| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00061/И |
| Дугаар | 305/ШШ2025/00151 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 305/ШШ2025/00151
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********-д холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл 3,384,637 төгрөг, зээлийн хүү 2,667,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,805 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 6,418,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257002080 тоот зээлийн гэрээнии үүрэгт 6,413,204 төгрөг, Нотариатын төлбөрт 5,000 төгрөг, Нийт 6,418,204 төгрөгийг хариуцагч ********-ээс гаргуулах гэжээ.
2. Хариуцагч********тайлбарын агуулга: Миний бие банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад хөдөө байгаад төлөлтөө хийж чадахгүй удаасан тул банк бус санхүүгийн байгууллагаасаа уучлалт хүсэж байна. Миний бие ******** нь банк бусдаа 6,418,204 төгрөгийн зээлтэй байгаа тул ирэх 3 сараас сар болгон байнга төлөлтөө хийж хурдан хаах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бүгдийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,384,637 төгрөг, зээлийн хүү 2,667,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,805 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 6,418,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй ********-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,641.26 төгрөгнөөс 58,820.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,820.63 төгрөгийг, хариуцагчаас 58,820.63 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,384,637 төгрөг, зээлийн хүү 2,667,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,805 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 6,418,204 төгрөг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,641.26 төгрөгнөөс 58,820.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,820.63 төгрөгийг, хариуцагч********-ээс 58,820.63 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА