| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/03964/И |
| Дугаар | 191/ШШ2025/00510 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/00510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх ааныг шүүгч Б.У******* *******лж, шүүх ааны танхимд хийсэн аанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт Г*******ын О******* /регистрийн дугаар:КА******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****н газрын байр хаягт оршин байрлах ******* ******* ******* *******,
Хариуцагч: ***** хаягт оршин байрлах ******* ******* тус тус холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, 1,100,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх аанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх ааны нарийн бичгийн ******* Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх аанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл: СХД-ийн 18-р хорооны иргэн Г.О******* нь -ийн газар-3 ОНӨААТҮГ-т 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөс эхлэн татвар, тохижилт хариуцсан байцаагчаар ажиллаж байсан боловч -ийн ын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн -р тогтоолыг үндэслэн 2023 оны 10-р сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр гардан авсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ИХАШШ-ийн шүүгчийн 2024 оны 03-р сарын 25- ны өдрийн дугаартай захирамжаар Нэхэмжлэгч нъ нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, тэтгэмж гаргуулах тухай хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа -ийн хурал, ******* *******д холбогдуулан шаардаж буй үндэслэл ойлгомжгүй байна.Тодруулбал, уг 2 шаардлага нъ ажил олгогчид хамаарахаар ойлгогдож байх боловч төрийн байгууллагын зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоол гаргасан хурал, уг тогтоолыг хэрэгжүүлсэн субъектыг хариуцагчаар татсан үндэслэл тодорхойгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.
Ажил олгогч -ийн газар-3 ОНӨААТҮГ-ын 2024 оны 02-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, -ийн ын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн -р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.
Мөн ажил олгогч -ийн газар-3 ОНӨААТҮГ-ийн 2024 оны 04-р сарын 02-ны өдрийн ИХАШШ-д гаргасан тайлбарт газар гурав ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг зогссонтой холбоотой санхүүжилт олгохоо болъсон тул ХХБ-ны тоот данс болон ны дансанд хог хаягдлын хураамж төвлөрүүлэх данс зэргийг битүүмжлэн татан буугдах үйл ажиллагаа явагдаж байна' гэсэн байдаг.
Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас татан буугдаж байгаа -ийн газар-3 ОНӨААТҮГ- ыг хариуцагчаар татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д ИргэОийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, ******* өмчийн зүйлсийгхүн амаа төлөөлөн өмчлөгч нъ байна , мөн зүйлиийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахъ бүрэн эрхтэй- ийн 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ииргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж Дүүргийн ******* даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу ХАРИУЦАГЧ-аар ажил олгогч -ийн газар-3 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан -ийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан -ийн ******* ******* нарыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь нялх хүүхдээ асарч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийн тэмгэмж авч байгаа болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын тэтгэмжийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 3 жил 7 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д зааснаар 2 сараар тэтгэмжийг нэхэмжилсэн болно.
| № | нэр | Ажилд орсон | Ажлаас гарсан | Ажилласан хугацаа | нэхэмжлэх дүн |
| 1. | Г.О******* | 2020.03.02. | 2023.10.10. | 3 жил 07 сар | 550,000*2=1,100,000 |
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, -ийн газар-3 ОНӨААТҮГ-ын татвар, хот тохижилт хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Г.О*******гийн 2022 оны 11-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1,2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 1,100,000 Т-ийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй иргэн Г.О******* нэхэмжпэлтэй ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* ******* ******* ******* нарт холбогдох Иргэний хэрэгт нэхэмжпэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.С миний бие шүүх аанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх ааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй иргэн Э.О*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* ******* ******* ******* нарт холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүх аанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 1,100,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бүртгэл хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.О******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 1,100,000 төгрөг гаргуулах, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч тус бүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан ба шүүх ааныг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримталж, ******* ******* хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх бөгөөд гомдол үндэслэлтэй болохыг тус хороо дүгнэсэн нь ******* ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны 11 дүгээр тэмдэглэлээр тогтоогдож байна.
5. Хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн ын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн тогтоолыг үндэслэл болгож, нэхэмжлэгчийн ажиллаж байсан газар дөрөв ОНӨААТҮГ-г татан буулгах шийдвэр гарсан байх ба газар гурав ОНӨААТҮГ-н захирлын тушаалаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр нэхэмжлэгч Г.О*******г мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна.
6. Нэхэмжлэгч нь дээрх тогтоол, тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөгдсөнийг зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосонтой холбоотойгоор тэтгэмж гаргуулах, мөн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлэхийг хүссэн.
7. Дээр дурдсанаас дүгнэхэд, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэг удаагийн тэтгэмж шаардах эрхтэй.
8. Хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-н дүрэмд өөрчлөлт оруулан баталсан байх ба дүрмийн 3.2-т зааснаар газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-н даргыг ******* ******* ******* томилж чөлөөлнө, цаашлаад 3.3-т зааснаар газрын ******* нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдана, 3.7-д зааснаар газрын ******* нь ******* *******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* даргын өмнө ажлаа тайлагнана гэж заасан.
9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-д зааснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон.
10. Дээрх дүрмийн 1.4-т зааснаар газар дөрөв ОНӨААТҮГ-н өмчлөгч нь хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал байна. Мөн дүрмийн 3.1-т зааснаар ******* даргын санал болгосноор хурал газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэжээ.
11. Үүнээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хэдийгээр хуульд заасан эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан боловч татан буулгах шийдвэр гаргасны хувьд уг шийдвэрийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй.
12. Түүнчлэн, нийтлэг газрыг татан буулгасан дугаар тогтоолд гарах үр дагаврын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь эс үйлдэхүйгээр буруутай гэж үзнэ.
13. Мөн дээрх дүрмийн 3.6, 3.7-д зааснаар ******* ******* нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн газрын ******* нь ******* *******тай гэрээ байгуулж, ажлаа тайлагнах тул хариуцагч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
14. Нэхэмжлэгч нь тус газарт 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шимтгэл төлөлтийн тодорхойлолт, зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдсон.
15. Иймд нэхэмжлэгч нь тус газарт 2-оос дээш 5 жил хүртэл хугацаанд ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй.
16. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болж ажлаас чөлөөлөгдсөн, улмаар 10 дугаар сарыг дуустал цалин бодогдсон байх тул дундаж цалинг 8-10 дугаар сард олгосон цалингаас тооцхоор байх ба түүний дундаж цалин нь 550,000 төгрөг болох нь тогтоогдож байх тул 2 сарын буюу 1,100,000 төгрөгийн тэтгэмж шаардах эрхтэй байна.
17. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй.
18. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. /хх 11/
19. Улмаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхэлж байсан газар дөрөв ОНӨААТҮГ нь татан буугдсан, ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал газрын өмчлөгч байсан бөгөөд ******* ******* ******* нь газрын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул хэн алинд нь ажил олгогчийн үүргийг даалгах нь зүйтэй гэж үзлээ. Харин бичилт хийхийг даалгах гэх шаардлагын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийдэг болсон тул бичилт буюу бүртгэл хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* ******* ******* ******* нараас 1,100,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Г.О*******д олгож, хариуцагч нарт 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бүртгэл хийлгэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 101,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх аанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА