| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03868/И |
| Дугаар | 192/ШШ2025/00742 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00742
| 2025 01 28 | 192/ШШ2025/00742 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, дунд гол 7-р байр, 18 тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий м.кв га газарт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулж, холбогдох зардлыг гаргуулж, эзэмшил газраа чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК-д нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий м.кв га газарт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулж, холбогдох зардлыг гаргуулж, эзэмшил газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Манай компани нь СХД-ийн 32 дугаар хороо, Баруун туруун хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий м2 га газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байгаа бөгөөд 2024 оны 4 сард 15 жилийн хугацаагаар сунгалтаа хийлгэсэн. ******* Био Септик ХХК нь манай компанийн эзэмшил газар дээр 72x24 метрийн харьцаатай үйлдвэрийн барилга болон газрыг тойрсон хашаа барьсан бөгөөд цахилгаан хангамжид холбосон байна. Манай компанийн эзэмшигч байсан Т.Хартолгой нас барснаар өв залгамжлалаар авга дүү болох миний бие өвлөн авсан. Бид тухайн газар дээр барилга байгууламж барьсан байгууллага болох ******* Био Септик ХХК-тай удаа дараа холбогдох гэж оролдсон боловч манай компанитай огт уулзахгүй байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авах боллоо. Бидний эзэмшил газар дээр газар эзэмшигч компаниас болон төрийн байгууллагын огт зөвшөөрөлгүй барилга барьсныг олж мэдсэн бөгөөд газрын гэрчилгээ сунгагдах хүртэл хуулийн дагуу арга хэмжээ авч чадахгүй байсан тул хүлээхээс өөр арга байсангүй. Барилгын тухай хуулийн 10-р зүйлд зааснаар барилгын төвөгшлөөс хамаарч барилга байгууламжийг шинээр барих зөвшөөрлийг Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн газраас авдаг билээ. Энэхүү зөвшөөрлийг авахдаа Барилгын тухай хуулийн 28.7-д зааснаар Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 28.5-д зааснаас гадна нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулж болно гэж заасан байна. Энэ хуулийн заалтаар Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар нь бусдын газар дээр барилга байгууламж барих гэж байгаа талаар олж мэдэх боломж бүрдэх байсан. Гэтэл огт зөвшөөрөл аваагүй байгааг Нийслэлийн нь Барилга Хот байгуулалтын Сайдын 2021 оны 3-р сарын 04-ний өдрийн 211 тоот тушаалаар Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын зориулалт, хүчин чадлаар нь^ тогтоох дүрмийн нэгдүгээр хавсралт дахь 2.8-д заасан Үйлдвэр, худалдааны барилга байгууламж нь 36м хүртэл алгасалтай бол бага төвөгшилтэй ангилалд ордог гэж заасан байх тул энэ ангилалд багтаж байна. Тиймээс зайлшгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авах байсан. Хэрэв ******* Био Септик ХХК нь манай компанийн эзэмшлийн газар дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан бол хуулийн дагуу гэрээ хэлцэл хийгдэж өнөөдрийн энэхүү үл ойлголцол үүсэхгүй байх боломжтой байсан. 2021 онд ******* Био ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх хүн нь миний төрсөн дүү болох Б. Наранцацралтаар дамжуулан миний авга ах газрыг сонирхож буйгаа илэрхийлэн дамжуулан ярилцаж байсан юм. Иргэн нь миний төрсөн дүүгийн хадам аав юм. 2021 оны хэлцлийн явцад бид дүүгийн хадам аав тул хэлэлцэж тохирсон зүйлсээ өгч авалцаж болох байх гэж итгэснээр гэрээ хэлцэл дээр гарын үсэг зураагүй байхад барилга байгууламж, хашаа барих үед нь хүндрэл чирэгдэл учруулаагүй бөгөөд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байсан билээ. Гэтэл 2022 оны 4-р сард гэр бүл цуцлах болсноор үл ойлголцол үүсэж эхэлсэн.Нэгэнт гэр бүл салж байгаа тул авга ах өөрийн газрын эрхийн үнийн талаар дахин тохиролцох шаардлагатай гэж үзсэн тул нь газрын эрх шилжүүлж авах хэвээрээ эсэх талаар асуухад хэвээрээ хэмээн манай компанийн газрын эрхийн төлбөрт Дорнод аймагт газар эзэмшдэг, түүн дээрээ тодорхой хэмжээний барилга байгууламж нь баригдсан Ямааны фермер бий болгох зорилготой, 50 хувийн Хятад хөрөнгө оруулагчтай ХХК-ийн 50 хувийн хувьцааг өгөхөөр ярилцаж, гэрээгээр албажуулах талаар тохирон хэд хэдэн удаа и-мэйлээр гэрээний нөхцөл солилцсон боловч худалдан авагч талын зүгээс болон нь ямар нэгэн хүсэл зорилгоо илэрхийлж гэрээ хэлцэл үргэлжлэн хийгдээгүй юм. Харин энэ хугацаанд худал хуурмаг мэдээлэл өгч, миний дүү болох залилан хийсэн болгож харагдуулахыг хичээн Цагдаагийн байгууллагад хүртэл гомдол гаргаж ирсэн. Иргэн миний бие хуучин хувьцаа эзэмшигч нас баран өв залгамжлагч болсныг мэдсээр байж надтай огт холбогдохгүй байгаа нь бидэнтэй хэлцэлд хүрэх сонирхол байхгүйг илтгэж байна гэж ойлгосон. Цаашид би өөрийн компанийн эзэмшлийн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар өөр хөрөнгө оруулагч нартай харилцан тохирсон тул хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг яаралтай албадан буулгахыг хугацаатай даалгуулах, холбогдох зардлыг буруутай этгээд болох ******* Био ******* ХХК-аар гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* Био ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ агуулгад манай компанийг дур мэдэн зөвшөөрөлгүй барилга барьсан, хариуцагчтай удаа дараа холбогдох гэж оролдсон боловч манай компанитай уулзахгүй байгаа, гэж дурдсан нь огт үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүхийг төөрөгдүүлэх, өөрсдийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуух гэсэн арга, заль гэж үзэж байна. Манай ******* Био Септик ХХК-д Назу ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох гэгч нь 2021 оны 06 дугаар сард өөрийн компанийн эзэмшилд байдаг гэх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 40.000 м.кв талбай бүхий газраа ашиглуулахыг бидэнд санал болгож энэ газар дээр барилга байгууламж баривал маш ашигтай, газрын эзэмших ашиглах хугацаа урт, цаашдаа ч сунгагдаад явах боломжтой, үл хөдлөх хөрөнгө барьж, үйл ажиллагаагаа удаан хугацаанд тогтвортой явуулах боломжтой хэмээн биднийг ятгаж, итгэж үнэмшүүлснээр бид зөвшөөрч тухайн газар дээр нь цэвэрлэх байгууламж бүхий обьект барихаар шийдсэн. Ингээд тухайн газрыг ашиглахаар харилцан тохиролцож, манай Транд ******* ******* ХХК-аас 2021-2023 оны хооронд одоогийн байдлаар 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулан 2800 мкв үйлдвэрийн барилга байгууламж, уурын зуухны барилга, гүний худагийг барьж нийт 36 ширхэг бүхий гурван иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулах зэргээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөгийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй байгаа болно. Бид тай тохирсны дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлж, газрын хугацааг сунгах асуудлыг хариуцаж байсан. Бидний хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад тохиромжтой урт хугацаанд эзэмших, ашиглах эрхтэй газар шаардлагатай бөгөөд гол итгэж байсан зүйл нь газраа ашиглуулна, газрын эзэмших хугацаа урт цаашид ч сунгуулаад явах боломжтой гэх түүний ярианд бүрэн итгэж байсан. Учир нь бид өмнө нь харилцан хамтарч ажиллаж байсан бөгөөд энэхүү урьдын харилцаанд суурилж итгэж ажлаа эхэлсэн. Гэтэл Назу ******* ХХК-ийн зүгээс биднийг гэнэт газар чөлөөл, барилга байгууламжаа буулгаад авч яв, манайх газраа зарахаар болсон гэх хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаа явуулахад саад болж эхэлсэн. Ярилцаж тохирсондоо байхыг шаардахад нь энэ газар чинь миний газар, би газраа зарах гэж байна, энэ барилгаа нураагаад авч яв, эсвэл бид нураана хэмээн шууд хөөж туун, биднийг гэнэтийн, маш хүнд байдалд оруулсан. нь биднийг газраас салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгө болох том хэмжээний, өртөг өндөртэй байгууламж барьчихвал буулгах, нураах боломжгүй болно гэдгийг эхнээсээ тооцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, биднээр их хэмжээний хөрөнгө оруулалтаар босгох барилга байгууламж бариулж аваад хөөх зорилготойгоор анхнаасаа худал хэлж байсан болох нь дээрх хууль бус үйлдлийг шалгах ажиллагааны явцад тогтоогдож байгаа юм. Бидэнтэй харилцан тохиролцох үед компани буюу газрыг өөрийн хамаарал бүхий, эрх зүйн чадамжгүй этгээд болох гэгчид шилжүүлсэн байснаа нууж, өөрийн газар мэт этгүүлж хэлцэл байгуулсан, мөн уг газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ашиглах, захиран зарцуулах эрхийг нь аль 2019 онд түдгэлзүүлсэн байсныг ч тас нууж биднийг онц ноцтойгоор хохироогоод байна. Бид бүхий л хөрөнгө, мөнгөө зарцуулсан объектоо нурааж, буулгаж авч явах ямар ч боломжгүй тул үнийг нь төлүүлж авъя гэхэд өгөхгүй эсвэл хэт бага үнээр үнэлж зар гэж биднийг доромжилж байна. Ингэж биднийг дээрэмдэж, залилан мэхэлж, үнэ төлбөргүйгээр барилга байгууламжтай болохын тулд эртнээс төлөвлөж байсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хуурах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, гэрээгээр халхавчлах зэрэг аргаар ноцтой хохирол учруулж залилах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлд эд хөрөнгө устгах, гэмтээх, 17.2 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 17.6 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргүүдийг үйлдэхээр бодитой завдаж байгаа үйлдэл бөгөөд уг үйлдлээ төгс гүйцэтгэхээр шүүхэд худал тайлбарлаж, өөрийн төрсөн эгчээр дамжуулж энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Бидний зүгээс Назу ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч ын хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох, дээрх гэмт хэргүүдийг үйлдэхээр завдаж байгаа үйлдлийг хуулийн дагуу шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд холбогдогчийн эгч, Назу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа нь энэ талаар мэдэж байгаа, тус хэрэгт өөрөө хүсэлт гомдол гаргасан мөртлөө огт мэдээгүй мэт дүр эсгэж нэхэмжлэлийн агуулгадаа ...******* ******* Септик ХХК-тай удаа дараа холбогдох гэж оролдсон боловч манай компанитай огт уулзахгүй байгаа тул гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, одоогийн захирлын төрсөн дүү болох нь тус газарт хөрөнгө оруулалт хийлгүүлж, өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох авга Т.Хартолгой, төрсөн эгч зэргийг ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжих, бусдад их хэмжээний хохирол учруулахаар завдаж байгаа болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09/3310 тоот албан бичиг, Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, итгэмжлэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын18-ны өдрийн 1/171 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/1477 дугаартай албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, фото зураг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан гомдол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 186А дугаартай Прокурорын тогтоол.
3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/2990 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9/8619 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18/2427 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/292 тоот албан бичиг,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч Назу ******* ХХК-аас хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан Назу ******* ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий м.кв га газарт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулж, холбогдох зардлыг гаргуулж, эзэмшил газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Манай компани нь СХД-ийн 32 дугаар хороо, Баруун туруун хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий м2 га газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байгаа бөгөөд 2024 оны 4 сард 15 жилийн хугацаагаар сунгалтаа хийлгэсэн. ******* Био Септик ХХК нь манай компанийн эзэмшил газар дээр 72x24 метрийн харьцаатай үйлдвэрийн барилга болон газрыг тойрсон хашаа барьсан бөгөөд цахилгаан хангамжид холбосон байна. Бидний эзэмшил газар дээр газар эзэмшигч компаниас болон төрийн байгууллагын огт зөвшөөрөлгүй барилга барьсныг олж мэдсэн бөгөөд газрын гэрчилгээ сунгагдах хүртэл хуулийн дагуу арга хэмжээ авч чадахгүй байсан тул хүлээхээс өөр арга байсангүй. Тиймээс зайлшгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авах байсан. Хэрэв ******* Био Септик ХХК нь манай компанийн эзэмшлийн газар дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан бол хуулийн дагуу гэрээ хэлцэл хийгдэж өнөөдрийн энэхүү үл ойлголцол үүсэхгүй байх боломжтой байсан. 2021 онд ******* Био ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх хүн нь миний төрсөн дүү болох Б. Наранцацралтаар дамжуулан миний авга ах газрыг сонирхож буйгаа илэрхийлэн дамжуулан ярилцаж байсан юм. Иргэн нь миний төрсөн дүүгийн хадам аав юм. 2021 оны хэлцлийн явцад бид дүүгийн хадам аав тул хэлэлцэж тохирсон зүйлсээ өгч авалцаж болох байх гэж итгэснээр гэрээ хэлцэл дээр гарын үсэг зураагүй байхад барилга байгууламж, хашаа барих үед нь хүндрэл чирэгдэл учруулаагүй бөгөөд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байсан билээ. Гэтэл 2022 оны 4-р сард гэр бүл цуцлах болсноор үл ойлголцол үүсэж эхэлсэн. Нэгэнт гэр бүл салж байгаа тул авга ах өөрийн газрын эрхийн үнийн талаар дахин тохиролцох шаардлагатай гэж үзсэн тул нь газрын эрх шилжүүлж авах хэвээрээ эсэх талаар асуухад хэвээрээ хэмээн манай компанийн газрын эрхийн төлбөрт Дорнод аймагт газар эзэмшдэг, түүн дээрээ тодорхой хэмжээний барилга байгууламж нь баригдсан Ямааны фермер бий болгох зорилготой, 50 хувийн Хятад хөрөнгө оруулагчтай ХХК-ийн 50 хувийн хувьцааг өгөхөөр ярилцаж, гэрээгээр албажуулах талаар тохирон хэд хэдэн удаа и-мэйлээр гэрээний нөхцөл солилцсон боловч худалдан авагч талын зүгээс болон нь ямар нэгэн хүсэл зорилгоо илэрхийлж гэрээ хэлцэл үргэлжлэн хийгдээгүй юм. Мөн Саруул тэнгэр хорооллын барилгын борлуулалтаас 20 хувийг газрын төлбөрт өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй, 2021, 2022 онд газрыг 2 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тохирсон боловч тохирсон газрын мөнгийг төлөөгүй өдийг хүрсэн, одоо энэ газар 4 тэрбум төгрөгөөр хүн худалдаж авахаар санал тавиад байгаа бөгөөд тухайэн газрын зах зээлийн үнэ ханш өссөн. Цаашид би өөрийн компанийн эзэмшлийн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар өөр хөрөнгө оруулагч нартай харилцан тохирсон тул хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг яаралтай албадан буулгахыг хугацаатай даалгуулах, холбогдох зардлыг буруутай этгээд болох ******* Био ******* ХХК-аар гаргуулж, газрыг чөлөөлж өгнө үү... гэжээ.
2.2. Хариуцагч ******* Био ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай ******* Био Септик ХХК-д Назу ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох нь 2021 оны 06 дугаар сард өөрийн компанийн эзэмшилд байдаг гэх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 40.000 м.кв талбай бүхий газраа ашиглуулахыг бидэнд санал болгож, энэ газар дээр барилга байгууламж баривал маш ашигтай, газрын эзэмших ашиглах хугацаа урт, цаашдаа ч сунгагдаад явах боломжтой, үл хөдлөх хөрөнгө барьж, үйл ажиллагаагаа удаан хугацаанд тогтвортой явуулах боломжтой хэмээн биднийг ятгаж, итгэж үнэмшүүлснээр бид зөвшөөрч тухайн газар дээр нь цэвэрлэх байгууламж бүхий обьект барихаар шийдсэн. Ингээд тухайн газрыг ашиглахаар харилцан тохиролцож, манай компаниас 2021-2023 оны хооронд одоогийн байдлаар 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулан 2800 мкв үйлдвэрийн барилга байгууламж, уурын зуухны барилга, гүний худагийг барьж нийт 36 ширхэг бүхий гурван иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулах зэргээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөгийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй байгаа болно. Бид тай тохирсны дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлж, газрын хугацааг сунгах асуудлыг хариуцаж байсан. Бидний хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад тохиромжтой урт хугацаанд эзэмших, ашиглах эрхтэй газар шаардлагатай бөгөөд гол итгэж байсан зүйл нь газраа ашиглуулна, газрын эзэмших хугацаа урт цаашид ч сунгуулаад явах боломжтой гэх түүний ярианд бүрэн итгэж байсан. Гэтэл Назу ******* ХХК-ийн зүгээс биднийг гэнэт газар чөлөөл, барилга байгууламжаа буулгаад авч яв, манайх газраа зарахаар болсон гэх хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаа явуулахад саад болж эхэлсэн. Ингэж биднийг дээрэмдэж, залилан мэхэлж, үнэ төлбөргүйгээр барилга байгууламжтай болохын тулд эртнээс төлөвлөж байсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хуурах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, гэрээгээр халхавчлах зэрэг аргаар ноцтой хохирол учруулж залилах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлд эд хөрөнгө устгах, гэмтээх, 17.2 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 17.6 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргүүдийг үйлдэхээр бодитой завдаж байгаа үйлдэл бөгөөд уг үйлдлээ төгс гүйцэтгэхээр шүүхэд худал тайлбарлаж, өөрийн төрсөн эгчээр дамжуулж энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Бидний зүгээс Назу ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч ын хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох, дээрх гэмт хэргүүдийг үйлдэхээр завдаж байгаа үйлдлийг хуулийн дагуу шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэхүү газрыг Дорнод аймагт байрлах ямааны фермерийн ХХК-ийн 50 хувийн хувьцааг өгөхөөр тохиролцсон боловч тохиролцоонд хүрч чадаагүй, 2021, 2023 онд газрыг 2 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохиролцож байсан боловч нэхэмжлэгчээс газрын үнийг 4 тэрбум төгрөгөөр өсгөсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18/2427 дугаартай албан бичгээр Назу ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаартай захирамжаар тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дархан чиглэлийн автозамын зүүн талд авто засвар, үйлчилгээний зориулалтаар 4.0 га газар эзэмших зөвшөөрөл олгосон бөгөөд уг захирамжийн дагуу Назу ХХК-нд 4000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаа эзэмшүүлэх 0134112 дугаартай газар эзэмших гэрчилгээ гарсан байна. 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газартай Назу ХХК байгуулсан байна. /1х-147-154х/.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/18 дугаартай захирамжаар Назу ******* ХХК-ийн /РД:*******/ эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрын 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг сунгасан бөгөөд Назу ******* ХХК-ийн дээрх газарт Э-2201059114 дугаартай Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас олгож, газрын кадастрын зургийг шинэчлэн гаргасан, мөн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хянан баталгаажуулсан байна. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албатай Назу ******* ХХК-тай байгуулсан байна /1х-155-174х/.
Назу ******* ХХК-аас дээрх газрын дуудлага худалдааны үнэ болох 88,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн, газрын төлбөрийг жил бүр төлсөн талаарх газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт тус тус хэрэгт авагджээ /1х-175-176х/.
Мөн Газар зохион байгуулалтын албатай Назу ******* ХХК нь Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актыг үйлдсэн байна /1х-177х/.
Дээрх хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Назу ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг 2007 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа, 2024 онд уг газрыг дахин 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг сунгуулсан болох нь тогтоогдож байна. Назу ******* ХХК нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үүргээ зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж газар эзэмшиж байна.
3.2. Назу ******* ХХК нь анх Назу ХХК нь нэртэйгээр 2006 оны 10
дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Назу ******* ХХК нь болон өөрчлөгдсөн ба одоог хүртэл энэхүү нэрээрээ үйл ажиллагаа явуулж байна.
Назу ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчаар , нар бүртгэгдсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчээр 2006 онд 60 хувь, 40 хувь, 2007 онд 50 хувь, 50 хувь, 2008 онд 49 хувь, 2011 онд Ч.Даваахүү 51 хувь, 2011 онд 100 хувь, 2012 онд Назу групп ХХК нь 100 хувь, 2015 онд Т.Хартолгой 100 хувь компанийн хувьцааг эзэмшиж байсан, 2023 оноос хойш одоог хүртэл 100 хувь компанийн хувьцаа эзэмшиж байна. Назу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2006-2015 оны хооронд , 2015-2023 оны хооронд Т.Хартолгой байсан, 2023 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирлаар ажилласан байна /1х-87-88х/.
3.3. Нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газар дээр шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн хийсэн тэмдэглэл, фото зургаар доорх нөхцөл байдал тогтоогдсон.
А. Дээрх газар дээр 60х30 м.кв хэмжээтэй, бетон суурьтай шалтай, блокон суурин ханатай, төмөр карказ бүтэцтэй, сендивчин фасадтай, бүрэн төмрөөр дээвэрлэсэн, дотроо үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй барилга байх бөгөөд уг барилга нь блокон хашаанд байрлах бөгөөд хашааны урд талаас 48 метр, хойд талаас 155 метр, баруун талаас 88.5 метр, зүүн талаас 1.25 метрийн зайд байрлаж байна.
Б. Мөн газар дээр 800 метр үргэлжлэх 4 талт блокон хашаа, хашаа нь төмөр хаалгатай. Хашааны урт 250 метр 2 тал, өргөн нь 150 метр 2 тал байна.
Маргаан бүхийн газар дээр хариуцагч ******* ******* ******* ХХК нь дээр 60х30 м.кв хэмжээтэй үйлдвэрийн зориулалттай барилга барьсан талаар зохигчид маргадаггүй.
Харин уг барилгыг нэхэмжлэгч талаас зөвшөөрөлгүй баригдсан тул албадан буулгуулах, албадан буулгуулахтай холбогдох зардлыг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргадаг.
4. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09/3310 дугаартай албан бичгээр... Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай 40.000 м.кв талбайтай газарт барилгын ажил зөвшөөрөл олгоогүй байна... гэсэн /1х-14х/, Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/292 дугаартай албан бичгээр...Хот байгуулалтын мэдээллийн санд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай газарт ******* ******* ******* ХХК-д барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байна...гэсэн /1х-229х/ баримтууд хэрэг авагдсан байна.
4.1.Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт барилга байгууламж шинээр барих гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт бага төвөгшилтэй барилга байгууламж гэж, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх гэж зааснаар барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэхээр зохицуулжээ. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын 2-т бага төвөгшилтэй барилга байгууламжийн үйлдвэрийн барилга байгууламжид ******* ******* ******* ХХК-ийн маргаан бүхий газар дээр барьсан барилга нь хамаарах бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах байсан.
Хэрэгт авагдсан дээрх баримтаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газар дээр үйлдвэрийн зориулалттай барилга барихдаа эрхий бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газар дээр хариуцагч ******* ******* ******* ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан тул барилгыг албадан буулгуулах, албадан буулгахтай холбогдох зардлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд нэхэмжлэгч Назу ******* ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулах асуудлыг захиргааны журмаар шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газар дээр газар эзэмшигч буюу Назу ******* ХХК-ийн зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн эзэмшлийн маргаан бүхий газар дээр хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2021 оноос эхлэн барилгын газар шорооны ажил эхлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, одоо барилга 90 хувьтай баригдсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд зохигчдын өгсөн тайлбараар: Нэхэмжлэгч талаас... Назу ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан, миний дүү нь ******* ******* ******* ХХК-тай үйлдвэрийн барилгыг Назу ******* ХХК-ийн газар дээр барилга бариулж ашгийн 20 хувийг авахаар тохирсон, Дорнод аймагт байх Хятад хөрөнгө оруулагчтай ХХК-ийн Ямааны фермер 50 хувийн хувьцааг авч газрыг шилжүүлэхээр тохирч байсан, Саруул тэнгэр хотхоны борлуулалтаас 20 хувийг авахаар тохирч байсан, 2021, 2022 онд маргаан бүхий газрыг 2,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон боловч мөнгөө өгөөгүй... гэсэн, хариуцагч талаас....уг газрыг Назу ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Чинбатын хүргэн байсан бөгөөд 2021 онд Чинбатын хувьцаа эзэмшдэг Саруул шилтгээн ******* ХХК гүйцэтгэх захирал байхдаа Назу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Узуфруктын гэрээ байгуулж газар дээр барилга барихыг зөвшөөрч байсан, уг газрын төлбөрт Дорнод аймагт байх Хятад хөрөнгө оруулагчтай ХХК-ийн Ямааны фермер 50 хувийн хувьцааг шилжүүлэхээр тохирч байсан, 2021, 2022 онд уг газрыг 2,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож байсан, 2 тэрбум төгрөгийг өгч газрыг авах гэхэд 2023 онд Назу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал газрын үнийг 4 тэрбум төгрөг болгон өсгөсөн...гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч Назу ******* ХХК нь өөрийн эзэмшлийн дээрх газар дээр ******* ******* ******* ХХК-ийг үйлдвэрийн зориулалттай барилга барихыг зөвшөөрсөн байна.
6. Зохигчдын Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд өгсөн тайлбаруудаас... Назу ******* ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газар дээр ******* ******* ******* ХХК нь үйлдвэрийн зориулалттай барилга барих зөвшөөрлийг авч, 2021 оноос барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, 4 тэрбум төгрөгийн төсөвт зардалтай барилга барьсан бөгөөд уг үйлдвэрийн ашгаас 20 хувийг Назу ******* ХХК-нд олгохоор тохиролцож байсан, ...мөн газрын төлбөрт Дорнод аймагт байх Хятад хөрөнгө оруулагчтай ХХК-ийн Ямааны фермер 50 хувийн хувьцааг шилжүүлэн өгөхөөр тохиролцож байсан, ...мөн газрын төлбөрт Саруул тэнгэр хорооллын барилгын борлуулалтын 20 хувийг шилжүүлэхээр тохиролцож байсан, ...харин сүүлд газрыг зохигчид 2021 онд 2 тэрбум төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан болох нь зохигчдын тайлбараар, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн асуултад зохигчид аль аль нь 2021 онд 2 тэрбум төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч мөнгөө төлөөгүй, хариуцагч 2 тэрбум төгрөгөөр авах байсан талаар дурддаг.
Энэ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар Назу ******* ХХК-ийн эзэмшлийн газрыг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас Дорнод аймагт байх Хятад хөрөнгө оруулагчтай ХХК-ийн Ямааны фермер 50 хувийн хувьцааг шилжүүлэн авахаар тохиролцож байсан, Саруул тэнгэр хорооллын барилгын борлуулалтын 20 хувийг шилжүүлэхээр тохиролцож байсан гэдэгтэй нийцэж байх бөгөөд зохигчид арилжааны гэрээгээр дээрх маргаан бүхий газрыг компанийн хувьцаа, борлуулалтын хувийг эд хөрөнгөөр харилцан тохиролцож байсан байна.
Харин 2021 онд маргаан бүхий газрыг мөнгөн хөрөнгөөр буюу 2 тэрбум төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж байсан талаар удаа дараагийн шүүх хуралдаанд талууд тайлбартаа дурьдаж байсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байх бөгөөд зохигчид маргаан бүхий газрыг эцсийн байдлаар худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулан, газрын төлбөрт 2 тэрбум төгрөгөөр худалдахаар тохиролцсон хууль зүйн факт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Назу ******* ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг хариуцагч ******* ******* ******* ХХК-нд эзэмшил, ашиглалтад шилжүүлж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь газрыг эзэмшиж, ашиглаж байхдаа 4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үйлдвэрийн барилга барьсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь худалдагч Назу ******* ХХК үүргээ биелүүлж, эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн гэж үзнэ.
Харин гэрээгээр худалдагч Назу ******* ХХК-нд худалдан авагч болох ******* ******* ******* ХХК-аас газрын үнийг бүрэн төлөөгүйтэй холбоотой Назу ******* ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байгаа нь энэхүү хэргийн гол маргаан болоод байна.
Хариуцагчаас гэрээний төлбөрийг хугацаанд төлөөгүйн улмаас гэрээний төлбөрийг нэхэмжлэгч тал өсгөсөн талаар шүүхэд тайлбарладаг. Харин хариуцагч талаас 2021 онд тохирсон гэрээний төлбөр болох 2 тэрбум төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд төлөөгүй, ямар нэгэн төлбөрийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд 2021 оноос гэрээний төлбөрийг хариуцагч төлөөгүйтэй холбоотой нэхэмжлэгчийн гэрээний төлбөрийг 2 тэрбумаас 4 тэрбум хүртэл өсгөх шалтгаан нөхцөл болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагчаас гэрээний төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээний үнийг өсгөсөн байна.
Шүүхээс зохигчдын хүсэлтээр худалдах-худалдан авах гэрээний үнийн талаар эвлэрэн хэлэлцэж тохиролцох саналыг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 24768 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Энэхүү шүүхээс олгосон эвлэрлийн хугацаанд зохигчид худалдах-худалдан авах гэрээний үнийг харилцан тохиролцож эвлэрээгүй байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд 2021 онд байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг худалдах-худалдан авах гэрээний үнийг зохигчид 2 тэрбум төгрөг гэж 2021 онд суурийг үнийг тогтоосон бөгөөд үүнээс хойш газрын үнэ өссөн болон суурь тогтоосон үнээс буурсан талаар зохигчид хэн аль нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, газрын үнийг тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ аль аль нь биелүүлээгүй. Мөн шүүхээс худалдах-худалдан авах гэрээний үнийн зөрүүг тогтоохоор эвлэрэн хэлэлцэх зохигчдын хүсэлтийг хангаж, хэргийг түдгэлзүүлсэн боловч талууд эвлэрэх хугацаанд гэрээний үнийг тогтоож эвлэрэн хэлэлцэж чадаагүй.
Иймд шүүхээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрын худалдах-худалдан авах гэрээний суурь үнэ болох 2 тэрбум төгрөгөөс 2021-2024 оны хооронд өссөн үнийг Монгол банкны бодлогын хүү, арилжааны банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцон гэрээний үнийг тодорхойлсон болно. Үүнд:
7.1. Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны мөнгөний бодлогын
мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол банкны цахим хаягт олон нийтэд зориулан мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа[1] гэж дурдсан байна.
7.2. ХААН банкны энгийн хугацаатай 180 хоногоос дээш хадгаламжийн хүү
9.60 хувьтай[2] байхаар ХААН банкнаас www.khanbank.com гэх цахим хаягтаа олон нийтэд мэдэгдэж, хадгаламжийн гэрээний саналыг байршуулсан байна.
Дээрх Монгол банкны бодлогын хүү болон ХААН банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүүг тус тус харьцуулбал нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгөө арилжааны банканд хадгуулсан бол хүү жилийн 10 хувьтай байх бодит санхүү, банкны мэдээллийг шүүх худалдах-худалдан авах гэрээний эцсийн үнийг тогтооход ашиглах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын 2021 онд байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрын худалдах-худалдан авах гэрээний суурь үнэ болох 2 тэрбумын төгрөгийн 10 хувийг 1 жилийн гэрээний өсөх үнээр тооцож, жил тутам 200,000,000 төгрөгөөр маргаан бүхий газрын үнэ өсөх боломжтой гэж дүгнэв.
Газар худалдах-худалдан авах гэрээний суурь 2,000,000,000 төгрөгийн 10 хувь болох 200,000,000 төгрөгийг 2021 оноос хойш 2022, 2023, 2024 он гэж 3 жилээр өссөн дүнгээр тооцоход 600,000,000 төгрөгөөр /200,000,000х3=600,000,000 төгрөг/ газрын үнэ жил бүр өссөн байна.
Зохигчдын хооронд 2021 онд байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруун хаягт байрлах м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрын худалдах-худалдан авах гэрээний үнийг 2,600,000,000 төгрөгөөр шүүхээс тогтоож байна.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 2,600,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Назу ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.
8. Хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нэхэмжлэгч Назу ******* ХХК-тай харилцан тохиролцож, дээрх арилжааны болон худалдах-худалдан авах гэрээний үр дүнд 4,000,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй үйлдвэрийн зориулалттай барилгыг 90 хүртэл хувийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байгаа нь хариуцагчийн тайлбар болон маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд оруулахдаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ гэж зааснаар хуулиар тогтоосон журам, аргаар бусдын эрхийг зөрчихгүй, зөрчигдсөн эрхийг хамгаалахыг хууль тогтоогч хуулиар тогтоосон байна.
9. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн зөвшөөрлөөр өөрийн мөнгөн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгийг шинээр бий болгож, өмчийг шударгаар олж авсан болох нь дээрх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон.
Харин энэхүү хэргийн гол маргаан болох худалдах-худалдан авах гэрээний үнийг талууд харилцан тохиролцож чадаагүй тул шүүхээс гэрээний үнийг тогтоож, хариуцагчийн өмчлөх эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэгчийн газрын төлбөрийг хариуцагчаас авч чадаагүй шаардах эрхийг хэрэгжүүлж, хариуцагчаас газрын төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.
10. Нэхэмжлэгч Назу ******* ХХК нь шүүхэд гаргасан Назу ******* ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий м.кв га газрыг хариуцагч ******* ******* ******* ХХК хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан нэхэмжлэлийн үндэслэлдээ маргаан бүхий газрыг Дорнод аймагт газар эзэмшдэг, түүн дээрээ тодорхой хэмжээний барилга байгууламж нь баригдсан Ямааны фермер бий болгох зорилготой, 50 хувийн Хятад хөрөнгө оруулагчтай ХХК-ийн 50 хувийн хувьцааг өгөхөөр тохиролцсон боловч уг хувьцааг хариуцагч өгөөгүй гэж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахдаа Саруул тэнгэр хотхоны барилга угсралтын борлуулалтын орлогоос 20 хувийг газрын төлбөрт өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй, мөн 2021 онд худалдах-худалдан авах гэрээгээр газрын үнийг 2 тэрбум төгрөгөөр тохирсон боловч мөнгөө өгөөгүй гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хариуцагчаас арилжааны гэрээгээр болон худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ямар нэгэн төлбөргүйгээр газрыг хариуцагчид шилжүүлэхгүйн тулд өөрийн эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардсан гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэхэмжлэлд бичигдсэн, нэхэмжлэгч тал үүнийг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дээрх байдлаар тодруулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхойлсон заалттай нийцэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл болон шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан тайлбараар тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэнэ гэж ойлгоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тусгасан нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага гэсэн нэхэмжлэлийн бүтцийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг дан ганц нэхэмжлэлийн шаардлагын хүрээ гэж үзэх боломжгүй бөгөөд энэхүү хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага аль алинд бичигдсэн нэхэмжлэгчийн шүүхээс хүссэн шүүхэд мэдүүлэх эрх, хариуцагчаас шаардсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүхээс шүүх хуралдаанд удаа дараа тодруулж, хэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүрээнд шийдвэрлэсэн болно.
11. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж зааснаар хариуцагчтай бусдын газар барилга, байгууламж барих гэрээг амаар байгуулж байсан гэж шүүх хуралдаанд тайлбар гаргадаг боловч Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээг бичгээр байгуулаагүй, энэхүү гэрээг байгуулж байсан талаар бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэхүү гэрээг байгуулсан талаар зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргаагүй тул шүүхээс зохигчдын хооронд Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.
12. Хариуцагч талаас Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ. Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчтэй узуфруктын гэрээг байгуулсан гэж шүүх хуралдаанд тайлбарладаг боловч 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №2021/01 дугаартай Узуфруктын гэрээ нь нэг талаас Саруул шилтгээн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурж, тамга дарсан бөгөөд нөгөө талаас Назу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Хартолгой гэж гарын үсэг зураагүй, компанийн тамга дарсан гэрээ хэрэгт авагдсан байна /1х-79-85х/.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 190 дүгээр зүйлийн 190.1, 190.2 дахь хэсэгт Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэрээг үзнэ. Гэрээний нэг тал гарын үсэг зураагүй, мөн хуульд зааснаар гэрээг нотариатаар батлуулах шаардлагыг биелүүлээгүй, хуульд зааснаар узуфруктын гэрээг улсын бүртгэлснээр хүчин төгөлдөр болох шаардлагыг хангаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч талаас нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь .... залилан, мэхлэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн журмаар шалгуулж байгаа, энэхүү маргаан бүхий газрыг хариуцагч ******* ******* ******* ХХК-нд үйлдвэрийн барилга, байгууламж бариулахаар узуфруктын гэрээг байгуулан, итгэл үнэмшил төрүүлэн залилсан гэх үйлдлийн улмаас хариуцагч 4 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн барилга барьсны дараа нэхэмжлэгч талаас газар чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан нь гэмт хэргийн шинжтэй гэж.... шүүх хуралдаанд тайлбар гаргадаг.
12.1. нь 2011 оноос Назу ******* ХХК-ийн хувьцаа
эзэмшигчээс хасагдсан, 2015 оноонс Назу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хасагдсан мэдээлэл хэрэгт авагдсан байна /1х-87х/.
12.2. Эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэг нь энэхүү иргэний хэргийн
нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай шууд хамааралтай гэх баримт хэрэгт авагдаагүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хаасан прокурорын тогтоолоор тай холбоотойгоор ******* ******* ******* ХХК-аас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан баримт байна. Харин Назу ******* ХХК-тай холбоотойгоор эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна /1х-59-61х, 77-78х, 92-98х, 2х-7-18х/.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,157,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод орлохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 2,600,000,000 /хоёр тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Назу ******* ХХК-нд олгож, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий м.кв га газрын эзэмшигчээр ******* ******* ******* ХХК-ийг бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.
2. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан ...зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулж, холбогдох зардлыг гаргуулах...тухай нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Назу ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,157,950 / арван гурван сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод орлосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД