Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч  С.Оюунжаргал,

Шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 1703000010098

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 1703000010090 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Б.О /РД:.................... улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвартай замд Ж.Амгаланбаатарын эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 49-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 г-д заасан “улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж П.Лхагважаргалын жолоодон явсан Х.Ууганбаярын эзэмшилийн Тоёота Приус-20 маркийн 41-51 УНР улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас онхолдож, зорчигч 14 настай П.Мөнх-Оргилын эрүүл мэндэд хүндэвтэр, 3 настай М.Номин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн, 14 настай Б.Жаргалмөнхийн эрүүл мэндэд хөнгөн, Я.Оюунтуяагийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн, Ж.Банзрагчийн эрүүл мэндэд хөнгөн, Д.Баттөрийн эрүүл мэндэд хөнгөн, Ч.Мөнхтогосын эрүүл мэндэд хөнгөн, Тоёота Приус-20 маркийн 41-51 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.518.000 төгрөгийн шууд, 3.046.000 төгрийг нийт хохирол, Тоёота Грейс маркийн 49-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.751.000 төгрөгийн шууд, 2.701.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 09-ний өдрийн 18-ны өглөөний 07.20 минутын орчим найз Амгаланбаатарын Грейс маркийн 49-99 УБТ улсын дугаартай машиныг жолоодон барилгын багаж хүргэж өгөхөөр явж байгаад бензиний мөнгө олохоор Бөмбөгөр-Ялалт, Ард чиглэлд Баянхошууны 112-ын буудлаас 13-14 хүн аваад наашаа яваад Эх нялхсын буудал дээр зогсоод 2-3 хүн буусан. Нэмж хүн суугаагүй тэгээд тэндээс цаашаа яваад Тасганы овооны уулзвараар зүүн гар тийшээ эргэхээр хойноосоо урагшаа чиглэлтэй 3-р эгнээгээр явж байтал машинууд гэрэл дохио хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь амжина гээд уулзварт ортол улаан гэрэл асчихсан учир тэр чигтээ уулзвар луу ортол уулзаварын зүүн талын зүгээс баруун тийш хөдөлж байсан чигээрээ явсан машинууд зам тавьж өгсөн. Тэгтэл зүүн талаас зүүн гар тийш эргэх эгнээнээс Т.Приус-20 машин орж ирээд миний машины зүүн талын банкны тагны хойд хэсэг рүү мөргөсөн тэгтэл машин баруун хажуугаар унасан.  Урд сууж явсан 2 хүн салхины шил хагарсан байсан учир тэрүүгээр буусан. Би дараа нь бүсээ тайлаад буугаад дотор явсан хүмүүсээ буулгасан. Тэгтэл тэр хавьд явсан хүмүүс ирээд машин босгоод өгсөн. Нөгөө машины жолооч бууж ирсэн дараа нь ЗЦА-с жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн. Түргэн тэр үед ирээд манай машинд явсан гэмтсэн гэх хүмүүст үзлэг хийгээд 4-5 хүн гэмтэл рүү аваад явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 242-244 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч П.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тасганы овооны уулзварт хойд талаасаа хойноосоо урагшаа чиглэлтэй хамгийн зүүн талын захын эгнээгээр уулзварт орсон. Тэгтэл уузварын зүүн талаар Т.Приус машин орж ирээд микро автобусны зүүн хойд хэсгийг мөргөтөл машин баруун хажуугаараа онхолдсон. Ослоос миний зүүн талын 5 хавирга хугарсан, зүүн хацар шалбарсан. Хөдөлгөөн гайгүй байсан, гэрлэн дохион дээр машинууд зогсож байхад микро автобус хамгийн зүүн талын эгнээгээр чигээрээ хурдтай орсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-92 дугаар хуудас/

 

Хууль ёсны төлөөлөгч С.Өлзийсайханаас мөрдөн байцаалтанд өгсөн:

 "...07:30 минутын орчим хүү Мөнх-Оргил утсаар яриад "ээж би осолд орчихлоо" гэхээр нь "хаана" гэхэд "дөрвөн замын уулзварт" гээд утас нь салчихсан. Тэгээд эргээд 8:30 минутын орчим хүү утсаар яриад "гэмтэл дээр ирчихсэн байна" гэхээр нь би такси бариад гэмтэл орсон. Би хүүгээсээ асуухад Тасганы уулзварт микро автобусанд сууж явтал Приус машин хажуугаас мөргөөд манай машин онхолдож осолд орсон гэж хэлсэн. Шинжилгээ эмчилгээнд гарсан 331.400 төгрөгний баримтттай зардлаа, дээрээс нь баримтгүй таксины зардал 80.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-99 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Шижирбаатараас мөрдөн байцаалтанд өгсөн:

          “Эхнэр Лхагважаргалын жолоодож явсан Тоёота Приус маркийн 41-51 УНР улсын дугаартай машины урд суудалд суугаад ар талд 2 хүүхэд хадам ээжийн хамт сууж явсан. Тэгээд Тасганы овооны уулзварт зүүн талын замаас зүүнээс баруун тийш 5-р эгнээгээр явж байгаад гэрлэн дохион дээр улаан гэрэл асаад зогссон. Тэгээд гэрлэн дохио үндсэн ногоон гэрэл асахаар нь манай эхнэр хөдлөөд дөнгөж уулзвар луу орсон хажууд машинууд зэрэг хөдөлсөн тэгтэл уулзварын хойд талд зогсож байсан машинуудын хажуугаар микро автобус урсгал сөрж чигээрээ ороод ирсэн. Тэгээд манай машин тэр машины зүүн хойд хэсэг рүү машиныхаа урд хэсгээр мөргөтөл машин онхолдсон. Тэгээд машиныг тэнд байсан хүмүүс өргөж босгосон. Манай хүүхдийн дээд үүдэн 2 шүд хөдөлсөн, уруул язарч, цус гарсан өөр ил гэмтэлгүй, одоо зовиур байхгүй манай машинаас өөр хүн гэмтээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 163-164/.

 

Иргэний нэхэмжлэгч П.Лхагважаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

"Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 20 минутын орчим хадам ах Х.Ууганбаярын эзэмшлийн Тоёота приус маркийн 41-51 УНР дугаарын автомашиныг жолоодон хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тасганы овооны уулзварын зүүн талын замаас зүүнээс баруун тийш чиглэлтэй 5 дугаар эгнээгээр уулзварт иртэл улаан гэрэл ассан учир хамгийн эхэнд зогссон. Хажууд 4 дүгээр эгнээнд машинууд зогсож байсан. Тэгээд гэрэл солигдоод үндсэн ногоон гэрэл асангуут хөдөлгөөнөө эхлээд уулзварын гол хэсэгт очтол уулзварын хойд талаас Х.Грейс маркийн 49-99 УБТ дугаарын машин улаан гэрлээр гэнэт ороод ирсэн тэгээд би харалгүй тэр машины зүүн хойд хэсгийг машиныхаа урд хэсгээр мөргөтөл тэр машин баруун хажуугаараа онхолдсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-110 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

"2017 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 07:10 минутын орчим хичээлдээ явахаар Баянхошууны 112-н буудлаас Ялалт-Ард кинотеатр чиглэлийн Х-Грейс маркийн 49-99 УБТ дугаарын микро автобусны дунд талын суудлын цонхон талд суугаад явж байхад микро автобус Эх нялхсын буудлаас хурдаа нэмээд эхэлсэн. Тэгээд Тасганы овооны уулзварт хойноосоо урагшаа чиглэлтэй 2-р эгнээгээр явж байснаа гэнэт хамгийн зүүн талын эгнээгээр уулзвар луу орсон тэгтэл уулзварын зүүн талаас Т.Приус орж ирээд тэгээд мөргөлдсөн. Тэгтэл микро автобус баруун хажуугаараа онхолдсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-115 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Бзнзрагчаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

"Ослоос 7 хүн түргэнээр гэмтэл явж үзүүлсэн, ямар гэмтэл авсаныг мэдэхгүй, миний баруун гар алга шалбарч цус гарсан өөр ил гэмтэлгүй, одоо зовиур байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-120 дугаар хуудас/         

           Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхтогосоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

           "...миний баруун мөр хөхөрч хөдөлж болохгүй байсан, баруун гарын бугалага хөхөрсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-125 дугаар хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Баасансүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

            "..миний зүүн мөр хөдөлж болохгүй байсан, өөр ил гэмтэлгүй, эмчилгээний төлбөрт 128.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-130 дугаар хуудас/,

 

              Иргэний нэхэмжлэгч Р.Нарантунгалагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

              "Манай хүү Жаргалмөнхийн зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан, өөр ил гэмтэл байгаагүй, эмчилгээнд зарцуулсан 248.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-144 дүгээр хуудас/

 

         Иргэний нэхэмжлэгч Я.Оюунтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

"Миний зүүн хацар, зүүн мөр хавдаж хөхөрсөн, би шинжилгээ эмчилгээний 139.000 төгрөгийг нэхэмжилж байна, ажлын 5 хоногийн акт авсан энэ мөнгөө, нурууны зураг авахуулах асуудлаа жолоочтой ярьж байгаад төлүүлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх-147-149 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

"Миний биед ил гэмтэл гараагүй, хүзүү толгой зүүн хавирга хөндүүрлээд байсан. Отгонбаатараас хохирлын 148.000 төгрөг авсан, гомдолгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-154 дүгээр хуудас/

 

          Иргэний нэхэмжлэгч Д.Баттөрөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

          "Миний биед дээд уруул гадна талдаа шалбарч цус гарсан, би утас болон эд зүйлдээ үнэлгээ хийлгэхгүй, жолоочтой тохиролцсон бэлнээр 280.000 төгрөг авсан, гомдолгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-158 дугаар хуудас/,

 

          Иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

          "Охин Номин-Эрдэний баруун талын чих хөхөрсөн, миний баруун дал хөхөрсөн байсан. Би эмчилгээний баримт, утасны үнэлгээний дүнгээ жолооч Отгонбаатарт үзүүлээд хоорондоо сайн дураараа тохиролцоод хохирлын 251.600 төгрөг хүлээж авсан, гомдолгүй  гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-162 дугаар хуудас/,

 

           Иргэний нэхэмжлэгч Х.Ууганбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

           "Би машины үнэлгээтэй таницлсан, нийт 3.046.000 төгрөгийн хохирол гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-173 дугаар хуудас/,

 

            Иргэний хариуцагч Ж.Амгаланбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

            "Ямар үүрэгтэйгээ мэдлээ, хохирол төлбөрийн асуудлыг бүгдийг нь шийдвэрлэнэ, миний автомашинд үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжлэхгүй, Отгонбаатарыг "чи наад хүмүүсийнхээ хохирлыг хурдан барагдуулаарай гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-140 дүгээр хуудас/

   Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: "асфальт, шулуун тэгш, зохицуулагддаг уулзвар дээр, суурингийн доторхи, үзэгдэх орчин чөлөөтэй, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй" гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 73-78 дугаар хуудас/

     Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: "07:20:31 секундэд гэрэл солигдож үндсэн улаан гэрэл асахад уулзварын баруун талын баруунаас зүүн тийш явах урсгалын машинуудын хөдөлгөөн эхэлж байхад уулзварын хойд талаас 07:20:35 секундэд микро автобус /Грейс 49-99 УБТ/ улаан гэрлээр орж Т.Приус-20 маркийн 41-51 УНР улсын дугаартай машинтай мөргөлдөөд баруун хажуугаараа онхолдож толгой хэсэг нь хойшоо харсан байрлалтай зогсоход, микро автобус дотроос 2 хүн түрүүлж гарч ирээд араас нь машинд явсан зорчигч нар бууж ирж байв гэсэн камерын бичлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/

     Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 11939 дугаартай дүгнэлт: "П.Мөнх-Оргилын биед зүүн 4, 5, 6, 7, 8-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, зүүн хацрын хууларсан шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 187 дугаар хуудас/

     Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 11911, 120003, 11980, 11970, 11969, 11917, 11946, 12018, 11947, 11948, 13397, 11990 дугаартай дүгнэлтүүд/хх-187, 192, 195, 200, 204, 207, 210, 214, 218, 221, 225, 230, 235/

              2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 501 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: "Хьюндай Грейс маркийн 49-99 УБТ бага оврын автобусны жолооч Батаа овогтой Отгонбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 г зүйлд заасан "улаан гэрэл дохио буюу түүний анивчах нь хөдөлгөөнийг хориглоно" гэснийг, 2. Тоёота Приус 41-51 УНР автомашины жолооч Пүрэвсүрэн овогтой Лхагважаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.9 зүйлд заасан "Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална" гэснийг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 237/

              Автомашин техникийн үнэлгээний тайлан: "Х.Ууганбаярын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 4151 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.518.000 төгрөгийн шууд, 3.046.000 төгрөгийн нийт хохирол учирсан байна гэх тайлан /хх-ийн 175-176 дугаар хуудас/

Автомашин техникийн үнэлгээний тайлан: "Ж.Амгаланбаатарын эзэмшлийн Хюндай Грейс маркийн 4999 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.751.000 төгрөгийн шууд, 2.701.000 төгрөгийн нийт хохирол гэсэн тайлан /хх-ийн 179-180 дугаар хуудас/

 

Ял шийтгэлийн талаар: Б.О 2017 оны 10 сарын 18-ны өдрийн байдлаар ял шийтгэлгүй гэх /1 дүгээр хх-ийн 01 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн хуулийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвартай замд Ж.Амгаланбаатарын эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 49-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 г-д заасан “улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж П.Лхагважаргалын жолоодон явсан Х.Ууганбаярын эзэмшилийн Тоёота Приус-20 маркийн 41-51 УНР улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас онхолдож, зорчигч 14 настай П.Мөнх-Оргилын эрүүл мэндэд хүндэвтэр, 3 настай М.Номин-Эрдэнийн эрүл мэндэд хөнгөн, 14 настай Б.Жаргалмөнхийн эрүүл мэндэд хөнгөн, Я.Оюунтуяагийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн, Ж.Банзрагчийн эрүүл мэндэд хөнгөн, Д.Баттөрийн эрүүл мэндэд хөнгөн, Ч.Мөнхтогосын эрүүл мэндэд хөнгөн, Тоёота Приус-20 маркийн 41-51 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.518.000 төгрөгийн шууд, 3.046.000 төгрийг нийт хохирол, Тоёота Грейс маркийн 49-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.751.000 төгрөгийн шууд, 2.701.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Лхагважаргалын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Банзрагчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Амгаланбаатарын мэдүүлэг, гэрч Ч.Жавхлантөгсийн мэдүүлэг, гэрч Б.Одчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвартай замд Ж.Амгаланбаатарын эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 49-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 г-д заасан “улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж П.Лхагважаргалын жолоодон явсан Х.Ууганбаярын эзэмшжлийн Тоёота Приус-20 маркийн 41-51 УНР улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас онхолдож, зорчигч 14 настай П.Мөнх-Оргилын эрүүл мэндэд хүндэвтэр, 3 настай М.Номин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн, 14 настай Б.Жаргалмөнхийн эрүүл мэндэд хөнгөн, Я.Оюунтуяагийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн, Ж.Банзрагчийн эрүүл мэндэд хөнгөн, Д.Баттөрийн эрүүл мэндэд хөнгөн, Ч.Мөнхтогосын эрүүл мэндэд хөнгөн, Тоёота Приус-20 маркийн 41-51 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.518.000 төгрөгийн шууд, 3.046.000 төгрийг нийт хохирол, Тоёота Грейс маркийн 49-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.751.000 төгрөгийн шууд, 2.701.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсангэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Оаас нийт 3.454.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Ууганбаярт 3.046.000 төгрөг, хохирогч Р.Нарантунгалагт 248.000 төгрөг, хохирогч Я.Оюунтуяад 160.000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна. Насанд хүрээгүй хохирогч П.Мөнх-Оргилын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан нь гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь 2.701.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр, гэр бүлийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй байна. Хэрэгт хавсаргагдаж ирсэн Б.Оын түр үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Оыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн Б.Оын ¹531209 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйин 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 3.454.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Ууганбаярт 3.046.000 төгрөг, хохирогч Р.Нарантунгалагт 248.000 төгрөг, хохирогч Я.Оюунтуяад 160.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА