2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00691

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр   Дугаар 192/ШШ2025/00691   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хэсэг, ******* хотхон, *******гийн ******* гудамж, *******, *******од оршин суух *******ы ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хэсэг, ******* хотхон, *******гийн ******* гудамж, од оршин суух гийн Эрдэнтуяа /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 66 317 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлагатай иргэний хэрэг,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хэсэг, ******* хотхон, *******гийн ******* гудамж, од оршин суух гийн Эрдэнтуяа /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хэсэг, ******* хотхон, *******гийн ******* гудамж, *******, *******од оршин суух *******ы ******* /РД:*******/-д холбогдох

 

2022.12.08-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцож, үнийн зөрүү болон үндэслэлгүй авсан 11 572 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэгтгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Нэхэмжлэгч Б.*******ын өмгөөлөгч Ш.,

Хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  Б.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 66 317 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 44 211 500 төгрөг, алданги 22 105 750 төгрөг, нийт 66 317 250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэл нь Б.******* 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч.тай зээлийн гэрээг бичгээр байгуулан 15 000 долларыг бэлнээр зээлж Ч.д хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээг байгуулахдаа хугацааг 32 хоног буюу 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар 5 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж тухайн 15 000 долларыг хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд шаардахад төлбөрийг төлөхгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ч. гар бичмэлээр баталгаа гэх зүйлийг бичиж өгсөн. Баталгаан дээр миний бие Ч. нь Б.*******аас 15 000 долларыг зээлсэн. 02 дугаар сарын 14-ний өдөр тооцоогоо дуусгавар болгоно. Үгүй тохиолдолд барьцаалбар үүсгэж гэрээ шинэчлэнэ гээд гэрээний дугаарыг бичээд гарын үсэг зураад огноо, утасны дугаарыг тавьсан байдаг. Ингээд төлбөрөө төлөхгүй байж байгаад 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн. 10 000 000 төгрөгийг төлөхдөө 7 418 500 төгрөгийг үндсэн төлбөртөө, тохиролцсон хүүд 2 581 500 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 44 211 500 төгрөг болж байгаа. Үүнээс алдангийг авсан. Зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар алдангийг тооцсон. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 35 хоног болсон. 35 хоногийн хугацаанд 9 035 250 төгрөгийн алданги бодогдож байна. Мөн 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 98 хоног болж байгаа бөгөөд нийтдээ 30 698 885 төгрөгийн алданги бодогдож байгаа ба Иргэний хуульд заасан алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 22 105 750 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй юм. Нийт 66 317 250 төгрөгийг Ч.гаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

2. Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хуралдаанд хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, зээлийн гэрээг даргадаа үзүүлэх шаардлагатай байна гэж худал хэлж хийсэн. 2022.12.08-ны өдөр 101 675 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн боловч тухайн төлбөр нь арилжааны гэрээний зөрүү төлбөр юм. 10 000 000 төгрөгийг төлөх болсон үндэслэл нь хэдэн зуун удаа зурвас бичихээс гадан гэрийн үүдэнд сахиж намайг дарамтлахаас гадна үр хүүхдийг чинь дарамтлана, сүрдүүлнэ гэх зэргээр өдөр болгон айлган сүрдүүлж байсан тул аргагүйн эрхэд төлсөн мөнгө гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2022.12.08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт төлсөн 10 000 000 төгрөг, арилжааны гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр 1 572 000 төгрөг үнийн зөрүү болон үндэслэлгүй авсан 11 572 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******* дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн ******* гудамж, ны 2 өрөө ба 4 өрөө байрны өмчлөгч нар талбайн зөрүүг анх худалдсан м.кв талбайн үнэн дээр орон сууцны үнийн өсөлтийг тооцон 2 300 000 төгрөгөөр тохиролцож орон сууцаа солилцсон. Нэг байрны 1 орцны хоёр учир харилцан тавилгаа зөөлцөөд байраа сольсон. Хоёр байрны талбайн зөрүү болох 44.89 м.кв талбайг 2 300 000 төгрөгөөр үржигдэн 103 247 000 төгрөг болсон. Байраа сольсон. Б.******* нь одоо надад 50 000 000 төгрөг байна. Би үлдэгдэл мөнгийг зөөл авч төлье гэж гуйгаад уг мөнгийг байгууллагаасаа авч даргадаа таньд зээл өгсөн болж үзүүлэхгүй бол дарга зөвшөөрөхгүй гээд зээлийн хуурамч гэрээ байгуулсан. Ингээд 2022.12.08-ны өдөр Б.******* өөрийн данснаас Ч.гийн данс руу 101 675 000 төгрөгийг шилжүүлсэн. Б.******* нь хуурамч зээлийн гэрээг үзүүлэн дарамтлан 10 сая төгрөг авсан ба мкв-н дутуу төлсөн 1 572 000 төгрөг нэмэгдээд Б.*******аас 11 572 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

4. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ч.гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.******* миний бие 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр овогт гийн тай зээлийн гэрээг бичгээр байгуулан 15.000 /арван таван мянга/ доллар буюу тухайн өдрийн ханшаар 3442 төгрөгөөр тооцон 51.630.000 /тавин нэгэн сая зургаан зуун гуч/ төгрөгийг америк доллараар бэлнээр тус өдрөө гэрээ байгуулсан даруйдаа нотариатын дэргэд байхдаа хариуцагч Ч.д хүлээлгэн өгч, хүлээлгэн өгсөн хүлээн авсан гэх тайлбарыг гэрээндээ бичилцсэн юм. Үүнийг 2024 оны 04 сарын 20-ны өдөр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Т. гэрч ч Ч.г бэлнээр хүлээн авсан талаар мэдүүлдэг. Ч. нь надаас зээлсэн 51.630.000 төгрөгөө надаас зээлээгүй арилжааны гэрээний зөрүү төлбөр байсан хэмээн тайлбарлаж буй нь огт үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний ард мөнгө хүлээлцсэн баримтыг үйлдсэн, мөн 2023.02.08-ны өдөр Ч. нь 15.000 доллар зээлсэн 2023.02.14-нд тооцоо дуусгана гэх гар бичмэлийг үйлдэж өгсөн, мөн 2023.03.11-ний өдөр 10.000.000 төгрөг зээлийн гэрээний үүрэгтээ төлсөн, хэрэгт талуудын хооронд харилцсан зурваст үзлэг хийлгэхэд 15.000 доллар буюу 51.630.000 төгрөг зээлсэн үүнийгээ буцаан төлнө гэх утга бүхий зурвасууд хэрэгт авагдаж хариуцагч Ч. нь маргахгүй хэмээн тайлбар өгсөн зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үлдэглэл төлбөр 44.211.500 төгрөг байгаа нь нотлогддог. Үүнээс үзэхэд зээлийн гэрээ байгуулсан хэдий ч хэрэв бодит байдалд надаас 51.630.000 төгрөгийг Ч. нь хүлээн аваагүй юм бол, 51.630.000 төгрөгийг буюу 15.000 долларыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх тайлбарыг гэрээндээ бичихгүй байсан, үүргээ биелүүлэх хугацаа болоход өөрийн гараар баталгаа гэх зүйлийг бичиж өгөхгүй байсан, үүргээ биелүүлэхийг шаардахад худал үнэн шалтаг тоочихгүй байсан /хоорондоо харилцсан зурвасаас харж болно/, 2023.03.11 өдөр 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэхгүй байх байсан, Зэрэг маш олон шалтгаанууд байгаа бөгөөд өөр хоорондоо харилцан хамаарал бүхий, шалтгаант холбоотой байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна. Иймд Ч.гаас надад холбогдуулан гаргасан "... Б.******* нь хуурамч зээлийн гэрээг үзүүлэн дарамтлан 10 сая төгрөг авсан ба үүн дээр дутуу төлсөн 1.572.000 төгрөг нэмэгдээд Б.*******аас 11.572.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 2022.12.08-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцож, үнийн зөрүү болон үндэслэлгүй авсан 11.572.000 төгрөгийг гаргуулж өгнө үү..." шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Б.*******аас: 2023.06.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.08-ны өдрийн 0582 дугаар Зээлийн гэрээ, 2023.06.16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Ч.гийн гараар үйлдсэн баталгаа, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.06.16-ны өдрийн 0931 дүгээр итгэмжлэл, 2023.09.06-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх 17 дугаар гэрээ, харилцан зурвас бүхий фото зургууд /1 хх 2-11, 43-153/

 

6. Хариуцагч Ч.гаас: 2023.09.19-ний өдрийн 0828 дугаар итгэмжлэл, 2023.06.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.15-ны өдрийн итгэмжлэл, 2022.12.08-ны өдрийн 3824 дүгээр Арилжааны гэрээ, 2022.12.08-ны өдрийн Зээлийн гэрээ, Ч.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.06.15-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2024.02.02-ны өдрийн ХХК-ийн 24/03 дугаар Худалдах үнийн мэдээлэл гаргах тухай албан бичиг, 2022.11.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, 2024.05.15-ны өдрийн 0571 дүгээр итгэмжлэл, 2024.05.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.07.02-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2646 дугаар Прокурорын тогтоол, 2024.08.08-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 1/1230 дугаар Хариу мэдэгдэх хуудас, /1 хх 41, 169-180, 235-240, 2 хх 71, 78, 119 тал/

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ХХК-иас 2023.10.12-ны өдрийн 109/01 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022.12.06-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2022/03618 дугаар захирамж, 2020.06.26-ны өдрийн 238/06 дугаар Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, хариуцагчийн хүсэлтээр ХК-иас 2023.12.04-ний өдрийн албан бичиг, Б.*******ын тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар бүрдүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Э.гаас гэрчийн мэдүүлэг авсан. /1 хх 197-201, 217-218 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн, Т., Б. нараас гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.04.11-ний өдрийн 5/4703 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000586432 дугаар гэрчилгээ, 2019.10.02-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019.10.02-ны өдрийн 20 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2019.10.02-ны өдрийн 3 770 520 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2019.10.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000749916 дугаар гэрчилгээ, 2022.12.08-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2022.12.08-ны өдрийн Арилжааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576699 дүгээр гэрчилгээ, 001057538 дугаар гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001057537 дугаар гэрчилгээ, Ч.гийн ******* дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, өдрийн сонинд зарлуулсан баримт, 2022.12.21-ний өдрийн Улсын байцаагчийн 7624 дүгээр дүгнэлт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001057678 дугаар гэрчилгээ, 2023.08.08-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2023.08.07-ны өдөр 20 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг тус тус төлсөн баримт, Ч.гийн өргөдөл, 2023.08.07-ны өдрийн 10/450 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.07.26-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ, хариуцагчийн хүсэлтээр ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2025.01.17-ны өдрийн 30к1-2/773 дугаар албан бичгийг тус тус нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /2хх 12-70, 225 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66 317 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус хэрэгт нэгтгэсэн Ч.гийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан 2022.12.08-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцож, арилжааны гэрээний үнийн зөрүү болон үндэслэлгүй авсан 11 572 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч  Б.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 66 317 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022.12.08-ны өдөр Ч.тай 15 000 ам.долларыг 32 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 15 000 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгсний дараа монгол төгрөгт 1 ам.долларыг 3 442 төгрөгөөр хөрвүүлээд орон сууц арилжааны гэрээний төлбөр 50 000 000 төгрөгийн хамт 101 675 000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бөгөөд 2023.02.08-ны өдөр баталгаа гэх гар бичвэр үйлдсэн. Гэсэн хэдий ч гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсаар 2023.03.11-ний өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн. Тухайн төлбөрөөс 2 581 500 төгрөгийг хүүнд тооцож, үндсэн төлбөрөөс 7 418 500 төгрөгийг хассан. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 44 211 500 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 22 105 750 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн болох нь хариуцагч Ч.гийн гараар бичсэн баталгаа, 10 000 000 төгрөг төлсөн үйл баримт, зээлийн болон арилжааны гэрээ байгуулагдсан цаг хугацаа, -д Ч. зээлийн төлбөрөө төлсөн үйл баримт зэргээр нотлогдоно гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээг өөрийн даргадаа үзүүлнэ гэж хууран мэхлэх замаар байгуулсан бөгөөд данс руу шилжүүлсэн 101 675 000 төгрөг нь бидний хооронд байгуулагдсан орон сууц арилжааны гэрээний төлбөр юм. Гэтэл тухайн төлбөрийг зээлийн гэрээний мөнгө мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 10 000 000 төгрөг төлсөн болон баталгаа гэх баримтыг бичүүлж авсан тухайд нэг байрны нэг орцонд амьдардаг учраас байнга дарамталж, сүүлдээ үр хүүхдийг чинь дарамтална гэж айлган сүрдүүлж байсан учир төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Иймд зээлийн гэрээний дагуу 15 000 ам.долларыг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2022.12.08-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууц арилжааны гэрээний дутуу төлбөрт 1 572 000 төгрөг, зээлийн гэрээний төлбөрт үндэслэлгүй төлсөн 10 000 000 төгрөг, нийт 11 572 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид орон сууц арилжааны гэрээгээр өөрсдийн өмчлөлийн орон сууцыг харилцан өмчлөлдөө шилжүүлсэн. Ингэхдээ 1 мкв талбайн зөрүүг 2 300 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон бөгөөд талбайн зөрүү 44.89 мкв талбайг 2 300 000 төгрөгөөр тооцоход 103 247 000 төгрөг болсон. Гэтэл Б.******* нь надад 50 000 000 төгрөг байна, үлдэгдэл мөнгийг зээл авч төлье гээд уг мөнгийг байгууллагаасаа авч даргадаа таньд зээл өгсөн болж үзүүлэхгүй бол дарга зөвшөөрөхгүй гээд зээлийн хуурамч гэрээ байгуулсан. Иймд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд уг хуурамч зээлийн гэрээг үзүүлж, дарамтлан 10 000 000 төгрөгийг авсан. Иймд үндэслэлгүйгээр авсан 10 000 000 төгрөгийг, орон сууцны мкв-н зөрүүд дутуу төлсөн 1 572 000 төгрөгийн хамт 11 572 000 төгрөгийг хариуцагч Б.Б.*******аас гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээг гэрчилсэн нотариатч н. шүүхэд худал мэдүүлэг өгсөн болох нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үйл баримтаар, арилжааны гэрээ хуульд нийцээгүй болох нь нотариатч Б.ид сахилгын шийтгэл ногдуулсан зэргээр нотлогдоно гэж тодорхойлж байна.

 

5. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ч.гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Хуульд нийцүүлэн зээлийн гэрээг байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

6. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 Ч.гийн дахь тоот данс руу 2022.12.01-ний өдөр 5032600446 тоот данснаас *******аас д байрны мөнгө гүйлгээний утгатайгаар 101 675 000 төгрөгийг шилжүүлсэн, /1 хх 178 тал/

 

6.2 Зохигч 2022.12.08-ны өдрийн 11 цаг 21 минутад 0582 дугаар зээлийн гэрээг байгуулж, 51 630 америк долларыг, сарын 5 хувийн хүүтэй, бэлнээр 32 хоногийн хугацаатай төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /1 хх 4-5 тал/

 

6.3 Б.*******, Э., Ч. нар 2022.12.08-ны өдрийн 13 цаг 58 минутад 3824 дүгээр Арилжааны гэрээг байгуулж, Б.******* өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049926 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000576699 дугаартай, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, *******гийн ******* гудамж, , хаягт байрлах 51,79 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 153 000 000 төгрөгөөр тооцож, Э., Ч. нарын өмчлөлд шилжүүлэхээр, Э., Ч. нар нь өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051229 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000749916 дугаартай, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, *******гийн ******* гудамж, , ******* хаягт байрлах 96,68 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 153 000 000 төгрөгөөр тооцож Б.*******ын өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /1 хх 172-174 тал/

 

6.4 2022.12.08-ны өдөр Э. дахь 5070191868 тоот данснаас 50 000 000 төгрөгийг Б.*******ын тоот данс руу 50 000 000 төгрөгийг bair mungu гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, /1 хх 204 тал/

 

6.5 Ч. өөрийн дахь тоот данснаас тоот данс руу Erdenetuyagaas Khongorzuld гүйлгээний утгатайгаар 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /1хх 179 тал/

 

6.6 2023.02.08-ны өдөр Ч. нь...иргэн *******аас 15 000 доллар хүүтэй зээлсэн, 2 дугаар сарын 14-ний өдөр тооцоогоо дуусгавар болгоно. Үгүй тохиолдолд барьцаалбар үүсгэж гэрээг шинэчлэнэ... гэх баталгааг үйлдсэн, /1 хх 7 тал/

 

6.7 2023.10.12-ны өдрийн ХЗХ-ны 109/01 дүгээр албан бичгээр ...Ч. нь тус хоршооноос 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 238/06 тоот гэрээгээр зээлсэн мөнгөө 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэлгүй байгаа нь үнэн болохыг тодорхойлсон, /1хх 197 тал/

 

6.8 2024.04.11-ний өдрийн 5/4703 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, *******гийн ******* гудамж, , хаягт байрлах 51,79 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр арилжааны гэрээгээр иргэн Ч.гийн өмчлөлд,

- ******* дүүрэг, 11 дүгээр хороо, *******гийн ******* гудамж, , ******* хаягт байрлах 96,68 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр арилжааны гэрээгээр иргэн Б.*******, Э. нарын өмчлөлд тус тус бүртгэгдсэн, /2 хх 20-70 тал/

 

6.9 2024.06.19-ний өдрийн Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 27 дугаар тогтоолоор Нийслэлийн тойргийн нотариатч Б.ид сануулах сахилгын шийтгэл оногдуулсан, /2 хх 112-116 тал/

 

6.10 2024.07.02-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2646 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоолоор ...Бүртгэлийн Х-1-5824 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, /2 хх 119 тал/

 

6.11 ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.01.17-ны өдрийн 30к1-2/773 дугаар албан бичгээр ...Ч.гаас гаргасан хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт шалгагдан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хаах саналтай ******* дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2 хх 225 тал/

 

7. Зохигч 2022.12.08-ны өдөр Б.*******аас Ч.д шилжүүлсэн 101 675 000 төгрөгийн 51 675 000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө эсхүл арилжааны гэрээний дагуу харилцан өмчлөлд шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн байсан эсэх талаар маргаантай.

 

8. Б.*******ын нэхэмжлэлтэй Ч.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 66 317 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд,

 

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд хамаарахаар байна.

 

Зохигч, Ч.гийн эзэмшлийн ин дахь тоот данс руу 2022.12.01-ний өдөр байрны мөнгө гэх утгатайгаар 101 675 000 төгрөг нь зээлийн мөнгөн хөрөнгө, эсхүл арилжааны гэрээний зөрүү төлбөр эсэх талаар маргасан.

 

Хэргийн баримтаар хариуцагч Ч. нь 2023.02.08-ны өдөр Ч. нь...иргэн *******аас 15 000 доллар хүүтэй зээлсэн, 2 дугаар сарын 14-ний өдөр тооцоогоо дуусгавар болгоно. Үгүй тохиолдолд барьцаалбар үүсгэж гэрээг шинэчлэнэ... гэх гар бичвэр үйлдэж, .... өдөр өөрийн эзэмшлийн ин дахь тоот данснаас Erdenetuyagaas Khongorzuld гүйлгээний утгатайгаар 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч Ч. нь дээрх үйл баримтыг нэхэмжлэгч Б.*******ын дарамт шахалтын улмаас аргагүйн эрхэнд баталгаа гаргаж, зээлийн төлбөрт 10 000 000 төгрөг төлсөн гэж маргах боловч түүний татгалзал хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх баримтыг, зохигч хоорондоо цахим зурвасаар харилцах үедээ зээлийн төлбөрийг төлөх талаар илэрхийлж байсан үйл баримттай харьцуулан дүгнээд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгсөн, хуульд нийцсэн байх тул зээлдүүлэгчийг гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүнэв.

 

Өөрөөр хэлбэл 51 630 000 төгрөгийг 32 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн тохиолдолд зээлдэгчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг 54 211 500 төгрөг байх ба үүнээс зээлдэгчийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасч үлдэх 44 211 500 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн үүрэгт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9.Талууд марган бүхий зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд хамаарах ба нэхэмжлэгч шаардлагаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр тодорхойлсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцэж байх тул алданги 21 663 635 төгрөгийг хангана.

 

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч Ч.гаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 44 211 500 төгрөг, алданги 21 663 635 төгрөг, нийт нийт 66 317 250 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 

9. Ч.гийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 2022.12.08-ны өдрийн 582 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр төлсөн 10 000 000 төгрөг, арилжааны гэрээлний дутуу төлбөр 1 572 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд,

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан бөгөөд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчиид нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Нэхэмжлэгч Ч. нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох нь уг гэрээг гэрчилсэн нотариатч Т.г эрүүгийн журмаар шалгаж байгаа үйл баримтаар, маргаан бүхий 51 630 000 төгрөг нь арилжааны гэрээний дагуу талуудын харилцан шилжүүлсэн орон сууцны мкв-ын зөрүү болох нь тус гэрээг гэрчилсэн Б.ид Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлөөс сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтаар тус нотлогдоно гэж тайлбарласан.

 

Хэргийн баримтаас үзэхэд, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2024.06.19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор орон сууцны зөрүүг тодорхой шийдэх байсан, эрх зүйн зөвлөгөөг бүрэн дүүрэн өгөх байсан гэж дүгнээд нотариатч Б.ид сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн, Ч.гаас гаргасан Т. нь ...15 000 ам.доллар бэлнээр өгөхийг харсан болж худал гэрчилсэн тул хуульд заагсдан хариуцлага тооцож өгнө үү гэх гомдлыг хэрэг бүртгэлтийн дугаар хэрэгт шалгагдан хаах саналтайгаар ******* дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

 

Түүнчлэн, талууд 2022.12.08-ны өдөр 51 630 000 төгрөгийг 32 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний арын нүүрэнд 15 000 ам.долларыг хүлээлцсэн талаар бичгийн баримт үйлдсэн, нэхэмжлэгч Ч. нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг илэрхийлсэн баталгаа гэх гар бичвэр үйлдсэн, зээлийн төлбөрт 10 000 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон.

 

Дээрхээс үзэхэд талуудын хооронд 2022.12.08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ба тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар үүсэхгүй гэх үндэслэлээр зээлийн төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

 

Түүнчлэн, талуудын хооронд 2022.12.08-ны өдөр байгуулагдсан 3824 дугаар арилжааны гэрээний дагуу орорн сууцны талбайн хэмжээг 1 мкв тутам 2 300 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул арилжааны гэрээний дутуу төлбөр 1 572 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ч.гаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Ч.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч овогт гийн /РД:/-аас 66 317 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт *******ы ******* /РД:*******/-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.гийн 2022.12.08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүй төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, арилжааны гэрээний дутуу төлбөр 1 572 000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 537 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас 489 537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгч Ч.гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505 050 /466 100+38 950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ