2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00962

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04

192/ШШ2025/00962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *********тоот хаягт оршин суух, ****овогт ************** /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт **************** /РД:*******/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, зээлийн гэрээний үүрэг 23,961,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...М.********эй 2015 онд үерхэж, 2016 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүү *******, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү ********нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэлтэй байсны улмаас 2023 оны ******* сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахад миний бие хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй, мөн дундын эд хөрөнгийг тусдаа тохиролцохоор ярилцсан боловч салах шийдвэр гарсны араас тохиролцсон байдалдаа хүрэхгүй болж хадам аав, ээж гэрт болон ажлын байран дээр ирж гэрээс гар, бидний байр гэх зэргээр дарамталж эхэлсэн. Бид 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хурим хийж тус байранд амьдарч эхэлсэн бөгөөд урьдчилгаа 22,700,000 төгрөгийг нөхрийн талаас бэлдэж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ипотекийн зээлэнд хамрагдаж, 2019 оноос хойш байрны сарын төлбөр болон байртай холбоотой бүхий л зардпыг миний бие төлж байгаа болно.

Гэрлэлт салгахад М.******** бид хоёр эд хөрөнгөн дээрээ тохиролцож, бидний дундын орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 22,700,000 төгрөгийг М.********д буцаан өгөх ингэхдээ 2023 онд М.******** автомашин зээлээр авахад миний бие М.********д мөнгөн тусламж үзүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөрт нь өгсөн 5,000,000 төгрөг болон автомашины засвар тоног төхөөрөмжид зориулсан 2,000,000 төгрөг, 2 сарын төлөлт 1,700,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс хасалт хийж, автомашиныг М.********д үлдээж үлдэгдэл төлбөрийг М.********д шилжүүлэх, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байхаар тохиролцож, түүнийгээ баталгаажуулж шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орох тохиролцоотой байсан боловч тэр тохиролцооноосоо М.******** буцсан. Нөхөр М.******** нь одоо намайг хүүхдүүдийн хамт байрнаасаа хөөж, дундын эд хөрөнгө биш хуваарьт хөрөнгө гэх мэтээр ярьж байна. Иймд *******, ********нарт тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Мөн энэ хугацаанд надаас мөнгө зээлж байсан. Тухайн зээлсэн мөнгө болох 23,961,714 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Бид харилцан тохиролцоод гэр бүлийн дундын эд хөрөнгө болон зээлсэн мөнгөний асуудлаар эвлэрсэн гэжээ.

 

2. Хариуцагч М.******** хариу тайлбартаа:

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлаар У.****** нь намайг хууран мэхэлж 2023 оны 12 сарын 06 өдрийн шүүхийн шийдвэрээр хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тэтгэлэг авахаас татгалзсан. Үүнийг надад тайлбарлахдаа хоёулаа эргээд 5 сарын дараа нийлнэ энэ бол түр зуурын асуудал зүгээр ингэх хэрэгтэй байгаа юм гэж хэлэн намайг хууран мэхэлж гарын үсэг зуруулж, мөн шүүх хурал дээр олон юм ярьж болохгүй миний бичсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд байгаарай гэж хэлсэн. Гэтэл төд удалгүй энэ бүхэн нь худал болж эхнэр У.****** нь 2023 оны 3 сард Солонгос улс руу яваад 5 сар болохдоо Солонгос улсын иргэнтэй хамтын амьдралтай болоод ирснийг нь би гэр бүл цуцалсны дараа нь мэдсэн. Шүүхээс асууж тодруулалгүйгээр гэр бүлийн шинжээч, гэрч нарын мэдүүлэггүйгээр бидний гэр бүлийг эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр цуцалсанд би одоо маш их гомдолтой байгаа бөгөөд энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар зохих байгууллагад нь хандана. Миний 2 хүүхэд төрсөн цагаасаа өвөө эмээ дээрээ буюу миний ээж аавын гэрт Сонгинохайрхан дүүргийн 1*********** тоотод өнөөг хүртэл амьдарч ирсэн.Тэнд цэцэрлэг сургуульд явж байсан. Өвөө эмээ манай дүү тэднийг өсгөн хүмүүжүүлж байсан. Иймээс би хүүхдүүдээ тэр хүмүүсд өгөхгүй өөр дээрээ авч өсгөнө. Баянзүрх дүүргийн ******************* тоот байрыг миний эцэг******* нь 2016 онд буюу бид хоёрыг гэрлэхээс өмнө "************" ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж Урьдчилгаа 27,041,550 төгрөгийг төлж байр баригдаж гэрчилгээ гаргах үед нь миний нэр дээр шилжүүлж надад бэлэглэсэн юм. Энэ байр нь У.******д ямар ч хамаагүй бөгөөд миний эцгийн хүч хөдөлмөрөөр бүрдсэн байр юм. Уг байрны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлд хамруулсан бөгөөд зээлийг графикийн дагуу төлж байгаа . Гэхдээ нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг ****** ганцаараа төлөөд байгаа юм байхгүй. Учир нь би олсон орлого болон цалингаа бүгдийг нь эхнэр болох ******д өгөөд ****** нь банк руу шилжүүлдэг байсан. Мөн байрандаа амьдраагүй үедээ байраа түрээслүүлдэг байсан. Түрээслүүлсэн орлогоороо банкны зээлээ төлдөг байсан. Ихэвчлэн хүүхдийн сургууль цэцэрлэгээ бодоод бид аав ээжийндээ буюу 1-р хороололд амьдардаг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бид эд хөрөнгийн болон зээлийн маргааны асуудлаар эвлэрсэн гэжээ.

 

3. Зохигчдоос байгуулсан эвлэрлийн гэрээнд:

...Хариуцагчтай дундын хөрөнгө болон зээлийн төлбөр 23,961,714 төгрөг дээр харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрч байна. *********** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *********** дугаартай, 43.97 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 130,000,000 төгрөгт тооцож, гэр бүлийн 4 гишүүдийн тоогоор буюу 1/4-д ногдох хувь 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгч У.****** нь хариуцагч М.********д 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 31,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор шижлүүлж, бүрэн төлж барагдуулах, Дээрх 2 өрөө орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 49,429,486 төгрөгийг нэхэмжлэгч У.****** нь төлж барагдуулах бөгөөд ипотекийн төлбөр бүрэн төлөгдөж, ипотекийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсны дараа хариуцагч ******* овогт **************** /РД:********/ нь өөрийн өмчлөлөөс нэхэмжлэгч ****овогтой ************** РД:*******/-гийн өмчлөлд байрны гэрчилгээг шилжүүлэх, 3ээлийн төлбөрт нэхэмжилсэн 23,961,714 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7,961,714 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16,100,000 төгрөгийн 12,500,000 төгрөгийг хариуцагч М.******** нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлж, үлдэх 3,600,000 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд хүүхдүүдийг хариуцагч М.********ай хүссэн үед нь уулзуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа,Төрсний бүртгэлийн лавлагаанууд, Эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил цогцолбор сургуулийн тодорхойлолт, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, Нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Фото зураг, Хаан банкны дансны хуулга, Голомт банкны дансны хуулга, чатаар харилцсан мессежүүд, Эвлэрлийн гэрээ.

4.2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, орон сууц захиалгаар бариулах гэрээ.

4.3. Шүүхийн журмаар бүрдсэн нотлох баримт - Мессеж чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, дансны хуулга,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.******гээс хариуцагч М.********д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, зээлийн үүрэгт 23,961,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож гаргуулах тухай шаардлагыг хангаж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, зээлийн үүрэгт 23,961,714 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд эвлэрсэн болохыг баталж шийдвэрлэв.

 

2. Тэрээр шаардах эрхийн үндэслэлээ ...Бид нар гэрлэлтээ цуцлуулсан тухайн үедээ хүүхдийн тэтгэлэг, хөрөнгийн асуудал дээр тохирсон боловч биелүүлээгүй, зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч талаас ...гэрлэлтээ цуцлуулахдаа надтай эвлэрнэ гэж хууран мэхэлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргадаг.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, зээлийн үүрэгт 23,961,714 төгрөг гаргуулахын шаардлагын талаар харилцан тохиролцож доорх байдлаар эвлэрсэн байна. Үүнд:

- *********** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *********** дугаартай, 43.97 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 130,000,000 төгрөгт тооцож, гэр бүлийн 4 гишүүдийн тоогоор буюу 1/4-д ногдох хувь 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгч У.****** нь хариуцагч М.********д 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 31,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор шижлүүлж, бүрэн төлж барагдуулах,

- Дээрх 2 өрөө орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 49,429,486 төгрөгийг нэхэмжлэгч У.****** нь төлж барагдуулах бөгөөд ипотекийн төлбөр бүрэн төлөгдөж, ипотекийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсны дараа хариуцагч ******* овогт **************** /РД:********/ нь өөрийн өмчлөлөөс нэхэмжлэгч ****овогтой ************** РД:*******/-гийн өмчлөлд байрны гэрчилгээг шилжүүлэх,

- 3ээлийн төлбөрт нэхэмжилсэн 23,961,714 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7,961,714 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16,100,000 төгрөгийн 12,500,000 төгрөгийг хариуцагч М.******** нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлж, үлдэх 3,600,000 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн.

 

5. Дээрх эвлэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасантай нийцэж байх тул талуудын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 онд танилцаж, тэдний гэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/04770 дугаар шийдвэрээр цуцалсан, тэдний дундаас 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүү ********гийн ********, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү ********гийн ********нар төрж, шүүхийн шийдвэрийн дагуу эхийн асрамжид байгаа үйл баримт нотлогддог, энэ талаар талууд маргадаггүй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй тул насанд хүрээгүй хүү ********гийн Чинзориг, ********гийн ******** нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.********гаас гаргуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлд заасантай нийцэж байна.

 

8. Эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.********, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх У.****** нарт тус тус даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс эзгүйд хийх хүсэлт ирүүлсэн, хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч У.******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг талууд эвлэрсэн үндэслэлээр эвлэрлийг баталж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, тухайн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ********гийн ********, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ********гийн ********нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.********гаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцан тохиролцсон

 

- *********** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *********** дугаартай, 43.97 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 130,000,000 төгрөгт тооцож, гэр бүлийн 4 гишүүдийн тоогоор буюу 1/4-д ногдох хувь 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгч У.****** нь хариуцагч М.********д 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 31,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор шижлүүлж, бүрэн төлж барагдуулах,

- Дээрх 2 өрөө орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 49,429,486 төгрөгийг нэхэмжлэгч У.****** нь төлж барагдуулах бөгөөд ипотекийн төлбөр бүрэн төлөгдөж, ипотекийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсны дараа хариуцагч ******* овогт **************** /РД:********/ нь өөрийн өмчлөлөөс нэхэмжлэгч ****овогтой ************** РД:*******/-гийн өмчлөлд байрны гэрчилгээг шилжүүлэх,

- 3ээлийн төлбөрт нэхэмжилсэн 23,961,714 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7,961,714 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16,100,000 төгрөгийн 12,500,000 төгрөгийг хариуцагч М.******** нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлж, үлдэх 3,600,000 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөр нэхэмжлэгчид шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэх эвлэрлийг баталсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.********д, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх У.******д тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,160 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 418,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ