2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025о 02 с 10ө

Дугаар 191/ШШ2025/01195

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,*******,*******, Их тойруу гудамж*******,******* тоотод оршин суух,******* /рд:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:******* дүүрэг,*******,, тоотод байрлах,, /рд:*******/-д холбогдох,

 35,871,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт амьдрах амины орон сууцтай болох зорилгоор, дээр очиж уулзахад тус компанийн гүйцэтгэх захирал гэхэ нь Манай компани өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Ар гүнтийн зусланд 000 м.кв талбайд олон тооны амины орон сууц барина, та талбайн хэмжээ болон загвараа хэлээд гэрээгээ байгуулж болно гэж хэлсэн. Улмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр,-тай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 26 тоот амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 35,914,000 төгрөг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д захиалагчийн заагдсан хэмжээ, загвараар амины орон сууцыг 90-120 хоногийн дотор гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгнө гэж заасан боловч гаруй сарын хугацаа өнгөрөхөд үүргээ огт биелүүлээгүй. 2023 оны сарын 19-ний өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээг албан ёсоор цуцалж, талууд тооцоо нийлсэн боловч хариуцагч тал үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй маргааш өгнө, нөгөөдөр өгнө, мөнгө орж ирэхээр өгнө гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьсаар өнөөдрийг хүрсэн. 2 Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлж барагдуулах баталгаа бичиг хүртэл бичиж өгсөн. 2023 оны дугаар сарын 19-ний өдөр 23/20 тоот "Гэрээ цуцлах тухай амины орон сууц бариулах гэрээг талууд 2023 оны дугаар сарын 19-ний өдөр цуцалсан болно. Захиалагч ************** гэрээний урьдчилгаанд төлсөн 35 914 000 төгрөгийг 2023 оны 11 сарын 05-ны дотор төлж барагдуулна. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 24/06 тоот төлбөр төлөх тухай Захиалагчгийн гэрээний урьдчилгаанд төлсөн 35,914,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, үлдэх төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны 15,914,000 төгрөг төлж чадахгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлж барагдуулах болно. Төлбөр төлөх тухай баталгаа бичиж өгснөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Одоо, нь гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 23,914,000 төгрөг төлөх ёстой байгаа болно. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь 23,914,000 төгрөг төлөх ёстой., нэг өдрийн алдангийг 119,570 төгрөгөөр тооцож үнийн дүнгийн 50 хувиар бодоход нийт алданги нь 11,957,000 төгрөг болно. Гэрээний дагуу төлсөн мөнгөний үлдэгдэл 23,914,000 төгрөг, алданги 11,957,000 төгрөг нийт 35,871,000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Төлбөр төлөх тухай баталгаа бичиж өгснөөс хойш 2024 оны 04 сарын 22-ны өдөр,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг бэлнээр төлсөн. Одоо, нь гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 23,914,000 төгрөг төлөх ёстой байгаа. Нэг өдрийн алдангийг 119,570 төгрөгөөр тооцож үнийн дүнгийн 50 хувиар бодоход нийт алданги нь 11,957,000 төгрөг болно. Алдангийг 2024.07.09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах 2024.10.30-ний өдрийг дуусталх хугацаагаар бодсон., олон үйлчлүүлэгч нараас захиалга авчихсан. Үүнтэй холбоотой шүүх дээр олон маргаан явагдаж байгаа, данс хаагдсан гээд бэлнээр мөнгө өгдөг, авдаг... гэв.

 

Хариуцагч тал тайлбар гаргаагүй.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-16-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч,-д холбогдуулан амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 23,914,000 төгрөг, алдангид 11,957,000 төгрөг, нийт 35,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш хуульд заасан хугацаа буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын хооронд 2023 оны 01 сарын 23-ны өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч, ************** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтэд 84 м.кв талбай бүхий, гарааштай амины орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч8,600,000 төгрөгийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

Захиалагч гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 35,914,400 төгрөгийг,-д бэлнээр төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан,-ийн 2023 оны сарын 19-ний өдрийн 23/20 дугаартай ...захиалагчийн төлсөн 35,914,400 төгрөгийг 2023.11.05-ны өдрийн дотор төлөх... гэсэн утга бүхий албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-13/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар 2023 оны дугаар сарын байдлаар Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтэд 84 м.кв барилга баригдахгүй байсан үндэслэлээр гэрээнээсээ татгалзах санал гаргасныг, хүлээн зөвшөөрч, 2023 оны сарын 19-ний өдөр гэрээг цуцалж, 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 сарын 05-ны өдрийн дотор 35,914,400 төгрөгийггийн Хаан банкны тоот дансанд төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар,,-ийн 2023 он сарын 19-ний өдрийн 23/20 дугаартай ...гэрээг цуцалсан, захиалагчийн төлсөн 35,914,400 төгрөгийг 2023.11.05-ны өдрийн дотор төлөх... гэсэн утга бүхий албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-14/

Нэхэмжлэгч талын ...гэрээ цуцалснаас хойш,-аас 2024.04.22-нд,000,000 төгрөг, 2024.07.09-нд 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг бэлнээр авсан... гэх тайлбартай хариуцагч маргаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй байх тул,-аас гэрээг цуцлагдсанаас хойшд 12,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөр 35,914,400 төгрөгөөс төлсөн 12,000,000 төгрөгийг хасахад 23,914,400 төгрөг болж байх ба нэхэмжлэгч 23,914,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан тул энэ дүнгээр гаргуулах үндэслэлтэй.

Гэрээ цуцалснаас хойш буюу 2024 оны 03 сарын 22-ны өдөр талууд харилцан тохиролцож,, 2024 оны 03 сарын 27-нд 20,000,000 төгрөг, 2024 оны 04 сарын 03-нд 15,914,000 төгрөг, нийт 35,914,000 төгрөгийггийн ээж дансанд төлөх, төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон болох нь,-ийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 24/06 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. /хх-14/

Нэхэмжлэгч тал 2024.07.09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах 2024.10.30-ний өдрийг дуусталх хугацаагаар алданги бодсон гэж тайлбарлаж байна.

Алдангийг 2024 оны 07 сарын-наас 2024 оны сарын 31-ний өдрийг дуустал бодоход 13,630,980 төгрөг /23,914,000*0.5%х114 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагчаас алдангид 11,957,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Иймд хариуцагч,-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 23,914,000 төгрөг, алдангид 11,957,000 төгрөг, нийт 35,871,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч,-аас 35,871,000 /гучин таван сая найман зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ