2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/01016

 

 

 

 

          2025             02              05

   192/ШШ2025/01016

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Ц-ын Т /РД: */ нь 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон Мэргэжлийн үнэмлэхийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Ц.-ын Т /РД: */-ыг 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд * хот дахь Хивсний комбинатап операторчноор, 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2002 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Эрдэнэт хотын Хивсний комбинатад операторчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Ц-ын Т /РД: ТД68091724/-ын хүсэлтээс 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ц.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАЯРСҮРЭН