2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/00825

 

 

 

 

 

 

 

2025 01 30 192/ШШ2025/00825

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 23 дугаар хороо, *******ын ******* тоот хаягт байрлах, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь 1980.12.04-ний өдрөөс 1982.06.04-ний өдрийг хүртэл Мебеийн үйлдвэрт ажиллаж байсан 1 жил 6 сар, 1982.06.20-ны өдрөөс 1985.06.30-ны өдрийн хүртэл цэргийн алба хээсэн 3 жил, 1985.10.03-ны өдрөөс 2002.03.11-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазад засварчнаар ажиллаж байсан 17 жил 6 сар, нийт 22 жилийн хугацааг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд Мебеийн үйлдвэрт ажиллаж байсан 1 жил 6 сар, 1982.06.20-ны өдрөөс 1985.06.30-ны өдрийн хүртэл цэргийн алба хээсэн 3 жилийн хугацааны баримтууд байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй, харин хэрэгт авагдсан баримтын хүрээнд 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазад засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

2. Нэхэмжлэгчээс: 2024.10.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.02.05-ны өдрийн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 954 дүгээр албан бичиг, 2018.02.21-ний өдрийн Үндэсний төв архивын 03-02/428, 233 дугаар албан бичиг, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт, 658440 дүгээр цэргийн батлах, 1985.10.03-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 287 дугаар тушаал, 1980.12.05-ны өдрийн Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа мебелийн үйлдвэрийн даргын 195 дугаар тушаал, Иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.06.07-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2024/13158 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, фото зургууд, 229072 дугаар хөдөлмөрийн дэвтэр, фото зургуудыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-16, 19-27/

3. Шүүх Архивын ерөнхий газраас 2025.01.13-ны өдрийн 02/29 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, 1985.10.03-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 287 дугаар тушаал, 1986.01.02-ны өдрийн Тээврийн яамны харъяа хот хоорондын 27 дугаар авто баазын даргын 01 дүгээр тушаал, засварчдын 1986 оны ээлжийн амралтын хуваарь, 1987.01.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 01 дүгээр Авто баазын даргын 287 дугаар тушаал, Засварчдын 1987 оны ээлжийн амралтын хуваарь, 1988.01.05-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 287 дугаар тушаал, хөдөлгүүр цехийн засварчи 1988 оны амрах хуваарь, 1989.01.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 01 дугаар тушаал, Тогтмол цалинтай ажилчин, албан хаагчдын 1989 оны ээлжийн амралтын хуваарь, бэлтгэл хэсгийн ажилчдын 1989 оны амралтын хуваарь, 1989.12.26-ны өдрийн Тээврийн яамны харъяа хот хоорондын 27 дугаар авто баазын даргын 263 дугаар тушаал, хямдруулсан үнээр билет авах хүмүүсийн жагсаалт, 1990.03.29-ний өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 53 дугаар тушаал, 1990.12.25-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 220 дугаар тушаал, 1991.03.22-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 55 дугаар тушаал, 1991.10.03-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 186 дугаар тушаал, 1992.03.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 43 дугаар тушаал, 1992.01.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 01 дугаар тушаал, үйлдвэр фондын хэсгийн засварчдын 1992 оны ээлжийн амралтын хуваарь, 1992.12.29-ний өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 215 дугаар тушаал, шагнагдах хүмүүсийн жагсаалт, 1998.01.05-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 01 дугаар тушаал, Үйлдвэр фондын хэсгийн засварчдын оны ээжлийн амралтын хуваарь, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* ХК-ийн захирлын 01 дугаар тушаал, Архивын ерөнхий газрын 2015.01.10-ны өдрийн 01/28 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 41-82 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1996 оныг Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазад засварчнаар ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтрээ баталгаажуулаагүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал бий болсон тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 4. Хэрэгт авагдсан 1985.10.03-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 287 дугаар тушаал, 1986.01.02-ны өдрийн Тээврийн яамны харъяа хот хоорондын 27 дугаар авто баазын даргын 01 дүгээр тушаал, засварчдын 1986 оны ээлжийн амралтын хуваарь, 1987.01.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 01 дүгээр Авто баазын даргын 287 дугаар тушаал, Засварчдын 1987 оны ээлжийн амралтын хуваарь, 1988.01.05-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 287 дугаар тушаал, хөдөлгүүр цехийн засварчи 1988 оны амрах хуваарь, 1989.01.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 01 дугаар тушаал, Тогтмол цалинтай ажилчин, албан хаагчдын 1989 оны ээлжийн амралтын хуваарь, бэлтгэл хэсгийн ажилчдын 1989 оны амралтын хуваарь, 1989.12.26-ны өдрийн Тээврийн яамны харъяа хот хоорондын 27 дугаар авто баазын даргын 263 дугаар тушаал, хямдруулсан үнээр билет авах хүмүүсийн жагсаалт, 1990.03.29-ний өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 53 дугаар тушаал, 1990.12.25-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 220 дугаар тушаал, 1991.03.22-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 55 дугаар тушаал, 1991.10.03-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 186 дугаар тушаал, 1992.03.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 43 дугаар тушаал, 1992.01.02-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 01 дугаар тушаал, үйлдвэр фондын хэсгийн засварчдын 1992 оны ээлжийн амралтын хуваарь, 1992.12.29-ний өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 215 дугаар тушаал, шагнагдах хүмүүсийн жагсаалт, 1998.01.05-ны өдрийн Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазын даргын 01 дугаар тушаал, Үйлдвэр фондын хэсгийн засварчдын оны ээжлийн амралтын хуваарь, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* ХК-ийн захирлын 01 дугаар тушаал, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.

 Иймд ******* овогт *******ын ******* /РД:*******/-ыг 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1996 оныг Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазад засварчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /РД:*******/-ыг 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1996 оныг Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар Авто баазад засварчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ