| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/10299/И |
| Дугаар | 197/ШШ2025/03492 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/03492
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******ад холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр толгойт тооцооны төв Хаан банкнаас 5,500,000 төгрөгийн цалингийн зээл авч, өөрийн баз болох А.*******ад зээлүүлсэн. Зээлийн мөнгийг Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн өгсөн, сар бүр зээлийн эргэн төлөлтийн 235,000 төгрөгийг А.******* бүрэн хариуцан төлөхөөр тохиролцсон боловч зээлийн төлөлтөө огт хийгээгүй болно, утсаар ярьж мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй болно. Миний хүсэлтийг хүлээн авч, А.*******ад хуулийн дагуу арга хэмжээ авч миний хохирлыг барагдуулж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******ад холбогдуулан 7,044,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******ад холбогдуулан гаргасан 7,044,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,700 төгрөгийн тал хувь 63,850 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН