Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0974

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “Ж” ХХК /РД:/,

          Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

          Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З,  хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтыг албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгож, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах.

          Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 138385 м.кв болгон өөрчилжээ.

          2.2.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[1] “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон”-ыг “Ж” ХХК-д мэдэгджээ.

          2.3.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар[2] “Ж” ХХК-ийн эзэмшлийн С дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 138385 м.кв газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан эзэмшээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “Ж” ХХК-д хүргүүлсэн байна.

          2.4.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр  сарын 14-ний өдрийн дугаартай мэдэгдэл болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “М” ХК-иас гардан авсны дараа “Ж” ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр[4] “Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон тухай” тайлбарыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргад гаргасны дагуу тус газраас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[5] “...Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой албан хүсэлтээ тухайн шатны Засаг дарга эсхүл шүүхэд хандаж гаргана уу” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

          2.5.Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд Нийслэлийн Засаг даргын  2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай захирамжийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.

          2.6.Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан дахин нэхэмжлэл гаргасныг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 9874 дугаартай захирамжаар буцаасан.

          2.7.Улмаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны “Ж” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын  2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай захирамжийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага[6]  гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.

          2.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын  2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[7].

 

          Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

          3.1.Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Ж” ХХК нь С дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд 140000 м.кв газрыг анх Нийслэлийн С дүүргийн Засаг даргын 2005 оны тоот шийдвэрээр нэгж талбарын дугаартай, дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаар газар эзэмших эрхтэй болсон. Тус газар эзэмших эрхийг баталгаажуулж Нийслэлийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар тогтоосон. Энэхүү газар нь дэд бүтцэд холбогдоогүй, дулаан, цахилгаан, цэвэр бохир усанд холбогдоогүй байсан тул шууд орон сууц барих боломжгүй байсан. Тиймээс бид 2008-2018 оны хооронд Баянгол аманд газар эзэмшдэг компаниудтай хамтран хөөцөлдөж, холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд төсөл хэрэгжүүлэх дэд бүтцийн зарим нөхцөлийг бүрдүүлсэн, Энэ хугацаанд манай компанийн эзэмшиж байгаа газраас удаа дараа ямар нэгэн шалтгаанаар авч байсан. Тухайлбал, 2006-2008 онд Ерөнхий боловсролын дугаар сургууль барихад, 2018 онд Буддын шашны “Я*******” барихад, 2019 онд тус сургуулийн өргөтгөлийн барилгад, нийтийн чанартай авто зам   барихад зэрэг шалтгаанаар нийт 1.2 га газрыг тус тус шилжүүлэн авсан. Ийнхүү газар шилжүүлэн авахдаа Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны холбогдох албан тушаалтнууд газар шилжүүлэн авсан хэмжээгээр газрын төлбөрөөс хасалт хийж тооцно хэмээн мэдэгдэж байсан юм. Манай компанийн зүгээс энэ шийдвэрээ албан ёсоор баталгаажуулж өгөхийг удаа дараа шаардаж, уулзаж байсан боловч тухайн байгууллага, холбогдох албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй, мөн ямар нэгэн хариу өгөөгүй.

          Манай компанийн газар эзэмших эрх 2018 онд дууссаныг дахин баталгаажуулж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, үүнтэй холбогдуулан Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаар бүхий гэрчилгээтэй нэгжийн талбартай 139945.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албанаас 2022 оны 02 сарын 18-ны өдөр ******* тоот албан бичгээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан хариу тайлбар, санал, нотлох баримтуудыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. Энэ дагуу манай компанийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан бичгийн хариу тайлбар гаргаж газрын төлбөр тооцоо нийлж, холбогдох баримт нотолгоо гаргаж, уулзах талаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Манай компани Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албанд өөрсдийн хүсэлтийг гаргасан, асуудлыг шийдвэрлэх юм байна гэж итгэж хүлээж байтал Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

          Нийслэлийн Засаг даргын захирамжийн нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ. Манай компани газар эзэмших гэрчилгээг эзэмшиж эхэлсэн үеэс Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Алба, Нийслэлийн Боловсролын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, 2006-2008 онд Ерөнхий боловсролын дугаар сургууль барихад, 2018 онд Буддын шашны “Я*******” барихад, 2019 онд тус сургуулийн өргөтгөлийн барилгад, нийтийн чанартай авто зам барихад зэрэг нийт 1.2 га газрыг тус тус шилжүүлсэн. Ийнхүү газар шилжүүлэн авахдаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох албан тушаалтнууд газар шилжүүлэн авсан хэмжээгээр газрын төлбөрөөс хасалт хийж тооцно хэмээн мэдэгдэж байсан. 2018 онд Засгийн газрын 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 182 тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн ... С дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (Бүс), 1 га газрын суурь үнэлгээгээр нийтийн зориулалттай орон сууцны 1 га газрын суурь үнэлгээг 957.4 сая төгрөг байхаар тогтоосон байна. Хэрэв манай компанийн эзэмшлийн газраас авсан 1.2 га газрыг дээрх суурь үнэлгээнд харьцуулбал өнөөдрийн байдлаар манай компани газрын төлбөр төлөхгүй харин эсрэгээрээ нөхөн төлбөр авахаар байна.

          Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дараагийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 зүйлд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн байна. Манай компани орон сууц барих бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хийсээр ирсэн. Тухайлбал, “Э*******” ХХК-иар хотхоны орон сууцны “Загвар зураг төслийн ажил”-ын хийлгэхээр гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн зарим нөхцөлийг бүрдүүлсэн, БНХАУ-ын “Ж” групптэй хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар эхний тохиролцоог хийсэн. Хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу ажлыг эхлүүлэх гэтэл дэлхий нийтийг хам Коронавирус халдварын цар тахал дэгдэж Монгол Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 тогтоолууд гарч “... хун, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд хязгаарлана” хэмээн заасны дагуу компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийхийг түр түдгэлзүүлж, төслийн ажил эхлүүлэх хугацаа түр хойшлогдсон. Гэхдээ энэ хугацаанд манай компани барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай зураг төсөл бэлтгэх, дэд бүтцийн зөвшөөрөл авах, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл байгуулах бэлтгэл ажлыг хангах зэргээр ихээхэн хэмжээний хөрөнгө, зардал гарган бэлтгэл ажлыг хангасаар ирсэн. Мөн бид өөрийн эзэмшлийн газарт 2.5 км урттай хашаа, харуулын болон конторын барилга барьж бэлтгэл ажлуудыг хангаж одоогийн байдлаар 900 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тиймээс манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй байна.

          Гомдол гаргах хугацааны хувьд бид Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны тоо мэдэгдэл болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тоот захирамжийг 2023 оны 09 сарын 25-ны өдөр Мгаар 18 хоногийн дараа гардан авсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр г өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасан хугацааг мөрдөх боломжгүй болсон. Бид захирамжийг хүлээн авсан даруйдаа буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт албан бичиг хүргүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан. Тус газраас 2023 оны 10 сарын 10 өдөр “Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой албан хүсэлтээ тухайн шатны Засаг дарга эсхүл шүүхэд хандаж гаргана уу” гэсэн ******* тоот албан бичиг ирүүлсэн тул манай компанийн асуудал шийдэгдэх боломжгүй болсон.

          Нийслэлийн Засаг дарга нь “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн захирамж гаргасан байх бөгөөд тус захирамжид үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Э 2020 оны 04 сарын 01-ний өдөр № дугаар бүхий “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байдаг. Тус гэрээний 5.4 дэх хэсэгт “Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэнэ” гэсэн байдаг хэдий ч гэрээ дүгнэх, зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар нэг ч удаа арга хэмжээ авч байгаагүй. Хэрэв манай компанийн зүгээс хууль зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол шаардлага, мэдэгдэл хүргүүлж болох байсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь манай компанийн удаа дараа тавьж байсан хүсэлт, албан бичигт огт хариу өгөөгүй хэрнээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* тоот албан бичгээр манай компанийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгох талаарх хариу тайлбар, санал, нотлох баримтуудыг гаргаж өгөхийг мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдэгдлийн хариуд манай компаниас 2022 оны 02-р сарын 24-ны өдөр “үл ажиллагааны явцыг танилцуулах, төлбөр тооцоо нийлэх, холбогдох баримт бичиг гаргаж өгөх, мөн манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзана уу” гэсэн хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, албан ёсоор бичгээр хариу ирүүлээгүй эс үйлдэхүй үзүүлсэн. Энэ нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албыг албаны дүрэмд заасан “... мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх”, “... холбогдох баримтыг шаардах, шалгах, зөрчлийг арилгуулах” үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй хийснийг баталж байна. Хэрэв тус алба нь цаг тухайдаа ажил үүргээ биелүүлдэг, асуудлыг шийдвэрлэдэг, албан бичигт хариулт өгдөг байсан бол өнөөдөр ийм маргаан үүсэх нөхцөл бүрдэхгүй байсан.

          Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажлын уялдаа холбоо сул, асуудлыг байнга хойш тавьж цаг тухайд нь шийдвэрлэдэггүй зэргээс болж манай компанийн эзэмшиж байгаа газраас бусдад өгсөн газрын хэмжээгээр тооцож, хасалт хийхээр тохиролцсон үүрэг биелэгдээгүй, тооцоо нийлэх хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй зэрэг нь манай компанийн төлөх газрын төлбөрийн хэмжээг тодорхойгүй болгосон. Дээрх нөхцөлд байдлаас үзэхэд, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны энэхүү эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д тодорхойлсон эс үйлдэхүйд хамаарахаар байна. Иймд “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж “үйл ажиллагааны явцыг танилцуулах, төлбөр тооцоо нийлэх, холбогдох баримт бичиг гаргаж өгөх, мөн манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзана уу” гэсэн хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, албан ёсоор бичгээр хариу ирүүлээгүй эс үйлдэхүй үзүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын ******* тоот захирамж гаргах үндэслэл болсон хууль бус эс үйлдэхүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3.4-т зааснаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дээрх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр нэхэмжлэгчийн газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

          3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал газрыг тодорхой гэрээ гэрчилгээний дагуу олгох ёстой. Нэхэмжлэгч компанийн хувьд гэрээ, гэрчилгээг гаргуулах талаар 2020 оноос хойш удаа дараа хандаж явсан хэдий ч гаргаж өгөөгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Сүүлд шүүхэд ирүүлсэн баримтаас харахад цахим гэрчилгээ хийгдээгүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээг ирүүлсэн байдаг. Тухайн гэрээг харахад нөхөж хийсэн гэдэг нь тодорхой байна. Учир нь нэг талаас “Ж” ХХК нөгөө талаас С дүүргийн Засаг дарга гэж байгаа. Гэтэл уг газрыг 2008 оноос хойш Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа. Түүнчлэн уг маргаан нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой маргаан. Гэтэл С дүүргийн Засаг даргын захирамжаар гэрээ байгуулсан үйл баримтууд харагддаг. Тэгэхээр уг гэрээг нөхөж хийсэн бөгөөд одоогийн байдлаар газрын гэрээ, гэрчилгээ байхгүй. Түүнчлэн газрыг хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг мөн гэрээний 6.4 дэх хэсэгт зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй гэдгийг гэрээ байгуулснаас хойш гэж байгаа. Гэтэл гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хоёрдугаарт хүндэтгэн үзэх шалтгааны хувьд Ковидын нөхцөл байдал тухайн үед байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Мөн “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал тухайн цаг хугацаанд цус харваж 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдэл гээд 2023 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичгийг газар эзэмших эрхийг цуцалсан захирамжтай нь хамт манай компанид шуудангаар ирүүлсэн. Энэхүү мэдэгдлийг харахад “Ж” ХХК руу холбогдох гэж 13, 14 удаа залгасан боловч утас нь болохгүй байсан учраас холбогдож чадаагүй гээд тухайн мэдэгдэл дээр биччихсэн үйл баримт байгаа. Өөрөөр хэлбэл огт сонсох ажиллагаа хийгээгүй. Түүнчлэн энэхүү захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй. Энэхүү 140 га газарт тодорхой хэмжээний өөрчлөлт орсон энэхүү өөрчлөлтийн хэмжээнд нь газрын төлбөрийг хасаад өгөөч гээд “Ж” ХХК нь Газар зохион байгуулалтын алба, Татварын албад хандаж байсан бүхий л бичгүүд нь хэрэгт авагдсан байгаа. Үүнд огт хариу өгөөгүй. Нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус энэхүү агуулгаар хандаж байсан. Тэгэхээр газрын төлбөрийн юунаас тооцож төлөх бэ гэдэг нь нэгдүгээрт тодорхойгүй. Мөн газрыг эзэмших эрх боломжоор хангаагүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр энэхүү газрыг эзэмших боломжгүй байсан. Ийм үндэслэлүүд байхад үүнийг тодруулахгүйгээр шууд газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.” гэв.

          3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн үндэслэлээ барьсан. Гэтэл бодит байдал дээр захирамжийн нэгдэх заалтаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлийг тодорхой тусгасан боловч газрын төлбөрийн асуудлыг захирамж дээр тусгаагүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гэж заасан. Мөн хуулийн 40.2.3 дахь хэсэгт захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана гэсэн байгаа. Үүнд юу хамаарах бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь захиргааны актын хууль зүйн үндэслэл захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл заалтыг тодорхой заана гэсэн байгаа. Мөн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. Тухайн захирамжтай танилцаад үзэхэд бодит нөхцөл байдал нь газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр уг газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хэрэв захиргааны байгууллага хоёр үндэслэл заагаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг барьж байгаа бол захирамжийнхаа 1,2 дахь заалтаараа уг хоёр үндэслэлийн бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Гэтэл бодит нөхцөл байдалд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6 дахь хэсгийг барьсан. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэл болон бодит нөхцөл байдал хоёр нь хоорондоо зөрүүтэй байна. Зөвхөн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэл дээр мэтгэлцэх ёстой гэж харж байна. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай энэхүү тогтоолын 1.15 дахь хэсэгт “зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн хоёр жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байхыг ойлгоно” гэж заасан. Гэрээ хэзээ байгуулагдсан бэ гэдэг асуудал яригдана. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамгийн сүүлийн захирамж г байдаг. Тухайн захирамж гарснаас хойш өнөөдрийг хүртэл гэрээ хийгдээгүй ийм нөхцөл байдал байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гэрээг ирүүлсэн байна. Тухайн гэрээ нь огнооны хувьд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр г тэгэхээр уг гэрээг өнөөдөр хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үү үгүй юу гэдэг асуудал яригдана. Хэрэв хүчин төгөлдөр гэрээ гэж үзвэл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу 40.1.6 дахь заалтаар хоёр жил тоолох асуудал яригдана. Нөгөөтээгүүр энэхүү гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар манай төлөөлөгч хэлсэн. Уг гэрээний хамгийн сүүлийн хуудас дээр газар эзэмшигч “Ж” ХХК нь гэрээний нөхцөлийг газрын цахим систем И-Газар системд цаг зөвшөөрч баталгаажуулаагүй гэсэн хэдэн цаг яаж зөвшөөрсөн гэдэг тэмдэглэгээ нь хийгдээгүй. Тэгэхээр энэ нь төлөөлөгчийн хэлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж үйлдсэн гэрээ гарч ирсэн гэж харж байгаа. Гэрээ хийгдээгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан ойлголт үүнд яригдахгүй. Хоёрдугаарт энэхүү гэрээ, гэрчилгээ хэзээ яаж олгогдсон гэдэг асуудал яригдаж байгаа. Тухайн үед хуучин журам үйлчилж байсан. Газар зохион байгуулалт зураг, зүйн газрын 20 оны дугаар тушаалын хавсралт, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгож журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “эрх бүхий байгууллага буюу захиргааны байгууллага энэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасан шийдвэр буюу Засаг даргын захирамжийг үндэслэнэ газар эзэмших, ашиглах эрхийг Газрын кадастрын сангийн нэгдсэн системд баталгаажуулна”, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “иргэн аж ахуй байгууллагын баталгаажуулсан газарт ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг Хурд төрийн мэдээлэл солилцооны цахим систем эсхүл Дан танилт нэвтрэлтийн нэгдсэн системд танилцуулан өөрөө хэвлэн авна” гэж заасан. Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан тоот дээр цахим гэрчилгээ үүсээгүй байна гэдэг тодорхойлолтыг ирүүлсэн. Тэгэхээр энэ нь гэрчилгээ байхгүй. Гэрчилгээ олгох журмынхаа 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар уг гэрчилгээ үүсгэх үүрэг нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалтын албанд байгаа. Газар зохион байгуулалтын албанаас цахим гэрчилгээг үүсгээгүй байж гэрээ байгуулах боломж байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ үүсээгүй болох нь тогтоогдож байгаа учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хоёр жил гэдэг асуудал яригдахгүй. Нэхэмжлэгч нь 2018 он хүртэл газрын төлбөр тооцооны үлдэгдэлгүй байсан. Хариуцагч захиргааны байгууллагаас 2019, 2020, 20, 2022, 2023 он хүртэл газрын төлбөрийн асуудлыг яриад байдаг. Гэтэл “Ж” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг авсан. Уг хугацааг захирамжийн хугацаагаар тооцвол 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусаж байгаа. Нэхэмжлэгч талаас сунгуулах хүсэлтээ өгсөн. Сунгуулах хүсэлтийг жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 15 жилийн хугацаатайгаар сунгаж байгаа. Тэгэхээр 2019 онд газар эзэмшигч болоогүй. Захиргааны байгууллага сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй учраас 2019 онд газрын төлбөрийн асуудал яригдахгүй.

          2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн захирамж гарч иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээ нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой байдаг. Гэхдээ уг гэрээ нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан. Үүнээс үзэхэд 2019, 2020 онуудад захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор газар эзэмших захирамж гараагүй. Түүнчлэн гэрээ гэрчилгээ хугацаандаа гараагүйтэй холбоотойгоор 2019, 2020 онд газар эзэмших энэ ойлголт яригдаагүй. Тиймээс уг онуудад газрын төлбөр тооцож нэхэмжлэх эрх үүсэхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талбайн хэмжээнд ******* захирамжаар өөрчлөлт оруулж үүнээс хойш гэрээ гэрчилгээ байгуулагдаагүй. Нэгэнт гэрээ гэрчилгээ хийгдээгүй учраас Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн асуудал яригдах боломжгүй. Нэхэмжлэгч компани өнөөдрийг хүртэл газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж чадаагүй энэхүү нөхцөл байдал дээр юуг үндэслэж, юунд итгэж газрын төлбөр төлөх нь тодорхойгүй.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны гэрээг шүүхэд үзүүлэх байдлаар явуулсан гэдэг гэтэл Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгийн хоёр дахь мөр нь дээр газрын системд өргөдлийн дугаарт хамраах өргөдөл хавсралт материал болон тус системд дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээг бид нотлох баримтаар өглөө гэдэг.

          Өөрөөр хэлбэл шүүхээс үзлэг хийсэн цахим системд бүртгэгдсэн гэрээг бид нотлох баримтаар өглөө гэдэг албан бичиг байх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар шүүхэд үзүүлэх зорилгоор хэрэгт хамааралгүй албан бичиг өгч өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ утгаар үзэхэд гэрээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр одоо байгуулагдаад байна. Хэрэв хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа шиг газрын төлбөрөө хоёр жил төлөөгүй, тухайн газраа ашиглаагүй байсан бол 2024 оны 11 дүгээр сарын 25-нд буюу одоо яагаад гэрээг нь хийж өгөөд байгаа бэ? энэ гэрээ хийж өгч байгаа үйлдэл болгон нь цаанаа үр дагавартай. Зөвхөн төлбөрийн асуудал хамраалтай бусад нь хамааралгүй гэдэг байдлаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа явуулж болохгүй.

          Мөн хувийн хэргийн асуудал байгаа тухайн үед цаасан гэрчилгээ байсан бид хувийн хэрэгт хавсаргаагүй гэдэг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Засаг дарга захирамж гаргаад газар олгосон. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний огноо тавигдаад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Ж” ХХК-р гуравласан гэрээгээр гарын үсэг зуруулж байгаа. Тэгэхээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн цаасан гэрчилгээ байгаад энэ гэрчилгээ хувийн хэрэгт болоод байгаа юм бол яг үүнээс хойш 5 сарын дараа хийгдээд байгаа 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн захирамж 2020 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрөөр огноолсон гэрээ, гэрчилгээний цаасан хувь яагаад хувийн хэрэгт орохгүй байгаа бэ? төрийн байгууллагын үйл ажиллагаа 6 сарын дотор ингээд өөрчлөгдчихдөг юм уу? Тэгэхээр уг үйл баримтаас харахад анхнаасаа гэрээ, гэрчилгээ бичигдээгүй гэдэг нь харагдаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эргэлзээгүй үйл баримтыг дүгнэх ёстой. Өөрөөр хэлбэл бүртгэлийн систем эргэлзээтэй байна. “Ж” ХХК өөрөө хүсэлт гаргаад газар эзэмших эрхээ цуцлуулсан гэдэг мэдээлэл харагдаж байгаа. Хэрэв өөрөө хүсэлт гаргаад цуцлуулсан бол яагаад энэ цуцалсан захирамжаа хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Ийм байх боломжгүй.

          Шүүхээс тухайн бүртгэлийн системийг очиж үзэхэд гэрчилгээ байгаа тухайн гэрчилгээ яагаад 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүчингүй болгуулсан. Бүртгэлийн систем акт хоёр нь зөрөөд байгаа бэ. Хэн нэгэн этгээдийн хариуцлагагүй үйлдлийн үр дагаврыг нэхэмжлэгч компани хүлээх ёсгүй. Энэ нь цаасан суурьтай баримтуудтайгаа зөрөөд байгаа учраас бүртгэлийн системийг үнэн зөв гэж үзээд нэхэмжлэгчид гэрчилгээ олгогдсон байна. Гэрээ байгуулагдсан байна гэж үзэх боломжгүй. Нотлох баримтын хувьд эргэлзээтэй үйл баримт байгаа учраас шүүх үүнийг үнэлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.

           2018 онд газар эзэмших эрх нь дууслаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сунгасан захирамж гарлаа гэрээ, гэрчилгээгээ олгохгүй явсаар байгаад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ, гэрчилгээтэй боллоо газрын төлбөрөө төлье гэхэд буцаад сарын дараа дахин талбайн хэмжээд өөрчлөлт оруулж н.Д гэх хүнд газрыг нь өгчихсөн. Үүнээс хойш гэрээ, гэрчилгээ хийгдээгүй. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа явуулаад нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр захиргааны акт гаргах ёстой байтал нэхэмжлэгч компанийн гаргаж өгсөн үйл баримтыг үндэслэж актаа гаргаж болохгүй. Захиргааны байгууллага нэхэмжлэгчээс гаргаж өгөх үйл баримтаас үл шалтгаалаад хуульд заасны дагуу оролцогчийг сонсож, нөхцөл байдлыг тогтоож, захиргааны актыг шаардлага хангасан байдлаар гаргах ёстой. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

          3.4.Хариуцагч Нийслэлийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Ж” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

          Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу ашиглаагүй байна.

          Нэхэмжлэгч талаас 2019 болон 2020 онд газрын төлбөр төлөх ёсгүй байсан гэж тайлбарлаад байна. “Ж” ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дугаартай албан бичгээр газрын төлбөрийн тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга н.Э гэж хаяглана ирүүлсэн байдаг. Тухайн хүсэлтдээ манайх 2019 оноос хойш газрын төлбөрийг төлнө. Төлөхдөө 2019 оны нэгдүгээр улиралд 6.090.000 төгрөг, хоёрдугаар улиралд 6.090.000 гэх мэтээр улирал бүрээр нь график гаргаад, энэхүү хүснэгтийн дагуу манайх төлж болох уу гэсэн утгатай хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албад хүргүүлсэн. Уг албан бичгээс харахад гэрээний үүргийг биелүүлэх ёстой байсан гэдгээ нэхэмжлэгч компани нь мэдэж байсан. Энэ албан бичгийн хариуг 2019-2020 оны газрын төлбөр төлөх талаар өөрсдийн гаргасан 2020 оны тайлант хугацаанд хамаарч байгаа тус хугацаанд төлж дуусгаж болно гэж утсаар мэдэгдсэн гэж тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч компани нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Газрын төлбөрөө төлөөгүй. Түүнчлэн уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт тухайн захиргааны актыг гаргахдаа захиргааны хуульд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй гаргасан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч компанийн газар дээр газар зохион байгуулалтын албанаас очиж нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр гаргасан байдаг. Тухайн газар дээр нь хээрийн судалгаа хийж очиж үзэхэд нэхэмжлэгч компани хашаатай л байсан бөгөөд уг хашаа нь анх газар эзэмших эрх олгогдоход хийгдсэн хашаа байсан. Мөн 2019 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргахад уг хашаа энэ хэвээрээ л байсан. 2023 оны маргаан бүхий захиргааны акт гарах мөн л адил тэрхүү хашаа байсан. Үүнээс үзэхэд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь нөхцөл байдлыг тогтооход нотлогдсон байдаг учраас маргаан бүхий захиргааны актыг гаргасан” гэв.

          3.5.Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ж” ХХК-д “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрийг 138385 м.кв газарт 45,667,050 төгрөг төлөх талаар мэдэгдэж байсны үндсэн дээр тус компаниас ,650,000 төгрөгийг төлж үлдэгдэл 11,017,050 төгрөгийг барагдуулаагүй байсан. “Ж” ХХК нь 2009 оноос 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд газрын төлбөрт нийт 232,025,923 төгрөг төлөхөөс 123,200,000 төгрөгийг төлж 108,825,923 төгрөгийн үлдэгдлийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй. “Ж” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж газрын төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх боломжгүйд хүрсэн. “Ж” ХХК-тай хийсэн хэлцлийн дүнд тус компанийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”, “газрын төлбөр (2019 оноос)”-ийг тус тус 140000 м.кв бус хасагдсан талбайгаар 138385 м.кв-д ногдуулан нэхэмжилсэн.Ж” ХХК нь газар дээрээ 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй нь тус компанийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байна. Шүүхээс цахим системд үзлэг хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгээд цахим системд оруулсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Улсын бүртгэлийн дугаар олгогдоод эрх бүхий байгууллагын шийдвэр г тохиолдолд Газрын алба нь газрын төлбөрийг ногдуулах бүрэн эрхтэй гэж заасан байгаа. Тэгэхээр 2020 оноос хойш газрын төлбөр ногдуулах нь үндэслэлтэй. Гэрээ гэрчилгээ аваагүй гэдэг тухайн үзлэг хийгдсэн цахим бүртгэл дээр “Ж” ХХК-ийн цаасан гэрчилгээ г байдаг. дугаартай гэрчилгээ цахим системд орсон огноогоороо татвар луу илгээгдсэн. Мөн “Ж” ХХК-иас хүсэлт гаргасан гээд байдаг. Төлбөрөө хасуулах боломж нь Газрын тухай хуульд зааснаар газрыг улсаас нөхөн олговортойгоор чөлөөлсөн тохиолдолд газрыг газраар дүйцүүлэх эсхүл мөнгөөр дүйцүүлж тухайн газрыг хасна. Бусад тохиолдолд тухайн иргэн, аж ахуй нэгж өөрсдөө хүсэлтээ гаргаж газрынхаа хэмжээг өөрчлүүлнэ. Хавтаст хэрэгт “Ж” ХХК нь кадастрын зураг 138.385 м.кв газраа багасгах хүсэлтээ гаргасан талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ нь захиргааны байгууллагын санаачилгаар газрын хэмжээг багасгаагүй. Тооцоо нийлсэн акт нь 2018 оныг дуустал хийгдээд “Ж” ХХК-иас газар сунгах хүсэлт гаргасан. Газрын хугацааг сунгах хүсэлт гаргаж байна гэдэг нь газрыг эзэмших эрх тасралтгүй үргэлжилж байна гэж ойлгоно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар манайх 2005 оноос хойш тасралтгүй эзэмшээд явж байгаа гэсэн хэр нь 2019, 2020 онд төлбөр төлөх ёсгүй байсан гэдэг тайлбар хэлж байна. Тэгэхээр тухайн газрыг эзэмшиж байсан гэж үзээд Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хугацааг нь сунгаж шийдвэрлэсэн байдаг. 2019, 2020 онуудын газрын төлбөрийг хасуулна гэдэг нь боломжгүй. 20 оны Газар зохион байгуулалт зураг зүйн газрын даргын тушаалыг мөн дурдаж байна. Тухайн тушаал дээр иргэн өөрөө Хур системээр дамжуулан газрын гэрээгээ хэвлэж авах боломжтой байтал өөрсдөө тухайн системээс гэрээгээ хэвлэж аваагүй. Сүүлд Газар зохион байгуулалтын алба системээс цуцалсан гэрээг хэвлэх боломжгүй байж байгаад гэрээнд ямар зүйл заалт байсан гэдгийг үзүүлэхийн тулд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цахимаас хэвлэж, нөхөж хийсэн байгаа. Тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийснээс үл хамаараад өмгөөлөгчийн хэлсэн дээд шүүхийн тайлбар дээр зориулалтын дагуу үйлдвэр, үйлчилгээний байгууллага барьсан байхыг ойлгоно. Газар дээр хийсэн үзлэгээр “Ж” ХХК нь ямар нэгэн байдлаар барилга байгууламж барьсан зүйл байхгүй. Төрөөс хийгдсэн цахилгааны ктп-нүүд л байдаг. Мөн Сонсох ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Газар зохион байгуулалтын албанаас “Ж” ХХК-д улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн дагуу мөн тухайн компаниас ирүүлсэн албан бичигт дурдагдсан хаягийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн боловч тухайн хаягт “Ж” ХХК байхгүй байна гэдэг. Баталгаат шуудангаар хүргүүлээд тухайн хаягт байгаа эсэхээс нь үл хамаараад хүргэгдсэн бол Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэнд тооцогдож байгаа. Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Улсын бүртгэлийн дугаар олгогдсоны үндсэн дээр газрын төлбөр үүснэ. Хувийн хэрэг хөтлөх журам зөрчсөн асуудал нь захиргааны акттай хамааралгүй тусдаа ойлголт учир тухайн газар зохион байгуулагчийн албан үүрэгтэй холбоотой зөрчил учраас үүнтэй хамааралтай гэж бодож байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой гэрээг үнэлэх боломжгүй гэсэн хэр нь сүүлд нь эсрэг утгатай зүйл яриад байна. Үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа бол тухайн шүүхээс үзлэг хийхэд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулагдсан гээд бүртгэлд бүртгэгдсэн байна. Тухайн цахим систем нь хэвлэгдсэн огноогоороо буюу 2024 онд нөхөж хэвлэхэд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн огноогоор гардаг. Үүнийг өөрчлөх боломжгүй. Анх шүүхээс үзлэг хийхэд тухай гэрээ нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цахим бүртгэл үүссэн гэж нотлогдож байна. Үүгээрээ юуг хэлэх гээд байна гэхээр сүүлд нөхөж явуулж байгаа гэрээг хэвлэхэд яг л хугацаагаараа байж байгаа. Нэхэмжлэгч талаас Газрын тухай хуульд 2018-2020 оны захирамж гарах хүртэл хугацаанд эзэмших эрх гэрчилгээ олгогдоогүй учир газрын төлбөр төлөх ёсгүй байсан гэдэг гэхдээ 2020 оны 01 дүгээр сард захирамж г. Эрх олгохоор захирамжлахад газрын дуудлага худалдааг тухайн үед мөрдөгдөж байсан зарчмаараа шинээр төлөх ёстой. Эрхийн хугацааг сунгасан тохиолдол бол тухайн харилцаа 2005 оноос хойш үргэлжлээд явж байгаа гэдэг утгаараа газрын төлбөрийг төлнө. Гэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш тухайн маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацааны төлбөрийг төлсөн зүйл байхгүй. Татварын албанд бичиг явуулсан гэдэг татварын алба нь тухайн газрын төлбөрийг хураан барагдуулах чиг үүрэгтэй болохоос биш борлуулах чиг үүрэг нь татварын албанд байдаггүй. Мөн Татварын албанаас хариу ирээгүй гэж тайлбар өгөөд байгаа. Гэтэл татварын алба нь хураан барагдуулах чиг үүрэгтэй байгаа. Тэгэхээр захиргааны байгууллага нэхэмжлэгч талын эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй гэж ойлгож байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугл бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “2005 оноос хойш уг газрыг эзэмшиж байгаа бөгөөд хашаа барьж, шугам хоолой татаж, барилгын зураг төсөл хийлгэх зэргээр нийт 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, ...2020 оноос хойш газрын хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан гэрээ, гэрчилгээгээ авахаар удаа дараа хандсан боловч гэрээ, гэрчилгээ гаргаж өгөөгүй, ...2008 оноос хойш Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг эзэмшиж байхад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнд С дүүргийн Засаг дарга гэрээний нэг тал болсноос харвал газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй, нөхөж хийсэн гэрээ болох нь нотлогддог, ...манай компанийн захирал цус харваж 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал байсан илэрхий тодорхой үйл баримт байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болно, ...газар эзэмших гэрээ байгуулагдаагүй тул 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, ...газрын хэмжээнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах, хасаж тооцох тухай нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн 2018 онд газар эзэмших эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргахад 1 жилийн дараа шийдвэрлэсэн зэрэг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан бөгөөд хэрхэн газрын төлбөрийг тооцож, төлөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг хийгээгүй” гэж тайлбарладаг.

3.Хариуцагч нараас “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг 12 дугаар сарын 07-ны өдөр цахим системд үүсгэж бүртгэсэн тул нийслэлийн Газрын алба 2020 оноос хойш газрын төлбөрийг ногдуулах үндэслэлтэй, ...шүүхээс газрын цахим системд хийсэн үзлэгээр дугаартай цахим гэрчилгээ үүссэн байдаг тул гэрчилгээ олгоогүй гэж үзэх үндэслэлгүй, ...тухайн газрыг эзэмшиж байсан гэж үзээд Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хугацааг сунгаж шийдвэрлэсэн, 2019, 2020 оны газрын төлбөрийг хасуулах боломжгүй, ...нэхэмжлэгч өөрөө тухайн Хур системээс гэрээгээ хэвлэж аваагүй байж байгаад газар эзэмших эрхийг дуусгавар болгож, гэрээ цуцалсантай холбогдуулан гэрээг хэвлэх боломжгүй байсан тул гэрээнд байсан зүйл, заалтыг үзүүлэхийн тулд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цахимаас хэвлэж, нөхөж хийсэн, ...тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийснээс үл хамааран зориулалтын дагуу ашиглах гэдэгт үйлдвэр, үйлчилгээний барилга барьсан байх байхыг ойлгоно, гэтэл газрын үзлэгээр нэхэмжлэгч компани ямар нэгэн барилга, байгууламж барьсан зүйл байхгүй болох нь тогтоогддог, ...компанийн албан бичигт дурдсан хаягийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн боловч тухайн хаягт байхгүй гэсэн хариу ирсэн, гэвч баталгаат шуудангаар хүргүүлсэн тул тухайн хаягт байгаа эсэхээс үл хамааран хүргэгдсэн гэх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн” гэж тайлбарлан маргаж байна.

4.Нэг.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн С дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны зориулалтаар 138.385 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшээгүй, газрын төлбөрийг төлөөгүй” үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

         

6.Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

7.Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбогдуулан:

7.1.С дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар[8] тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд нэгж талбарын дугаартай, 140000 м.кв газрыг ажилчдын сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж гэрчилгээ[9] олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[10] байгуулсан,

7.2.мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар[11] 140000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож[12], гэрээ[13] байгуулсан,

7.3.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар[14] С дүүргийн 1 дүгээр хороонд 140000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунган баталгаажуулж, гэрчилгээ[15] олгож, гэрээ[16] байгуулсан,

7.4.2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар[17] С дүүргийн дүгээр хороонд 140000 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, гэрчилгээ[18] олгож, гэрээ[19] байгуулсан,

7.5.2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжаар[20] газрын хэмжээг 138.385 м.кв болгон өөрчилсөн байна.

8.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, дүгээр зүйлийн .1-д  “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.2-т “Эрхийн гэрчилгээ нь газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг төрөөс баталгаажуулсан үнэт цаасны зохих нууцлал бүхий хууль ёсны баримт бичиг мөн”, 10.1-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нь нэгдсэн дугаартай байх бөгөөд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дугаарыг олгоно”, 10.2-т “Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно”, 10.4-т “Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулахдаа 2 хувь үйлдэнэ. Хэрэв шаардлагатай бол 3 хувь үйлдэж болно”, 10.9-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний нүүрэн талд тухайн нэгж талбарын зориулалт, байршил, хаяг, арын нүүрэнд газар эзэмшигч, ашиглагчийн байнга оршин суугаа хаягийг бичнэ”, 10.14-т “Эрхийн гэрчилгээ, гэрээнд бичилт хийсний дараа газрын улсын бүртгэлд бүртгэж гэрээ, гэрчилгээг олгоно” гэж тус тус заажээ.

9.Дээрх хууль журмын зохицуулалтаас үзэхэд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээг доод тал нь 2 хувь үйлдэж байгуулах, зохих нууцлал бүхий үнэт цаасны нүүрэн талд тухайн нэгж талбарын зориулалт, байршил, хаяг, арын нүүрэнд газар эзэмшигч, ашиглагчийн байнга оршин суугаа хаягийн бичилт хийж баталгаажуулсан эрхийн гэрчилгээг газар эзэмшигч, ашиглагчид олгох, улсын бүртгэлд бүртгэх нь аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргын буюу захиргааны байгууллагын үүрэг байна.

10.Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.О Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, мөн өдөр дугаартай “Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус бүртгэсэн байх хэдий ч үүнийг нэхэмжлэгч “Ж” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ болон эзэмших эрхийг баталгаажуулсан гэрчилгээ гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

11.Учир нь “Ж” ХХК-ийн газрын хувийн хэрэгт нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч компанид газрын хэмжээг 138.385 м.кв болгон өөрчлөн эзэмшүүлсэнтэй холбоотой нийслэлийн Газрын албанаас байгуулсан гэрээ, газар эзэмших эрхийг баталгаажуулан олгосон гэрчилгээ байхгүй бөгөөд Нийслэлийн архивын газарт хийсэн үзлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдохгүй байна.

12.Түүнчлэн шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд хийсэн үзлэг[], нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийн цахим гэрчилгээ үүсээгүй, цахим системд гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн бүртгэлийг “Ж” ХХК хийгээгүй болох нь тогтоогддог.

13.Өөрөөр хэлбэл, Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг бүртгэсэн бүртгэл нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй, цахим системээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байх тул нэхэмжлэгч “Ж” ХХК-д 138.385 м.кв газрыг эзэмшүүлэхтэй холбогдуулан захиргааны байгууллагаас газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон гэж дүгнэх боломжгүй.

14.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нөхөн гаргаж өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[22] нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжийг үндэслэн “Ж” ХХК-тай байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

15.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

16.Дээрхээс нэгтгэн үзэхэд, захиргааны байгууллагаас 138.385 м.кв газрыг нэхэмжлэгч “Ж” ХХК-д эзэмшүүлсэнтэй холбоотой газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг “эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшээгүй” үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

17.Учир нь нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээ олгох харилцаанд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, нэхэмжлэгч болон хариуцагч нийслэлийн Газрын албаны хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон болох нь тогтоогдохгүй байгаа энэ нөхцөлд “Ж” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээг хэзээ байгуулсан, гэрээний ямар нөхцөлийг хэрхэн зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмшээгүй хугацааг хэрхэн тоолсон нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамж нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

 

18.Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухайд:

19.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч  газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтай.

20.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзвэл, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрх үүссэнээс хойш газар эзэмшигч, ашиглагч нь хуулиар газрын төлбөр төлөх үүргийг хүлээх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй нь газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

22.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны газрын төлбөрийн үлдэгдэлгүй. Харин 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[23],  нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээс үзвэл “Ж” ХХК-ийн 2019 оноос 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хүртэлх газрын төлбөрт 108,825,923 төгрөг төлөх үүрэг үүссэн ба 1383 м.кв газрын 2019, 2020, 20 оны төлбөрийг С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны тоот тогтоолыг үндэслэн жилд 24,074,510 төгрөгөөр, 138320 м.кв газрын 2022, 2023 оны газрын төлбөрийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 оны тоот тогтоолыг үндэслэн жилд ,724,755 төгрөгөөр тооцож газрын төлбөрийг ногдуулсан байна.

23.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар С дүүргийн 1 дүгээр хороонд 140000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунган баталгаажуулж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[24] олгож, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ[25] байгуулсан байх бөгөөд “Ж” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн [26], [27] дугаартай албан бичгээр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Засаг даргад хандан 140000 м.кв газар эзэмших эрхийн хугацааг 10 жилээр сунгуулах хүсэлтийг гаргасан байна.

24.Улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдрийн дугаартай Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг[28] “Ж” ХХК-д олгожээ.

25.Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай албан бичгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээг яаралтай гаргаж өгөх” хүсэлтийг, 2020 оны 05 дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичгээр “2690.5 м.кв газрыг хасаж кадастрын зурганд өөрчлөлт оруулах, хасагдсан талбайг ямарч төлбөргүйгээр буцаан өгч буй учир өнгөрсөн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгох, газрын гэрчилгээг яаралтай гаргаж өгөх” хүсэлтийг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр газрын “2019 он, 2020 оны эхний хагас жилийн газрын төлбөрийг хавсралтад заасан графикийн дагуу нөхөн төлөх” хүсэлтийг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр “газрын төлбөрийн бодит хэмжээг гаргаж, тооцоо нийлэх” хүсэлтийг тус тус нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

26.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах,  оролцогчийн хувьд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газраас хасалт хийсэнтэй холбоотой газрын төлбөрийн асуудлаар нарийвчлан тооцож, тооцоо нийлэх хүсэлтийг захиргааны байгууллагад хандан удаа дараа хандан гаргасан байхад уг асуудлыг судлан үзэж нэхэмжлэгчийн хасагдсан талбайгаар газрын төлбөрийг буцаан олгох хүсэлт үндэслэлтэй эсэхэд хариу өгөөгүй буюу нэхэмжлэгч нь нийт хэдэн м.кв газарт ямар хэмжээний төлбөр төлөх үүрэг үүссэн болохыг шалган тогтоох үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчий газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

27.Түүнчлэн маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримталсан байх боловч захирамжлах хэсэгт “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг жил дараалан эзэмшээгүй...” гэж газрын төлбөрийн талаар ямар нэгэн үндэслэл дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг хангаагүй, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасантай нийцээгүй байна.

28.Өөрөөр хэлбэл, бичгээр гаргасан захиргааны актад захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хууль зүйн үндэслэлд хамаарах тухайн акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг тодорхой тусгах шаардлага тавигдах бөгөөд “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж үзсэн бодит нөхцөл байдлыг маргаан бүхий захиргааны актад тодорхой бичээгүй байх тул дээрх хуульд заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

29.Хоёр.“Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлагын тухайд:

30.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжаар “Ж” ХХК-ийн 140000 м.кв эзэмшил газраас 1615 м.кв газрыг хасаж, газрын хэмжээнд 138.385 м.кв болгон өөрчлөлт оруулсан байна.

31.Түүнчлэн нэхэмжлэгчээс 2018 онд Буддын шашны “Я*******” барихад, 2019 онд тус сургуулийн өргөтгөлийн барилгад, нийтийн чанартай авто зам барихад зэрэг нийт 1.2 га газрыг тус тус шилжүүлсэн гэж тайлбарлах ба хариуцагч нараас энэ үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.

32.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

33.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[29] “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан, мөн ...дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” талаар “Ж” ХХК-д мэдэгдсэний дагуу “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр “...Өнгөрсөн хугацаанд газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнэнд 0 гаруй сая төгрөг төлсөн, 2.5 км урт хашаа, харуулын болон конторын байшин гэх мэт нийт 900 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Мөн Нийслэлийн боловсролын газартай хамтран Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ерөнхий боловсролын дугаар сургууль бариулж, өөрийн газраас 1.4 га газрыг сургуульд шилжүүлсэн. 2019 онд тус сургуулийн өргөтгөлийн барилгад зориулж 0.2 га газар гаргаж өгсөн. Одоо Нийслэлийн боловсролын боловсролын газартай хамтран 280 хүүхдийн цэцэрлэг бариулахаар ажил эхэлсэн, мөн “...О*******” төсөл хэрэгжүүлэхээр эскиз зургаа гаргаж, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2008, 2012 онуудад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө болон Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдэд тусгуулсан, ...2018 оноос “Э*******” ХХК-иар дахин хотхоны ерөнхий төлөвлөгөөг дэд бүтцийн байршилдаа зохицуулж хийлгэж байна, 2018 онд тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран Буддын шашны хийд байгуулсан, ... хасагдсан 1100 м.кв газрын зах зээлийн үнээр тооцож компанийн газрын төлбөрийг бууруулах талаар тохиролцсон асуудлыг шийдэж өгөөгүй, ...20-2022 оны ковид-19 цар тахлын улмаас сүүлийн 2 жил үйл ажиллагаа доголдож, төслийг эхлүүлэх ажлыг түр хойшлуулсан тул дээрх нөхцөл байдлыг харгалзан газар эзэмших эрхийн зөвшөөрлийг цуцлахгүй байх арга хэмжээ авч, газрын төлбөрийн үлдэгдлээс манай газрын хэмжээг 1100 м.кв хэмжээгээр хасаж авсны нөхөн олговор 44-55 сая төгрөгийг хасаж, газрын төлбөрийн бодит хэмжээг гаргаж тооцоо нийлэх...”  хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 13 минутад хүлээн авч бүртгэсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Танилцав. Бүртгэлд авав” гэсэн шийдвэрлэсэн тэмдэглэл хийж, бүртгэлийг хаасан байна.

.Үүнээс үзвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын алба шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн хүрээнд нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн дээрх хүсэлтэд дурдсан асуудлыг тодруулаагүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй үзүүлсэн байх тул “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

35.Сонсох ажиллагааны тухайд:

36.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хорь буюу түүнээс доош тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тус бүрд нь  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах үүрэгтэй.

37.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын -ний өдрийн тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг, ...мэдэгдэлтэй холбоотой тайлбар, саналаа 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирүүлэхийг...” мэдэгдсэн мэдэгдлийг “Ж” ХХК-д шуудангаар хүргүүлсэн боловч “хаягт байхгүй” гэх үндэслэлээр буцаагдсан бөгөөд нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг гардуулаагүй болох нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “... тус компанийн ******* дугаар луу 3 удаа залгахад утсаа авсан боловч “дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ үлдээ тэгээд хэл” гээд тасалсан, автомат хариулагч биш байсан...” гэх тэмдэглэлээр[30] тогтоогдож байх тул дээрх хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэхгүй.

38.Иймд хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “баталгаат шуудангаар хүргүүлээд тухайн хаягт байгаа эсэхээс нь үл хамааран хүргэгдсэн бол Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэнд тооцно” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

39.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .3 дахь хэсэг, .3.1, .3.4, .3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт, 40.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгож, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийг 56 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 39-44 дэх тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал

[8] 2 дугаар хавтаст хэргийн 2-5 дахь тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дахь тал

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал

[13] 2 дугаар хавтаст хэргийн 57-59 дэх тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 76-79 дэх тал

[15] 2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал

[16] 2 дугаар хавтаст хэргийн 41-43 дахь тал

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дахь тал

[18] 2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал

[19] 2 дугаар хавтаст хэргийн 7-220 дахь тал

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал

[] 3 дугаар хавтаст хэргийн 74-79 дэх тал

 

[22] 3 дугаар хавтаст хэргийн 10—103 дахь тал

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал

[24] 2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал

[25] 2 дугаар хавтаст хэргийн 41-43 дахь тал

[26] 2 дугаар хавтаст хэргийн 201-202 дахь тал

[27] 2 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал

[28] 2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал

[29] 2 дугаар хавтаст хэргийн 187 дахь тал

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал