2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00731

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28

192/ШШ2025/0071

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: ХК86051519/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.өд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.******* би Д.тэй 2022 онд танилцаж, үерхэж байгаад бидний дундаас 2024 оны дугаар сарын 22-ны өдөр хүү төрсөн. Одоо хүүхэд минь том болж хэрэглээний зардал өсөж байна. Д. нь хүүхдүүдээ анхаарал тавихгүй санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс Д.өөс 2024 оны дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү т хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д. 2024 оны 9 сараас тасралтгүй 5 сар 200,000 төгрөг төлсөн. Миний бие эцгийнхээ үүргийг гүйцэтгэж сард хөлсний доод хэмжээгээр тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

 

. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.

.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт өгөөгүй болно.

.. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.өд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигч болох Д.*******, Д. нарын дундаас 2024 оны дугаар сарын 22-ны өдөр хүү М. төрж, эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

. Хэдийгээр зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа талаар зохигчид илэрхийлсэн, хариуцагч нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээ илэрхийлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй тул хүүхдэд тэтгэлэг тогтоож, хуульд заасан хэмжээгээр сар бүр эцэг Д.өөс гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцийн 5 дугаар зүйлд ... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхад нийцүүлэн энэхүү Конвенцэд заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ, 6 дугаар зүйлийн 2-т ...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, 9 дүгээр зүйлийн 1 ... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гарган,  Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ, 7.1-т Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, 7.-т Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн хүүхдийн эрхийг хангаж, түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эх Д.*******т хүлээлгэж, хүү  эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ....Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Д. нь хүү эхийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараах чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх, 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Д.ийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч Д.******* саад болохгүй байхыг дурдаж байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.******* олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /РД: УШ24222*******/-ийг эх Д.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-******* нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.өөс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

. Зохигчид гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД