Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02701

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ******* ХЗХ /*******/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух *******ын ******* /*******/-д холбогдох

 

9,095,099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХЗХ нь хариуцагч Ч.*******эд холбогдуулан зээлийн үлдэгдэл 6,212,386 төгрөг, хүүгийн төлбөр 2,422,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 459,882 төгрөг нийт 9,095,099 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь анх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзсан.

2. Хариуцагч нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Зээл, Барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол зэргээр нэхэмжлэгчээс хариуцагч Ч.*******эд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 6,349,00 төгрөг шилжүүлж, хариуцагч уг мөнгийг хүүгийн хамт тохиролцсон хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

4. Ийнхүү талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн байдлаас талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурснаас гадна мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид бодитойгоор шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

6Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-т зээлийн жилийн хүү 36 хувь, 3.1.4-т зээлийн гэрээний хугацаа 24 сар гэжээ.

7. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т зааснаар зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2-с дээш удаа зөрчсөн, мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж тооцож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо шаардахаар заасан. Хариуцагч Ч.*******ийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг огт төлөөгүй байна.

8. Тиймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******ээс 9,095,099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХЗХ нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,352 төгрөгөөс илүү төлсөн 13,681 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, бусад хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 160,471 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН