2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00757

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр Дугаар 192/ШШ2025/00757 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, ******* *******, *******од оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт оршин суух ботт овогт ийн /РД:/,

 Хариуцагч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт оршин суух ы /РД:/,

 Хариуцагч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт оршин суух овогт ын /РД:/,

 Хариуцагч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт оршин суух овогт ы /РД:/ нарт холбогдох

 ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.,

Хариуцагч Б.Оюунгэрэл, хариуцагч Б.,

Хариуцагч Б.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б., Б., Ц., Б. нарт холбогдуулан ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Энэхүү орон сууцыг хариуцагч Ц. нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа надад учруулсан 173 000 000 төгрөгийн хохиролд тооцож өгсөн юм. Дээрх орон сууцыг хохиролд тооцож өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл орон сууцаа чөлөөлж өгөхгүй, өмчлөгч миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэ чадахгүй хохироод байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж, Б., Ц., Б., Б. нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас Т.******* миний өмч болох ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тус шүүхэд Т.******* нь Ц., Б., Б., Б. нарт холбогдуулан ******* дүүргийн 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Т.******* нь 500 000 000 төгрөгийн хохиролтой хэмээн гомдол гаргасан хэдий ч дээрх хохирол төлбөрөө аваад зогсохгүй дээр нь үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө бүхий нийт 880 000 000 төгрөгийн эд зүйлийг хуурах, сүрдүүлэх зэрэг байдлаар өөрийн мэдэлд авсаны нэг нь дээрхи маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд юм. Уг хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа хууль бусаар авсан буюу -ын нэр дээр байсан хөрөнгийг -ын төлбөр тооцоотой хамтатган тооцсон талаар хуулийн байгууллагад нотлох баримтаар гаргаж өгнө, гомдол саналгүй баримт гаргаж өгнө гэх зэргээр хуурч мэхлэн авсан учраас үнэхээр голдоо хүртэл гомдолтой байдаг.

Миний бие болон манай гэр бүлийн гишүүдийн хувьд дээрхи эд хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд миний хүүхдүүд эд хөрөнгө шилжүүлсэн талаар огт мэддэггүй, тэрч байтугай манай эхнэрээр гарын үсэг зуруулахдаа хэрэв та үл хөдлөх хөрөнгө өгчихвөл буцаагаад өгнө хэмээн хуурсан болох нь түүнд дүүргийн ын 4 дүгээр байрны 2 өрөө орон сууц, ******* дүүргийн ын ны арктай 1 өрөө орон сууцыг өгсөөр байтал манай орон сууцыг буцааж өгөөгүй.

Тэр ч байтугай манай гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Лексус 570 маркийн УБР дугаартай автомашиныг тухайн үеийн ханш 150 сая төгрөг байхад холбогдогч намайг цагдан хориулж байгаад булаан авч улмаар 70 000 000 төгрөгт тооцсон. Энэ бүхнийг бичихийг учир нь энэ хүний хууль бусаар өөрийн болгосон эд хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа, мөн дээрхи маргаан бүхий орон сууц гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тооцоотой хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: 2022.11.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.10.10-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/16876 дугаар шүүгчийн захирамж, 2018.07.10-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2018/08553 дугаар шүүгчийн захирамж, 2018.06.15-ны өдрийн 1908 дугаар ******* дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, 000506738 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.03.23-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 216 дугаар тогтоол, 2016.08.29-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.08.25-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/27067 дугаар албан бичиг, 2016.03.29-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2016.03.28-ны өдрийн итгэмжлэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан Ц.ы хүсэлт, 2015.09.04-ний өдрийн итгэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Б., Б. нарын тайлбар, 2018.08.28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2018.09.21-ний Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 384 дугаар тогтоол, 2020.07.07-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/662 дугаар шийтгэх тогтоол, 2020.10.06-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/1291 дүгээр магадлал, 2021.08.16-ны өдрийн 0643 дугаар итгэмжлэл, 2021.09.20-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоол, 2021.12.30-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШШ/26 дугаар магадлал, 2022.03.02-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 165 дугаар тогтоол, 2016.03.29-ний өдрийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1 хх 1-65, 171 тал/

4. Хариуцагчаас: Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.03.27-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.05.11-ний өдрийн 0106 дугаар итгэмжлэл, 2023.05.18-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.08.25-ны өдрийн 0764 дүгээр итгэмжлэлл, 2023.10.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.06.03-ны 5/7537 дугаар албан бичигийг нотлох баримтаар тус тус ирүүлсэн байна. /1хх 68, 85-86, 98-99, 119, 145 тал/

5. Шүүх, хариуцагч Ц.ы хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2024.06.03-ны 5/7537 дугаар албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2010.11.18-ны өдрийн мэдүүлэг, 2010.11.18-ны өдрийн Кассын орлогын баримт, 2010.11.18-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ, 2010.11.11-ний өдрийн итгэмжлэл, 000123128 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.08.31-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.08.20-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016.08.26-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016.08.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.09.01-ний өдрийн Алтан-Эг ХХК-ийн 04/78 дугаар албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн байна. /1хх 173-196 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б., Б., Ц., Б. нарт холбогдуулан ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , 14, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц. эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа Т.*******т учруулсан хохирлыг төлж барагдуулах зорилгоор түүний өмчлөлд шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх үйл баримтад хамаарна. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдох тул шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Б., Б., Ц., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ц.ыг гэмт хэрэгт шалгагдах үедээ цагдан хоригдож байгаа сэтгэл санааны хүнд нөхцөл байдлыг ашиглан 2016.03.29-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2016.08.23-ны өдрийн 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулах хүсэл зориг огт байгаагүй бөгөөд энэ нь гэрээний үнийг 10 000 000 төгрөгөөр тогтоосноор нотлогдоно. Хохирлын хэмжээнээс хэд дахин давсан үнийн дүнтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгч Т.*******т шилжүүлсэн байхад бидний гэр бүл болсноос хойш үр хүүхдүүдийн хамт амьдарч ирсэн орон сууцнаас албадан гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар өөрийн өмчлөлд шилжүүлснийг нотлох баримтыг өмгөөлөгчдөө өгсөн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нарыг оролцуулалгүй шийдвэрлэж байгаа нь хариуцагч нарын хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2015.09.04-ний өдөр дугаар улсын бүртгэлийн дугаар, тоот дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , , 14, 15 тоот хаягт байрлах 173,1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, төлбөр тооцоог гардан авах, холбогдох гэрээ хэлцэлд гарын үсэг төлөөлж зурах, Улсын бүртгэлийн газраас лавлагаа авах, үйлдэл хийх бүрэн эрхийг Ц.аас Т.*******т олгосон, /1 хх 21 тал/

4.2 2016.03.12-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Ц. нь ...-руу , 1 хороо, ийн , 14, 15 тоот орон сууцыг шилжүүлэх хөдөлгөөнийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргасан, /1 хх 20 тал/

4.3 2016.03.28-ны өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн тоот дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй төлбөрт тооцон шилжүүлэх, холбогдох гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, гэрээг ЭХЭУБГ-т бүртгүүлэх, буцаан авах болон орон сууцтай холбоотой бүхий л асуудлаар төлөөлөн үйлдэл хийх эрхийг Ц.аас Т.*******т олгосон, /1 хх 19 тал/

4.4 2016.03.29-ний өдөр Ц., Т.******* нар Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, *******, , дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 37а тоот шийтгэх тогтоолын дагуу Д.аас, Т.*******т төлөхөөр шийдвэрлэсэн 173 000 000 төгрөгийн төлбөрт ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , , 14, 15 тоот хаягт байрлах 173,1 м.кв талбайтай, 5 өрөө, 0 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг тооцон Т.*******т ямар нэгэн хариу төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1 хх 18 тал/

4.5 2016.08.25-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/27067 дугаар албан бичгээр ******* дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтэст ...Төлбөр төлөгч Ц. нь ХХК-тай 2013.04.15-ны өдөр өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, ны 14, 15 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан ХХК нь өөрийн барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах хүсэлтийг 2016.05.10-ны өдөр гаргасан тул 2016.02.15-ны өдрийн 3/5429 дугаар албан бичгээр тавьсан хоригийг сэргээхийг мэдэгдсэн, /1 хх 17 тал/

4.6 2016.08.29-ний өдөр Ц., Т.******* нар Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, 201525020503 тоот эрүүгийн хэргийн хохирогч Т.*******т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг буюу 173 000 000 төгрөгийг тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тоот улсын бүртгэлийн дугаартай , 1 дүгээр хороо, , ийн ны 14, 15 тоот орон сууцны 173,1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцаар барагдуулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /2 хх 15 тал/

4.7 2016.08.31-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ны 14, 15 тоот хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай, 7 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Т.*******ийг бүртгэж, 000506738 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, /1 хх 5 тал/

4.8 2021.09.20-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.аас нийт 63 700 000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.т 51 700 000 төгрөг, хохирогч М.т 12 000 000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ц. нь хохирогч Т.*******, М., Т., Ж. нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г. нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсан, /1 хх 46-55 тал/

4.9 2021.12.30-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/26 дугаар магадлалаар дүүргийн Эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Ц., Г. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял шийтгсэн хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, /1 хх 56-64 тал/

4.10 2022.03.02-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 165 дугаар тогтоолоор шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч С., Р. нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г. нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1 хх 65 тал/

5. Зохигч маргаан бүхий орон сууцыг өнөөдрийн байдлаар хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаангүй, харин нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авсан үндэслэл хуульд нийцсэн эсэхэд маргаантай.

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

Хэргийн баримтаар ******* дүүргийн 1 дүгээр хороо, , эрэл ны14,15 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 173.1 мкв талбай бүхий долоон өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.******* нь 2016.08.31-ний өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байна.

Мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоолоор Ц.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон байх ба уг шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт ...шүүхийн шатанд нөхөн төлөгдсөн хохирогч Т.*******ийн 500 000 000 төгрөгийн /Ц. учруулсан хохиролдоо 110 000 000 төгрөг бэлнээр, 77 000 000 төгрөгт тооцож 1 өрөө орон сууц, 70 000 000 төгрөгт тооцож 2 өрөө орон сууц, 70 000 000 төгрөгт тооцож Лексус-570 маркийн автомашин, 173 000 000 төгрөгт тооцон Нийслэлийн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 19-р хороолол, эрэл , 14, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, долоон өрөө орон сууцыг тус шилжүүлэн хохирол барагдсан нь шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мэдүүлгээр тухайн орон сууц Т.*******ийн өмчлөлд шилжсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506738 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон/... гээд тогтоох хэсгийн 9 дэх заалтад ....Т.******* ..... нарт төлөх төлбөргүй... гэж дурдсан байх ба энэхүү 2021/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарна.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй, учруулсан хохирлоос илүү хэмжээтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүслэн гэх татгалзал нь дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарч байх тул хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж дүгнээд хариуцагч Б., Б., Ц., Б. нарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ны 14, 15 тоот хаягт байрлах, 173.1 м.кв талбай бүхий 7 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 952 750 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 70 200 төгрөгийг хариуцагч Б., Б., Ц., Б. нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Т.*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ны 14, 15 тоот хаягт байрлах, 173.1 м.кв талбай бүхий 7 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ботт овогт ийн /РД:/, овогт ын /РД:/, ы /РД:/, овогт ы /РД:/ нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 022 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 952 750 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 70 200 төгрөгийг хариуцагч Б., Б., Б., Ц. нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ