2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/00066

 

 

 

 

          2025             01              09

   192/ШШ2025/00066

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,

            Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо, *, * гудамж, * байр, * тоотод оршин суух Б овогт Э-ийн Х

Хариуцагч: * дүүрэг, * дүгээр хороо, * гудамж, * тоотод оршин суух Х овогт Б-ийнТ

Нэхэмжлэлийн шаардлага: 76,201,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э-ийн Х нь Б-ийн Т-тэй 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №4682353 гэрчилгээний дугаартай, 13-31 УЕН улсын дугаартай Toyota Land Cruiser /Тоёота Ланд Крузер/ автомашиныг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, тухайн машины үнийг оролцуулан зээлийн гэрээ байгуулан тухайн өдрөө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээгээр урьдчилгаа төлбөр 108,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай хүүгийн хамт сар бүрийн 30-ны өдөр буцаан төлөх үүргийг хүлээсэн.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа хугацаа зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан ба үндсэн төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөр хийгдсэн боловч өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 61,403,928 төгрөг, хүүний төлбөр 4,898,658 төгрөг, алданги 4,898,658 төгрөг нийт 71,201,244 төгрөг төлөх үндэслэлтэй байгаа ба төлөлт хийгдээгүй Б.Т-ээс төлбөрөө шаардахад төлөх боломжгүй гэсээр өдийг хүрсэн. Мөн дээрх гэрээний дагуу төлөх төлбөрийг гаргуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна.

Иймд гэрээний дагуу Б.Т-ийг хариуцагчаар татаж, үндсэн төлбөр 61,403,928 төгрөг, хүү 4,898,658 төгрөг, алданги 4,898,658 төгрөг, хууль зүйн туслалцаа авах үйлчилгээний төлбөр 5,000,000 төгрөг нийт 76,201,244 төгрөг байх тул гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болон өмгөөллийн үйлчилгээний төлбөрийг хариуцагч Б.Т-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

            Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 76,201,244 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгч эвлэрсэн төлбөрийг хүлээж авснаар 13-31 УЕН улсын дугаартай Toyota Land Cruiser /Тоёота Ланд Крузер/ автомашиныг хариуцагчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Б.Т-ээс 76,201,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Х-нэхэмжилсэн 76,201,244 төгрөгийг хариуцагч Б.Т- хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 538,956 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс 269,478 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 269,478 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Х-ад олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Х-нэхэмжилсэн 76,201,244 төгрөгийг хариуцагч Б.Т- хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 538,956 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс 269,478 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 269,478 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Х-ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН