Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00152

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: ******** ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг нийт 644,837(зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******** нь ********-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 10 сарын 19-ний өдөр ******** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 15-ны өдөр 520,000(таван зуун хорин мянга) төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба 2023 оны 06 сарын 05-ны өдөр 200,000(хоёр зуун мянга) төгрөгийг, 2024 оны 10 сарын 28-ны өдөр 9,100(есөн мянга нэг зуу) төгрөгийг нийт 209,100(хоёр зуун есөн мянга нэг зуу) төгрөгийг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар ********-гийн үндсэн зээлийн үлдэгдэл 383,949(гурван зуун наян гурван мянга есөн зуун дөчин ес) төгрөг, зээлийн хүү 225,288(хоёр зуун хорин таван мянга хоёр зуун наян найм) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,600(гучин таван мянга зургаан зуу) төгрөг, нийт 644,837(зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин долоо) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч********-гийн тайлбарын агуулга: Банк бус санхүүгийн байгууллагын зээл 644,837 төгрөгийн зээл авсан. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны дотор бүрэн барагдуулж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг нийт 644,837(зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй ********-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,995 төгрөгнөөс 9,997.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,997.5 төгрөгийг, хариуцагчаас 9,997.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэг нийт 644,837(зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин долоо) төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 28ны өдрийн дотор нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,995 төгрөгнөөс 9,997.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,997.5 төгрөгийг, хариуцагч********-аас 9,997.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА