| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/03784/И |
| Дугаар | 191/ШШ2025/00512 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.У******* *******лж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/регистрийн дугаар: ЖЯ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** байр хаягт оршин байрлах ******* ******* ******* *******,
Хариуцагч: ****** газрын байр хаягт оршин байрлах ******* ******* хуралд тус тус холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, 9,441,409 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* нь -ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 -т 2018 оны 03-р сарын 23-ны өдрөөс хойш жолоочоор ажиллаж байсан боловч -ийн ын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023 оны 12-р сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 03-р сарын 29-ны өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 04-р сарын 04-ний өдөр гардан авсан.
Ажил олгогч -ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 -ын 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүи, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, -ийн ын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.
Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас хариуцагчаар татан буугдаж байгаа -ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 -ыг татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д Иргэбийн Төлөөлөгчдийн Хурал нъ тухайн аймаг, сум, нийслэл, ******* өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нъ байна, мөн зүйлиийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэбийн Төлөөлөгчдийн Хурал дараахъ бүрэн эрхтэи'-шал 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нъ хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж хуульчилсны дагуу ХАРИУЦАГЧ-аар -ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 -ыг татан буулгах тогтоол гаргасан -ийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан -ийн ******* ******* нарыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дундажаар тооцож, уг байгууллагад нийтдээ 5 жил 3 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д зааснаар 3 сараар нэхэмжилсэн болно.
|
| Нэр | Ажилд орсон | Ажлаас гарсан | Ажилласан хугацаа | Нэхэмжлэх дүн |
|
| Э.******* | 2018.03.23. | 2023.12.22. | 5 жил 3 сар | 2.669.856*3=8.009.568 |
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, -ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 -ын жолооч Э.*******ийн 2023 оны 05-р сараас 2023 оны 10-р сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.4-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 8,009,568 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа Нэхэмжлэгчийн 2022 оны 12-р сараас 2023 оны 10- р сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 9.441.409 Т-ийг хариуцагч нараас гаргуулахгэж нэмэгдүүлж байна. Үндэслэл нь: Нэхэмжлэгч нь 2023 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл ажилласан учраас бүтэн цалин авсан 2023 оны 07, 08, 09-р сард нийт 9.441.409 Т болно.
|
| Нэр | 2023.07 сар | 2023.08 сар | 2023.09 сар | Дундаж цалин |
|
| Э.******* | 3.245.294 Т | 3.194.783 Т | 3.001.333 Т | 3.147.136 Т |
|
| Нэр | Ажилд орсон | Ажлаас гарсан | Ажилласан хугацаа | Нэхэмжлэх дүн |
|
| Э.******* | 2018.03.23. | 2023.12.22. | 5 жил 9 сар | 3.147.136x3=9.441.409Т |
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, -ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 -ын жолоочоор ажиллаж байсан Э.*******ийн 2023 оны 5-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.4-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 9.441.409 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч *******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй иргэн Э.******* нэхэмжлэлтэй ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* ******* ******* ******* нарт холбогдох Иргэний хэрэгт нэхэмжпэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С миний бие шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэн Э.*******ийн нэхэмжпэлтэй ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ******* ******* ******* ******* нарт холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан иргэний хэрэгийг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (ЗД) З.Б миний бие шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснийг үндэслэн шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 9,441,409 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бүртгэл хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Э.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 9,441,409 төгрөг гаргуулах, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч тус бүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан ба шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримталж, ******* ******* хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх бөгөөд гомдол үндэслэлтэй болохыг тус хороо дүгнэсэн нь ******* ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 29-ний 16 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.
5. Хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн ын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 тогтоолыг үндэслэл болгож, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийтлэг үйлчилгээний газар дөрөв -г татан буулгах шийдвэр гарсан байх ба Нийтлэг үйлчилгээний газар гурав -н захирлын тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр нэхэмжлэгч Э.*******ийг мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна.
6. Нэхэмжлэгч нь дээрх тогтоол, тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөгдсөнийг зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосонтой холбоотойгоор тэтгэмж гаргуулах, мөн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлэхийг хүссэн.
7. Дээр дурдсанаас дүгнэхэд, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэг удаагийн тэтгэмж шаардах эрхтэй.
8. Хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 -н дүрэмд өөрчлөлт оруулан баталсан байх ба дүрмийн 3.2-т зааснаар Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 -н даргыг ******* ******* ******* томилж чөлөөлнө, цаашлаад 3.3-т зааснаар газрын ******* нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдана, 3.7-д зааснаар газрын ******* нь ******* *******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* даргын өмнө ажлаа тайлагнана гэж заасан.
9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-д зааснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон.
10. Дээрх дүрмийн 1.4-т зааснаар Нийтлэг үйлчилгээний газар дөрөв -н өмчлөгч нь хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал байна. Мөн дүрмийн 3.1-т зааснаар ******* даргын санал болгосноор хурал газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэжээ.
11. Үүнээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хэдийгээр хуульд заасан эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан боловч татан буулгах шийдвэр гаргасны хувьд уг шийдвэрийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй.
12. Түүнчлэн, нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгасан 72 дугаар тогтоолд гарах үр дагаврын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь эс үйлдэхүйгээр буруутай гэж үзнэ.
13. Мөн дээрх дүрмийн 3.6, 3.7-д зааснаар ******* ******* нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн газрын ******* нь ******* *******тай гэрээ байгуулж, ажлаа тайлагнах тул хариуцагч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
14. Нэхэмжлэгч нь тус газарт 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хог тээврийн автомашины жолоочоор ажиллаж байсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байна.
15. Иймд нэхэмжлэгч нь тус газарт 5 жил 9 сарын хугацаанд ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй.
16. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болж ажлаас чөлөөлөгдсөн, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан хэмээн бүтэн цалин авсан 2023 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингйн дүнгээс дундаж цалин хөлсийг тооцож 3,147,136 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.
17. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй.
18. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2023 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна.
19. Улмаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний газар дөрөв нь татан буугдсан, ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал газрын өмчлөгч байсан бөгөөд ******* ******* ******* нь газрын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул хэн алинд нь ажил олгогчийн үүргийг даалгах нь зүйтэй гэж үзлээ. Харин бичилт хийхийг даалгах гэх шаардлагын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийдэг болсон тул бичилт буюу бүртгэл хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хариуцагч ******* ******* иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* ******* ******* ******* нараас 9,441,409 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгож, хариуцагч нарт 2023 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бүртгэл хийлгэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 213,400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА