| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0671/э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Эрүүгийн хэргийн дугаар 201525011602
Баянзүрх дүүргийн прокурорын газраас /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мт холбогдох эрүүгийн 201525011602 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: С.М РД................гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч С.М нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 42 дугаар байрны 37 тоот иргэн Б.Мартын орон байранд нэвтэрч Ай фоне 5 эс маркийн гар утсыг хууль бусаар авч 228000 төгрөгийг хохирол,
2016 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 11-235 тоотод амьдарч байхдаа Г.Ариунааг унтаж байхад нь түүний Ай фоне 6 эс маркийн гар утсыг хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол,
2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 6-98б тоотын цонхоор нэвтэрч М.Жадамбын Делл маркийн зөөврийн компьютер, Самсунг Галакси эс 2, эникалл маркийн гар утас, Ролекс маркийн бугуйн цаг зэргийг хууль бусаар авч 823.6000 төгрөгийг хохирол,
2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 32-357 тоот Б.Баатарцогтын Монгол гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хууль бусаар авч 500.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан буюу “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 2.951.600 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотод орох орон идэх хоол байхгүй болохоор хулгай хийсэн юм. Би хулгай хийхдээ ганцаараа явдаг гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/
Хохирогч Б.Мартын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“..2015 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед сургалтаа тараад гэртээ ирээд …ганцаараа архи уучихаад унтаад өгсөн хаалгаа түгжилгүй, тэгээд нэг сэртэл 23 цаг өнгөрч байх шиг байсан тэгээд утсаараа ярих гээд утсаа хайтал алга болсон байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/
Хохирогч Г.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“…2016 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэрт унтаж байхдаа шөнө дэрнийхээ хажууд цэнэглээд чихэвчтэй нь орхисон байсан. Айфоне 6-эс маркийн гар утсыг аваад гэрээс явсан байсан. ..Мөнхбаатар нь манай ээжийн талын хамаатан юм гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас, 2-7 дугаар хуудас/
Хохирогч М.Жадамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнийн 02 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны явган хаалга онгорхой байсан. …тэгээд цагдаа нарыг ирэхээр нь гэрийнхээ эд зүйлийг шалгахад Ролекс маркийн бугуйн цаг 1 ширхэг, Самсунг галакси эс 2 гар утас 1 ширхэг, эникалл утас 1 ширхэг, Дэлл маркийн зөөврийн компьютер 1 ширхэг тус тус алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/
Хохирогч Б.Баатарцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“…2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ангийн хүүхэд Мөнхбаатарыг дуудахаар нь очиж уулзах гэж очиход байхгүй байсан. …19 цагийн үед гэртээ харихад гэрийн цоож эвдэгдээгүй байдалтай хулгай орж Делл маркийн нөүтбүүк маань алга болсон байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 190 дүгээр хуудас/
Гэрч М.Телеугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“…Мөнхбаатар нь хажуу өрөөнд байдаг хүүхэн дээр орж байж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирэхэд нь гартаа утас барьсан байдалтай гарч ирээд, тэгээд удалгүй гараад явсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Дэжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр Түмэнжаргалын ангийнх нь хүүхэд гээд залуу орж ирээд манай нөхрийг асуухаар нь нөхөртэйгөө утсаар ярьж байсан болохоор яриулахаар утсаа өгөхөд хэсэг байж байгаад харахад нөгөө залуу байхгүй болчихоор нь утас руугаа залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгөхөөр нь цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 130-131 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 244-245 дугаар хуудас/
Ай фоне 5-эс маркийн гар утасны үнэлгээ 228000 төгрөг /2 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас/, Ай фоне 6 эс маркийн гар утасны үнэлгээ 1.400.000 төгрөг /1 дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 120-123 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ 823.600 /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 31-32 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/, Самсунг Е-5 маркийн гар утасны үнэлгээ 400.000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/, Делл маркийн нөүтбүүк үнэлгээ /1 дүгээр хх-ийн 188 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: С.М нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 346 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 216-218 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн хуульзүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 42 дугаар байрны 37 тоот иргэн Б.Мартын орон байранд нэвтэрч Ай фоне 5 эс маркийн гар утсыг хууль бусаар авч 228000 төгрөгийг хохирол,
2016 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 11-235 тоотод амьдарч байхдаа Г.Ариунааг унтаж байхад нь түүний Ай фоне 6 эс маркийн гар утсыг хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 6-98б тоотын цонхоор нэвтэрч М.Жадамбын Делл маркийн зөөврийн компьютер, Самсунг Галакси эс 2, эникалл маркийн гар утас, Ролекс маркийн бугуйн цаг зэргийг хууль бусаар авч 823.6000 төгрөгийг хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 32-357 тоот Б.Баатарцогтын монгол гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хууль бусаар авч 500.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан буюу “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 2.951.600 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мартын, Г.Ариунаа, М.Жадамба нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч М.Телеугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 42 дугаар байрны 37 тоот иргэн Б.Мартын орон байранд нэвтэрч Ай фоне 5 эс маркийн гар утсыг хууль бусаар авч 228000 төгрөгийг хохирол, 2016 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 11-235 тоотод амьдарч байхдаа Г.Ариунааг унтаж байхад нь түүний Ай фоне 6 эс маркийн гар утсыг хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 6-98б тоотын цонхоор нэвтэрч М.Жадамбын Делл маркийн зөөврийн компьютер, Самсунг Галакси эс 2, эникалл маркийн гар утас, Ролекс маркийн бугуйн цаг зэргийг хууль бусаар авч 823.6000 төгрөгийг хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 32-357 тоот Б.Баатарцогтын монгол гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хууль бусаар авч 500.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан буюу “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 2.951.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Гэвч шүүгдэгч С.Мын үйлдсэн уг гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд /2015/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч С.Мын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тус хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасан “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно. ” гэсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж, гэм хорыг арилгасан. Одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй /2 дугаар хх-ийн 21-28 дугаар хуудас/ гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Мыг /2015/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасан “хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар” шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 60 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос С.Мт /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчилэн найруулсан /2015/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч С.Мыг /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг давтан, орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зйүлйин 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан С.Мын мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. С.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. /2002/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Архангай аймгийн Чулуут сумын цагдаагийн хэлтэст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА