2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/01013

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр    Дугаар 192/ШШ2025/01013    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* //-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул хотхон, *******, ******* хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, , гудамж , хаягт оршин суух овогт ийн /РД:ИЮ931030260/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, , гудамж , хаягт оршин суух гийн /РД:/,

 

Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  А.******* нь хариуцагч Фүжи девелопмент ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн А.******* нь ХХК-тай 2019 оны 07 сарын 03-ны өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ бичгээр байгуулж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хан-Уул цогцолбор хотхоны орон сууц, үйлчилгээний зориулалттай ны Д блокийн ын орон сууц /63.49м.кв 3 өрөө/-ы зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулахаар тохиролцсон.

Талууд гэрээгээр дараахь нөхцөлийг тохирсон:

Захиалагч нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт

баригдсан Хан-Уул цогцолбор хотхоны орон сууц, үйлчилгээний зориулалттай ны д блокийн ын орон сууц /63.49м.кв 3 өрөө/-ыг захиалсан,

Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2020 оны 2-р улиралд улсын комисст

хүлээлгэж өгч, ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн

Орон сууцны 1 м.кв үнийг талууд 2.700.000 төгрөг байхаар 63.49 м.кв талбайн нийт үнэ 171.423.000 төгрөг байхаар тохирсон

Гэрээ байгуулахад төлбөрийн 25.58% буюу 43.856.800 төгрөг, 2020 оны 07 сарын 03-ны өдөр 4.42% буюу 7.570.100 төгрөгийг төлж, Захиалагч нь орон сууцыг ашиглалтад орсны дараа банкны зээлд хамрагдан үлдсэн 70% буюу 119.996.100 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон.

Гэрээний 2.6-д "Захиалагч тал орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байх бөгөөд төлбөрийг бүрэн төлж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгснөөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулахаар тус тус тохиролцсон.

Гэвч ХХК-ний гүйцэтгэн бариулахаар гэрээ байгуулсан Хан-Уул хотхон орон сууцны барилга нь захиалагчаас үл хамааран, 2020 оны 2-р улиралд ашиглалтад ороогүй, үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн. ХХК нь орон сууцны барилгыг ковид, цар тахал гэх зэргээр шалтаглаж, бүрэн гүйцэт барихгүй захиалагчийн эрхийг зөрчиж явсаар 2022 оны 06 сард ашиглалтад оруулан, захиалагчтай холбогдсон. Манай барилгыг улсын комисс хүлээж авсан тул та бүхэн гэрээний дагуу ы Хаан банкны салбарт зээлийн хүсэлт, баримтуудаа бүрдүүлж өгөөрэй гэсэн. Би даруй тус салбарт очиж уулзахад манай салбарт 2022 оны 08 сарын 05-ны өдөр санхүүжилт орох тул та тэрнээс өмнө зээлийн баримт бүрдлээ хангаад авчирч өг гэсэн. Би 2022 оны 07 сарын 28-ны өдөр бүх баримтаа бүрдүүлээд, очиход зээлийн эдийн засагч ньяагаад баримтаа надад шууд авчраа вэ? гэж асуусан Таныг авчир гэхээр өгсөн гэхэд танай Хан-Уул хотхоныхон бүгд очертой байгаа. Баримтаа та шууд надад өгөхгүй, очерлож өгөөрэй гэсэн. Би бүх баримтаа очиж буцаан авч, дарааллаа хүлээсэн. Ингээд намайг 2022 оны 12 сарын 12-ны өдөр банкнаас дуудаж, баримтуудыг маань шаардсан. Хаан банкнаас буцаж, 2022 оны 12 сарын 25-ны өдөр Зээлийн хорооноос танд зээл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн. Үүнээс хойш би удаа дараа гомдол гаргаж, Хаан банкнаас дахин 2023 оны 01 сарын 20- ны өдөр миний зээлийн баримтыг хүлээн авч, хурлаар хэлэлцсэн. Гэтэл 2023 оны 01 сарын 25-ны өдөр ХХК-ний нягтлан нь надруу ярьж Танд зээлийн хорооны хурлаар зээл олгохоос татгалзаж шийдсэн байна. Энэ талаар мэдсэн үү? гэж асуусан. Хаан банкнаас надруу холбогдоогүй учир би мэдээгүй байсан. Ингээд ХХК-ний Гүйцэтгэх захирал Даваажав, нягтлан бодогч нар нь ирж уулз гэж дуудаад, би нөхөр Сайнжаргалтай хамт 2023 оны 01 сарын 27-ны 11:00 цагт тэдгээр хүмүүстэй очиж уулзахад За танай зээл бол банкнаас бүтэхгүй болжээ. Байрны үлдэгдэл мөнгөө яах бодолтой байна? гэж асуусан. Би Нэгэнтээ зээл бүтэхгүй болсон тул бидэнд 50 сая төгрөг бэлэн бий үүн дээр даруй мөнгө олоод 130.000.000 төгрөг бүрдүүлж өгөөд, байраа авдгаараа авъя гэж хэлэхэд Захирал Даваажав нь За тийм бол танайд 1 өдрийн хугацаа өгье. Та нар 2023 оны 01 сарын 28-ны 18:00 цагийн дотор үлдэгдэл 130.000.000 төгрөгөө бүрдүүлж өгвөл захиалсан байраа ав гэж хэлсэн. Би нөхрийн хамт даруй мөнгө хайж, олоод, 2023 оны 01 сарын 28-ны 15:00 цагийн дотор ХХК-ийн дансруу 130.000.000 төгрөг төлж барагдуулсан. Гэтэл ХХК-ний нягтлан нь мөнгө хийсний дараа надруу ярьж, танай мөнгийг авах ёсгүй байсан байна. Танай байрыг хураах ёстой байр гэж байна. Таны мөнгийг буцаалаа гээд 2023 он 01 сарын 30, 31-ны өдрүүдэд миний нийт төлсен 184.752.667 /нэг зуун наян дөрвөн сая долоон зуун тавин хоёр мянга зургаан зуун жаран долоон/ төгрөгийг надруу буцаан шилжүүлсэн. Тэр даруй би Гүйцэтгэх Захирал Даваажав тай очиж уулзахад танай байрыг манай Ерөнхий Захирал 2023 оны 01 сарын 20-ны өдөр өөр хүнд 1м.кв-ийг нь 3.500.000 төгрөгөөр тооцож зарсныг би мэдээгүй, танаас мөнгийг чинь авчээ. Иймд танай мөнгийг буцаахаас аргагүй боллоо. Ta гомдолтой байвал манай хуульчид өргөдөл гомдлоо гаргаж өгөөрэй гэсэн. Би хуульчид нь болсон бүх үйл баримтын талаар дэлгэрэнгүй дурдаж, гомдолтой байгаа тул орон сууцыг маань гэрээний дагуу бидэнд шилжүүлж өгч асуудлыг шийдэж өгөхийг хүсэн, 2023 оны 02 сарын 01-ний өдөр бичгээр хандсан. Гэвч хуульч нь намайг дуудаж уулзаад За яахав та байраа авмаар байгаа бол 1м.кв-ыг нь 3.900.000 төгрөгөөр бодоод, менге нэмж өгөөд авбал ав. Бидэнд энэ байрыг танд өгөх өөр арга алга" гэж хэлсэн нь маш их гомдол төрүүлсэн. Учир нь анх 2019 онд энэ орон сууцыг захиалахад 1м.кв-ийн үнийг 2.700.000 төгрөг нийт үнийг 171.423.000 /нэг зуун далан нэгэн сая дөрвөн зуун хорин гурван мянган төгрөгөөр худалдахаар тохирсон. Ковид тахалаар далимдуулж, ХХК нь байраа хугацаандаа ашиглалтад оруулаагүй байж байгаад, 2021 оны 01 сард намайг дуудаад Цар тахалаас болоод, ажил зогсонги байдалд орчихлоо. Барилгын материалын үнэ өсөөд хэцүү байна. Иймд бид танайтай тохирсон анхнымэдэгдсэн. Гэвч энэ талаар биднийг 2022 оны 12 сарын 12-ны өдөр дуудаж, гэрээний үнийн дүн болон ашиглалтад орох хугацаанд тус тус бичвэрийн засвар оруулж, анхны гэрээний огноо буюу 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 18/20 дугаар гэрээг дахин байгуулсан. Миний зүгээс ХХК-ний хэвийн үйл ажиллагаанд аль болох саад учруулахгүй гэж тэдний тавьсан болзол, саналыг чадах хэрээр зөвшөөрч, дэмжиж ирсэн. Энэ гэрээгээр төлөөгүй үлдэгдэл 44мкв-ийн үнийн зөрүүний 30% гэж 4.286.667 төгрөгийг төлөхийг шаардахад би мен 2023 оны 01 сарын 09-ний өдөрт багтааж, Фужи Девелопмент ХХК-ний дансанд төлөх зэргээр шаардсан бүхнийг нь цаг тухай бүрд нь гүйцэтгэдэг байсан. Гэтэл 3 жил 7 сарын турш намайг хүлээлгэчихээд, гэрээгээр тохирч төлсөн бүх мөнгийг нь бүрэн барагдуулсны дараа өөр хүнд худалдсан эсхүл м.кв үнийг 3.900.000 төгрөгөөр тооцож авбал ав гэх зэргээр доог тохуу хийж, төлсөн мөнгийг маань буцаан шилжүүлэх зэргээр олон талаар миний өмчлөх эрхийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл би Фужи Девелопмент ХХК-тай 2019 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн, орон сууцыг анхлан захиалж, бүх үнийн тохироог хийж, төл гэсэн бүх цаг хугацаанд нь амжиж төлбөрүүдийг барагдуулж байсан атал өөр хүнд миний захиалсан орон сууцыг худалдсан гэх эсхүл мөнгө нэмж худалдаж ав гэх хууль бус шаардлага, тайлбарууд нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байх тул А.******* намайг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хан-Уул цогцолбор хотхоны орон сууц. үйлчилгээний зориулалттай ны Д блокийн ын орон сууц 163.49м.кв 3 өрөө/-ны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагч Фүжи девелопмент ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч А.******* нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан "Хан-Уул цогцолбор хотхон"-ы орон сууц үйлчилгээний зориулалттай ны Д блокын ын 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мен болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Бидний хооронд байгуулсан дээрхи Орон сууцны барилга захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1. дэх хэсэгт заасан төлбөр телех хуваарийг удаан хугацаагаар хэтрүүлсэн нь компанийн үйл ажиллагаанд илтэд доголдол үүсгэж байсан хэдий ч бид нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг ойлгож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, төлбөрөө төлөхийг хүлээсээр ирсэн билээ. Дээрхи гэрээний зүйл болох Д блокын барилга 2022 оны 06 сарын 13-ны өдрийн барилга байгууламжыг ашиглаax комиссын дүгнэлтээр ашиглалтад орсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний төлбөр төлөх хувиараа 8 сарын хугацаатай хэтрүүлсэн /энэ хугацаанд удаа дараа нэхэмжлэгчтэй холбогдон гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах тухай гэрээний заалтуудыг сануулж, мэдэгдэж, таны Хаан банкнаас хүссэн зээлийнх нь талаар мэдээлэл өгч, авч ирсэн/ тул холбогдох хууль болон Орон сууцны барилга захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт "Захиалагч тал орон сууцны төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хуваарийн дагуу 2 ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй" гэснийг үндэслэн дээрхи гэрээнээс Гүйцэтгэгч тал нэг талын санаачилгаар татгалзсан болно. Мен манай компани нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан олгож, хохиролгүй болгосон хэдий ч 2024 онд ашиглалталд орох С блок барилгаас 63.49мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаас тодорхой хувийн урамшуулал эдлэн хөнгөлөлттэй захиалах давуу эрхийг олгон бидэнд саналаа ирүүлнэ үү гэхэд нэхэмжлэгч татгалзсан. Иймд хариуцагчийн зүгээс А.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Мөрөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг дэмжиж оролцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа:

  

4. Нэхэмжлэгчээс: 2023.02.17-ны өдөр, 2023.03.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, А.*******иййн иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Сайнжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Сайнжаргал, А.******* нарын гэрлэлтийн баталгаа, 2019.07.03-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалан барилгыг захиалан бариулах 18/20 дугаар гэрээ, 2019.07.03-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалн бариулах 18/20 дугаар гэрээ, 2021.11.19-ний өдрийн Фүжи девелопмент ХХК-ийн 21/11М36 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.02.08-ны өдрийн Фүжи девелопмент ХХК-ийн 23/39 дүгээр өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023.02.01-ний өдрийн Р.Сайнжаргал, А.******* нарын Фүжи девелопмент ХХК-д гаргасан хүсэлт, фото зураг, 2019.05.31-ний өдрийн Хаан банк ХК-ийн орлогын мэдүүлэг, А.*******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Рэнцэндаваагийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2023.02.15-ны өдрийн 0255 дугаар итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.20-ны өдрийн 183/ШЗ2023/03631 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 4-39, /

 

5. Хариуцагчаас: 2023.03.30-ны өдрийн Фүжи девелопмент ХХК-ийн 23/09 дүгээр итгэмжлэл, 2023.03.16-ны өдрийн Фүжи девелопмент ХХК-ийн 23/63 дүгээр итгэмжлэл, Фүжи девелопмент ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2022.06.13-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА/134/2022 дугаар дүгнэлт, 2024.05.13-ны өдрийн 24/76 дугаар албан бичиг, 2023.01.30-ны өдрийн Орон сууцны барилгын худалдах, худалдан авах 23/01 дугаар гэрээ, Фүжи девелопмент ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, шилжүүлгийн баримтууд, С блок орон сууц захиалгын мэдээ, 2025.01.05-ны өдрийн 25/18 дугаар итгэмжлэл, 2025.02.04-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 51, 53, 66-86, 114-119, 138-148, 163-164 тал/

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Мөрөнгөөс: Н.Мөрөнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.06.06-ны өдрийн 0764 дүгээр итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 129, 131 тал/

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.09.11-ний өдрийн 1233 дугаар албан бичиг, 001097122 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.06.13-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА/134/2022 дугаар дүгнэлт, Фүжи девелопмент ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Хаан банк ХК-иас 2024.02.15-ны өдрийн 5133/24/52 дугаар албан бичгийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 90-95, 103 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч  А.******* нь хариуцагч Фүжи девелопмент ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

3. Хариуцагч Фүжи девелопмент ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Мөрөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг дэмжиж оролцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа:

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 2007.11.28-ны өдөр Р.Сайнжаргал, А.******* нар гэрлэлтээ батлуулсан, /хх 9 тал/

 

5.2 2019.07.03-ны өдөр Фүжи девелопмент ХХК, Р.Сайнжаргал, А.******* нар Орон сууцны барилгыг захиалан бариулах 18/20 дугаар гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хан-Уул хотхон орон сууцны барилгын 6В байрны /Д блок/ 8 дугаар давхарын 63,49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2 905 200 төгрөгөөр буюу нийт 184 456 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /хх 10-17 тал/

 

5.3 А.******* нь өөрийн 5022326793 тоот Хаан банкны данснаас 5085235766 тоот данс руу 2019.07.03-ны өдөр 33 856 000 төгрөгийг 53.28 м2 2 өрөө урьчилгаа утгатайгаар шилжүүлсэн, 2020.07.16-ны өдөр 1 600 000 төгрөгийг d block 808 toot гүйлгээний утгатайгаар, 2020.07.18-ны өдөр 3 000 000 төгрөгийг d block 808 toot гүйлгээний утгатайгаар, 2020.07.24-ний өдөр 3 000 000 төгрөгийг d block 808 toot

гүйлгээний утгатайгаар, 2023.01.09-ний өдөр 4 286 667 төгрөгийг *******, Сайнжаргал гүйлгээний утгатайгаар, 2023.01.28-ны өдөр 20 000 000 төгрөгийг Сайнжаргал гүйлгээний утгатайгаар, 2023.01.28-ны өдөр 10 000 000 төгрөгийг Сайнжаргал 99104743 гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн, /хх 25-28 тал/

 

5.4 2021.11.19-ний өдөр Фүжи девелопмент ХХК-ийн 21/11М36 дугаар албан бичгээр ...Захиалгын гэрээний 6.2-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгаж өгсөн буюу нийтийг хамарсан өвчлөлт, улсын хэмжээнд ачаа тээврийн хилээр нэвтрэх хөдөлгөөн болон барилгын талбайд хүрэх ачаа тээврийн хөдөлгөөн хаагдсан, онцгой тохиолдлоор төрийн эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг зогсоосон зэрэг хүчин зүйлүүдийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул Орон сууцны барилга захиалан бариулах гэрээний 8.2-т заасны дагуу гэрээнд 1 м.кв-ын үнийг 300 000 төгрөгөөр буюу нийт 13 329 666,67 төгрөгөөр нэмэдүүлэхээр нэмэлт өөрчлөлт оруулах мэдэгдлийг хүргүүлсэн, /хх 18-19 тал/

 

5.5 2023.02.01-ний өдөр Р.Сайнжаргал, А.******* нар ...Энэ байрыг зарах тухай бидэнд нэг ч мэдэгдээгүй, бидэнд утсаар ч хэлэээгүй тул үнэхээр цочирдож хүлээж авсан. Удаан ярилцсаны эцэст Мөнхбаяр захирал хүсэлтээ өгөөд өргөдлөө гарга гэж хэлсэний дагуу бид өргөдөл гаргаж байна. Бид энэ их хичээлт, хүүхдүүдийн маань хүлээлт, настай аавын маань итгмэийг эвдэхгүйн тулд ны байраа өөрийн болгох хүсэлтэй байна. Иймд бидний энэ хүсэлтийг зохих журмын дагуу, хуулийн дагуу шийдвэж өгнө үү гэх хүсэлтийг Фүжи девелопмент ХХК-д гаргасан, /хх 21-22 тал/

 

5.6 2023.02.08-ны өдөр ...Манай компани таны төлсөн төлбөрийг буцаан олгож, таныг хохиролгүй болгосон хэдий ч 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орохн С блокын барилгаас өөрсдийн хүссэн м.кв орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаас тодорхой хувийн урамшуулал эдлэн хөнгөлөлттэй захиалах давуу эрхийг танд олгох боломжтой гэх өргөдлийн хариу хүргүүлсэн, /хх 20 тал/

 

5.7 Р.Сайнжаргал нь өөрийн 410023510 тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас 427007579 тоот данс руу 2023.01.28-ны өдөр 29 010 000 төгрөгийг 6В-ын төлбөр 99104743 Сайнжаргал гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, /хх 29 тал/

 

5.8 Р.Сайнжаргалын 410023510 тоот Худалдаа хөгжлийн банкны данс руу 2023.01.30-ны өдөр 70 000 000 төгрөг, 31 000 000 төгрөг, 55 000 000 төгрөг, 28 752 667 төгрөгийг тус тус Сайнжаргал, *******, 6В, байрны төлбөрийг буцаалт гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, /хх 32 тал/

 

5.9 2023.01.30-ны өдөр Фүжи девелопмент ХХК, Н.Мөрөн, Д. нар Орон сууцны барилгын худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хан-Уул хотхон орон сууцны барилгын 6В байрны /Д блок/ 8 дугаар давхарын 63,49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 3 900 000 төгрөгөөр буюу нийт 247 611 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /хх 115-119 тал/

 

...

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243... ХХК /РД:/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч А.*******ийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг заасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 081 800 /531 800+550 000/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ