| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/01485/И |
| Дугаар | 191/ШШ2025/00621 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/00621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байрлах Х******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ын Г*******/регистрийн дугаар: ЖВ*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 581,958.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Г******* нь манай компанитай 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БЗГ/2021-11534 тоот барьцаат зээлийн гэрээ байгу******* 1,187,910 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung ******* загварын хөргөгчийг ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 13-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,775,128.12 төгрөг төлж, 581,958 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 419 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Б.Г******* нь зээлийн гэрээний 5.2.1. дэх хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 465,779.07 төгрөг, зээлийн хүү 116,179.05 төгрөг, нийт 581,958.12 төгрөгийн зээлийн өртэй тул зээлдэгч Б.Г*******гаас гаргуулж Х******* ******* ХХК-д олгоно уу гэв.
Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.01.02№23, 2025.01.24№915 тоот итгэмжлэлүүд, Х******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2023.12.14 өдөр, 2024.08.30-ны өдрүүдэд тус тус дахин олгогдсон/, Б.Г*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Харилцагчийн анкет, 2021.05.16№БЗГ/2021-11534 Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Б.Г*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, дугаарын утаснаас шүүгчийн туслах Н.Алт*******гийн дугаарын утсанд илгээсэн миний бие шүүх хуралд очих боломжгүй байгаа тул 581512 төлж барагдуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэх зурвас /шүүгчийн туслах гар утаснаас дэлгэцийн зураг авч хэрэгт хавсаргасан/,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч Б.Г*******д холбогду*******, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр, үндсэн зээл 465,779.07 төгрөг, зээлийн хүү 116,179.05 төгрөг, нийт 581,179.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч Б.Г*******д 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БЗГ/2021-11534 тоот барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Х******* ******* ХХК нь зээлдэгч Б.Г*******д 1,187,910 төгрөгийг сарын 2,55%- ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байх ба зээлдүүлэгч нь зээлдэгч Д.ын худалдан авсан нийт цахилгаан барааны төлбөрт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, Харилцагчийн анкет, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.2.-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно., 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасантай нийцжээ.
7. Хэрэгт авагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд, зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр үндсэн зээл 465,779.07 төгрөг, зээлийн хүү 116,179.05 төгрөг, нийт 581,179.12 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын тохиролцсон зээлийн гэрээнд заасны дагуу хүү тооцсон нь үндэслэлтэй байна.
8. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Г*******гаас 581,179.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,109 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцу******* сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА