2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/01754

 

 

 

 

 

 

 

 

 

2025 о 02 с 26 ө

Дугаар 191/ШШ2025/01745

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,******* тоотод оршин суух,************** /рд:УХ94062322/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,,лол, тоотод оршин суух, /рд:ПЯ90122951/ нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******,,,, давхарт байрлах, /рд:5583705/-д холбогдох, 

15,668,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

  Зохигчдын хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Пүрэвсүрэн миний бие нөхөргийн хамт 2021.11.17-ны өдөр Ай Ди Си Проперти орон сууцны барилгаас нь захиалгаар байрхудалдан авах гэрээг байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-рхорооны нутагдэвсгэрт баригдаж буй 237 айлын орон сууцны Б блок барилгын 11 давхарын баруун зүг рүү харсан цонхтой тоосжилтын бүсээс дээш, өдрийн нар бугэн тусдагтаатай байрлалтай 49,54мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2 талбайг 2,400,000 төгрөгөөр тооцож бүгд 118,896,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. гэрээнд заасан 30% болох 35,668,800 төгрөгийг гэрээ хийсэн өдөр буюу 2021.11.18-ны өдер 30,000,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны тоот данснаас, 2022.05.25-ны өдөр 5,668,800 төгрөгийг Хаан банкны тоот данснаасаа тус тус захиалгын гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлж "Ай ди си проперти ХХК-ийн Төрийн банкны тоот дансруу шилжүүлж төлсөн. Хариуцагч тал орон сууц захиалгын гэрээний 1.3 дугаар зүйлд барилгыг нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж 2022 оны 06 сарын 30-ны өдрийн дотор барилгын байнгын ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулахаар гэрээ байгуулсан. Мөн бидний хооронд байгуулсан гэрээний 1.1 Гэрээний нөхцлийн дагуу Гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээнд заасны дагуу захиалагчид хүлээлгэн өгөх заалтаа хэрэгжүүлээгүй, 3.1.2 Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган гэрээний 1.3-д заасан хугацаанд барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссийг ажиллуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй. 2022.09.03-ны өдөр, бид нар захиалгын гэрээнээсээ татгалзах мэдэгдлийг Ай ди си проперти ХХКомпаний борлуулалтын ажилтан хүлээлгэн өгсөн. Тухайн мэдэгдлийг хүлээн авч захиалсан байрыг борлуулан 35,668,800 төгрөгийг маань бүтнээр нь олгоно гэсэн боловч одоог хүртэл бүрэн олгоогүй байна. Миний бие удаа дараа очиж, утсаар холбогдож байна. Энэ үед ажлаасаа байнга чөлөө авч цалингаасаа хасуулан хохирч байна. Тус компани 2022.10.10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.12.23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023.02.1- ний өдөр 5,000,000 төгрөг буюу нийт 20,000,000 төгрөгийг миний өөрийн хаан банкны тоотдансанд буцаан шилжүүлсэн. "Ай ди си проперти ХХК нь буцаалтын мөнгөө өгөхгүй удаасны улмаас зах зээл дээрх орон сууцны үнэ огцом өсч байсан тул минйи бие 2022.11.23- ний өдөр өөрийн биеэр хүсэлт гаргаж захиалгын гэрээгээ хэвээр үлдээх хүсэлт бичгээр гаргасан боловч захиалсан орон сууцыгмаань бартердаж барилгын материал болгосон гэх мөртдөө мөнгийг маань буцаан өгөхгүй байсаар байна. "Ай ди си проперти ХХК нь, бид нарыг хохироож байгаа үндэслэл

Олох байсан орлогоо алдсан /байрны түрээсээ сунгахаас өөр аргагүйд хүрч хүүхдийн хадгаламжаа ч цуцалж хүүний орлогоо алдсан/,

Түрээсийн байрны илүү зардал гарсан

Орон сууцны үнэ хөөрөгдөж өсөхөөс өмнө орон сууц худалдан авах боломжоо алдсан, цаг хугацаа, сэтгэл санаагаараа маш их хохирсон,

Банк болон ББСБ-д зээл болон хүүний төлбөр төлж хохирч байгаа бөгөөд тус компаниас мөнгөө авч нэг ч гэсэн зээлээ хаамаар байна. Тус компаний холбогдох хүмүүс болох борлуулагч Давааням, нягтлан Ганчимэг нар нь мэдэлтэй албан тушаалтан биш, тоосон шинжгүй мөнгө байхгүй ээ гэсэн хариулт өгдаг ч гэх шийдвэрлэх хүнтэйгээ уулзуулдаггүй, явсаар жил тойрч 20 сарын хугацаа өнгөрсөн байна. Мөн тус компани байрны үнэ өссөн тул орон сууцаа үнэтэй борлуулах боломж нээгдсэн, төдийгүй гэрээгээ хэвээр үлдээж байраа хүлээе гэх бичгээр гаргасан хүсэлтийг маань үгүйсгэж бартераар материал болгосон гэснийг үндэслэн бидний зүгээс "Ай ди си проперти ХХК -д хүндрэл учруулсан зүйл байхгүй гэж үзэж байна. "Ай ди си проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал албан тушаалтай нь 2023.10.02- ны өдөр урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15,668,800 төгрөгийг 2023 оны 10 сард 7,668,000 төгрөг, үлдсэн 8,000,000 төгрөгийг 11 сард тус түс 2 хуваан төлнө гэж өөрийн гараар бичиг өгч баталгаа гаргаж өгсөн боловч амлалтандаа огт хүрдэггүй.

Мөн эрэлт багатай агуулах, зах зээлээс өндөр үнэтэй машин санал болгох зэргээр цаг хугацаагаар хохироож удаа дараа буцаалт мөнгийг өгнө гэж итгэлийг минь мэхэлж байгаа тул Шүүхийн байгууллагад хандахаас еөр аргагүйд үүсээд байна. Бид нар нь буцаалтын 15,558,800 төгрөг маань бидэнд байсан бол охин Мөрөөдөл хүүхдийн хадгаламжид хадгалах байсан боловч олох байсан орлогоо нотлох боломжгүй байдал үүссэн тул өөрсдийн гаргасан 2024/01/19-ны өдөр 19 226,845 төгрөгийг нэхэмжлэхгүйгээр зөвхөн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15,668,800 төгрөгийн төлбөрөө "Ай ди си проперти ХХК-иас буцаан авах хүсэлтэй байх тул асуудлыг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн удаа дараа хүнийг үнэмшүүлж худал мэдээлэл өгдөг гүйцэтгэх захиралт хариуцлага тооцож өгнө үү.

Гэрээний 4.9 4.10-д гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн хугацаанд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээт ажил цаашаа үргэлжлэх ийм боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээний нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 226.1.1-д ямар нэгэн үр дүнд гарахгүй нь илт тодорхой болсон гэдэг байдлаар манай талаас гэрээг цуцалсан. Тухайн барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Халаалт дулаанаа аваагүй одоог хүртэл зогссон байдалтай байгаа. Мөн тухайн гэрээний 4.14-д заасан форс мажор буюу гэнэтийн давтагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл үүссэн гэж хариуцагч тайлбартаа хэлсэн байсан. Хавтаст хэргийн материалд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас ковидын үед ажиллаж байгаа хүн хүчний болон санхүүгийн хяналт орсон компаниуд олгодог барьсан форс мажорын гэрчилгээ олгогдоогүй буюу хавтаст хэрэгт ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орсон гэдэг нотлох бичиг баримт байхгүй байсан. Ийм учраас хүндрэлтэй нөхцөл байдал орсон цагаас хойших 3 сар өнгөрсөнтэй холбоотой гэрээ цуцлалт гарна нөхцөл гэрээнд тусгагдсан байсан. Гэвч энэ форс мажорийн гэрчилгээ байхгүй. Нэмэлт гэрээ хийгдээгүй. Гэрээний 7.2-т ямар нэгэн байдлаар гүйцэтгэл саад гарвал гүйцэтгэх тал богино хугацаанд тодорхой арга хэмжээг авна гэдэг заалтыг хэрэглээгүй. Тийм учраас 7.1.3-т 2 сараас дээш хугацаагаар саатвал аль нэг тал гэрээг цуцлах санал бичгээр гаргана гэсний үндсэн дээр манай талаас бичгээр гаргасан. Гэрээний хугацаа сунгах талаар бичгээр мэдэгдээгүй. Бичгээр гэрээг хугацаа суулгаж баталгаажуулаагүй учраас үндсэн гэрээний хугацаа 2022 оны 6 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзээд үүнээсээ хойш 3 сарын дараа 2022 оны 9 сарын-ны өдөр гэрээг цуцалж өмнө нь олгосон урьдчилгаа төлбөрөө эргүүлэн авах хүсэлтээ өгсөн. Үүний дагуу гэрээнд 20,000,000 төгрөгийг олгосон боловч гүйцэтгэх захирал нь 2023 оны 10, 11 сард үлдэгдэл төлбөрийг олгоно гэсэн баталгаанаас хойш нэг ч төлбөр олгогдоогүй байгаа учраас нэхэмжлэлд заагдсан үнийн дүнг болох өмнө өгсөн урьдчилгаагаа авах хүсэлт байгаа... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Манай Ай Ди Си Проперти ХХК нь 2021 оны 11 сарын 17-ны өдөр №Б2-Д11-БЗ тоот Орон сууц захиалгын гэрээг Б*******, Г.Зүсэмхүү нартай байгуулж тус гэрээний дагуу Гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох орон сууцны барилгын 123 тоот үл хөдлөх хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх, Захиалагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг нарийвчилбал: Гүйцэтгэгчийн үндсэн үүргийн хувьд: Тус гэрээний 1.3-н дагуу нийтийн орон сууцыг 2022 оны 06 сарын 30-ны өдрийн дотор барьж дуусган барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулна гээд мөн гэрээний 1.4-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний 1.3-т заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд Гүйцэтгэгч тал нь уг хугацааг хоёр удаа шаардлагатай хугацаагаар сунгана гэж заажээ. Захиалагчийн үндсэн үүргийн хувьд; Тус гэрээний 2.2-т заасны дагуу Захиалагчийн захиалсан орон сууцны нийт үнэ 118,896,000 төгрөг байх ба гэрээний үнийг захиалагч нь Гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон байсан. Ийнхүү гэрээний салшгүй хэсэг болсон хавсралт №1-д заасны дагуу Захиалагч нь гэрээний урьдчилгаа болох 35,668,800 төгрөгийг 2 хуваан 2021 оны 11 сарын 18 өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,668,800 төгрөгийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд үлдэгдэл 83,227,200 төгрөгийг Ипотек 6% батлагдахад бүхлээр нь захиалагчийн гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байсан. Ийнхүү захиалагч гэрээний урьдчилгаа төлбөрийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд гэрээгээр тохирсон орон сууцны төслийг үргэлжлүүлэх хугацаанд Ковид 19 цар тахал, хөл хорионы үеийн дараах эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас компанийн санхүү, төлбөрийн чадвар илт доройтож барилгын ажлын гүйцэтгэл зөвхөн тухайн төслийн захиалагчдын төлөх төлбөртэй хамааралтай болсон нөхцөл байдлаас товлосон хугацаанд барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Гэрээний 1.4-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний 1.3-д заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд Гүйцэтгэгч тал нь уг хугацааг 2 удаа шаардлагатай хугацаагаар сунгана гэж заасны дагуу хугацааг сунгах нөхцөл байдал үүссэн байв. Харин тухайн гэрээнд тохирсон хугацаанд буюу орон сууцыг барьж дуусгах хугацаа өнгөрсөн ч захиалагч талын зүгээс урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс гадна үлдэх 83,227,200 төгрөгөөс ямар ч төлөлт хийгдээгүй байдаг. Улмаар захиалагчид нь 2020 оны 9 сарын 3-нд гэрээг цуцлах хүсэлтээ мэдэгдсэн. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн мэдэгдэл мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, цаашид богино хугацаанд тухайн үүргээ биелүүлэх боломжгүй байгаа илэрхий нөхцөл байдлыг бодолцон ийнхүү нэхэмжлэгчийн гэрээний урьдчилгаанд үлдсэн мөнгөнөөс гэрээнд заасан холбогдох суутгалыг хасан үлдэх мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болно. Тодруулбал, Гэрээний 4.5-д Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалбал Захиалагч талын төлөх төлбөрөөс 20 /хорь/ хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг үйлчилгээний зардал борлуулалт хойшлуулсны торгуульд суутган авч үлдсэн төлбөрийг захиалагч талд буцаан гэж заасан байдаг. Талууд гэрээнээс үүдэлтэй хариуцлагаа өөрсдөө тодорхойлсон буюу гэрээг цуцалсантай холбоотойгоор учирсан хохирлоо ийнхүү гэрээний чөлөөт байдлын дагуу тодорхойлсон байдаг. Үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээнээс татгалзсанаар талуудын ийнхүү гэрээг цуцалснаас үүсэх хохирлоо арилгуулахыг шаардах эрхээ алдахгүй байх ёстой. Ийнхүү хэдийгээр гэрээнд захиалагчийн төлөх нийт төлбөрөөс гэж тусгагдсан байх тул бид захиалагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 83,227,200 төгрөг төлөх эс хохиролд 20 хувийг суутгасан нь 16,645,440 төгрөг буюу нэхэмжлэгчийн шаардаад буй 15,558,800 төгрөгөөс хэдийн хэтэрсэн байх тул манай компанийн зүгээс тухайн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-67-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч, нар хариуцагч-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсан тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 15,668,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Хариуцагч тал ковидын улмаас барилга хугацаандаа ашиглалтад ороогүй, үлдэгдэл төлбөрөө хийгээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээнд заасан суутгалыг хасаж үлдэгдлийг шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан байна.

3. Зохигчдын хооронд 2021 оны 11 сарын 17-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч Баянзүрх дүүргийнны нутаг дэвсгэр, 237 айлын орон сууцны Б блокийн 11 давхар Б айлын зохион байгуулалттай 49.54 м.кв талбай бүхий, 123 тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч, нар 118,896,000 төгрөгийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

3а. Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

3б. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

4. Захиалагч, нар гэрээний 2.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөрт-ийн Төрийн банкны тоот дансанд 2021.11.18-нд 30,000,000 төгрөг, Хаан банкны тоот дансанд 2022.05.25-нд 5,668,800 төгрөг, нийт 35,668,800 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсангийн Хаан банкны тоот дансны хуулга, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-19-40/

5. Гэрээний 1.3-т зааснаар ажил гүйцэтгэгч тал 2022 оны 06 сарын 30-ны өдрийн дотор орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ 2022 оны 9 сарын байдлаар биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

6а. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар 2022 оны 09 дүгээр сарын байдлаар Баянзүрх дүүргийнны нутаг дэвсгэр, 237 айлын орон сууцны Б блокийн барилга баригдахгүй байсан үндэслэлээр, нар гэрээнээсээ татгалзах санал гаргасныг хүлээн зөвшөөрч гэрээг цуцалж, 2022 оны 10 сарын 10-нд 5,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 23-нд 10,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 01-нд 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,гийн Хаан банкны тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-19-40/

7. Хариуцагч тал ковидын улмаас барилга хугацаандаа ашиглалтад ороогүй, гэрээг 2 удаа сунгах эрхтэй гэх тайлбарыг гаргасан боловч ковидын улмаас гэрээний хугацааг хэрхэн сунгасан талаар захиалагч нарт мэдэгдсэн баримтгүй байх тул гэрээний 1.4-т зааснаар гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

7а. Хариуцагч тал нэхэмжлэгч нар үлдэгдэл төлбөрөө хийгээгүй гэх тайлбарыг гаргасан боловч гэрээний хавсралтад зааснаар байрыг ашиглалтад ороход захиалагч нар ипотекийн зээл авч төлөхөөр тохирсон байх тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй.

7б. Хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээнд заасан суутгалыг хасаж үлдэгдлийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч захиалагч нараас шалтгаалж гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдоогүй, гэрээ цуцлах шалтгаан нь ажил гүйцэтгэгч талтай холбоотой, талууд гэрээг цуцлах үед нэхэмжлэгч нар 20 хувийн торгууль суутгуулахаар тохирсон баримтгүй байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 35,668,800 төгрөгөөс буцаан авсан 20,000,000 төгрөгийг хасахад 15,668,800 төгрөг үлдэж байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

9. Иймд хариуцагч-аас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15,668,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, нарт олгохоор шийдвэрлэв.

10. Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч-аас 15,668,800 /арван таван сая зургаан зуун жаран найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ