Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 112/ШШ2025/0006

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Мийн нэхэмжлэлтэй,  тус  аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Д.Эт холбогдох Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны Газрын дарга Д.Эийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/68 дугаар Д.Мийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухаааны Газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

          Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны Газрын дарга Д.Э-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/68 дугаар Д.М-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухаааны Газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах гэжээ.

          Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Д.М нь Говь-Алтай аймгийн Боловсролын газарт Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэний албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1, 48 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу 2022 оны 06 сарын 16-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар томилогдон Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаанд төрийн албаны хууль тогтоомж, зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж ирсэн. Тус хугацаанд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин 93-95 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллаж байсан.

       Ажиллаж байх хугацаанд байгууллагын удирдлага солигдож, Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны Газрын дарга Д.Э-ийн 2024 оны 08 дугаар сарын 09- ны өдрийн Б/68 дугаар Д.М-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар намайг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 167 дугаар ахлах арга зүйчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдсаны дараагаар намайг уг ажлын байранд буцаан авна гэсэн. Гэтэл ажил олгогчийн зүгээс Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйч болон бусад 4 ажлын байрыг оролцуулан нийт 5 ажлын байрны захиалгыг Говь-Алтай аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн боловч хүний нөөцийн асуудал хариуцсан арга зүйчийн ажлын байрны захиалгыг цуцалж бусдыг нь зарлуулсан байсан. Одоог хүртэл тус ажлын байрыг зарлуулахгүй байлгаад байгаа нь ойлгомжгүй, хувийн сонирхолтой мөн миний хувьд тус ажлын байранд ажиллах болон ерөнхий шаардлагыг хангасан бөгөөд ажиллаж байгаад сонгон шалгаруулалт зарлахад шалгалт өгөөд орох боломжтой байсан.

        Байгууллагын дарга Д.Э нь томилогдсон цагаасаа эхлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчиж тус байгууллагын албан хаагчдыг дуудан хамтран ажиллаж чадах уу чадахгүй бол ажлаа өг, гэх мэтээр байнгын дарамт шахалт үзүүлж, өөрийн багаа бүрдүүлнэ гэж мөн өөрийг нь урьд Д.Э нь манай байгууллагад ахлах мэрэгжилтэнээр ажиллаж байх хугацаанд даргаас өгсөн чиглэлийн дагуу түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг төлөвлөж үйлдсэнд надад дургүйлхэж хувийн ашиг сонирхолоор хууль зүйн үндэслэлгүйгээр миний хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашигийг зөрчиж байна. Миний бие Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөлд гомдол гаргаж гомдлын хариуг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 122 тоотоор хариуг гардан авсан гэжээ.

        Шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д овогтой  М миний бие Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар хуулийн мэргэжилтэн албан тушаалд томилогдсон тул холбогдох хэргийг цуцалж нэхэмжлэлийг буцааж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

               Есөнбулаг сумын иргэн Д.М-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Д.Эт холбогдох Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны Газрын дарга Д.Э-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/68 дугаар Д.М-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухаааны Газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

         Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 28ы  өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Д.М-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Д.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Есөнбулаг сумын иргэн Д.М-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Д.Э-т холбогдох Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны Газрын дарга Д.Э-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/68 дугаар Д.М-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, Говь-Алтай аймгийн Боловсрол Шинжлэх Ухаааны Газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                                      ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН