Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02695

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, өөрийн байр хаягт байрлах ******* ХК /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох

 

4,559,909.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,559,909.44 төгрөг шаардсан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №2010112004 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,998,536.44 төгрөг, зээлийн хүү 324,044.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,223 төгрөг, №2010112005 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 203,940 төгрөг, зээлийн хүү 24,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,861 төгрөг нэхэмжилжээ.

2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №2010112004 тоот, мөн өдрийн №2010112005 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн ******* ХК дахь дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэргээр нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч А.******* нарын хооронд 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 4,136,417 төгрөг болон 204,341 төгрөгийг 30 сарын хугацаатай тус тус шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээжээ.

4. Нэхэмжлэгч нь өөрийн эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгө зээлж, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т зээлийн гэрээний нийт хугацаа 30 сар, 1.4-т хүүгийн хэмжээг жилийн 20,4 хувь, жилийн 30 хувь гэжээ.

7. Хариуцагч нь №2010112005 тоот зээлийн эргэн төлөлтөд хүүгийн төлбөрт 5,038.55 төгрөг, үндсэн төлбөрт 400.99 төгрөг, №2010112004 тоот зээлийн төлбөрт хүүгийн төлбөрт 69,355.81 төгрөг, үндсэн төлбөрт 137,880.56 төгрөг тус тус төлсөн байна.

8. Иймд хариуцагчаас №2010112004 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,998,536.44 төгрөг, зээлийн хүү 324,044.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,223 төгрөг, №2010112005 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 203,940 төгрөг, зээлийн хүү 24,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,861 төгрөг нийт 4,559,909.44 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.

9. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******аас 4,559,909.44 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,908 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 87,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН