| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2023/00645/И |
| Дугаар | 192/ШШ2025/00921 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/00921
| 2025 02 03 | 192/ШШ2025/00921 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза 1304 тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ХХК /РД: /,
Төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлттэй,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Татварын өр төлбөрт 912,691,448.06 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, хэрэг гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ******* ХХК нь анх 2011 онд Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза оффисын 1304 тоот хаягт албан ёсоор байрлаж, гадаад худалдаа болон хатуу хучилттай, хайрган хучилттай зам барих, засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих, засах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 14,163 ширхэг энгийн хувьцаа гаргасныг Монгол Улсын иргэн ******* 80 хувь буюу 11,330.4 ширхэг хувьцааг 113,304,000 төгрөгөөр худалдан авсан бол БНСУ-ын иргэн Ким Жун Гон 20 хувь буюу 2,832.6 ширхэг энгийн хувьцааг 28,326,000 төгрөгөөр худалдан авч эзэмшиж байна. Компани нь 2017 оноос 2019 оны хооронд хөрс хуулалтын ажилтай холбоотойгоор ХХК-тай экскаватор, дугуйт ачигч зэрэг 6 ширхэг машин механизмыг санхүүгийн түрээсийн гэрээгээр 2017 онд худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу уг машин механизмын cap бүр төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй тул ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 6 ширхэг машин механизмаа буцаан өгч, ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөр болох 1,480,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 5,353,975 төгрөгийг гаргуулах шийдвэрийг шүүхээс гаргасан ба үүнээс 1,462,142,244 төгрөгийн үлдэгдлийг төлж чадаагүй байна. Тус компанийн санхүүгийн тайланд компанийн өөрийн хөрөнгөд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлж авсан байсан 6 машин механизмыг шүүхийн шийдвэрийн дагуу ХХК-д буцаан шилжүүлсэн тул энэ хэмжээгээр өөрийн хөрөнгийг бууруулж, өөрийн хөрөнгөнөөс хасалт хийсэн. Компани нь 2017 онд хэрэгжүүлж байсан хөрс хуулалтын үйл ажиллагаанаасаа олсон бүхий л орлогыг ХХК-ийн зээлийг төлөхөд зарцуулж, үйл ажиллагаа явуулж байсан бүртгэлтэй оффисынхоо түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болсон тул түрээслүүлэгчийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02188 дугаар шийдвэрийн дагуу оффисын түрээсийн төлбөрт 21,271,855 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 264,309 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ч барагдуулж чадаагүй байна. Мөн 2017 онд тус компани нь Голомт банктай байгуулсан автомашины зээлийн гэрээний дагуу 72,000,000 төгрөгийн зээл авч, автомашин худалдан авсан боловч уг машин нь зам тээврийн ослын улмаас ашиглагдах боломжгүй болсон бөгөөд 2021 онд Голомт банкнаас уг зээлийн гэрээтэй холбогдуулан шүүхэд хандсанаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01653 дугаар шийдвэрийн дагуу Голомт банкинд 57,725,967.92 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 586,980 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд байна. Тус компани нь - ХХК-тай байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 15,917,408.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол шүүхийн шийдвэрийн дагуу ХХК-д 98,644,307.00 төгрөг, Хотгор шанага ХХК-д 1,838,000.00 төгрөг, ******* ХХК-д 63,284,106.00 төгрөгийн өр төлбөртэй байгааг нэгтгэн тооцвол тус компаниас шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөрийн хэмжээ нийтдээ 1,700,139,012.92 төгрөг болж байна. Компани үйл ажиллагаа явуулах хугацаанд хуримтлагдсан татварын өр төлбөр 512,825,928.31 төгрөг байгаа бол Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 105,917,108.25 төгрөг болсон байна. Тус компанийн 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үр ашиг нь ХХК-тай хийсэн санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад түрээсийн тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан, сар бүр хуримтлагдах өндөр үнэтэй түрээсийн төлбөрийн дарамт нь тус компанийг төлбөрийн чадваргүй болгох үндсэн нөхцөл болсноос үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, байнгын алдагдалтай ажиллах болсон. Бид алдагдалтай ажиллаж байсан ч хувьцаа эзэмшигчдээс хүүгүй зээл авч үйл ажиллагаандаа зарцуулах, санхүүгийн болон бусад түрээсийн техникээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагаа жигдрүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар хичээсэн ч өртөг өндөртэй санхүүгийн түрээс болон хүүгийн дарамтын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, дампууруулж татан буулгахаас өөр сонголт үлдсэнгүй. 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн өөрийн хөрөнгө нь хасах -2.250.975.300 төгрөг болоод байгаа бөгөөд нийт хуримтлагдсан татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, шүүхийн шийдвэр болон гэрээгээр бусдад төлөх өр төлбөр нь нийтдээ 2,318,882,049.48 төгрөг болж Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн дампуурлын хууль зүйн нөхцөл шалгуурыг бүрэн хангахын зэрэгцээ сүүлийн 3 жилийн хугацаанд бусад хуулийн этгээдийн нэхэмжилсэн мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй байдалд байгаа тул цаашид энэ хэвээр оршин тогтнох боломжгүй байна. Дээрх төлбөрийн чадваргүй нөхцөл байдлыг тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцээд компанийг төлбөрийг чадваргүй болсныг хүлээн зөвшөөрч, шүүхийн журмаар дампууруулж, татан буулгах талаар холбогдох шийдвэр гаргасан. Тус компани нь бусдаас авах ямар нэгэн авлага байхгүй бөгөөд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөгүй бөгөөд харилцан хамааралтай гэдэг утгаар нь хувьцаа эзэмшигчдийн компанид олгосон богино хугацаатай зээлийн өр төлбөрийн хэмжээг энд оруулан тооцоогүй болно.
Иймд, өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш гарсан өр төлбөрийг харилцагч нартаа хууль болон гэрээгээр заасан хугацаанд нь төлөх боломжгүй болж, сүүлийн 3 жилийн байдлаар төлбөрийн бүрэн чадваргүй болсон ******* ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, шүүхийн шийдвэрээр татан буулгаж өгнө үү. гэв.
2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэст бүртгэлтэй регистрийн дугаартай ******* даблью пи ХХК-иас 509,964,697.40 төгрөгийн татварын өрийг нэхэмжилж байна. Тус компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 266,832,108.49 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 33,711,783.92 төгрөг, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 277,200 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 39,000 төгрөг, Зам ашигласны төлбөр 300,000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын 191,795,170.99 төгрөг, Татварын алданги 5,677,348 төгрөг, татварын торгууль 11,332,086 төгрөгийн татварын өртэй байгаа тул нийт 912,691,448.06 төгрөгийн татварын өрийг нэхэмжилж байна. гэв.
3. Хэрэг гүйцэтгэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 - 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход ******* ******* ******* ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 134-2664 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд ******* ******* ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Хүсэлт гаргагч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-СТ/2858 дугаартай албан бичиг, ******* ******* ******* ХХК-ийн 2019, 2020, 2021 оны 4 дүгээр улирлын тайлан, 2022 оны 02 дугаар улирлын тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны 03/47 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/1203 тоот албан бичиг, түүний хавсралт, ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, итгэмжлэл, ******* ******* ******* ХХК-ийн Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, Хангамжийн материалын товчоо тайлан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2020/17231 дугаартай захирамж, Өнөөдөр сонин, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 018/2017R дугаартай Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 017/2017R дугаартай Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, түүний хавсралт, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 024, 025/2018 дугаартай Батлан даалтын гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 042,043/2017 дугаартай Батлан даалтын гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 022, 023/2018 дугаартай Батлан даалтын гэрээ, 2018 оны 4 дүгээр арын 12-ны өдрийн 025/2018 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 043/2017, 042/2017 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 042/2017 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, ХХК-ийн албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2019/09920 дугаартай захирамж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2019/11376 дугаартай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02170 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01653 дугаартай шийдвэр, тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02188 дугаартай шийдвэр, Санхүүгийн түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 025/2018 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Санхүүгийн түрээсийн гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 042, 043/20147 дугаартай Батлан даалтын гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 017/2017R, 018/2017R дугаартай Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, гэрээний дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн R018, R018/2017 оны Батлан даалтын гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 042/2017 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, шалгах хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээ, W043/2017, W042/2017 дугаартай Батлан даалтын гэрээ, мөн өдрийн 042/2017 дугаартай Баталгааны гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг, мөн өдөр хүргүүлсэн тайлбар,
3.2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд гаргасан баримт: Нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/200 дугаартай тушаал, нэхэмжлэх, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нөхөн ногдуулалтын акт, Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулан болон гардуулсан тухай тэмдэглэл,
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 19/203 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 6/2325 тоот албан бичиг, түүний хавсралт, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт, ХААН банкны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29/2539 тоот албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01-12/796 тоот албан бичиг, түүний хавсралт, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102 тоот албан бичиг, түүний хавсралт, Голомт банкны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 14/ХХ/03-436 тоот албан бичиг, түүний хавсралт, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2/1230 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 албаны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 15/224 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 9/2014 тоот албан бичиг, түүний хавсралт, Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01-08/922 тоот албан бичиг, Тээврийн хөгжлийн банкны 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 04/01/225 тоот албан бичиг, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23/123 тоот албан бичиг, Төрийн банкны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10/1537 тоот албан бичиг, түүний хавсралт, Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 208 тоот албан бичиг, түүний хавсралт, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 14/154 тоот албан бичиг, Чингис хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг, Хасбанкны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 56/1155 дугаартай албан бичиг, Капитрон банкны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18/153 тоот албан бичиг, Богд банкны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Ариг банкны 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 262 тоот албан бичиг, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22/77 тоот албан бичиг, Капитрон банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Д791 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 866 дугаартай албан бичиг, түүний албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 29/3540 тоот албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10/1922 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 6/4082 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10/357 тоот албан бичиг, түүний хавсралт, Хасбанкны 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5в/1833 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 030 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Шүүхийн тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/483 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Монголын Олон Улсын арбитрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/216 дугаартай албан бичиг, түүний хавсралт.
3. Хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд гаргасан баримт: 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаартай Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/12 дугаартай албан бичиг, орлогын дэлгэрэнгүй лавлагаа, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Нөхөн ногдуулалтын акт, түүний хавсралт, нэхэмжлэгчдийн хурлаас гарсан шийдвэр, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дугаартай Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, түүний хавсралт,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар
зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэн дампуурлын хэрэг үүсгүүлж, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
******* ******* ******* ХХК нь 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн өөрийн хөрөнгө нь хасах -2,250,975,300 төгрөг болоод байгаа бөгөөд нийт хуримтлагдсан татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, шүүхийн шийдвэр болон гэрээгээр бусдад төлөх өр төлбөр нь нийтдээ 2,318,882,049.48 төгрөг болсон гэж өөрийн хөрөнгийн 10 хувиас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргасан байна.
3. Дээрх хүсэлтийн дагуу Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т
зааснаар шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/02514 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилсон.
4. Түр хэрэг гүйцэтгэгч нь ******* ******* ******* ХХК-ийн өр төлбөрийг 2019-2022 оны
санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн 2,298,784,800 төгрөгөөр тогтоож өөрийн хөрөнгийн -102,12%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон гэсэн дүгнэсэн ба түр хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/10158 дугаар захирамжаар ******* ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.
5. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал
хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан.
******* ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаар 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл Өнөөдөр сониноор зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт хуралдахаар зарласан ба Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр татварын өр 509,964,697.40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ******* ******* ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 266,832,108.49 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 33,711,783.92 төгрөг, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 277,200 төгрөг, автын агаарын бохирдолын төлбөр 39,000 төгрөг, Зам ашигласны төлбөр 300,000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын 191,795,170.99 төгрөг, Татварын алданги 5,677,348 төгрөг, татварын торгууль 11,332,086 төгрөгийн татварын өртэй гэж тодорхойлсон.
5.1. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын
25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-аас 912,691,448.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн үндэслэлээ ******* ******* ******* ХХК-аас 509,964,697.40 төгрөгийн татварын өрийг нэхэмжилж байсан. Харин 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000118 дугаар нөхөн ногдуулалтын актаар 30,596,022.57 төгрөгийн нөхөн татвар /аж, ахуй нэгжийн орлогын албан татвар/, 154,818,173.38 төгрөгийн торгууль, 217,131,815.62 төгрөгийн алданги, нийт 402,546,011.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Мөн зам ашигласны төлбөр 100,000 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 13,000 төгрөг, авто, тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар 82,000 төгрөг буюу 2014 оноос 2024 он хүртэлх нийт 912,691,448.06 төгрөгийн өрийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулсан.
6. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчдийн анхны хурал
хуралдаж, хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилуулах санал гаргасныг шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2023/14139 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр баталсан ба уг хурлаар хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй болно.
7. ******* ******* ******* ХХК нь улсын бүртгэлийн 9011401042 дугаартай,
тоот регистртэй, 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 2 гишүүнтэйгээр гадаад худалдаа, хатуу хучилттай, хайрган хучилттай зам барих, засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих, засах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 141,630 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
8. Хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04
дугаартай ирүүлсэн дүгнэлт, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай ирүүлсэн дүгнэлтэд: ...Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээдээс ******* ******* ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
9. Шүүхийн журмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүсэлт
гаргагч ******* ******* ******* ХХК-д холбогдох шүүх, арбитрын шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээллийг жагсаалтаар авсан бөгөөд шүүхийн 8 шийдвэр, арбитрын 1 шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ******* ******* ******* ХХК-аас шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөрийн дүн нь 1,824,948,186 төгрөг ба төлбөр төлөөгүй үлдэгдэл төлбөр 1,696,201,012 төгрөг байна. Энэ нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгагдсан шүүх, арбитрын шийдвэрээр бусдад төлөх өр төлбөрийн дүнтэй таарч тохирч байна.
Мөн шүүх, арбитрын шийдвэрүүдийг хуулбар хувийг шүүх, шүүхийн тусгай архив болон арбитрын байгууллагаас тус тус гаргуулан авч хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй болж дампуурах үндэслэл болсон Монгол ХХК-тай ******* ******* ******* ХХК-ийн машин механизм, тоног төхөөрөмжийн Санхүүгийн түрээсийн гэрээг нотлох баримтаар хэрэгт хуулбарлан авсан ба татварын албаны нөхөн ногдуулалтын 2 удаагийн акт зэрэг нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үнэн зөв тусгагдсан, хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК нь төлбөрийн чадваргүй болж, дампуурах үндэслэл тогтоогдсон байна.
10. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шүүх дараахь
үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 33.1.2-т шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.
Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Түүнчлэн ******* ******* ******* ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн
Татварын хэлтсийн нэхэмжилсэн 912,691,448.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсон байна.
Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй боловч ******* ******* ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 105,917,108.25 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй гэсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгааг дурьдах нь зүйтэй юм.
12. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хэрэв хариуцагч энэ
хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасны дагуу ******* ******* ******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /*******/-д шилжүүлэхээр шийдвэрлэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан ******* ******* ******* ХХК /РД:/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-аас 912,691,448.06 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст олгосугай.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч *******од шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч *******од даалгасугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч *******од даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД