2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00957

 

 

 

2025 02 04 192/ШШ2025/00957

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, , , хаягт оршин суух Боржигон овогт ы /РД:/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн хадгаламжийг шилжүүлэхийг даалгах тухай

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД:*******/Боржигон овогт ы /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин О., 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О. нарыг эх Г.*******ийн  асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин О., 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.гээс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагч Б.гээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар О.д зориулсан хадгаламжин дахь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Г.*******т шилжүүлэх шаардлагыг хариуцагч 2025 оны 6 дугаар сард шилжүүлэхээр хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласныг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар Г.*******, Б. нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дэлгэрбаярт даалгасугай.

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ