Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02686

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, өөрийн байранд байрлах ******* ХХК /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /*******/-д холбогдох

 

586,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулж 586,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлдээ 5 сарын хугацаанд үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээний төлбөр 145,000 төгрөг, төхөөрөмжийн үнэ 439,000 төгрөгийг гаруулна гэж тайлбарлажээ.

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан Tentech үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ, нэхэмжлэх хуудас, зарлагын баримтаар 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч С.******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс интернет, телевиз, камер харах Tentech үйлчилгээ бүхий төхөөрөмжийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч үйлчилгээг хүлээн авч, тодорхой хугацааны турш үйлчилгээний төлбөрийг төлөх байдлаар үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

3. Ийнхүү нэг талаас эд хөрөнгө, эрхийг шилжүүлж, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

4. Талуудын хооронд гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хоёр тал гарын үсгээ зурцгаасан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар бичгийн гэрээ хийгдсэн гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т зааснаар хэрэглэгч буюу худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, төхөөрөмжийн ашигласан хугацааны төлбөрийг нөхөн төлүүлэхээр тусгажээ.

6. Хариуцагч С.******* нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024 оны 5 дугаар сараас хойш үйлчилгээний төлбөрийг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 2024 оны 6, 7 дугаар сарын үйлчилгээний төлбөр 145,000 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 439,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит зардал болох нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.

8. Нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн боловч нэхэмжлэлийг үгүйсгэсэн баримт, тайлбарыг шүүхэд гаргаагүй, шүүхийн дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******ас 586,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,245 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.*******ас 18,245 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН