван багийн эмч байдаг байсан. Нэгдүгээр баг, хоёрдугаар баг, гуравдугаар баг гээд 3 баг байсан. Нэгдүгээр багийн эмчээр ажилладаг байсан. 1993 оны цалингийн цэс дээр багийн гурван эмчийн нэр байгаа гэсэн. Тэгээд цалинг нь бичээгүй байна гээд байгаа юм ... Багийн эмч нар шилжиж байсан гэж байна. Яг хэдэн онд шилжсэнийг нь мэдэхгүй байгаа юм. Тэгээд шилжсэн юм болов уу л гэж би дотроо бодоод байгаа. Түүнээс бол 1993 онд энэ хүн ****** сумдаа багийн эмчээр ажиллаж байсан ... гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, цэс, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Шүүх хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч Ц овогт З-н Б-н 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ****** сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Шүүхээс нэхэмжлэгч З.Б-н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
З-н Б-н 1993 онд авч байсан цалингийн цэс болон ажлаас чөлөөлсөн тушаал нь Говь-Алтай аймгийн ****** сумын Эрүүл мэндийн төвийн архив байхгүй буюу нэхэмжлэгч З.Б-н 1988.07.01-1994 онуудад ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэр дутуугийн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц овогт З-н Б-г 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********** сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА