2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00707

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр   Дугаар 192/ШШ2025/00707   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 20 дугаар хороо, 52 байр, ******* хаягт байрлах ******* ******* /РД:******* /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 19 дугаар хороо, *******, *******, ******* хаягт оршин суух  овогт ын /РД:/-д холбогдох

 

******* дүүргийн 20-р хороо, ны зоорийн давхарт буюу машины зогсоолын талбайд авто машинаа тавьж бусдад саад учруулж буй тул албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Д.д холбогдуулан хууль бус эзэмшлээс автомашин албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, хариуцагч Х.д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  ******* нь ******* дүүргийн 20 дугаар хороо, анд байрладаг. Анх 2017 онд Эрчим хүчний яам болон хөгжлийн төвийн захиалгаар ХХК-иар бариулсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд 88 айлын 20 автомашины зогсоолтой зураг төсөл баталгаажсан. УАН улсын дугаартай автомашины өмчлөгч Д. гэх хүн зогсоол дээр зогсдог байсан. Зогсоол биш газар машинаа тавих буруу, бусад оршин суугч нарт саад болж байна гэж хэлсэн. ХХК-иас энэ зогсоолыг Д. худалдаж авсан гэсэн. Авто зогсоолыг худалдаж авсан талаар баримт шаардахад байхгүй гэж тайлбарыг өгсөн. Манайхаас шүүхэд хандсан.Тухайн газар машин зогсож болохгүй гэсэн мэргэжлийн газрын дүгнэлттэй. Мөн галын улсын байцаагч дүгнэлтээр энэ зогсоол биш, машин тавьж болохгүй хууль бус байна гэдгийг баталгаажсан байна. Д. зогсоолыг чөлөөлсөн. Үүний дараа  УАН дугаартай автомашин дур мэдэн зогсоолд машинаа тавьсан. Манай *******-өөс шаардлага тавихад уг зогсоолыг худалдаж авсан гэх тайлбарыг өгсөн. Хууль бус худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна. Та хохирогч болж байна. Гэрчилгээ гаргахгүй талаар мэдэгдсэн. Хариуцагч талын тайлбарснаар ХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийсэн гэсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй. Улсын комисс хүлээн авсан акт дээр 90 айлын 22 авто зогсоол гэж бичигдсэн. Гэхдээ улсын комиссын акт биш анх зураг төсөл батлуулахдаа 88 айлын 20 авто зогсоол гэж батлуулж, барилгыг барьсан ба энэ талаарх гэрээг хэрэгт хавсаргаж өгсөн. Уг авто зогсоол дээр сар болгон мөнгө төлдөг. Хариуцагч Х. зогсоол дээр огт төлбөр төлдөггүй. Иймд машины зогсоол дээрээс Х.ы эзэмшлийн автомашиныг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би авто зогсоолыг худалдаж авсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал манайд авто зогсоолыг зарсан барилгын компанитай учраа олох ёстой гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2024.04.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******-ны гэрчилгээ, 2022.05.26-ны өдрийн 2022/02 дугаар ******* *******-ийн холбооны удирдах зөвлөлийн тэмдэглэл, фото зургууд, дугаар ******* *******-ны гэрчилгээ, итгэмжлэл, 2024.07.09-ний өдрийн ******* дүүргийн онцгой байдлын хэлтэс гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 033/14 дүгээр дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2020.02.06-ны өдрийн дугаар дүгнэлт, Зоорийн давхарын 22 авто зогсоолын хуваарилалт, 2017.10.30-ны өдрийн дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2017.10.13-ны өдрийн ******* дүүргийн 2 дугаар хороо, Эрчим хүчний хөгжлийн төвийн ажилчдын 22 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 90 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, 2017.10.26-ны өдрийн 417 дугаар Зураг төсөл, технизийн баримт хүлээн авсан тухай акт, ЗТБА-ын сан хөмрөгт хүлээн авсан зураг төсөл, технизийн баримт бичгийн жагсаалтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн. /хх 2-9, 25-32, 45-57 тал/

 

4. Хариуцагчаас: 2024.11.06-ны өдрийн итгэмжлэл, ******* орон сууцны барилгын зураг, 2020.11.01-ний өдрийн Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ, 2020.10.13-ны өдрийн Кассын орлогын ордерыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 34, 40-44 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Х.д холбогдуулан түүний автозогсоолын зориулалттай ашиглаж байгаа талбай нь орон сууцны дундын өмчлөлийн талбайд хамаарах тул түүний автомашиныг тус талбайгаас чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Шаардлагын үндэслэлээ маргаан бүхий талбай нь орон сууцын дундын өмчлөлийн талбайд хамаарах болох нь Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталгаажуулсан Эрчим хүчний хөгжлийн төвийн 88 айлын орон сууцны барилгын зурагт 20 автомашины зогсоолтой байхаар зурагдсан байдлаар, мөн маргаан бүхий 21,22 дугаарын автомашины дулаан зогсоолыг автозогсоолын зориулалтаар ашиглах нь Автозогсоол ангилал ба ерөнхий шаардлага MNS5342:2007 стандартын 4.4, 4.5, 4.6 дахь заалтад нийцэхгүй болох нь гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024.07.09-ний өдрийн 033/14 дүгээр дүгнэлтээр, MNS5342:2007 стандартын 4.7, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.02.06-ны өдрийн дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдоно гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд маргаан бүхий автозогсоолыг тухайн барилгын ажлын гүйцэтгэгч ХХК-иас худалдан авсан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.10.30-ны өдрийн дугаар дүгнэлтэд 22 автомашины дулаан зогсоолыг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. ******* дүүргийн Засаг даргын 2022.06.02-ны өдөр ******* дүүрэг, 20 дугаар хороонд *******ыг хамруулан ******* дугаар регистрийн дугаартай ******* сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, 2022.06.02-ны өдрөөс нэг жилийн хугацаатай дугааргэрчилгээ олгосон, /хх 3 тал/

 

4.2 2022.05.26-ны өдрийн ******* *******-ны удирдах зөвлөлийн 2022/02 дугаар тэмдэглэлээр гүйцэтгэх захирал Л.ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Г.г гүйцэтгэх захирлаар сонгож шийдвэрлэсэн, /хх 4 тал/

 

4.3 ******* дүүргийн Засаг даргын 2024.05.14-ний өдрийн дугаар ******* дүүрэг, 20 дугаар хороонд *******ыг хамруулан ******* дугаар регистрийн дугаартай ******* сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, 2024.05.14-ний өдрөөс нэг жилийн хугацаатай дугаар гэрчилгээ олгосон, /хх 25 тал/

 

4.4 2024.07.09-ний өдрийн ******* дүүргийн Онцгой байлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 033/14 дүгээр дүгнэлт үйлдэж, ...Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын 4.4, 4.5 дугаар заалт: Авто зогсоол БНбД 21-05-10 норм дүрмийн 5.25 заалтаар авто тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулах талбайн хамгийн бага хэмжээг тодорхойлсон байдаг. Зогсоолын урт 5 м, өргөн 2,3 м байна. 4.6 дахь заалтад Авто тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахдаа автомашин хоорондын зай 0,5 м байна гэсэн заалтыг зөрчиж УЗ-У4 тэнхлэг хооронд 21 болон 22 дугаар бүхий зогсоол үүсгэн зорчих хэсэг болон автозогсоолын зай хэмжээ зөрчиж автотээврийн хэрэгсэл байршуулсан болохыг тодорхойлсон, /хх 28 тал/

 

4.5 2020.02.06-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 02-07-0111/112 дугаар дүгнэлт гарч ...орон сууцны Эрчим *******ны зоорийн давхарт бйарлах 12 тоот зогсоолын зорчих хэсгийг хааж хана барьсан, зогсоолын тэмдэглэгээ, автомашины зогсоолыг нэмсэн нь Монгол улсын стандарт Авто зогсоол ангиалал, ерөнхий шаардлага MNS5342:2007-ийн 4.7-д /Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээ хоорондын хөдөлгөөнийг хааж автомашин байрлуулахыг хориглоно/ заасан шаардлагыг хангахгүй байна... гэх дүгнэлт гаргасан, /хх 29/

 

4.6 2017.10.30-ны өдрийн дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр 12 давхар, 22 автомашины дулаан зогсоолтой үйлчилгээтэй, 90 айлын хүчин чадал бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалттай барилга байгууламжид үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргасан, /хх 46-52 тал/

 

4.7 Эрчим хүчний хөгжлийн төвийн 88 айлын орон сууцны барилга 20 автомашины дулаан зогсоолтой байхаар зурагдсаныг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталгаажуулсан, /хх 31-32 тал/

 

4.8 2020.11.01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь ХХК-тай Авто зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж, ******* дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр, ны т байрлах, 15 м.кв хэмээтэй авто зогсоолыг 25 000 000 төгрөгөөр худалдах авахаар харилцан тохиролцож, ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 42-43 тал/

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 142 дугаар зүйлийн 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасан байна.

 

Бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь тухайн шаардаж байгаа этгээд өмчлөгч, эсхүл хуулийн дагуу шаардлага гаргах эрх бүхий этгээд байх, нөгөө талаас маргаан бүхий хөрөнгийг эзэмшилдээ байлгаж буй этгээдийн эзэмшил хууль бус байх явдал юм.

 

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаас үзэхэд дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байх тул ******* нь эдгээр хөрөнгийн өмчлөгч байхыг шаардахгүй буюу дундын өмчлөлийн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхийг хуулиар олж авах хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Хэргийн баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., ХХК нарын хооронд 2020.11.01-ний өдөр авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, ******* дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр, ны т байрлах, 15 м.кв хэмээтэй авто зогсоолыг 25 000 000 төгрөгөөр худалдах авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч дээрх үйл баримтыг үгүйсгэн барилгын гүйцэтгэгч анхны зураг төслийг зөрчиж, нэмэлтээр 2 ширхэг автомашины зогсоол байрлуулсан нь холбогдох Монгол улсын стандарт, Барилгын тухай хуулийг зөрсөн, оршин суугчдын хэвийн амьдрах нөхцлийг алдагдуулж байна гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан 2017.10.30-ны өдрийн дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр 12 давхар, 22 автомашины дулаан зогсоолтой үйлчилгээтэй, 90 айлын хүчин чадал бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалттай барилга байгууламжийг хүлээн авсан, тус дүгнэлтэд дурдсан 22 ширхэг автомашины хаягт байрлах автомашины дулаан зогсоолыг хариуцагч худалдан авсан байх тул тухайн талбай нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасанд хамаарах дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй.

 

Иймд нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106.1-д зааснаар хариуцагч овогт ын /РД:/-н хууль бус эзэмшлээс автомашиныг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ