| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/09894/И |
| Дугаар | 192/ШШ2025/00705 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00705
|
2025 01 28 |
192/ШШ2025/00705 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ********* хороо, *********** төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 хаягт байрлах, *********** ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2***********тоот хаягт оршин суух, Аргалжин овогт ********* ********* /РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,019,439.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1********* сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч ******* овогтой ********* нь 2024 оны 0********* сарын 19-ний өдөр ***********тай ЗГ1905210060 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 22,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгч ******* овогтой ********* нь ЗГ1905210060 тоот Зээлийн гэрээнүүдийн №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус улдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2024 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 18,826,944.32 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,170,971.16 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,524.07 төгрөг, нийт 20,019,439.55 төгрөг төлөөгүй тул Иргэний хуулийн 45********* зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 45********* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ1905210060 дугаар Зээлийн болон оарьцааны гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. хариуцагч ******* овогтой *********с нийт 20,019,439.55 төгрөгийг улсын тэмдэгтийн хараамжийн хамт гаргуулж ***********инд олгуулж өгнө үү.. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ***********ны нэхэмжлэлтэй, С.*********д холбогдох 20,019,439.55 төгрөг гаргуулах иргэний хэрэгт С.********* 20,002,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,502,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч С.*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,019,439.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 17,439.55 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр татгалзаж, хариуцагч үлдэх 20,002,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 3,300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,502,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 1********* сарын 19-ний өдрийн 18/02-3678 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *********** ХК-ийн нэхэмжлэлтэй С.*********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,019,439.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, С.*********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,019,439.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 17,439.55 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр татгалзаж, хариуцагч үлдэх 20,002,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,300,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 3,300,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 3,502,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,048 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч С.*********гаас 129,024 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 129,024 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ