2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00210

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 15

191/ШШ2025/00210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** хаягт оршин байрлах ******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** хаягт байрлах, ******* ******* ******* дугаар анги/регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

2,749,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь нийтийн аюулгүй байдлыг хангах Хамгаалалтын 3 дугаар газартай 2015 оны 4 сарын 7-ны өдөр ХАГ-0263/15 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 1 сарын 24-ний өдөр ******* тоот Урьдчилсан төлбөрт үйлчилгээний гэрээ, ХАГ-0057/17 тоот Тусгай нөхцөлийн гэрээ байгуулан гар утас, төхөөрөмж, үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр худалдан авсан. Гэвч Газрын Хамгаалалтын 3 дугаар газар нь гэрээнд заасан үүргээ зөрчин, сар бүрийн хуваарьт төлөлтийгтөпөлгүй 2024 оны 02 сарын 27-ны өдрийн байдлаар 2,749,500 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Монгол Улсын Засгийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн ******* ******* анги байгуулах тухай 280 дугаар тогтоолын дагуу манай компанитай гэрээ байгуулсан нийтийн аюулгүй байдлыг хангах Хамгаалалтын 3 дугаар бие бүрэлдэхүүнийг тус тогтоолоор байгуулагдсан ******* ******* ******* дугаар анги шилжүүлсэн.

Иймд өөрчлэгдөн байгуулагдсан ******* ******* ******* дугаар анги-аас гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 2,749,500 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Үүнд:

ХХК нь -ын нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын 3 дугаар газартай 2015.04.07-ны өдөр ХАГ-0263/15 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж U6 маркийн гар утас 82 ширхэг, NP10+/ интернэт төхөөрөмж/44 ширхэг, төхөөрөмжийн урамшуулалд 34 ширхэг дугаар, 2017.01,24-ний өдөр ******* тоот Урьдчилсан төлбөрт үйлчилгээний гэрээ-ээр 427 ширхэг дугаар, мөн өдөр ХАГ-0057/17 тоот Тусгай нөхцлийн гэрээ-ээр 60,000 төгрөгний үнэ бүхий Eazy гар утас 427 ширхэг тус тус хүлээлгэн өгсөн гэдэг.

Зээлээр худалдах, худалдан авах 2015.04.07-ны өдөр ХАГ-0263/15 дугаар гэрээний 3.3-т Худалдан авагч энэхүү гэрээний хавсралт №2-д заасан төлбөрийг төлөх хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд худалдагч нь худалдан авагчийн нэр дээр байгаа дугааруудын үйлчилгээний эрхийг түр хязгаарлах эрхтэй-г, мөн гэрээний хавсралт №2 ... зээлээр авсан бараа материалын үнийн эргэн төлөх хуваарийг огноо, төлөгдөх дүн, үлдэгдэлийг нь хүснэгтэлж заасан бөгөөд эцсийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож гэргээг байгуулсан байна. Энэ өдрөөс шаардах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Нэмэлт гэрээг 2017 оны 10 дугаар сард байгуулсан бөгөөд тус -ын нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын 3 дугаар газрыг Монгол Улсын Засгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 280 дугаар тогтоолоор -ын нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын 2, 3 дугаар бие бүрэлдэхүүн, барилга байгууламж, материал, техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг мөн өдрөөр тасалбар болгон ******* ******* штабт шилжүүлэх шийдвэр гарснаас хойш төлбөр төлөхөө ямар нэгэн байдлаар илэрхийлж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй, өнгөрсөн байна.

албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл. 4.1 . алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн,

******* ******* тухай хуулийн 31 дүгээр зүйл. 31.******* ******* байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн ******* байгууллага мөн байхаар тус тус заасан.

Иймд ******* ******* ******* дугаар анги нь -ын нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 3 дугаар чиг үүргийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,2023.03.25№01/551 итгэмжлэл, ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.02.15№А/22 тушаал, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ОНАБ Хамгаалалтын 3 дугаар газраас 2,749,500 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн 2677 дугаартай нэхэмжлэх, ХХК болон ОНАБ Хамгаалалтын 3 дугаар хооронд байгуулагдсан 2015.04.07№ХАГ-0263/15 Зээлээр худалдах-худалдан авах гэрээ, гэрээний хавсралт№1, №2, №3, №4, №5, №6, 7№, №8, №9, №10, Урьдчилсөн төлбөрт үйлчилгээний гэрээ 2017.01.24№*******, гэрээний хавсралт№1, 2017.09.05№*******+02 Нэмэлт гэрээ, хавсралт№1, 2017.10.25№*******+03 Нэмэлт гэрээ, Хавсралт№1, 2017.01.24№ХАГ-0057/17 Тусгай нөхцлийн гэрээ, Хавсралт№1 Бараа материал хүлээлгөн өгсөн акт, Дотоотын ******* ******* дугаар анги 2023.11.17№4/985 тоот албан бичиг, албан бичгийн хавсралт (олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын 3 дугаар газарт ажиллаж байсан алба хаагчдын мэдээлэл), 2025.01.13№01/29 итгэмжлэл,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: ******* дугаар ангийн хуулийн этгээдийн улсыбн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.04.24№4/377 итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Б.Б, Т.М нарын ажлын үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2025.01.13№4/34 тоот албан бичиг,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* дугаар анги холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,749,500 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь нийтийн аюулгүй байдлыг хангах Хамгаалалтын 3 дугаар газартай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ХАГ-0263/15 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 1 сарын 24-ний өдөр ******* тоот Урьдчилсан төлбөрт үйлчилгээний гэрээ, ХАГ-0057/17 тоот Тусгай нөхцөлийн гэрээ-ний дагуу гар утас, төхөөрөмж, үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр худалдаж, худалдан авагчид бараа бүтээгдэхүүнийг шилжүлсэн боловч Газрын Хамгаалалтын 3 дугаар газар нь гэрээнд заасан үүргээ зөрчин, сар бүрийн хуваарьт төлөлтийгтөпөлгүй 2024 оны 02 сарын 27-ны өдрийн байдлаар 2,749,500 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

4. Хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХХК болон ОНАБ Хамгаалалтын 3 дугаар хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №ХАГ-0263/15 Зээлээр худалдах-худалдан авах гэрээ, гэрээний хавсралт№1, №2, №3, №4, №5, №6, 7№, №8, №9, №10, Урьдчилсөн төлбөрт үйлчилгээний гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №*******, гэрээний хавсралт№1, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №*******+02 Нэмэлт гэрээ, хавсралт№1, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №*******+03 Нэмэлт гэрээ, Хавсралт№1, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний №ХАГ-0057/17 Тусгай нөхцлийн гэрээ, Хавсралт№1 Бараа материал хүлээлгөн өгсөн акт зэргээс үзэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

6. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж байсан эсэхээ нотлох баримтаар нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 74.1.-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасан.

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

9. 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №ХАГ-0263/15 Зээлээр худалдах-худалдан авах гэрээ, гэрээний хавсралт №2-т заасан хуваарийн дагуу, 2017 оны 1 сарын 24-ний өдөр ******* тоот Урьдчилсөн төлбөрт үйлчилгээний гэрээ 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №*******+02 Нэмэлт гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №*******+03 Нэмэлт гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний №ХАГ-0057/17 Тусгай нөхцлийн гэрээнд заасан үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж байсан эсэхээ шүүхэд нотлоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан, гурван жилийн хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж байсан болох нь ХХК-д хариу хүргүүлсэн ******* ******* ******* дугаар ангийн 2023.11.17№4/985 тоот албан бичгээр тогтоогдоно хэмээн тайлбарласан боловч 2023.11.17№4/985 тоот албан бичигт гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой мэдээлэл тусгагдаагүй, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/1640 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлж байсныг болон алба хаагчдын шилжилт хөдөлгөөний холбогдох мэдээлэл, нэрсийн жагсаалтыг хавсралтаар илгээсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь дээрх ******* ******* ******* дугаар ангийн 2023.11.17№4/985 тоот хариу албан бичгийг ХХК-д илгээх болсон ХХК-ийн 2023.11.13№01/2309 тоот албан бичгийг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаагүй.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул талуудын маргаж буй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах ажиллагааг шүүх санаачлагаараа гүйцэтгэх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчимд харшилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч ******* ******* ******* дугаар ангиас 2,749,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,942 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА